Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 183/2017/01675/И |
Дугаар | 183/ШШ2017/01732 |
Огноо | 2017-08-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2017/01732
2017 оны 08 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2017/01732 Улаанбаатар хот
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 01 дугаар хороо, 120 мянгат, 24/3 дугаар байранд байрлах, Ханан СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 01 дугаар хороо, 120 мянгат, 24 дүгээр байранд оршин суух, Н.Дөл-Эрдэнэд холбогдох
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал 455,820төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ханан СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Дөл-Эрдэнэ нь 2014 оны 12 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны сууц өмчлөгчдийн засвар үйлчилгээний төлбөр 455,820 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Н.Дөл-Эрдэнээс энэхүү мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ханан СӨХ-ны нэхэмжилсэн 455,820 төгрөгийг хариуцагч Н.Дөл-Эрдэнэ бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ханан СӨХ нь хариуцагч Н.Дөл-Эрдэнэд холбогдуулан Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал 455,820 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Дөл-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 455,820 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсах тухай хүсэлтээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах” эрхтэй бөгөөд түүний татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,324.60 төгрөгийн 7,162.3 төгрөгийг улсын орлогод үлдээж, 7,162.3 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ханан СӨХ-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ханан СӨХ нь хариуцагч Н.Дөл-Эрдэнэд холбогдуулан Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал 455,820 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 14,324.60 төгрөгийн 7,162.3 төгрөгийг улсын орлогод үлдээж, 7,162.3 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ханан СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ