Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/02197

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 53.863.845 /тавин гурван сая найман зуун жаран гурван мянга найман зуун дөчин тав/ төгрөг гаргуулан “Т З” ХХК-д, 21.948.000 /хорин нэгэн сая есөн зуун дөчин найман мянга/ төгрөг гаргуулан Д.Т-т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.590.188 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар төрөө тэмдэгтийн хураамжид 537.009 төгрөг гаргуулан орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                   ШҮҮГЧИД                                           Ж.СЭМЖИД

 

                                                              Д.ЭНХЦЭЦЭГ