Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00654

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/00654

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хар гөрөөчин овогтой, Чойжилын Бүжинцэцэгийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 24-3-3 тоотод оршин суух, регистрийн дугаар МХ80083106/

 

Хариуцагчаар оролцвол зохих “Шинэ мөрөөдөл” ХХК-ийг эрэн сурвалжлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Бүжинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Бүжинцэцэг миний бие 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Шинэ мөрөөдөл” ХХК-тай Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 24-3-3 тоот, 2 өрөө, 62.26 м.кв-тай орон сууцыг 1 м.кв-ыг 1.380.000 төгрөгөөр тооцож, нийт 85.918.800 төгрөгөөр худалдан авах болзолтойгоор байрыг захиалан, тус компанитай гэрээ байгуулсан. 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авсан бөгөөд уг гэрчилгээнд байрны м.кв-ыг 62.26 гэж бичсэн байсан. Улмаар байрны м.кв дутуу болохыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдэж, “Уран-Асар” ХХК-иар байрны хэмжилтийг хийлгэхэд 54.99 м.кв байсан бөгөөд 7.27 м.кв дутуу байсныг мэдсэн. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамж гарсан. Иймд “Шинэ мөрөөдөл” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Бүжинцэцэгийн хариуцагчаар оролцвол зохих “Шинэ мөрөөдөл” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Бүжинцэцэг “...м.кв-ын зөрүү гаргуулахаар Шинэ мөрөөдөл ХХК-ийг шүүхэд хандсан боловч Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 68 дугаар байр, 108 тоотод байрладаггүй гэсэн тул уг компанийг эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг нь тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргажээ.

 

 “Шинэ мөрөөдөл” ХХК-ийн оршин байгаа газар тодорхойгүй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 68 дугаар байр, 108 тоот хаяганд байрладаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2017/01381 дүгээр захирамж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих “Шинэ мөрөөдөл” ХХК-ийгэрэн сурвалжлах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 99078798 гэсэн дугаарын утсаар холбогдож болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих “Шинэ мөрөөдөл” ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Х.Алтанцэцэгийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийгЦагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Бүжинцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД