| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 160/2018/0031/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 01
Ч.Дт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Мээпам
Яллагдагч Ч.Д
Яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 865 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мээпамын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Ч.Дт холбогдох 201603000285 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар бүгд 13 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн Б овогт Чийн Д
Ч.Д нь Д.Бтой бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн 02-14 тоотод оршин суух иргэн Н.Мын байшинд хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, элдсэн сур 6 ширхэг, 39 инчийн “Тошиба” телевизор, ДДЭШ-ийн хүлээн авагч, компьютерийн дэлгэц, гар маус, полиосон хазаах, бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлж 4 237 000 / дөрвөн сая хоёр зуун гучин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Дт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 865 дугаартай шүүгчийн захирамжаар: “Эрүүгийн 201603000295 тоот хэргийн материалтай танилцахад 2017 оны 10 сарын 31-ний өдрийн прокурорын тогтоолоор яллагдагч Д.Б, Ч.Д нарт холбогдох 201203000167 дугаар хэргээс Ч.Дт холбогдох хэргийг тусгаарласан байна. Д.Б яллагдагчаар мэдүүлэхдээ “...би М-ын гэрээс 2 ширхэг үстэй дээл, 1 ширхэг зурагт, 3 ширхэг богино элдсэн сур, хазаар зэрэг эд зүйл хулгайлсан, М-ын гэрээс 6 ширхэг элдсэн сур, суурин компьютерийн дэлгэц, гар, мауз, кабелийн хүлээн авагч, 1- ширхэг бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлаагүй ...” гэж мэдүүлсэн /хх-47-53хуу/, прокурорын 50/а дугаартай яллах дүгнэлтэд “...Яллагдагч Ч.Д нь Д.Бтой бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн 02-14 тоотод оршин суух иргэн Н.Мын байшинд хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, элдсэн сур 6 ширхэг, 39 инчийн “Тошиба” телевизор, ДДЭШ-ийн хүлээн авагч, комьютерийн дэлгэц, гар маус, полиосон хазаар, бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлж 4.237.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно гэж заасан бөгөөд яллагдагч Д.Б хулгайн эд зүйлийн талаар маргасан, хүлээн зөвшөөрөөгүй байхад яллагдагч Ч.Д ыг Д.Б той бүлэглэн бусдын эд зүйл хулгайлсан гэж урьдчилан дүгнэлт хийх боломжгүй юм. Мөн тус хэрэгт яллагдагч Д.Б, Ч.Д, Ж.О нар холбогдох эрүүгийн 201603000295 дугаар хэргийг Д.Б, С.A, А.А, А.П нарт холбогдох эрүүгийн 201203000167 дугаар хэрэгт нэгтгэсэн шүүгчийн захирамж /хх-147хуу/, шүүгдэгч А.П, Г.М, С.А, А.А, Д.Б, Ч.Д, Ж.О нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулсан тогтоол /хх-101хуу/ тус тус авагдсан байх бөгөөд тус хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Иймд хэргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв гээд
Архангай аймгийн прокурорын газраас Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуули/- тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэх ирүүлсэн Боржигон овогт Чийн Дт холбогдох 201603000295 дугаарта/ хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж;
Хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.Дт урьд авсан цагдан хорих тасла- сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж;
| * |
Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажпын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”
Прокурор Б.Мээпамын бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мээпам би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 865 дугаартай захирамжийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Ч.Д нь Д.Бтой бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ээс 22- нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн 02-14 тоотод оршин суух иргэн Н.Мын байшинд хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, элдсэн сур 6 ширхэг, 39 инчийн “Тошиба” телевизор, ДДЭШ-ийн хүлээн авагч, компютерийн дэлгэц, гар, маус, полиосон хазаар, бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлж 4.237.000 /дөрвөн сая хоёр зуун гучин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тус Прокурорын газраас Ч.Дт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 50/а дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Шүүгч 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн хуралдаанаар Ч.Дт холбогдох эрүүгийн 201603000295 дугаартай хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. Үүнд:
Эрүүгийн 20160300295 тоот хэргийн материалтай танилцахад 2017 оны 10 сарын 31-ний өдрийн прокурорын тогтоолоор яллагдагч Д.Б, Ч.Д нарт холбогдох 201203000167 дугаартай хэргээс Ч.Дт холбогдох хэргийг тусгаарласан байна. Д.Б яллагдагчаар мэдүүлэхдээ”...би М-ын гэрээс 2 ширхэг үстэй дээл, 1 ширхэг зурагт, 3 ширхэг богино элдсэн сур, хазаар зэрэг эд зүйл хулгайлсан, М-ын гэрээс 6 ширхэг элдсэн сур, суурин компьютерын дэлгэц, гар, мауз, кабелийн хүлээн авагч, 1 ширхэг бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлаагүй...” гэж мэдүүлсэн /хх-47-53 хуу/, прокурорын 50/а дугаартай яллах дүгнэлтэд “...Яллагдагч Ч.Д нь Д.Б той бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн 02-14 тоотод оршин суух иргэн Н.Мын байшинд хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, элдсэн сур 6 ширхэг, 39 инчийн “Тошиба” телевизор, ДДЭШ-ийн хүлээн авагч, компьютерын дэлгэц, гар, маус, полиосон хазаар, бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлж 4.237.000 /дөрвөн сая хоёр зуун гучин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно гэж заасан бөгөөд яллагдагч Д.Б хулгайн эд зүйлийн талаар маргасан, хүлээн зөвшөөрөөгүй байхад яллагдагч Ч.Дыг Д.Бтой бүлэглэн бусдын эд зүйл хулгайлсан гэж урьдчилан дүгнэлт хийх боломжгүй юм. Мөн тус хэрэгт яллагдагч Д.Б, Ч.Д, Ж.О нарт холбогдох эрүүгийн 201603000295 дугаартай хэргийг Д.Б, С.А, А.А, А.П нарт холбогдох эрүүгийн 201203000167 дугаартай хэрэгт нэгтгэсэн шүүгчийн захирамж, шүүгдэгч А.М, С.А, А.А, Д.Б, Ч.Д, Ж.О нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулсан тогтоол тус тус авагдсан байх бөгөөд тус хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Иймд хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Ч.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр шийдвэрлэв гэжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 865 дугаартай захирамжийг 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Учир нь:
Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор яллагдагч Д.Б, Ч.Д нарт холбогдох эрүүгийн 201203000167 дугаартай хэргээс яллагдагч Ч.Дт холбогдох бусадтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 20-оос 22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Ус цаг уурын орчны шинжилгээний төвийн 02-14 тоотод оршин суух хохирогч Н.Мын гэрээс эд зүйл хулгайлан 4.237.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг тусгаарлаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын явцад Ч.Дт холбогдох эрүүгийн 201603000295 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хйнан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон.Өөрөөр хэлбэл хохирогч Н.Мын гэрээс эрэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, элдсэн сур 6 ширхэг, 39 инчийн “Тошиба” телевизор, ДДЭШ-ийн хүлээн авагч, компьютерын дэлгэц, гар, маус, полиосон хазаар, бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлагдаж 4.237.000 /дөрвөн сая хоёр зуун гучин долоон мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч Н.Мын мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас, 68-69 дүгээр хуудас/, гэрч Э.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Б.А-ын мэдүүлэг/хх-ийн 70-71 дүгээр хуудас/, гэрч Л.Бийн мэдүүлэг/хх-ийн 73 дугаар хуудас/, гэрч О.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 77-79 дүгээр хуудас/, гэрч Д.С-ын мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/, гэрч А.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/, гэрч Ч.А-гийн мэдүүлэг /хх-ийн 84- 85 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгийн нотлох баримт болон хохирлын үнэлгээ тогтоосон эд хөрөнгийн үнэлгээчин, шинжээч А.Б-ын2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 253 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд анхан шатны шүүх нь яллагдагч Д.Бын ”...би М рын гэрээс 2 ширхэг үстэй дээл, 1 ширхэг зурагт, 3 ширхэг богино элдсэн сур, хазаар зэрэг эд зүйл хулгайлсан, М-ын гэрээс 6 ширхэг элдсэн сур, суурин компьютерын дэлгэц, гар, мауз, кабелийн хүлээн авагч, 1 ширхэг бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлаагүй...” гэх мэдүүлгийг үндэслэн хохирогч М-ын гэрээс алдагдсан эд зүйлийн нэр төрөл, тооны хэмжээний талаар маргасан, хүлээн зөвшөөрөхгүй гэж дүгнэн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болно гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Б нь “...Би Дтой бүлэглэн Мөнх-Алдарын байшингаас хулгай хийсэн...” гэж мэдүүлсэн, Ч.Д нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “ ...Тэгээд шоронд хамт байсан Сурмаажавынд байхад төмсөг Болдоо гэдэг хочтой залуутай танилцсан. Тэгээд Болдоо, Сурмаажав бид нар хамт Сурмаажавын гэрт архи ууж байтал Болдоо 2-уулаа хамт урагшаа айлд очоод ирье гэсэн. Энэ өдөр яг 6 сарын хэдний өдөр байсанг санахгүй байна. Орой 22 цагийн үед Болдоо бид хоёр хамт Цаг уур хороолол гэх газар очоод 2 давхар байшинтай нэг айлын гадаа очсон. ...Болдоо намайг ороод ир гээд дуудахаар нь хашаагаар нь ороход хаалгыг нь онгойлгочихсон намайг дуудсан. Би байшинд яваад ортол 2 ширхэг хурган дотортой дээл, нэг зурагт, элдсэн сур, компьютерын дэлгэц, гар тасархай полиосон хазаар, кабелийн хүлээн авагч зэрэг эд зүйл гаргаад гал тогооны өрөөнд нь оруулчихсан байсан. Болдоо 2-уулаа эд нарыг аваад явъя гээд хэлэхээр нь бид 2 хамт эдгээр зүйлсийг хувааж аваад 2 тийшээ салаад явсан.Би улаан өнгийн гадартай үстэй дээл, тасархай полиосон хазаар, 1 ширхэг элдэж эвхсэн сур, компьютерын дэлгэц, гар зэрэг эд зүйлийг авсан...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.М, гэрч Э.Баяржавхлан, гэрч Б.А, гэрч Л.Б, гэрч О.Т, гэрч Д.Сурмаажав, гэрч А.Н, гэрч Ч.А нарын мэдүүлгээр нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж заасан бөгөөд Д.Б, Ч.Д нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 20-оос 22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Ус цаг уурын орчны шинжилгээний төвийн 02-14 тоотод оршин суух хохирогч Н.Мын гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, Ч.Дт холбогдох эрүүгийн 201603000295 дугаартай хэргийг тусгаарласан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болох үндэслэл тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл тэдний гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг тэдэнд хувь тэнцүү хуваан хэргийг шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх бүрэн нотлогдсон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна. Мөн шүүгчийн захирамжид шүүгдэгч А.П, Г.М, С.А, А.А, Д.Б, Ч.Д, Ж.О нарт холбогдох хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоол шийдвэр хэрэгт авагдаагүй, энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал гэж үзнэ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай шүүхийн тогтоолоор 201203000167 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлд зааснаар хүсэлт гарган Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай шүүхийн тогтоолыг нотлох баримтаар гарган өгч хэрэгт хавсаргуулах, шинжпэн судлуулах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой юм. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 865 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 865 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Хэргийг шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа учраас анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 865 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч Ч.Д нь энэ хэрэгт холбогдсоноос хойш 6 сарын хугацаанд цагдан хоригдсон. Тийм учраас түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Ч.Д нь ямар нэгэн байдлаар үйлдэл холбогдол дээрээ маргахгүй байгаа, хохирогчийн хохирол төлбөрийг биет байдлаар буцаан төлөхөөс гадна, мөнгөн хэлбэрээр төлөх чих хүсэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан шатны шүүх яллагдагч Д.Б хулгайн эд зүйлийн талаар маргасан, хүлээн зөвшөөрөөгүй байхад яллагдагч Ч.Дыг Д.Бтой бүлэглэн бусдын эд зүйл хулгайлсан гэж урьдчилан дүгнэлт хийх боломжгүй, мөн тус хэрэгт яллагдагч Д.Б, Ч.Д, Ж.О нарт холбогдох эрүүгийн 201603000295 дугаартай хэргийг Д.Б, С.А, А.А, А.П нарт холбогдох эрүүгийн 201203000167 дугаартай хэрэгт нэгтгэсэн шүүгчийн захирамж, шүүгдэгч А.М, С.А, А.А, Д.Б, Ч.Д, Ж.О нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулсан тогтоол тус тус авагдсан байх бөгөөд тус хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан яллагдагч Д.Бын...Би М-ын байшингаас 2 ш хурган дээл, 1 ш зурагт, 3 ш элдсэн сур, пойлусан хазаар авсан... Үлдсэн зүйлийг Готов авсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/, яллагдагч Ч.Дын...Би байшинд яваад ортол 2 ш хурган дотортой дээл, нэг зурагт, элдсэн сур, компьютерын дэлгэц, гар, тасархай пойлусан хазаар, кабелын хүлээн авагч зэрэг эд зүйл гаргаад гал тогооны өрөөнд нь оруулчихсан байсан... Бид 2 эдгээр эд зүйлсийг хувааж аваад 2 тийшээ салаад явсан...гэсэн мэдүүлэгүүдээс /хх-ийн 105/ үзэхэд хохирогч Б.М-ын гэрээс ямар эд зүйлс хулгайлагдсан, яллагдагч нар хулгайлсан эд зүйлээс юу юуг нь авсан талаар маргасан гэж дүгнэх аргагүй, цугларсан нотлох баримтанд тулгуурлан хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Мөн захирамжинд заасан тус хэрэгт яллагдагч Д.Б, Ч.Д, Ж.О нарт холбогдох эрүүгийн 201603000295 дугаартай хэргийг Д.Б, С.А, А.А, А.Пнарт холбогдох эрүүгийн 201203000167 дугаартай хэрэгт нэгтгэсэн шүүгчийн захирамж, шүүгдэгч А.М С.А, А.А, Д.Б, Ч.Д, Ж.О нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулсан тогтоол тус тус авагдсан байх бөгөөд тус хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэл нь шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.
Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин давж заалдах шатны шүүх зөвхөн прокурорын эсэргүүцлийн хүрээнд бус хэргийн бүх ажиллагааг хянан үзэхэд дараах зөрчил илэрлээ.
Анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 88 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ч.Дт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. /хх-ийн 224/
Гэтэл Прокурорын яллах дүгнэлтний хавсралтад яллагдагч Ч.Дд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэсэн байхаас гадна хохирогч Б.М-т хэдэн төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа талаар бичээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.2, 5.3-д заасныг зөрчсөн байна.
Дээрх зөрчлийг арилгуулах шаардлагатай бөгөөд энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 865 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
М.МӨНХДАВАА