Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

 

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

 

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У,

 

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Н.Мд холбогдох 201625013902 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр У хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Баянзүрх 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 дүгээр сургуулийн 00 дугаар ангийн сурагч, ам бүл 0, эцэг, эх, дүү нарын хамт Ч дүүргийн 00 дугаар хороо, Ч 0 дүгээр гудамжны 0000 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н.М.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Шүүгдэгч Н.М нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 111 дүгээр сургууль дотор иргэн Б.Атай буруу шатаар буулаа гэх шалтгаанаар муудалцан иргэн Б.А бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай анги жижүүр анги байсан. Би өгсдөг шатаар дээшээ явж байтал 9 дүгээр ангийн хүүхдүүд өөдөөс буугаад ирэхээр нь Б.А гэдэг хүүхдийг дээш нь түлхээд “урууддаг шатаараа буугаач” гэж хэлэхэд мөргөөд ороод ирсэн. Би Б.Аг нэг мангасдаад цааш нь түлхэхэд өөдөөс цохихоор нь алгадсан. Тэгтэл багш нар ирээд салгахаар нь би анги руугаа орсон. Технологийн хичээл орж байхаар нь Б.Атай уулзах гээд очиход гарч ирээгүй. Анги руу нь ороод “чи яаж байгаа юм” гэж хэлээд нэг алгадахад өөдөөс цохисон. Б.Аг цааш түлхэхэд сандлын хөлөнд тээглээд багана мөргөсөн. Би Б.Аг барьж авахад цохихоор нь газар унагаагаад уурандаа алгадахад Дөлөө “гаръя” гээд ангиас гараад явсан”… гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай хүүхдийн ангийн хүүхэд нь залгаад “Аг дээд ангийн хүүхэд зодчихсон, хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд очтол миний хүү Б.А нүд нь хөхрөөд уйлаад сууж байхаар нь юу болсон талаар асуухад “12 дугаар ангийн Оргио гэдэг ах зодсон” гэж хэлсэн. Тэгээд Н.Мыг дуудаж уулзаад цагдаагийн хэлтэст хандсан. Одоо Н.Мын ирээдүйг бодоод гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

Мөн хэрэг бүртгэлтэд насанд хүрээгүй гэрч Б.Түвшин-Амгалангийн мэдүүлэг /хх-14/, насанд хүрээгүй гэрч Б.Дөлбаярын мэдүүлэг /хх-15/, насанд хүрээгүй гэрч Ө.Өсөхбаярын мэдүүлэг /хх-16/, насанд хүрээгүй гэрч Н.Очирбатын мэдүүлэг /хх-17/, насанд хүрээгүй гэрч О.Хатанбаатарын мэдүүлэг /хх-18/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 14804 дүгээр дүгнэлт /хх-8/, гэрч Ч.Гантулгын мэдүүлэг /хх-20/, шүүгдэгчН.Мын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-33-37/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол /хх-38-41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 111 дүгээр сургууль дотор иргэн Б.Атай буруу шатаар буулаа гэх шалтгаанаар муудалцан иргэн Б.А бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хэрэг бүртгэлтэд насанд хүрээгүй хохирогч Б.Ан өгсөн:…“Би тэр өглөө 10 цаг өнгөрч байхад ангийнхаа хажуу талын шатан дээр зогсож байхад дээд ангийн Оогий гэх ах ирээд “уруудах шатаар урууд” гэж хэлээд элэг рүү нэг удаа гараараа цохиод бас намайг алгадахаар нь би буцаагаад мөргөсөн. Тэр үед багш гарч ирээд салгасан…Тэр ах ангид орж ирээд боож байгаад модон багана мөргүүлээд босгож ирээд хана мөргуулсэн. Би тэр үед газар унахад нөгөө ах миний дээрээс нүүр рүү гараараа цохисон….” /хх-5/ гэх мэдүүлэг,

 

Хэрэг бүртгэлтэд насанд хүрээгүй гэрч Б.Түвшин-Амгалангийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би спорт заалны хажууд явж байхад Н.М, Дөлбаяр хоёртой таарахад тэр 2 шууд 9а ангийн хичээл орж байсан танхим руу орохоор нь дагаад орсон чинь Н.М шууд нэг эрэгтэй хүүхэд рүү дайраад нэг алгадсан. Нөгөө хүүхэд нь шууд

 

зөрүүлээд цохисон. Тэгсэн Н.М нөгөө хүүхдийг газар унагааж байгаад 1 удаа алгадсан. Тэгээд бид 3 гараад явсан…” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Хэрэг бүртгэлтэд насанд хүрээгүй гэрч Б.Дөлбаярын өгсөн:..“2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Н.М ах завсарлагаанаар шатан дээр тааралдаад 9б ангийн орж байсан ангийн үүдэнд очоод нэг хүүхдийг заагаад “гараад ир” гэж дуудсан боловч гарч ирээгүй. Бид ороод Н.М нөгөө заасан хүүхдэд “чи ямар овоо ах зах мэдэхгүй” гээд 1 удаа алгадахад нөгөө хүүхэд зөрүүлээд 2 удаа цохиход Н.Мын уруул нь сэтрээд амнаас цус гарахад уурлаад заамдаж байгаад түлхэхэд ширээнд тээглээд хоёулаа унасан. Газар унасны дараа Н.М гараараа алгадаж байхад нөгөө хүүхэд доороос нь цохиж байсан. Цохисныхоо дараа Н.М босоод бид 3 гараад явсан…” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Хэрэг бүртгэлтэд насанд хүрээгүй гэрч Ө.Өсөхбаярын өгсөн:…“2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн орчим сургуулийн өгсдөг шатан дээр Н.М ах өгсөж байхад Алтанг шатан дээр зогсож байхад “чи урууддаг шатаараа буугаарай” гэхэд Алтан “юу гэнээ ахаа” гэхэд Н.М ах мангастсан чинь Алтан зөрүүлээд өлмийгөө өргөөд мөргөсөн чинь Н.М ах 1 алгадсан. Алтан зөрүүлээд 2 цохихоор нь Н.М ахын ангийн 2 хүүхэд ирээд салгаад аваад явсан…Н.М ах ангид орж ирээд Алтайг дуудаад “чи үнэн саагцан бацаан байна” гээд 1 удаа алгадсан чинь зөрүүлээд 2 цохисон. Тэгээд Н.М ах Алтанг унагааж байгаад алгадаад мод мөргүүлээд байж байхад Дөлөө, Түвшээ хоёр Н.М ахыг аваад явсан”…/хх-16/ гэх мэдүүлэг,

 

Хэрэг бүртгэлтэд насанд хүрээгүй гэрч Н.Очирбатын өгсөн:…“2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шатан дээр зогсож байхад манай ангийн Б.Аг “буудаг шатаараа буу” гэж хэлээд дээд ангийн ах 1 алгадаад 1 удаа элэг рүү нь цохисон. Тэр үед Б.А уурлаад 1 мөргөсөн. Тэгсэн нөгөө ах дахиад Б.Аг алгадахад ангийн хүүхдүүд нь салгаад явсан. Тэрний дараа хичээл тараад байж байхад Б.Аг цохисон ах дахиад “гараад ир” гэж дуудахад Б.Аг гарах гэхэд ангийн хүүхдүүд гаргаагүй. Тэр ах ангид орж ирээд Б.Аг 1 удаа алгадахад Б.А зөрүүлээд 2 удаа цохисон. Нөгөө ах заамдаж аваад алгадаад 1 удаа ширээ мөргүүлээд газар унагаагаад дахин заамдаж аваад 2 удаа багана мөргүүлсэн. Б.Аг газар унахад уг ах дээрээс нь өшиглөж байсан. Тэр үед дагаж явсан 2 ах салгаад аваад явсан”.. /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Хэрэг бүртгэлтэд насанд хүрээгүй гэрч О.Хатантөмөрийн өгсөн:…“Н.М ах ангид орж ирээд Алтанг 1 удаа алгадахад Б.А зөрүүлээд 2 удаа цохиход Н.М ах амаа арчаад харсан чинь цус гарсан байхаар нь уур нь хүрээд Алтанг хоолойноос нь боож байгаад 1 цохиод модон багана 2 мөргүүлээд тэгээд Алтанг доороо оруулж байгаад “яасан том банди вэ” гээд алгадаад байхаар нь Алтан зөрүүлээд дахиад 1 цохисон. Дөлөө ах салгаад Н.М ахыг аваад гарсан”…./хх-18/ гэх мэдүүлэг,

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Ч.Гантулгын өгсөн:…“Н.М хичээл сурлагадаа сайн, төлөв даруу зантай, архи, тамхи хэрэглэдэггүй, ээж, аавдаа тустай, 1 жил өнжөөд сургуульд орсон болохоор 10 жилийн 12 дугаар ангид сурч байгаа. Нийслэлийн зураг зүйн тэмцээнээс алтан медаль аваад МУБИС-д суралцах урилга авсан. Ангийнхаа урлаг спортын төрөлд дандаа оролцож ангиа манлайлж байдаг.” /хх-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын       1-ний

 

өдрийн №14804 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:

 

  1. А биед баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт, зүүн нүдний зовхи, бүсэлхийд цус хуралт, зүүн чихний дэлбэн дагзны хуйханд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдпоо.

 

    1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

      1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 5 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

      1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-8/ гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.Мийг ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах

 

  1. дүгээр сургууль дотор иргэн Б.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос Н.Мын гэм бурууг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.М нь хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх боловч тэрээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан бөгөөд дээрх гэмт хэргийг ялтай байх хугацаандаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын заримыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Н.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Н.Мийг ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б овогт Н.Мыг ялтай байх хугацаандаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолооор оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялын заримыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангд эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлбөр төлбөргүй, шүүгдэгч Н.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Мд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                  Э.ЧИНГИС

 

ШҮҮГЧ