Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01259

 

2017 оны 05 сарын 31 өдөр                   Дугаар 183/ШШ2016/01259                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-33 гудамж, өөрийн байр, Монгол дээд сургуулийн нэхэмжлэлтэй,

 

Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 5Б байр, 58 тоотод байрлах, Экспресс фасад ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дөлбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлболон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол дээд сургууль нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Экспресс фасад ХХК-иас 5,920,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч Экспресс фасад ХХК нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 5Б байр, 58 тоот хаягт байрлахгүй, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байна. Иймд Экспресс фасад ХХК-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгч тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол дээд сургууль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж заасны дагуу Экспресс фасад ХХКэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т “Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасжээ.

 

Иймд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 5Б байр, 58 тоотод байрлах Экспресс фасад ХХК, түүний захирал Д.Өлзийсайханыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгч Монгол дээд сургуулийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 5Б байр, 58 тоотод байрлах, РД:5610389, Экспресс фасад ХХК, түүний захирал Д.Өлзийсайханыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 5Б байр, 58 тоотод байрлах, РД:5610389, Экспресс фасад ХХК, түүний захирал Д.Өлзийсайханыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.  

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ