Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/177

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Ц.Сүхбат, Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр, Шүүгдэгч: Ш.*******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал / онлайнаар / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Билэгсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714001810258 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, / ******* тоот регистрийн дугаартай / ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.******* нь нийтийн албан тушаалд буюу Баянхонгор аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 тоот тушаал гаргаж 25 багш, ажилтанд 8750000 төгрөгийн цалин олгож улмаар багш ажилтнуудаас буцаан хураан авч 2016 оны 02 дугаар сарын 15-ны үед дотуур байранд амьдардаг суралцагчдын 2 дугаар сарын хоолны мөнгөнөөс 7433500 төгрөг бэлнээр авч Хөдөлмөрийн яамнаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 50.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлж, улмаар уг мөнгийг буцаан хураан авч ашигласан. Мобиком компаниас хувьдаа худалдаж авсан гар утасны болон өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын хэрэглээний төлбөрт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 030037009 дугаар данснаас 2.159.936 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлж, төсөвт их хэмжээний буюу нийт 68.343.436 төгрөгийг хохирол учруулсан, завшсан 2 гэх гэмт хэргүүдэд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь: Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Миний тухайд өмнө өгсөн яллагдагчийн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний өмнө мэдүүлсэн, ярьсан хэлсэн зүйл үнэн зөв байгаа. Хамгийн гол нь өмнө гарсан төлбөр мөнгийг багасгаж, төлбөрөө багасгах хүсэлт гаргаж давж заалдах шатны шүүхээр орсон юм. Нэг нь 7 сая 433 мянга 500 паркетан шалны мөнгө байдаг юм. Тухайн мөнгийг сургуулийн дотуурын шалыг шинэчилж зарцуулсан юм. Тухайн үед дотуур байранд ажиллаж бай ажилчид, амьдарч байсан хүүхдүүд бүгд хэрэгт мэдүүлэг өгсөн байдаг юу бол үнэн зөв зүйлээ л ярьсан байдаг юм. 9 компани данс руу шилжүүлсэн 50.0 сая төгрөгөөс 10,0 сая төгрөгийг мэргэжил сурталчлах явуулын ахуй үл ажиллуулах зорилгоор зарцуулсан байдаг юм. энэ 2 зардлын мөнгийг нь л хохирлоос хасуулах хүсэлт гаргаж давж заалдсан юм. Бусад төлбөр тооцоо мөнгөн хохирол дээр бол би хүлээн зөвшөөрч байгаа. Гар утасны 2,159,900 төгрөг төлөхөөс 2,160,000 төгрөг буюу 100 төгрөг илүү төлж барагдуулсан байгаа. Тухайн хохирлыг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлж барагдуулж баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтүүд эхнээсээ зөв гарч байгаа. Сүүлийн дүгнэлт ч гэсэн зөв л гарсан байна. ШШҮХ-ээс над руу утсаар ярьж нэмж гаргаж өгөх баримт бий юу гэж асуусан бөгөөд хэрэв баримт байгаа бол мөрдөн байцаагчаараа дамжуулаад өгч болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүх шаардлагатай баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа талаар хэлсэн юм. 50,0 сая төгрөгөөс 10.0 сая төгрөгийг нь сургууль сурталчлах явуулын ахуйн үйлчилгээнд зарцуулсан, мөн 7,433,500 төгрөгөөр паркетан шал авсан талаарх баримтууд бүгд хавтас* авагдсан байгаа талаар хэлсэн.... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 146/ ... Тухайн мөнгийг би сургуульдаа хөрөнгө оруулалт хөөцөлдөж гадагш нь явуулсан, гадагшаа явуулсан тухай баримтууд хавтас хэрэгт хавсаргагдсан байгаа. Би бас хуулийн байгууллагыг энэхүү хохироосон гэх мөнгийг хааш нь юунд зарцуулсан талаар шалгаж үзсэн байх гэж бодож байна. Миний тухайд төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан нь үнэн. Энэ үйлдэлдээ бол би 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа. санхүүгийн сахилгын зөрчил гаргасан нь миний буруу, харин үүнийг бол хувьдаа завшаагүй ашиглаагүй гэдгийг бол олон удаа хэлсэн. Мэдүүлэг дээрээ ч хэлсэн. Хэрвээ би ийм их мөнгийг хувьдаа завшсан бол цалингийн болон тэтгэврийн зээлтэй байхгүй байх байсан. Би мөн энэ гадаадын байгууллага, иргэдтэй холбогдож сургуульдаа хөрөнгө оруулалт оруулж ирэхийн тулд цалингийн зээл, мөн байраа барьцаалж зээл авч , мөн маш олон хүмүүсээс нийт 150 орчим сая төгрөгийн зээл авч гадагш явуулсан байдаг. үүрэгт ажлаа өгсөн учраас гадаадын хөрөнгө оруулагч нартай холбогдох боломжгүй болж тэднээс хөрөнгө оруулалт оруулж ирэх нь битгий хэл өөрөөсөө явуулсан мөнгийг ч буцаан олж авч чадахгүй болсон. Би бол нэг талдаа маш том хохирогч болсон хүн юм. Гэхдээ би төсвийн мөнгийг хохироосон хохирлыг төлж барагдуулах ёстой, хариуцлагаа хүлээх ёстой. Гагцхүү завшсан гэдэг дээр бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хөрөнгө оруулалтыг нэгэн цагт бүтнэ гэж болдог юм. Бүтээд ирсэн тохиолдолд би коллежоо өгнө гэсэн бодолтой явдаг.... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 166-167/ 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 3. Хохирогч Б.Бат-Оршихын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 4 дүгээр сард тус сургуульд яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас бүрэлдэхүүнтэй шалгалт ирж сургуулийн үйл ажиллагаа санхүүг шалгасан. 2017 оны 5 дугаар сард 2017/07, 2317/08, 2017/09, 2017/10, 2017/13 дугаартай актууд ирсэн. 3 Уг актууд нь сургуулийн захирлаар ажиллаж байсан Ш.*******тэй холбоотой актууд байсан...төсвийн шууд захирагч бөгөөд сургуультай холбоотой төсөв санхүүгийн асуудлыг шууд захиран зарцуулах, тушаал шийдвэр гаргах эрх үүрэгтэй, миний гарын үсгээр санхүүгийн бүх гүйлгээ зарцуулалт баталгаажиж хийгддэг...бусдаар захирлын эрх үүрэг ,ажлын байрны тодорхойлолт, төсөв санхүү захиран зарцуулахтай холбоотой заалтууд бүгд адилхан байгаа. Өөрчлөгдсөн зүйл байхгүй...утасны төлбөр барагдуулсан. Хохирлоос өөр төлсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 123-124, 7-р хх-ийн 39-40/ 4. Гэрч М.Энх-Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017/08 дугаартай актаар захирал Ш.******* нь 1015.06.17-ны өдрийн 51 дугаартай тушаалаар 25 хүнийг гэрээт ажилтнаар ажилтнаар тухай тушаал гаргаж 8.750.000 төгрөгийг гаргаж хүн тус бүрээс өөрөө хураан авсан. Дотуур байрны суралцагчдын улирлын амралттай байх хугацааны ирц бүртгэлийг хуурамчаар үйлдэж хоолны мөнгийг бэлнээр гаргуулан авсан. Хөдөлмөрийн яамнаас нэмэлт санхүүжилт маягаар орсон 50 сая төгрөгийг хувь хүнд Ж.Гэрэлсайханд 3.684.000, Т.Содовжамцад 2.701.600, З.Энхтуяад 4.846.500 төгрөгийг, Өрнөх трейд ХХК-д 4.350.000, Оптрон ХХК-д 4.150.000, Хос Эрдэнэмандал ХХК-д 4.601.500, Цахирдэлбулаг ХХК-д 3.475.000, Орхон сарнай ХХК-д 4.358.400, Протон ХХК-д 4.294.000, Номын коллектор ХХК-д 4.900.000, Өврийн баян ус ХХК-д 4.365.000, Авралын гар ТББ-д 4.274.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гар утасныхаа төлбөрийг төсвийн хөрөнгөнөөс төлдөг байсан нь илэрсэн...бидний гаргасан актаар бол Баянхонгор аймгийн Политехникийн коллежид хохирол учирсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 125-127/ 5. Гэрч Д.Бадамгаравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай сургуулийнхан хавар элсэлт дууссаны дараа шинэ элсэлтэд зориулж, сургуулиа сурталчлах зорилгоор сумдад руу явдаг. Таны надад үзүүлж байгаа удирдамж энэ чиглэлээр гарсан удирдамж байна. Би энэ удирдамжтай танилцаж байгаагүй. 2016 оны 01 сарын 10-аас 25-ны өдрүүдэд бол сумдад яваагүй.,.2016 онд элсэлт маш бага байсан тул захирал ******* сумдаар явж үнэгүй үйлчилгээ үзүүлж мэргэжлээ сурталчилъя гэсэн. Захирал Ш.******* хангайн сумаар явах багийн багш Ш.Уранцэцэг, Говийн сумаар явах багаас намайг дуудаад бидэнд тус бүрт 5.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгө бид нар багаараа ярилцаад хоол ундны мөнгө гаргаад үлдсэн мөнгийг нь хувааж авсан. Баримтууд нь багийн ахлагч Гүндэгмаа багшид өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 132-134/ 6. Гэрч Ж.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би энэ удирдамжтай анх удаа танилцаж байна. 2016 оны 1 сарын 10-25-ны хооронд би сумдад явж ажиллаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 136/ 7. Гэрч С.Тосонхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2015.12.23-ны өдөр манай Хас банкны дансаар 4.900.000 шилжүүлсэн. Үүнээс би *******гийн өөрийнх нь дансанд 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 900.000 төгрөгийг үнэмлэхийн үнэнд шилжүүлсэн...би анзаараагүй гэрээ хийж тэмдэг дарж явуулсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 142/ 8. Гэрч Н.Галдмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Өрнөх трейд ХХК-г үүсгэн байгуулсан,..2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай дансаар 4.350.000 төгрөг орж ирсэн. Тухайн өдрөө гаргуулан авсан...” гэх мэдүүлэг /3-р ххийн 144/ 9. Гэрч С.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэр хүүхэн надад хөдөөнөөс мөнгө шилжүүлж авах хэрэг байгаа юмаа туслаад дансаа ашиглуулаад гаргаад өгөөч гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Дараа нь над дээр гэрээ авч ирж тамга даруулж авсан. .манай компани данс руу ороо ирэхээр нь бэлнээр зарлагадаж гаргаад тухайн хүнд нь өгсөн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 146/ 10. Гэрч Д.Ундраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* докторын охин Золзаяа надаас танай дансыг ашиглаад мөнгө гаргаж авмаар 4 байна гэхээр нь зөвшөөрөөд Авралын гар ТББ-н дансны дугаарыг өгсөн.... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 149/

11. Гэрч П.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... төрийн банкны дансанд 280.000 төгрөг орж ирсэн....захиралд бэлнээр нь өгсөн... гэсэн мэдүүлэг/3-р хх-н 164-р хуудас/,

12. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...гар утсанд 280.000 төгрөг орсон гэж мэдээ ирсэн. Би өөрт бэлэн байсан 280.000 төгрөгөө Ш.******* захирлын өрөө рүү оруулж өгсөн....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 165/ 13. Гэрч Н.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 280.000 төгрөг байсан санагдаж байна. Би бэлнээр гаргуулан аваад захиралд өрөөнд нь оруулж өгсөн.... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 166/

14. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... .захирал ******* чиний данс руу мөнгө орсон байгаа шүү аваад ирээрэй гэж хэлсэн...280.000 орчим төгрөгийг гаргаж захирлын өрөөнд оруулж өгсөн... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 167/,

15. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Ш.******* ажил дээр таараад чиний данс руу мөнгө орсон байгаа яваад аваад ир гэж хэлсэн...хүмүүстэй адил хэмжээний мөнгө л орсон байсныг авч өгсөн...” гэх мэдүүлэг /3-р ххийн 168/ 16. Гэрч Ж.Эрдэнэдалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... захирал Ш.******* залгаад дансанд мөнгө орсон байгаа бэлнээр авч ирж өг гэсэн. 280.000 төгрөг байсныг захирал *******д өрөөнд нь оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 169/ 17. Гэрч Ө.Төгсгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... захирал ******* дуудаж байна гэсэн өрөөнд нь орсон дансанд чинь мөнгө орсон байгаа аваад ир гэсэн. Миний дансанд мөнгө байгаагүй болохоор орсон мөнгийг нь авсан. Мөнгөө аваад өрөөнд нь оруулж өгөхөд шууд ширээн дээр тавиад авсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 170/ 18. Гэрч А.Батхолбоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Захирал ******* залгаад дансанд чинь мөнгө орсон аваад ир гэсэн. 278.000 төгрөг байсан шиг санагдаж байна. Мөнгийг өрөөнд нь оруулж захиралд өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 171/ 19. Гэрч Я.Доржын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “яваад орсон чинь дансанд чинь 280.000 төгрөг орсон байгаа аваад ир гэж хэлсэн. 280.000 төгрөгийг аваад захирлын өрөөнд мөнгийг нь оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 172/ 20. Гэрч Б.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “2015 оны сүүлээр ээж над руу залгаад мөнгө гаргаж авах шаардлагатай байна таньдаг компани байна уу гэж асуусан...Долгормаа эгчтэй тааралдсан. Орхон сарнай гэдэг компани байгаа гэж хэлээд гаргаж авч болно гэсэн. Үүнээс 2-3 хоногийн дараа байх ээжид хэлээд компани нэхэмжлэх бусад баримтыг аваад Баянхонгор руу шуудангаар явуулсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 173/

21. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Ээж надад 2015 оны сүүлээр байх оноос өмнө мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна. Таньж мэдэх компанитай хүн байгаа юу гэж асуусан...Ундраа болно гэж хэлээд Авралын гар байхаа тийм нэртэй төрийн бус байгууллагын данс өгсөн. Би тэр талаарх мэдээллийг ээж рүү мессежээр явуулсан.. гэх мэдүүлэг /3-р хх-ийн 174/ 22. Гэрч Ц.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... би 2014 оны 07,08 сарын орчим Баянхонгор аймагт орон сууц барьж байх явцад Улаанбаатар хотоос материал татаж авахаар явж сайхад Ш.******* над руу чи мөнгөний 5 боломжтой байвал 200-н хайрцаг паркетан шал авч ирж өгөөч гэсэн...би зөвшөөрч 200-н хайрцаг паркет авч ирж өгсөн. Нэг хайрцаг паркетыг Баянхонгорт байгаа үнээр буюу 40.000 төгрөгөөр тооцож нийт дун нь 8.000,000 төгрөг болсон.,.2016 оны эхээр байх бас л цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна 7 сая төгрөгийг авсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 175/ 23. Гэрч П.Пүрэвдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Оптрон ХХК-г Уламбаяр гэх хүнээс авсан. 1315.12.23-ны өдөр дансанд 4.150.000 төгрөг орж ирсэн. 10 хувийг үлдээгээд 3 750.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 177/ 24. Гэрч Л.Цэдэнжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Би Цахирдэлбулаг ХХК-г үүсгэн байгуулагч юм. Манай компани дансанд МСҮТ-ээс орсон мөнгөнөөс 10 хувийг авч үлдээд нягтлан маань Ш.******* захирлын данс руу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 179/ 25. Гэрч Л.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Ш.******* захирал таны дансанд мөнгө орсон аваад ир гэж хэлсэн. 280.000 төгрөг орсон байсан тэр мөнгийг бэлнээр авч ******* захиралд өгсөн.... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 181/ 26. Гэрч Г.Алагаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... багш ажилтай Энх-амгалан бид хоёр нэг айлын бэрүүд Энх-амгалан надтай уулзаад мөнгө оруулж гаргах хэрэгтэй байна, дансны дугаараа өгчих гэсэн. Түүний хэлсний дагуу Өврийн баян ус ХХК-ний дансны дугаарыг өгсөн..... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 184/

27. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... чиний дансанд мөнгө орсон байгаа аваад ир гэж хэлсэн. 270.000 төгрөгийг аваад *******д бэлнээр өгсөн.... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 186/ 28. Гэрч Б.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... миний цалингийн дансанд 270.000 төгрөг ороход бэлнээр нь аваад аваачиж өгсөн. Манай ажилчид данс руу мөнгө орсон байна, ******* захиралд өглөө гэж ярьцгааж байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 188/ 29. Гэрч Т.Содовжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... МСҮТ-ээс миний данс руу мөнгө шилжиж орж ирсэн байсан. Тэр мөнгийг бэлнээр өгсөн үү, дансаар шилжүүлж өгсөн үү санахгүй байна. Эхнэр мэдэж байгаа байх... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 190/ 30. Гэрч И.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний нөхрийг Содовжамц гэдэг. Захирлыг данс хэрэгтэй байна гэхээр нь дансаар мөнгө орж гарч байвал хэрэгтэй байх гэж бодоод -нөхрийнхөө дансыг өгчихсөн...захиралд 2.701.600 төгрөгийг дутаалгүй аваачиж өгсөн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 220/ 31. Гэрч Б.Цэрэндэндэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Төгсгэрэл чиний дансанд мөнгө орсон байна захирал авч ирж тушаа гэнээ гэж хэлсэн. Мөнгөний хэмжээг тодорхой сайн санахгүй байна. Мөнгийг нь аваад ******* багшийн өрөөнд нь аваачиж өгсөн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 191/ 32. Гэрч Ц.Цэрэнмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* захирал надтай уулзаад данс руу мөнгө орчихсон байгаа аваад ир гэж хэлсэн. АТМ-ээс 300.000 төгрөг аваад ******* захиралд өгсөн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 195/ 33. Гэрч З.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Уранчимэг багш надтай уулзаад мөнгө шилжүүлж гаргах хэрэгтэй байна та гаргаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь өөрийнхөө дансыг өгсөн. Данснаасаа бэлэн зарлагадаж гаргаад орж ирсэн бүх мөнгийг Ш.******* захиралд аваачиж өгсөн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 201/ 34. Гэрч П.Дарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... миний дансанд 283500 төгрөг орж ирсэн байсан. Тэр дор нь захирал ******* дуудаад дансанд мөнгө орсон байгаа гаргаад аваад ир гэсэн түүний дагуу гаргаж бэлнээр өгсөн...байрны хүүхдүүдийн амралттай байх хугацааны 7.433.500 төгрөгийг захирал ******* 6 надаас бэлнээр авсан...хөдөлмөрийн яамнаас тавин сая төгрөг орж ирсэн. Оны зааг дээр орж ирсэн тул 9 аж ахуй нэгж 3 хувь хүн рүү мөнгө шилжсэн байсан... Харин 2016 оны хавар захирал Ш.******* багш нартайгаа хуралдаад Хангайн бүс, говийн бүс, төвийн бүс гэсэн чиглэлээр багш нарын явуулын үйлчилгээ, мэргэжлийн сургалтуудыг сурталчилсан үйл ажиллагаа явуулсан. Энэ үйл ажиллагаанд энэ хөрөнгийг зарцуулсан гэж бидэнд тайлбарлаж хэлсэн...энэ 11.345.815 төгрөг нь дотуур байрны 169 хүүхдийн хоолны мөнгө байсан. Захирал Ш.******* нь та дотуур байрны хүүхдүүдийн хоолны мөнгөнөөс “ 433.500 төгрөгийг аваад ир үлдсэн мөнгийг нь хүүхдүүдэд тараагаарай гэж хэлсэн. Захирал өөрөө мэдэж байгаа юм байх гэж бодоод мөнгийг нь өөрт нь тоолж өгөөд баримт үйлдээд гарын үсэг зуруулж үлдсэн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 207-210/

35. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Сургуулийн дууны клип хийхэд 1.500.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг захирал ингэж гаргасан юм шиг байна.,.2015 оны 6 сард байх 350.000 төгрөг орж ирсэн тэр мөнгийг захирал ******* өөрөө хураан авсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 212-213/ 36. Гэрч Ш.Уранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... хоолны мөнгө авахдаа байрны багш буюу би ирцийн баримт бүрдүүлж сургуулийн захиралд танилцуулж нягтлан гарын үсэг зурж нярваас бэлнээр авдаг. Захирал Ш.******* нь дотуур байрны шалыг солиод мөнгийг нь өгөөгүй байгаа дотуур байрны хүүхдүүдийн хоолны мөнгө 2016 оны 2 дугаар сард бүтэн орсон байна. Тэгэхээр амралттай байсан хугацааны мөнгийг нь буюу 21 хоногийн мөнгийг хүүхдүүдэд олгох ёсгүй. Хүүхдүүд байхгүй байсан нэгэнт төсөвт орж ирсэн юм чинь шал сольсон паркетын үнийн өглөгт өгье гэж ярьсан. Тэгэхэд би байрны байранд байсан хугацааны мөнгийг хүүхдүүдэд зайлшгүй өгөх ёстой гэж хэлсэн...ингээд би 2016 оны 2 дугаар сард 7.433.500 төгрөг нярав Дариас захирал Ш.******* нь авсан гээд надаас нярав Дарь юу болов яагаад захирал энэ мөнгийг авав гэхэд нь би мэдэхгүй өөрөөс нь асуу гэж хэлсэн. Ингээд хүүхдүүдийн үлдэгдэл 10 хоногийн хоолны мөнгийг нярав Дарь тавьж олгоход би хамт байж байгаад олгосон...2016 оны 05 дугаар сард явсан юм байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 223-224, 227/ ... 2015 оны 6 дугаар сард захирал Ш.******* дуудахад нь очиход цалингийн картад чинь мөнгө орсон байгаа аваад ир гэж хэлсэн. Тэр мөнгө хэдэн төгрөг байсныг санахгүй байна. Барагцаагаар 200 гаран мянган төгрөг байсан байх тэр чигээр нь захирал *******д бэлнээр өгсөн. Би уг удирдамжийн дагуу хангайн бүсийг Э.Чулуун багшийн хамт хариуцаж явсан. Манай багт бэлэн 5 сая төгрөг захирал Ш.******* өгсөн. Багийнхаа багш нарт тарааж материал авхуулсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 58-61/

37. Гэрч Н.Ганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... дансаар 350 000 төгрөг орж ирсэн. Гэтэл захирал утсаар яриад данс руу чинь мөнгө хийсэн байгаа авч ирээд өгөөрэй гэсэн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 229/ 38. Гэрч Ж.Гэрэлсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... коллежийн нягтлан Цэвээнээ гэх хүн яриад ******* захирал данснаасаа мөнгө гаргаад өгөөч гэж байна гэхээр нь би тэгээ тэг гэж хэлээд дансны дугаараа өгсөн. Тэгтэл удаагүй данс руу 3.684.000 төгрөг орж ирсэн. Би буцаагаад дэлгүүрийнхээ худалдагч Гэрэлчимэгийн данс руу 3.540.000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 144.000 төгрөгийг орлогоос гүйцээж өгөөрэй гэж хэлсэн... үлдэгдэл 144.000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос гүйцээж өгсөн... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 55-56/ 39. Гэрч Д.Цулбуурын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Мобикомын 99442166 дугаар нь ******* ******* гэж хүний нэр дээр байдаг. Ш.******* нь өөрийн 99442166 дугаар дээрээ 2 удаа зээлээр гар утас авч байсан байна...ингэж 2 удаа зээлээр авсан IPhone 5s болон IPhone 5s plus маркийн гар утаснуудыг зээлээр авсны эргэн төлөлт нь тухайн сар бүрийн 99442166 дугаарын ярианы төлбөр дээр нэмэгдэж гарч ярианы төлбөрийн хамт төлөгдөж байсан.... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 70-71/

40. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 7 ... .манай Хос эрдэнэ мандал ХХК-ний дансаар политехникийн коллежоос 4.601.500 төгрөг шилжиж ирсэн. Энх-Амгалан багш гуйгаад байхаар нь зөвшөөрсөн..,банкнаас бэлнээр аваад Энх-Амгалан багшид өгсөн.... гэх мэдүүлэг /6-р хх-ийн 142-143/ 41. Гэрч Ж.Гэрэлчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... . Цэвээнсүрэн ах яриад манай захирлын мөнгө байгаа юмаа хэдэн төгрөг шилжүүлье данснаасаа гаргаад өгөөч гэсэн...ямар ч байсан шилжүүлсэн мөнгийг нь бүтнээр нь гаргаж өгсөн.... гэх мэдүүлэг /6-р хх-ийн 147/ 42. Шинжээч эмч Ц.Оюунтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2159.9 гэдэг нь мянгатын орон буюу мянгачилсан байдлаар бичсэн...нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд тооны цэг, таслал, бичиглэлийг тодорхой тусгасан зүйл байхгүй...Ш.******* нь Мобикомын төлбөрийг МСҮТ-д барагдуулахдаа 2.160.000 төгрөгөөр барагдуулсан байдаг.... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 41-42/ Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд /3-р хх-ийн 107, 6-р хх-ийн 100-101/, Баянхонгор аймаг дахь Политехникийн коллежийн 2015-2016 оны төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналтын шатны ажлын тайлан /1-р хх-ийн 132-154/, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2017/10, 2017/13, 2017/09, 2017/08 дугаартай актууд /1-р хх-ийн 17-24/, Баянхонгор аймгийн магадлан итгэмжлэгдсэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 51 дугаар тушаалын хуулбар /1-р хх-ийн 39/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 026 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 4-9/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 213 дугаартай шинжээчийн дахин дүгнэлт /7-р хх-ийн 133-138/, Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл уг тэмдэглэлд тусгагдсан төлбөрийн хүсэлт, холбогдох баримтууд /1-р хх-ийн 25-129/, Мэргэжил сургалт үйлдвэрлэлтийн төвийн 2015-2016 оны хичээлийн жилийн явцын график /2-р хх-ийн 225/, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан хуулийн этгээдүүдийн лавлагаанууд /2-р хх-ийн 92-107/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан Авралын гар даатгуулагчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагатай холбоотой лавлагаа /2-р хх-ийн 115-146/, Ш.*******г ажилд томилсон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 23 тоот тушаалын хуулбар /2-р хх-ийн 178/, Ш.******* нь Баянхонгор аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний хуулбарууд /2-р хх-ийн 185-193/, Ш.*******гээс гаргаж өгсөн Оросын холбооны улс болон Индонези улс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт, гадаад паспортын хуулбарыг хүлээн авсан тэмдэглэл, гаргаж өгсөн холбогдох баримтууд 2-р хх-ийн 245-250, 3-р хх-ийн 1-6/, Хаан банкаар дамжуулан гадаад улс руу шилжүүлсэн Мөнгөн шилжүүлгийн баримтууд/6-р хх-ийн 38-47/, Голомт банкаар дамжуулан гадаад улс руу мөнгө шилжүүлсэн баримтууд/6-р хх-ийн 153-155/, Төрийн банкаар дамжуулан гадаад улс руу мөнгө шилжүүлсэн баримт /6-р хх-ийн 156-157/, Монголын улсын хөдөлмөрийн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/167 дугаартай хөрөнгө гаргах тухай тушаал, тушаалын хавсралт, 50 сая төгрөг шилжүүлсэн талаарх төлбөрийн хүсэлт /4-р хх-ийн 136-138/, Гэрч Д.Цулбуураас гаргаж өгсөн үйлчилгээний гэрээний өргөдлийн маягт, гар утас төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ, харилцагчийн гүйлгээний баримт/4-р хх-ийн 73-76/, малчнаас авах санал асуулга /4-р хх-ийн 150-151/, шүүгдэгч Ш.*******гээс мобиком ХХК төлсөн баримт шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.*******д бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан 8 ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлжээ. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээд шүүгдэгч Ш.******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Эд хөрөнгө завших үйлдэл нь Бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх, гэмт этгээд өмчлөгчид нь үнэ хөлсийг нь төлөөгүй,өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон байдаг, бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн субъект нь голдуу нягтлан бодогч, нярав,касс, менежер, худалдааны төлөөлөгч, худалдагч, түгээгч гэх мэт байх бөгөөд шүүгдэгч Ш.******* нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1, Авилгын эсрэг хуулийн 4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон....нар үйлчлэлд хамаарна” гэж зааснаар Нийтийн албан тушаалтан юм. Шүүгдэгч Ш.******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан өмчийг завшаагүй харин албан тушаалын байдлаа буюу Баянхонгор аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн / хуучнаар / захирлын албан тушаалыг байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу бий болгож төвдөө их хэмжээний хохирол учруулсан байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Ш.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч Ш.******* нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 тоот тушаал гаргаж 25 багш, ажилтанд 8.750.000 төгрөгийн цалин олгож улмаар багш ажилтнуудаас буцаан хураан авч Хөдөлмөрийн яамнаас / хуучнаар / олгосон 50.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлснээр уг гэмт үйлдэл эхэлж, үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 15-ны үед дотуур байранд амьдардаг суралцагчдын 2 дугаар сарын хоолны мөнгөнөөс 7433500 төгрөг бэлнээр авч, 2016 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын гар утасны 99442166 дугаарын хэрэглээний төлбөрт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 030037009 дугаар данснаас 2.159.936 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлснээр уг үйлдэл дуусгавар болсон гэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3-д заасан “гэмт үйлдэл,...тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан...үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна”...мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно”, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ш.*******гийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нэгээс таван жил хүртэлх хорих ялтай буюу хөнгөн гэмт хэргийн ангилалд, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар таван жил буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт тус тус багтаж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д “...хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр тус тус заасан байна. Шүүгдэгч Ш.*******гийн хувьд 99442166 дугаарын гар утасны төлбөрийг төсвөөс 9 төлүүлсэн санаатай гэмт хэрэг 2016 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацаа тасарсан бөгөөд энэ тохиолдолд 2016 оны 09 дүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолж уг хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр дуусах байсан байна гэж дүгнэж байна. Шүүгдэгч Ш.******* нь өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын гар утасны төлбөр бусад зардлыг төсвөөс төлүүлсэн үйлдлээ “албаны өрөөний утсыг ашиглалгүй, өөрийн гар утсаар албан ажил явуулж байсан тул төлбөрийг төлүүлсэн” талаар тайлбарлаж байгаа боловч “Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт батлах тухай Засгийн газрын 1999 оны 84 дүгээр тогтоол, Зардлын норматив батлах тухай Засгийн газрын 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолд Мэргэжил сургалтын төвийн захирал / хуучнаар / уг жагсаалтад багтаагүй байгаа бөгөөд Засгийн газрын 1999 оны 84 дүгээр, 2002 оны 120 дугаар тогтоолыг Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 141 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.*******гийн албан тушаал, түүний гар утасны төлбөрийг төсвөөс төлүүлэх талаар эрх бүхий дээд байгууллага, Засгийн газрын тогтоол шийдвэр гараагүй байхад эрх мэдлээ урвуулан ашигласан гэж дүгнэхээр байна. Харин 2016 оны 02 дугаар сарын 15-ны үед дотуур байранд амьдардаг суралцагчдын 2 дугаар сарын хоолны мөнгөнөөс 7433500 төгрөг бэлнээр авч улмаар сурагчдын дотуур байрны шалыг засварласан зардалд буцаан олгосон байна. Сурагчдын дотуур байрны шалыг Ц.Батсайханаар урьдчилан авчруулж засварыг хийлгэж мөнгийг дараа онд сурагчдын хоолны мөнгөнөөс төлсөн байх бөгөөд энэ үйлдэл нь албан тушаалын байдлаа урвуулсан мэт боловч төрд учруулсан хохирол байхгүй байгаа тул сурагчдын хоолны мөнгө 7.433.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, мөн Хөдөлмөрийн яамнаас / хуучнаар / шилжүүлсэн 50 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг багш нарын хөдөө томилолтоор явуулсан зардалд гаргасан нь тогтоогдсон тул 10 сая төгрөгийг нийт хохирлоос хасаж тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 14-д заасан “үйлдэл...г гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 болгон хөнгөрүүлсэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ш.******* нь нийтийн албан тушаалд буюу Баянхонгор аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар / хуучнаар / ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2015 оны 06 дугаар сарын 17- ны өдөр багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 тоот тушаал гаргаж 25 багш, ажилтанд 8750000 төгрөгийн цалин олгож улмаар багш ажилтнуудаас буцаан хураан авч Хөдөлмөрийн яамнаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 50.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17- ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлж, улмаар уг мөнгийг буцаан хураан авч ашигласан, 2016 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр Мобиком компаниас хувьдаа худалдаж авсан гар утасны болон өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын хэрэглээний төлбөрт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 030037009 дугаар данснаас 2.159.936 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлж нийт 50.909.936 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Бат-Орших, гэрч М.Энх-Отгон, Д.Бадамгарав, Ж.Баярмаа, С.Тосонхүү, Н.Галдмаа, С.Долгормаа, Д.Ундраа, П.Оюунчимэг, Д.Баяр, Н.Болормаа, Л.Гиймаа, П.Эрдэнэчимэг, Ж.Эрдэнэдалай, Ө.Төгсгэрэл, А.Батхолбоо, Я.Дорж, Б.Ариунзаяа, Б.Золзаяа, Ц.Батсайхан, П.Пүрэвдулам, Л.Цэдэнжав, Л.Мягмарсүрэн, Л.Алгаа, Д.Бямбазундуй, Д.Мөнхтуяа, Т.Содовжамц, И.Батгэрэл, Б.Цэрэндэндэв, И.Цэрэнмаа, З.Гэрэлтуяа, П.Дарь, Т.Баяржаргал, Ш.Уранцэцэг, Н.Ганхүү, Ж.Гэрэлсайхан, Д.Цулбуур, Д.Уранчимэг, Ж.Гэрэлчимэг нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******гийн гэм буруугаа 10 хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Ш.*******г төрийн албан тушаалтан албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагын хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Дээрх үйл баримт нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Ш.******* нь гар утасны төлбөр гэх 2.160.000 төгрөгийг төсөвт төлж барагдуулсан баримтыг гаргаж өгсөн тул түүний нийт төлөх хохирлоос хасаж тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Ш.******* нь нийт учруулсан 50.909.936 төгрөгийн хохирлоос 2.160.000 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнээс 48.749.963 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймаг дахь Мэргэжил сургалтын төв / хуучнаар / шинэ Политехник коллежид олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Харин шүүгдэгч Ш.*******гийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Шинэ төгөл хотхонд байрлах дугаартай газар, Ү 0320003348 үл хөдлөх байрыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэв төсөвт учирсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүх шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар торгох ялыг оногдуулахдаа 2015 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцож торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь 2013 оны Хөдөлмөр нийгмийн гурван талт үндэсний хорооны 07 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 192.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд мөн хорооны 04 дүгээр тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 240.000 төгрөгөөр тогтоосон байна. Шүүгдэгч Ш.*******гийн үйлдэл 2015 оны 06 дугаар сараас эхлэн үйлдэгдсэн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд оногдуулах торгох ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцож оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Ш.*******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хассан нэмэгдэл ялыг оногдуулахдаа тодорхой албан тушаал гэдэг нь төрийн албан тушаал эрхлэх буюу төрийн, нийтийн албан тушаал буюу төрийн албанд орж ажиллах эрхийг хасаж гэж ойлговол зохино. Шүүгдэгч Ш.*******гийн төрийн албан тушаал эрхлэх буюу төрийн албанд орж ажиллах эрхийг хассан шийдвэр нь шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэв. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв. Мөн хэрэгт шинжээчийн хөлс 3.200.000 төгрөгийг шүүгдэгч Ш.*******гээс гаргуулж Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнд олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн 11 Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар орлогын мэдүүлэг таван ширхэг, гараар бичсэн баримт хоёр ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Сүлд дууны СД, Цагаан сарын концерт бүхий СД, Политехник коллежийн 2015 оны санхүүгийн баримт 9 хавтас, мөнгөн хөрөнгийн журнал 10 хуудас, санхүүгийн тайлан 19 хуудас, 2016 оны санхүүгийн баримт 9 хавтас, мөнгөн хөрөнгийн журнал 16 хуудас, 2016 оны санхүүгийн тайлан 23 хуудас зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу Баянхонгор аймаг дахь Политехник коллежид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч Ш.******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хатигин овогт ******* *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хатигин овогт ******* *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Хатигин овогт ******* *******г төрийн албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагын хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч Хатигин овогт ******* *******г тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу есөн сая долоон зуун ерэн хоёр мянган / 9.792.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч Ш.******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг дурдсугай.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар шүүгдэгч Ш.*******гийн тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 7. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 512 дугаар зүйлийн 512.4-д зааснаар шүүгдэгч Ш.*******гээс дөчин найман сая долоон зуун дөчин есөн мянга есөн зуун жаран гурван / 48.749.963 / төгрөгийг гаргуулж Баянхонгор аймаг дахь Политехник коллежид, гурван сая хоёр зуун мянган / 3.200.00 / төгрөг гаргуулж Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнд олгохыг олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар орлогын мэдүүлэг таван ширхэг, гараар 12 бичсэн баримт хоёр ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Сүлд дууны СД, Цагаан сарын концерт бүхий СД, Политехник коллежийн 2015 оны санхүүгийн баримт 9 хавтас, мөнгөн хөрөнгийн журнал 10 хуудас, санхүүгийн тайлан 19 хуудас, 2016 оны санхүүгийн баримт 9 хавтас, мөнгөн хөрөнгийн журнал 16 хуудас, 2016 оны санхүүгийн тайлан 23 хуудас зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу Баянхонгор аймаг дахь Политехник коллежид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч Ш.*******гийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Шинэ төгөл хотхонд байрлах дугаартай газар, үл хөдлөх байрыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Энэ хэргийн учир шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ