Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             А.Бд холбогдох эрүүгийн

                             хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Н.Цогтбаяр

яллагдагч А.Б

            нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолтой, А.Бд холбогдох хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

М Улсын иргэн,  Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, газар оршин суух, М овогт Аы Б

 

Яллагдагч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... гэх газраас иргэн Ц.Эгийн эзэмшлийн 1 тооны  нас нийлсэн хээр алаг зүсмийн морийг хулгайлж 800 000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн байна.

 

Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэн давж заалдах шатны шүүхэд бичсэн дүгнэлтдээ: “...М улсын иргэн,  Архангай аймгийн Т суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал маллаж амьдардаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Т сумын Х багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, М овгийн Аы Б /РД:/ Яллагдагч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Т сумын 1 дүгээр баг, Хүрэн шаамар гэх газраас иргэн Ц.Эгийн 1 тооны морийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн байна. Тэрээр шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын дунд үеэр Архангай аймгийн Т сумын Хөх сүм баг, Жинст гэх газраас иргэн Х.Бийн 3 тооны морийг Э.Ч, Э.П нартай бүлэглэн хулгайлж, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн 1812002240253 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татагджээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд М овгийн Аы Бд ял оногдуулсан Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор хэлсэн саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал яллагдагч А.Б нь “2017 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр баг, Хүрэн шаамар гэх газраас иргэн Ц.Эгийн 1 тооны нас нийлсэн хээр алаг зүсмийн морийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдэж, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгүүлсэн байна.

Дээрх хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө 2017 оны 12 дугаар сарын дунд үеэр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм баг, Жинст гэх газраас иргэн Х.Бийн 3 тооны морийг Э.Ч, Э.П нартай бүлэглэн хулгайлж, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн 1812002240253 дугаартай хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татагдсан байна.

Аймгийн прокуророос А.Бд холбогдох эрүүгийн 1812002240253 дугаартай хэргийг эрүүгийн 1812002250132 дугаартай хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэн, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т  шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрснийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхээр заасан байх тул А.Бгийн  шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн хэрэг, шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болохгүй хэдий ч түүний шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн хэрэгт оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай хэрхэн нэмж нэгтгэх талаар хуулийн зохицуулалтгүй, энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байх тул Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчмыг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх, энэ талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 4.2, 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.13 дугаар зүйлийн 10.1, 10.2-д заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас

                                              

                                                             ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2.  Хэрэг прокурорт очтол яллагдагч А.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                       Д.БЯМБАСҮРЭН

                                                                        М.МӨНХДАВАА