Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Ү.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Н.Цогтбаяр

            Яллагдагч                                          Ү.О

            Хохирогч                                            Ц.Ч

Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 903 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Ү.От холбогдох 1812005180277 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 336 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзҮэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Ц овогт Үийн О

 

Ү.О нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 11-27 тоотод иргэн Ц.Чын баруун гарын шуу хэсэгт хагархай цонхны шилээр зүсч эрҮ мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ү.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 903 дугаартай шүүгчийн захирамжаар: “Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 464 дугаартай дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх дараахь үндэслэлүүд байна. Үүнд: Шинжээчийн дүгнэлтийн үзлэг хэсэгт: ...цус алдалтын шок, цус алдсан, ухаангүй, шарх шуу ясны хальс хүртэл булчин, шөрмөс, судас гэмтээж гүн байв...гэж дурдсан, мөн хохирогчид цус сэлбэх эмчилгээ хийгдсэн тухай баримтууд / хх-ийн 29-30 хуу/ авагдсан байх бөгөөд эдгээр нь Хууль зүйн сайд, ЭрҮ мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батласан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1 –д заасан шокийн хүнд хэлбэр (III-IY зэрэг),  3.3.3-д заасан цочмог болон их хэмжээний цус алдалтын улмаас амь тэнссэн байдалд хамаарах эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ. Шинжээч нь дүгнэлтэндээ... баруун шууны дотор дунд хэсэгт зүсэгдсэн гүн шарх, ядам хурууны ар хэсэг, эрхий хурууны гадна хажууд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо... гэж зөвхөн зүсэгдсэн шархны байдалд тулгуурлан дүгнэлт гаргасан байх бөгөөд уг шархтай холбоотой үүссэн хүндрэлүүдэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Иймд хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна гэж үзлээ. Прокурор болон яллагдагч нар нь шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагагүй гэсэн санал гаргасан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүх хуралдааны үед шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжгүй байдалд хүргэж байна гэж үзлээ. Ү.От холбогдох эрүүгийн хэрэгт хийгдэх дээрх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв гээд

Ц овгийн Үийн От холбогдох 1812005180277 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж; Хэргийг прокурорт очтол яллагдагч Ү.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлҮж; Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж; Энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 903 дугаартай шүүгчийн захирамжийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч Ү.О нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 11-27 тоотод иргэн Ц.Чын баруун гарын шуу хэсэгт цонхны хагархай шилээр зүсч, эрҮ мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Архангай аймгийн прокурорын газраас яллагдагч Ү.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжҮсэн. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ү.От холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцҮэг зарлаж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд “Шинжээчийн дүгнэлтийн үзлэг хэсэгт: ... цус алдалтын шок, цус алдсан, ухаангүй, шарх шуу ясны хальс хүртэл булчин, шөрмөс, судас гэмтээж гүн байв... гэж дурдсан, мөн хохирогчид цус сэлбэх эмчилгээ хийгдсэн тухай баримтууд /хх-29-30/ авагдсан байх бөгөөд эдгээр нь Хууль зүйн сайд, ЭрҮ мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн А/216/422 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1-д заасан шокийн хүнд хэлбэр /Ш-1Ү/, 3.3.3-д заасан цочмог болон их хэмжээний цус алдалтын улмаас амь тэнссэн байдалд хамаарах эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд: Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3-т зааснаар амь тэнссэн байдалд шокийн хүнд хэлбэр, цочмог болон их хэмжээний цус алдалт нь тус тус хамаарахаар журамласан бөгөөд мөн журмын 3.4-т зааснаар амь тэнссэн байдал нь шинжлҮэгчийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой нь эмнэл зүйн шинж, шинжилгээгээр нотлогдсон байх шаардлагатай байдаг. Хохирогч Ц.Чын биед учирсан гэмтлийн хүндрэлүүд нь түүний баруун гарын шууны зүсэгдсэн шархнаас улбаатайгаар үүссэн болох нь тогтоогдож байгаа хэдий ч Ц.Чын биеийн амин үзҮэлтүүдээс үзэхэд түүнийг амь тэнссэн байдалд орсон гэж үзэх үндэслэлгүй байна. Эмнэл зүйн шинж гэдэг нь шинжлҮэгчийн биеийн температур, зүрхний цохилт, артерийн даралт, амьсгалын тоон үзҮэлтүүдийг тус тус ойлгодог бөгөөд хохирогч Ц.Чын биеийн дээрх үзҮэлтүүд нь ноцтой биш, хэвийн гэж үзэхээр байна. Хохирогч Ц.Чын эрҮ мэндэд учирсан хохирол, гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 464 дугаартай дүгнэлт нь эмнэлзүйн шинж болох хохирогч Ц.Чын амин үзҮэлт, урьдчилсан онош болох яаралтай тусламжийн хуудас, Ц.Чыг эмнэлэгт хэвтҮэн эмчилж, “баруун шууны зүсэгдсэн гүн шарх” гэх үндсэн онош тогтоосон 4594 дугаартай өвчний түүх зэргийг үндэслэсэн бөгөөд эдгээр баримтууд нь хавтаст хэрэгт бэхжигдсэн байх тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Ү.От холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 903 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцҮэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжээч Б.Отгонжаргалыг оролцуулах саналтай байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Хэрэгт авагдсан 2018 оны 10 сарын 04-ний өдрийн 464 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж дүгнэн, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Яллагдагч Ү.О нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 11-27 тоотод иргэн Ц.Чын баруун гарын шуу хэсэгт цонхны хагархай шилээр зүсч, эрҮ мэндэд нь хохирол учруулсан бөгөөд хохирогч Ц.Чын эрҮ мэндэд хөнгөн хохирол учирсан талаар шинжээч дүгнэлт гаргажээ.

Шинжээч дүгнэлтээ гаргахдаа хохирогч Ц.Чын биед шүүх эмнэлгийн үзлэг хийж, мөн хохирогчийн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлҮсэн 4594 тоот  өвчний түүхийг үндэслэсэн байх ба шинжээчийн дүгнэлттэй хохирогч, яллагдагч нар танилцсан, ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1-д заасан шокын хүнд хэлбэр /III-IY/, 3.3.3-д заасан цочмог болон их хэмжээний цус алдалтын улмаас амь тэнссэн байдалд хамаарах эсэх талаар шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай гэсэн байх ба мөн шинжээчийн дүгнэлтэнд зөвхөн зүсэгдсэн шархны байдалд тулгуурлан дүгнэлт гаргасан байх бөгөөд уг шархтай холбоотой үүссэн хүндрэлүүдэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Ц.Чыг шокын хүнд хэлбэр, амь тэнссэн байдалд орсон гэж дүгнэх боломжгүй, түүнчлэн шархтай холбоотой ямар хүндрэл үүссэн нь тодорхойгүй  байхад ийм үндэслэлээр шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагагүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцҮэгт буцаахаар шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т  заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 903 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокуорын эсэргүүцлийг хангасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Ү.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргҮснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

                                                                     М.МӨНХДАВАА