Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Ц.Р, Д.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Н.Цогтбаяр

            Өмгөөлөгч                                         В.Удвал

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 896 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Ц.Р, Д.О нарт холбогдох 1712002010081 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4,  урьд ял шийтгэл  эдэлж байгаагүй, Б овогт Цийн Р

 

Монгол Улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Дын О

 

Ц.Р нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу баг, Дөрвөлжийн ам гэх газарт 23-79 УНЯ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын  хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” Мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Л.Бийн жолоодож явсан 93-93 ӨВА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашиныг мөргөж, тухайн автомашинаар зорчиж явсан иргэн Ц.Оы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Д.О нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу баг, Дөрвөлжийн ам гэх газарт 79-45 ӨВА улсын дугаартай Тоёота Ист маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.”, мөн дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдолоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Л.Бийн жолоодож явсан 93-93 ӨВА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашиг, иргэн Ц.Ргийн жолоодож явсан 23-79 УНЯ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашинууд мөргөлдөж, 93-93 ӨВА улсын дугаартай, УАЗ-31512 маркийн автомашинаар зорчиж явсан иргэн Ц.Оы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ц.Рд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар, Д.От  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 896 дугаартай шүүгчийн захирамжаар: “Эрүүгийн 1712002010081 тоот хэрэгтэй танилцахад мөрдөгчийн тогтоолоор 23-79 УНЯ улсын дугаартай ланд криусер 200 маркийн тээврийн хэрэгсэлд эвдэрлийн үнэлгээг үнэлгээний эрх бүхий байгууллагаар хийлгэхээр даалгасан байх бөгөөд мөрдөгчийн тогтоолын дагуу үнэлгээг Дельта авто сервис ХХК, агрегат засЪарын инженер Б.Отгонбаатар гэх хүн гаргасан байна. Тухайн дүгнэлт гаргасан шинжээч нь дүгнэлт гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Авто тээврийн төвийн тодорхойлолтод уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ц.Тамир гэсэн байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар зохицуулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татвал зохих этгээдийг татаагүй байна. Прокурорын 2018 оны 10 сарын 09-ны өдрийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай тогтоолд “...яллагдагч Ц.Р, Д.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг прокурорын даалгаварт заасны дагуу нэмж хийх шаардлагатай...” гэсэн байх бөгөөд уг тогтоол гарсны дараа мөрдөн байцаалтын хугацааг 1 сараар сунгасан байх бөгөөд өөр ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, мөн прокурорын 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 82 дугаар тогтоолоор нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байх бөгөөд тогтоолд заасан ажиллагаа хийгээгүй, уг прокурорын тогтоолууд хүчин төгөлдөр, хүчингүй болгосон дээд шатны прокурорын тогтоолд хэрэгт авагдаагүй байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул яллагдагчийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтээ прокурорын шатанд шийдвэрлүүлэх боломжтой юм. Хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Р, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр шийдвэрлэв гээд

Архангай аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Р, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халмтаа овогт Дын О нарт холбогдох 1712002010081 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж;

Хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Р, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж;

Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 896 дугаартай шүүгчийн захирамжийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч Ц.Р нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг, Дөрвөлжийн ам гэх газарт 23-79 УНЯ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Л.Бийн жолоодож явсан 93-93 ӨВА улсын дугаартай, УАЗ- 31512 маркийн автомашиныг мөргөж, тухайн автомашинаар зорчиж явсан иргэн Ц.Оы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, яллагдагч Д.О нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг, Дөрвөлжийн ам гэх газарт 79-45 ӨВА улсын дугаартай, Тоёота Ист маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.1.а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Л.Бийн жолоодож явсан 93-93 ӨВА улсын дугаартай, УАЗ- 31512 маркийн автомашин, иргэн Ц.Ргийн жолоодож явсан 23-79 УНЯ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашинууд мөргөлдөж, 93-93 ӨВА улсын дугаартай, УАЭ-31512 маркийн автомашин автомашинаар зорчиж явсан иргэн Ц.Оы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тус аймгийн прокурорын газраас Ц.Р, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Р нарт холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хянан хэлэлцээд:

1. Зам тээврийн ослын улмаас гэмтсэн 23-79 УНЯ улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашинд учирсан эвдрэлийн үнэлгээг тогтоож, Делта автосервис ХХК-ийн агрегат засварын инженер Б.Отгонбаатар дүгнэлт гаргажээ. Тухайн дүгнэлт гаргасан шинжээч нь дүгнэлт гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

2. Зам тээврийн ослын улмаас гэмтсэн 23-79 УНЯ улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашин нь Ц.Тамирын өмч бөгөөд Ц.Тамирыг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоожээ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар зохицуулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татвал зохих этгээдийг татаагүй байна.

3. Прокурорын 2018 оны 10 сарын 09-ний өдрийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай тогтоолд “...яллагдагч Ц.Р, Д.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг прокурорын даалгаварт заасны дагуу нэмж хийх шаардлагатай...” гэсэн байх бөгөөд угтогтоол гарсны дараа мөрдөн байцаалтын 1 дүгээр хугацааг 1 сараар сунгасан байх бөгөөд өөр ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, мөн прокурорын 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байх бөгөөд тогтоолд заасан ажиллагаа хийгээгүй, уг прокурорын тогтоолууд хүчин төгөлдөр, хүчингүй болгосон дээд шатны прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй байна гэж тус тус дүгнэн мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 2 дахь заалтыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж хуульчилжээ. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “зорчигч” гэж нийтийн тээврийн хэрэгслээр зорчих пайз, тасалбар авсан зорчигчийг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “тээвэрлэлт” гэж автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “тээвэрлэгч” гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан заалт нь Автотээврийн тухай хуулиар зохицуулагдсан тодорхой, ажил үйлчилгээг гүйцэтгэх явцад үүссэн гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг тогтоосон зохицуулалт юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Ц.Р нь өөрийн танил Ц.Тамираас түүний өмчлөлийн автомашиныг гуйж авсан, улмаар тухайн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гарган гэмт хэрэг үйлдсэн, яллагдагч Ц.Ргийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Ц.Тамирт эд хөрөнгийн хохирол учирсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд яллагдагч Ц.Р, иргэний нэхэмжлэгч Ц.Тамир нар нь Автотээврийн тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлд заасан ажил, үйлчилгээ явуулдаг этгээд биш байна. Иймд Ц.Р, Д.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 896 дугаартай, шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 896 дугаартай шүүгчийн захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. Мөн хэргийг бүхэлд нь хянах учраас прокурорын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахтай холбоотой заалтыг хянаж өгнө үү.” гэв.

 

Өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 896 дугаартай шүүгчийн захирамжид нэмэлт тусгаж өгнө үү. Мөн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг харж үзээд шүүгчийн захирамжид тусгуулж өгнө үү. Миний хүсэлтэд дурдсан замын нөхцөл байдлыг тогтоогоогүй. Хохирогчоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн хэлтсийг тогтоосон, хэргийн газрыг хамгаалалтад авсан гэдэг. Хохирогчоор тогтоогдсон байгууллага замын нөхцөл байдлыг тогтоосон гэрэл зургийг авсан. Д.О мэдүүлэхдээ би замын уулзвараар эргэсэн гэдэг, замын уулзвар нь хаана байсан юм, ямар хэмжээтэй байсан юм, ямар хугацаанд Ц.Р саадыг олж харсан, самбаачлах хугацаа хэр байсан бэ гэдэг талаар огт ажиллагаа хийгдээгүй байна гэдэг талаар хүсэлтэд дурдсан. Тийм учраас хүсэлтэд дурдсан ажиллагааг хийлгэхээр шүүгчийн захирамжид тусгаж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

               Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

 

               Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүгчийн захирамжинд заасан үндэслэлүүдээс гадна яллагдагч Ц.Ргийн өмгөөлөгч В.Удвалын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан зөрчлийг засуулах, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгуулах, оролцогч нарыг байлцуулан хэргийн газрын үзлэг дахин хийлгэх, дахин өөр шинжээч томилон дүгнэлт гаргуулах зэрэг хүсэлтүүдийг хангах үндэслэлтэй байх тул  шүүгчийн захирамжинд заасан мөрдөн шалгах ажиллагаан дээр өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

               Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

                Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т  заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 896 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол яллагдагч Ц.Р, Д.О нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                                                        М.МӨНХДАВАА