Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1499

 

 

 

 

 

 

 

 

  2020            08            17                                      2020/ШЦТ/1499

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, Т.Шинэбаяр  нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Э.Чулуунсүх,

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баасанбаяр,

Шүүгдэгч Т , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Шүүгдэгч М , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2501 2561 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Т, Монгол Улсын иргэн,

 

2. М, Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т  нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ажнай 76” дугаар байрны 2 дугаар орцны шатны доод хонгилд иргэн Ж гараараа толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж унагаж, улмаар толгой хэсэг рүү нь 2 удаа хөлөөрөө дэвсэж суурь ясны шугаман хугарал бүхий гэмтэл учруулж алсан,

Шүүгдэгч М  нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ажнай 76” дугаар байрны 2 дугаар орцны шатны доод хонгилд иргэн Ж Т  зодож алсан гэх 201525012561 дугаартай хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 11 цаг 57 минутанд Мөрдөн байцаах албаны уулзалт мэдүүлэг авах 506 тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа, гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...тэгээд би Т ийг за хайраа больё, бузар хэрүүлтэй газар унтахгүй явъя гээд сууж байгаад хажууд байсан модон шатнаас татаад боссон чинь шат нь наашаа унаад тэр хүний цээж хэсэг дээр зөөлхөн уначихсан юм. ... тэгээд манай нөхөр энэ дандаа, ер нь дандаа энэ бузартай газар байх ёстой юм бэ гэж хэлээд талийгаачийг хагас хажуулдаад хэвтэж байхад тэр хүний дээр унасан байсан шатны гол хэсэгт нь хоёр удаа дэвссэн...байхгүй за байхгүй ч гэждээ би ч бас хөл, гуя, хаа хавьцаа нь бас өшиглөсөн, хэвтчихсэн байхад гарахдаа хөл рүү нь өшиглөсөн...” гэж,

мөн 2020 оны 3 дугаар сарын 31-ний 16 цаг 04 минутад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...тэр нас барсан хүн архи аягалж байхдаа өөртөө их хийгээд бусдад нь жаахан жаахан хийгээд байсан юм. Тэгэхээр нь би чи яагаад өөртөө их хийгээд бид нарт бага хийгээд байгаа юм бэ гэсэн чинь чи юугаа мэддэг юм, харанхуйд юм харагдахгүй байна, ялгаагүй л хийж байна гичий минь, жингэр минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд хажууд байсан хоолойг нь аваад гараараа саваад хойшоо цохичихсон юм. Толгой хэсэг рүү нь цохисон байх тэгсэн чинь хана руу толгойгоороо саваад урагшаа тонгойгоод суусан юм...” гэж тус тус худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед 72 дугаар байрны подвол руу ороход би тасраад унасан байсан. Нэг мэдсэн хэрүүл болоод М намайг татаж байсан. Юу болсон бэ гэхэд М “гаръя, хурдан гаръя” гээд Төмөрбаатар гэдэг хүн “дараа таарна шүү чамтай” гээд дээрэлхээд байсан. Тэгээд дээрээс жижүүр Нансал гээд эгч ирсэн. Манай хүн зогсож байгаад тэр эгчтэй хэрэлдээд гарсан. Чамайг тасарсан хойгуур намайг оролдоод байсан гэсэн. 11 дүгээр сарын 6-ны өдөр цагдаад баригдаад 3 зураг үзүүлээд таних уу гэж үзүүлсэн. Юу болсонг мэдэхгүй толгой дохиод байсан. 2016 оны 4 дүгээр сарын 20-ноос мөрдөнгөөс гарч ирсэн. Мөнхнасантай уулзах гээд 6 буудлын найзынд нь очтол М шалдан байсан. М таксинд надтай хэрэлдээд байсан. Тухайн үед гадуур явж байгаад энэнээс болж маргалдсан. М тухайн үед жирэмсэн байсан. Гэдсээ хүртэл сийлээд хүүхдээ гаргана гээд байсан. Жижүүр гэж яриад байгаа эмэгтэйг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,[1]

 

Шүүгдэгч М  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ““Ажнай” гээд газар Т тасарч унаагүй миний хажууд суусан. Гаръя гэхэд би согтуу байсан нь үнэн, би түүнд хүн амь яриагүй” гэх мэдүүлэг,[2]

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Болсон хэргээс хойш 2 хоногийн дараа мэдсэн. Баянзүрх дүүргийн цагдаа 2 зураг харуулаад энэ хүнийг таних уу ямар холбоотой вэ гэхээр нь би энэ хүн хаана байгаа вэ гэхэд чи ганцаараа гэмтлийн эмнэлэг дээр очоорой гэсэн. Намайг очиход хагалгаа хийсэн байсан. Эмч өнөөдөр бараг найдваргүй байх, чи уулзуулах хүн байвал уулзуулаарай гэж хэлсэн. Оршуулгын зардлын 7.546.600 мөнгө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,[3]

 

Шүүгдэгч Т ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач ахын нүүр лүү гараа атгаж байгаад баруун гараараа 1 удаа цохисон чинь хойшоо унахдаа подволд байх бүргэд хаалганы цементэн довжоог мөргөөд уначихсан юм. Тэгээд босч ирээд над руу дайрах гээд гараа сарвайгаад өндийхөөр нь би баруун хөлөөрөө нүүр лүү нь өшиглөчихсөн чинь унахдаа дахиад нөгөө цементэн довжоог мөргөөд уначихсан юм. Талийгаач нь өндийх гэж байснаа буцаад хэвтээд өгсөн. Тэгээд байж байтал нэг эгч бууж ирээд явцгаа цагдаа дуудна шүү гээд хөөхөөр нь М  бид хоёр яваад өгсөн юм. М  огт цохиж зодоогүй” гэх мэдүүлэг,[4]

 

Шүүгдэгч М гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би таныг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлэг авч байхад өөрөө дотроо нэлээн айдастай байсан юм. Тэгээд дээрээс нь мэдүүлгээ дээр дурдсанаар өгчих юм бол нөхөр маань арай хөнгөн ял авчих байх гэж бодсон. Тийм учир танд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн худлаа зүйлүүдийг ярьсан. Би мэдүүлэг өгөхдөө талийгаач дээр шат унасан, Т  шатан дээр дэвссэн, өөрийгөө талийгаачийг гуурсан хоолойгоор цохисон, бас талийгаачийн хөл рүү өөрийгөө өшиглөсөн гэх мэтээр худлаа ярьсан юм. Яг үнэндээ тийм зүйл огт байгаагүй. Шат талийгаачийн дээр огт унаагүй, шатан дээр Т  дэвсээгүй, би талийгаачийг гуурсан хоолойгоор цохиогүй, хөл рүү нь өшиглөөгүй. Харин архин дээрээс болж маргалдаад талийгаачийг манай нөхөр Т  толгой руу нь цохиод унагаачихсан. Унахдаа хаалганы доорх цементэн довжоог мөргөчихсөн. Тэгээд талийгаачийг довжоо дэрлээд хэвтэж байхад Т  хөлөөрөө толгой орчимд нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд байж байгаад гарахынхаа өмнө намайг сугадчихсан байхад цээж нуруу хэсэгт нь 1 удаа дэвсчихээд гараад явсан юм.” гэх мэдүүлэг,[5]

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж ахтай хамгийн сүүлд тааралдахад биемахбодийн хувьд эрүүл ямар нэгэн өвчин зовлон хэлэхгүй зүгээр байсан угаасаа өвчин зовлон хэлээд байдаггүй...” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 4-ний өглөө хамт хуванцар сав түүдэг шар өнгийн нэхийтэй Ж , Буурал хочтой Батбаатар нарын хамтаар 4 цагийн орчим босож өчигдрийн болон өглөөний түүсэн хуванцар саваа тушаагаад мөнгөтэй болсон учир бид  гурав 0,5 граммын 2 шил архи авч 13 дугаар хороолол явах замдаа авсан архиа гурвуулаа хувааж уусан. Бид нар 13 дугаар хорооллоос уруудаад 25 дугаар хороо явж байх замд оройхон бүрэнхий болохын өмнө нэг хүүхэн залуу хоёр бид гурав дээр ирснээ Батбаатар ахыг танимхайраад юм яриад байсан мөн Ж ыг таньдаг юм шиг худлаа царай гаргаад байсан. Бид гурав Хавдрын эмнэлгийн хойд талд шуналтын дэлгүүр гэх газрын ойрхон явж байхад эрэгтэй эмэгтэй хоёр бид нартай юм ярьж байгаад нэг шил 0,75 граммын архи авч өгөхөөр болоод Батбаатар ах нөгөө хүрч ирж танилцаад байсан Т гэх залуутай нэг шил Бурхан Халдун архи авчирсан. Бид тав гадаа сууж байгаад тэр архийг нь  уугаад дуусахад Т гэж залуу нь та нар бид хоёрт хэвтэх газар олоод өг дахин нэг шил юм авч өгье гэж хэлэхээр нь эхэндээ нэг орж олж өгөх гээд явж байхад Т гэж залуу нь эхнэр М гэж эмэгтэйгээ архи аваад ир гэхэд Батбаатар ахтай хамт архи авчруулахаар явуулсан. Батбаатар ах, М хоёр 0,75 граммын Бурхан Халдун гэж архи авчирсны дараа бид нар өөрсдийн очиж унтдаг шинэ Монгол сургуулийн баруун урд талд байрлах байр луу ээлж ээлжээрээ орсон. Бид уг байрны урд талын хаалгаар нь орж урууддаг шатаар нь уруудаж шатны доод талын хэсэгт бид нар очицгоосон урьд нь тэнд бид нар хоёр удаа хонож байсан юм. Тэр өдөр өмнө нь хоёр шил 0,5 граммын архи уусан байсан болохоор Ж , Батбаатар ах бид гурав нэлээн халсан байсан харин нөгөөх Т , М гээд хоёр жоохон халамцуу л байсан нэг их согтоогүй байсан. Бид нар шатны доод талд ороход ямар нэгэн гэрэл байхгүй  харанхуй байсан бөгөөд асаагуурын гэрэл асааж архиа хундагалж ууцгааж байсан.” гэх мэдүүлэг,[7]

 

Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...11-р сарын 4-ний өдөр би гэртээ байж байгаад 19 цаг болж байхад манай байшингийнхаа гадна доторхыг шалгахаар гарсан. Тэгээд орцны доод талын шатны хэсэг рүү тонгойж харахад нэг эмэгтэй хүн шээгээд сууж байх шиг байсан, уг хүнийг хөөе чи наана юу хийгээд байгаа юм гар гэхэд ахыгаа авч гарах гэж байна, босохгүй байна гэхээр нь ахиад гаралдаа чи гэж загнахад чи орж ирээд гаргаж өгөхгүй юу гэж тэр охин нь хэлсэн. Би тэгээд хэрэлдээд зогсож байхад цаанаас нэг банди гарч ирснээ өөдөөс яваад хэрүүл хийгээд байхаар нь дээд талын шатан дээр гарсан тэр хоёр эрэгтэй эмэгтэй надтай хэрүүл хийж байгаад хаалгаар гараад явсан. ...цаана нь байдаг бүргэд хаалганы наад талын довжоо дэрлээд хэвтэж байсан залуугийнх нь толгойноос цус гарчихсан байсан. Цус нь нүүрэн дээгүүр нь урсчихсан байхаар нь айгаад гарсан.

Орцны хонгилд яах аргагүй залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн л байсан. Намайг гэртээ байхад огцом  шуугилдаж орилолдсон юм. Тэр үед л зодоон болсон байх. Шуугилдсанаас хойш 20 минутын дараа л гарсан. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний орой болон 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө хонгил руу орж харахад хэвтэж цус гоожсон хүн ямар ч хөдөлгөөнгүй оройныхоо байсан байрлалдаа хэвтэж байсан.” гэх мэдүүлэг,[8]

 

Гэрч Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ...бид нар архи уугаад урагшаа буюу очиж унтдаг газар руугаа алхсан. Бид нар тэр 76 дугаар байранд бөөнөөрөө орж болохгүй учир нэг нэгээрээ ээлжилж орж байсан. Бид нар ороод доод талын хэсэг цулгуй газарт орж, тойрч сууж сүүлийн авсан архиа жожголкны гэрэл тусгаж хувааж уусан. Сүүлийн авсан архи уугаад сууж байхад нэлээн халаад ирэхээр нь гадагшаа гарч шээчээд дээшээ лифтэнд суугаад 9 давхарт гарлаа гэж бодсон. Би өглөө сэрээд харсан 6 давхарт унтаж байсан лээ угаасаа доор унтаж чаддаггүй юм яагаад гэхээр доор сэрүүхэн бас чийгтэй байдаг. Би өглөө 5 цагийн орчим шээс хүрээд босдог учир өчигдөр буюу 11 дүгээр сарын 5-ны өдөр босоод гарч шээчээд доошоо буюу шатны доошоо очиход Ж ганцаараа ертөнцийн зүгээр хойшоо харсан хаалганы наад талд байх жижиг довжооны зүүн талын хэсгийг дэрлээд хагас хажуулдсан байдалтай дээшээ хараад унтаж байх шиг байсан. Би нөгөө гурав чинь хааччихсан вэ гэхэд ямар нэгэн зүйл дуугарахгүй байсан. Тэгэхээр нь хажуугаар нь ороод хэвтээд байж байхад 10 орчим минутын дараа яргалаад буюу сонин дуугараад байсан тэгэхээр нь яасан юм болдоо гэж бодоод асаагуурын гэрэл асаагаад харахад нүүр нь нэл цус болчихсон байсан. 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өглөө тэгж цус нөжөө гоожуулчихсан байдалтай байхаас өмнө биеийн байдал нь зүгээр байсан” гэх мэдүүлэг,[9]

 

Гэрч Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байрны урд талын орцоор ороод доошоо подволын давхар руу буудаг шатаар буухад шатны доод талд 40 орчим насны эрэгтэй хүн цаад талд байх бор хаалганы наад талын довжоон хэсгийг дэрлэсэн байдалтай дээшээ харчихсан толгойноос нь цус гоожсон байдалтай хэвтэж байсан.” гэх мэдүүлэг,[10]

 

Шүүгдэгч М гийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Т  хажууд нь сууж байгаад шанаа руу 1 удаа цохисон чинь цаашаагаа бүргэд хаалганы бетон довжоо руу толгойгоороо цохиод уначихсан юм. Тэгээд л босч ирээгүй хэвтэж байхад нь Т  толгой руу нь 2 удаа гутлаараа өшиглөсөн юм. Тэгээд би Т ийг за хоёулаа эртхэн шиг гаръя гээд сугадсан чинь гарахдаа цээж, нуруу орчимд нь 1 удаа дэвссэн. Тэгээд бид хоёрыг яг гарах гэж байхад жижүүр эгч өөрөө орж ирж хөөсөн юм” гэх мэдүүлэг,[11]

 

Шүүгдэгч М гийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Т ийн за хайраа болъё бузар хэрүүлтэй газар унтахгүй явъя гээд би сууж байгаад хажууд байсан модон шатнаас татаад боссон чинь шат нь наашаа унаад тэр хүний цээж хэсэг дээр зөөлхөн уначихсан юм. Тэгээд манай нөхөр энэ дандаа ер нь энэ бузартай газар байх ёстой юм гэж хэлээд талийгаачийг хагас хажуулдаад хэвтэж байхад тэр хүний дээр унасан байсан шатны гол хэсэгт нь 2 удаа дэвссэн. ...би ч бас хөл, мөл гуя хаа хавьцаа нь өшиглөсөн юм” гэх мэдүүлэг,[12]

 

Шүүгдэгч М гийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр нас барсан хүн архи аягалж байхдаа өөртөө их хийгээд бусдад нь жаахан хийгээд байсан юм. Тэгэхээр нь би чи яагаад өөртөө хийгээд бид нарт бага хийгээд  байгаа юм бэ? гэсэн чинь чи юугаа мэддэг юм, харанхуйд юм харахгүй байж ялгаагүй л хийж байна. Гичий минь, жингэр минь гээд доромжлоод байсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд хажууд нь байсан хоолойг аваад гараараа саваад хойшоо цохичихсон юм. Толгой нүүр хэсэг рүү нь цохисон байх. Тэгсэн чинь хана руу толгойгоороо саваад урагшаа тонгойгоод суусан юм.” гэх мэдүүлэг,[13]

 

Гэрч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би охиноосоо асууж мэдсэн зүйлээ хэлье. Би охинтойгоо уулзаж байгаад болсон асуудлын талаар үнэн зөв мэдээллийг авсан. Тэр өдөр манай охин Т нар архи уугаад сууж байгаад нэг хүнтэй муудалцаад тэр хүнийг Т нь цохиод авсан чинь унахдаа бүргэд хаалганы довжоог мөргөсөн гэж ярьсан. Бас манай охинд Т  амаа нийлүүлэх хэрэгтэй, чи хоолойгоор тэр хүнийг цохисон гэж хэлээрэй. Амаа нийлүүлэхгүй бол чи бид хоёрын хэрэг улам хүндэрч цаашаагаа явна гэж хэлсэн гэсэн. Мөн архи уух болгондоо энийгээ хэлж дарамталдаг гэсэн юм. Чи буруу зөрүү ярьчихваа, миний ярьснаар байгаарай гэж дарамталдаг гэсэн.” гэх мэдүүлэг,[14]

 

Шинжээч эмч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Талийгаачид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Тархины эд няцарч тархи үхжиж дарагдах хүрэл талийгаач нь үйл хөдлөл хийж чадна. Тэгэхдээ идэвхтэй хөдөлгөөн хийгээд яваад байж чадахгүй. Гадуур явж чадахгүй боломжгүй. Бага зэргийн бүлэн шингэн цус урсаж байсан, 24 цагийн дотор учирсан гэмтэл байсан” гэх мэдүүлэг,[15]

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 1957 дугаартай:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр: гавал тархины баруун зүүн тал бөмбөлгийн зулай болон суурийн гавлын урд дунд арын хонхрын хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархай дагзны эдийн гүн дэх цусан хураа, /2015.11.05-ны баруун тал бөмбөлгийн чамархайн хатуу бүрхүүл доорх их хэмжээний цус, бүлэнг авсан хагалгааны байдал/, баруун тал бөмбөлгийн чамархай аалзавчийн доор голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархай дагзны эдийн няцрал, суурь ясны шугаман хугарал, хуйханд цус хуралт, шарх, нүүр, эрүү, зүүн чихний арын хөхлөгт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд болно. Гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд, шарх, цус хуралт, зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Талийгаачид эрчимт болон мэс заслын эмчилгээ хийгдсэн тул цусанд спиртийн зүйл илрээгүй болно.

3. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

5. Эмчилгээ үйлчилгээний дутагдалгүй байна. Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй гэмтлүүд юм” гэх дүгнэлт,[16]

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт 278 дугаартай:

“1.Цусан бүлэн ихэнх хэсгээр задарч наалдсан, нейтрофил эсийн тархмал нэвчдэс бүхий фибриний утаслагууд үүссэн MSB улбар шар /6-12 цаг/ улаан ягаан /12-18 цаг/ өнгөөр будагдсан гүйцэд хэлбэржсэн фибрин харагдана” гэх дүгнэлт,[17]

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1065 дугаартай:

“1.Т  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Т  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Т  нь өөрийн үйлдэл учир холбогдлыг ухамсарлан ойлгох чадвартай байна.

4. Т  нь болсон байдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт,[18]

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 787 дугаартай:

“1. М  нь бие хүний завсрын эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.

2. М гий дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно.

3. М  нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ухамсарлан ойлгох чадвартай байна.

4. М  нь болсон байдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. М  нь хэрэг болох цаг хугацаанд бие хүний завсрын эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна.” гэх дүгнэлт,[19]

 

 

2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,[20]

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл ургийн үзүүлэлтүүд,[21]

2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Х мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,[22]

2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,[23]

2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,[24]

2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Таньж олуулах ажиллагааг явуулсан тэмдэглэл,[25]

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай,[26]

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Гэрч А мэдүүлэг,[27]

Гэрч Х  мэдүүлэг,[28]

Гэрч У мэдүүлэг,[29]

Иргэний үнэмлэхийн лавлагаа[30],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[31] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т  нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ажнай 76” дугаар байрны 2 дугаар орцны шатны доод хонгилд иргэн Ж гараараа толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж унагаан, улмаар толгой хэсэг рүү нь 2 удаа хөлөөрөө дэвсэж суурь ясны шугаман хугарал бүхий гэмтэл учруулж алсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Оршуулгын зардлын 7.546.600 мөнгө нэхэмжилж байна” гэх,[32]

Шүүгдэгч Т ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач ахын нүүр лүү гараа атгаж байгаад баруун гараараа 1 удаа цохисон чинь хойшоо унахдаа подволд байх бүргэд хаалганы цементэн довжоог мөргөөд уначихсан юм. Тэгээд босч ирээд над руу дайрах гээд гараа сарвайгаад өндийхөөр нь би баруун хөлөөрөө нүүр лүү нь өшиглөчихсөн чинь унахдаа дахиад нөгөө цементэн довжоог мөргөөд уначихсан юм. Талийгаач нь өндийх гэж байснаа буцаад хэвтээд өгсөн. Тэгээд байж байтал нэг эгч бууж ирээд явцгаа цагдаа дуудна шүү гээд хөөхөөр нь М  бид хоёр яваад өгсөн юм. М  огт цохиж зодоогүй” гэх,[33]

Шүүгдэгч М гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архин дээрээс болж маргалдаад талийгаачийг манай нөхөр Т  толгой руу нь  цохиод унагаачихсан. Унахдаа хаалганы доорх цементэн довжоог мөргөчихсөн. Тэгээд талийгаачийг довжоо дэрлээд хэвтэж байхад Т  хөлөөрөө толгой орчимд нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд байж байгаад гарахынхаа өмнө намайг сугадчихсан байхад цээж нуруу хэсэгт нь 1 удаа дэвсчхээд гараад явсан юм.” гэх,[34]

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж ахтай хамгийн сүүлд тааралдахад биемахбодийн хувьд эрүүл ямар нэгэн өвчин зовлон хэлэхгүй зүгээр байсан угаасаа өвчин зовлон хэлээд байдаггүй...” гэх[35],

Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж , Батбаатар ах бид гурав нэлээн халсан байсан харин нөгөө Т , М гээд хоёр жоохон халамцуу л байсан нэг их согтоогүй байсан. Бид нар шатны доод талд ороход ямар нэгэн гэрэл байхгүй харанхуй байсан бөгөөд асаагуурын гэрэл асааж архиа хундагалж ууцгааж байсан.” гэх,[36]

Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хоёр эрэгтэй эмэгтэй надтай хэрүүл хийж байгаад хаалгаар гараад явсан. ...цаана нь байдаг бүргэд хаалганы наад талын довжоо дэрлээд хэвтэж байсан залуугийнх нь толгойноос цус гарчихсан байсан. Цус нь нүүрэн дээгүүр нь урсчихсан байхаар нь айгаад гарсан. Орцны хонгилд яах аргагүй залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн л байсан. Намайг гэртээ байхад огцом шуугилдаж орилолдсон юм. Тэр үед л зодоон болсон байх. Шуугилдсанаас хойш 20 минутын дараа л гарсан. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний орой болон 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө хонгил руу орж харахад хэвтэж цус гоожсон хүн ямар ч хөдөлгөөнгүй оройныхоо байсан байрлалдаа хэвтэж байсан.” гэх,[37]

Гэрч Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...11 дүгээр сарын 05-ны өдөр босоод гарч шээчээд доошоо буюу шатны доошоо очиход Ж ганцаараа ертөнцийн зүгээр хойшоо харсан хаалганы наад талд байх жижиг довжооны зүүн талын хэсгийг дэрлээд хагас хажуулдсан байдалтай дээшээ хараад унтаж байх шиг байсан. Би нөгөө гурав чинь хааччихсан вэ гэхэд ямар нэгэн зүйл дуугарахгүй байсан. Тэгэхээр нь хажуугаар нь ороод хэвтээд байж байхад 10 орчим минутын дараа яргалаад буюу сонин дуугараад байсан тэгэхээр нь яасан юм болдоо гэж бодоод асаагуурын гэрэл асаагаад харахад нүүр нь нил цус болчихсон байсан. 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өглөө тэгж цус нөжөө гоожуулчихсан байдалтай байхаас өмнө биеийн байдал нь зүгээр байсан” гэх,[38]

Гэрч Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байрны урд талын орцоор ороод доошоо подволын давхар луу буудаг шатаар буухад шатны доод талд 40 орчим насны эрэгтэй хүн цаад талд байх бор хаалганы наад талын довжоо хэсгийг дэрлэсэн байдалтай дээшээ харчихсан толгойноос нь цус гоожсон байдалтай хэвтэж байсан.” гэх,[39]

Шүүгдэгч М гийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Т  хажууд нь сууж байгаад шанаа руу 1 удаа цохисон чинь цаашаагаа бүргэд хаалганы бетон довжоо руу толгойгоороо цохиод уначихсан юм. Тэгээд л босч ирээгүй хэвтэж байхад нь Т  толгой руу нь 2 удаа гутлаараа өшиглөсөн юм. Тэгээд би Т ийг за хоёулаа эртхэн шиг гаръя гээд сугадсан чинь гарахдаа цээж, нуруу орчимд нь 1 удаа дэвссэн. Тэгээд бид хоёрыг яг гарах гэж байхад жижүүр эгч өөрөө орж ирж хөөсөн юм” гэх,[40]

Гэрч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би охиноосоо асууж мэдсэн зүйлээ хэлье. Би охинтойгоо уулзаж байгаад  болсон асуудлын талаар үнэн зөв мэдээллийг авсан. Тэр өдөр манай охин Т нар архи уугаад сууж байгаад нэг хүнтэй муудалцаад тэр хүнийг Т нь цохиод авсан чинь унахдаа бүргэд хаалганы довжоог мөргөсөн гэж ярьсан.” гэх,[41]

Шинжээч эмч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Талийгаачид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Тархины эд няцарч тархи үхжиж дарагдах хүрэл талийгаач нь үйл хөдлөл хийж чадна. Тэгэхдээ идэвхтэй хөдөлгөөн хийгээд яваад байж чадахгүй. Гадуур явж чадахгүй боломжгүй. Бага зэргийн бүлэн шингэн цус урсаж байсан, 24 цагийн дотор учирсан гэмтэл байсан” гэх мэдүүлгүүд,[42]

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 1957 дугаартай дүгнэлт,[43] Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт 278 дугаартай дүгнэлт,[44] Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1065 дугаартай дүгнэлт,[45] 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,[46] 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл ургийн үзүүлэлтүүд,[47] 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Х мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,[48] 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн М мэдүүлгийг газар дээр нь шалгасан  тухай тэмдэглэл,[49]  2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,[50] 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Таньж олуулах ажиллагааг явуулсан тэмдэглэл,[51] Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай[52] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М  нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ажнай 76” дугаар байрны 2 дугаар орцны шатны доод хонгилд иргэн С.Ж ы Т  зодож алсан гэх 201525012561 дугаартай хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 11 цаг 57 минутанд Мөрдөн байцаах албаны уулзалт мэдүүлэг авах 506 тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа, гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...тэгээд би Т ийг за хайраа больё, бузар хэрүүлтэй газар газар унтахгүй явъя гээд сууж байгаад хажууд байсан модон шатнаас татаад боссон чинь шат нь наашаа унаад тэр хүний цээж хэсэг дээр зөөлхөн уначихсан юм...тэгээд манай нөхөр энэ дандаа, ер нь дандаа энэ бузартай газар байх ёстой юм бэ гэж хэлээд талийгаачийг хагас хажуулдаад хэвтэж байхад тэр хүний дээр унасан байсан шатны гол хэсэгт нь хоёр удаа дэвссэн...байхгүй за байхгүй ч гэждээ би ч бас хөл, гуя, хаа хавьцаа нь бас өшиглөсөн, хэвтчихсэн байхдаа гарахдаа хөл рүү нь өшиглөсөн...” гэж,

мөн 2020 оны 3 дугаар сарын 31-ний 16 цаг 04 минутад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...тэр нас барсан хүн архи аягалж байхдаа өөртөө их хийгээд бусдад нь жаахан жаахан хийгээд байсан юм. Тэгэхээр нь би чи яагаад өөртөө их хийгээд бид нарт бага хийгээд байгаа юм бэ гэсэн чинь чи юугаа мэддэг юм, харанхуйд юм харагдахгүй байна, ялгаагүй л хийж байна гичий минь, жингэр минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд хажууд байсан хоолойг нь аваад гараараа саваад хойшоо цохичихсон юм. Толгой хэсэг рүү нь цохисон байх тэгсэн чинь хана руу толгойгоороо саваад урагшаа тонгойгоод суусан юм...” гэж тус тус худал мэдүүлсэн буюу гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Т ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач ахын нүүр лүү гараа атгаж байгаад баруун гараараа 1 удаа цохисон чинь хойшоо унахдаа подволд байх бүргэд хаалганы цементэн довжоог мөргөөд уначихсан юм. Тэгээд босч ирээд над руу дайрах гээд гараа сарвайгаад өндийхөөр нь би баруун хөлөөрөө нүүр лүү нь өшиглөчихсөн чинь унахдаа дахиад нөгөө цементэн довжоог мөргөөд уначихсан юм. Талийгаач нь өндийх гэж байснаа буцаад хэвтээд өгсөн. Тэгээд байж байтал нэг эгч бууж ирээд явцгаа цагдаа дуудна шүү гээд хөөхөөр нь М  бид хоёр яваад өгсөн юм. М  огт цохиж зодоогүй” гэх,[53]

Шүүгдэгч М гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би таныг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлэг авч байхад өөрөө дотроо нэлээн айдастай байсан юм. Тэгээд дээрээс нь мэдүүлгээ дээр дурдсанаар өгчих юм бол нөхөр маань арай хөнгөн ял авчих байх гэж бодсон. Тийм учир танд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн худлаа зүйлүүдийг ярьсан. Би мэдүүлэг өгөхдөө талийгаач дээр шат унасан, Т  шатан дээр дэвссэн, өөрийгөө талийгаачийг гуурсан хоолойгоор цохисон, бас талийгаачийн хөл рүү өөрийгөө өшиглөсөн гэх мэтээр худлаа ярьсан юм. Яг үнэндээ тийм зүйл огт байгаагүй. Шат талийгаачийн дээр огт унаагүй, шатан дээр Т  дэвсээгүй, би талийгаачийг гуурсан хоолойгоор цохиогүй, хөл рүү нь өшиглөөгүй. Харин архин дээрээс болж маргалдаад талийгаачийг манай нөхөр Т  толгой руу нь  цохиод унагаачихсан. Унахдаа хаалганы доорх цементэн довжоог мөргөчихсөн. Тэгээд талийгаачийг довжоо дэрлээд хэвтэж байхад Т  хөлөөрөө толгой орчимд нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд байж байгаад гарахынхаа өмнө намайг сугадчихсан байхад цээж нуруу хэсэгт нь 1 удаа дэвсчхээд гараад явсан юм.” гэх,[54]

Шүүгдэгч М гийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Т  хажууд нь сууж байгаад шанаа руу 1 удаа цохисон чинь цаашаагаа бүргэд хаалганы бетон довжоо руу толгойгоороо цохиод уначихсан юм. Тэгээд л босч ирээгүй хэвтэж байхад нь Т  толгой руу нь 2 удаа гутлаараа өшиглөсөн юм. Тэгээд би Т ийг за хоёулаа эртхэн шиг гаръя гээд сугадсан чинь гарахдаа цээж, нуруу орчимд нь 1 удаа дэвссэн. Тэгээд бид хоёрыг яг гарах гэж байхад жижүүр эгч өөрөө орж ирж хөөсөн юм” гэх,[55]

Шүүгдэгч М гийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би сууж байгаад хажууд байсан модон шатнаас татаад боссон чинь шат нь наашаа унаад тэр хүний цээж хэсэг дээр зөөлхөн уначихсан юм. ...тэр хүний дээр унасан байсан шатны гол хэсэгт нь 2 удаа дэвссэн. ...би ч бас хөл, мөл гуя хаа хавьцаа нь өшиглөсөн юм” гэх,[56]     

Шүүгдэгч М гийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний уур хүрээд хажууд нь байсан хоолойг аваад гараараа саваад хойшоо цохичихсон юм. Толгой нүүр хэсэг рүү нь цохисон байх. Тэгсэн чинь хана руу толгойгоороо саваад урагшаа тонгойгоод суусан юм.” гэх,[57]

Гэрч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би охиноосоо асууж мэдсэн зүйлээ хэлье. Би охинтойгоо уулзаж байгаад  болсон асуудлын талаар үнэн зөв мэдээллийг авсан. Тэр өдөр манай охин Т нар архи уугаад сууж байгаад нэг хүнтэй муудалцаад тэр хүнийг Т нь цохиод авсан чинь унахдаа бүргэд хаалганы довжоог мөргөсөн гэж ярьсан. Бас манай охинд Т  амаа нийлүүлэх хэрэгтэй, чи хоолойгоор тэр хүнийг цохисон гэж хэлээрэй. Амаа нийлүүлэхгүй бол чи бид хоёрын хэрэг улам хүндэрч цаашаагаа явна гэж хэлсэн гэсэн. Мөн архи уух болгондоо энийгээ хэлж дарамталдаг гэсэн юм. Чи буруу зөрүү ярьчихваа, миний ярьснаар байгаарай гэж дарамталдаг гэсэн.” гэх[58],  Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай[59], Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 787 дугаартай дүгнэлт,[60] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг “хүнийг алсан бол...” гэж хуульчилжээ.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Т  нь хохирогчийн нүүрэн тус газар цохисны улмаас цементэн довжоо мөргөж унаж, улмаар дахин толгой руу өшиглөж, гавал тархины битүү гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас амь насаа алдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний явах эрхэд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь хүн нас барснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд хохирогч С.Ж д Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 1957 дугаартай дүгнэлтээр “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр: гавал тархины баруун зүүн тал бөмбөлгийн зулай болон суурийн гавлын урд дунд арын хонхрын хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархай дагзны эдийн гүн дэх цусан хураа, /2015.11.05-ны баруун тал бөмбөлгийн чамархайн хатуу бүрхүүл доорх их хэмжээний цус, бүлэнг авсан хагалгааны байдал/, баруун тал бөмбөлгийн чамархай аалзавчийн доор голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархай дагзны эдийн няцрал, суурь ясны шугаман хугарал, хуйханд цус хуралт, шарх, нүүр, эрүү, зүүн чихний арын хөхлөгт зулгаралт” бүхий гэмтлүүд тогтоогдож, гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч, гавал тархны битүү гэмтлийн улмаас нас барьсан болох тогтоогдож байх тул хохирогчийн амь нас хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т  нь хохирогчийг цохисон, өшиглөсөн гэмт үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл,  хохирогчид учирсан хохирол буюу амь насаа алдсан хоёрын шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Т ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүд байхгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд “Худал мэдүүлэх” гэмт хэргийн хуульчилж, “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...” гэж үндсэн шинжийг зааж өгчээ.

 

Шүүгдэгч М  нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргаж буюу хууль сануулсан баримтад гарын үсэг зурж, 2020 оны 3 дугаар сарын 31-ний 16 цаг 04 минутад гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориудаар Т т ашигтай байдал бий болгох зорилгоор огт болоогүй зүйлийг зохиож мэдүүлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

 

Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурьдав.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон 7.828.100 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т өөс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т , М  нарт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч Т , М  нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т т 12 жил хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг,

Шүүгдэгч Т ийн өмгөөлөгч “хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, ялын доод хэмжээгээр шийтгэл оногдуулж өгнө үү”,

Шүүгдэгч М гийн өмгөөлөгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналуудыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн амь насыг хохироосон, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг барагдуулаагүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч М д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох нь өөрийн хамаарал бүхий этгээдийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх зорилгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр худал мэдүүлэг өгсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М гийн цагдан хоригдсон 19 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 152 цагийг түүнд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, нийт эдлэх ялыг 328 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М д нь оногдуулсан 328 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т ийн нь цагдан хоригдсон 291 хоног, шүүгдэгч М гийн цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, тогтоол хүчин Т болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М гийн гэрчээр мэдүүлэг авахдаа дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн Сиди 3 ширхэг, ЦЕГ-н тусгай дугаарын 102 дугаарын дуудлага мэдээллийн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, Сантехникийн хоолойн зөөлөвч 2 ширхэг, 0,75 граммын Бурхан Халдун гэсэн бичигтэй архины шил 1 ширхгийг тогтоол хүчин Т болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

 

Шүүгдэгч Т т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т хүнийг алах, шүүгдэгч М гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т т 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М д 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т т оногдуулсан 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М гийн цагдан хоригдсон 19 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 152 цагийг түүнд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, нийт эдлэх ялыг 328 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т ийн цагдан хоригдсон 291 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М д нь оногдуулсан 328 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Т өөс 7,828,100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б олгосугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар тогтоол хүчин Т болмогц  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М гийн гэрчээр мэдүүлэг авахдаа дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн Сиди 3 ширхэг, ЦЕГ-н тусгай дугаарын 102 дугаарын дуудлага мэдээллийн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, Сантехникийн хоолойн зөөлөвч 2 ширхэг, 0,75 граммын Бурхан Халдун гэсэн бичигтэй архины шил 1 ширхэгийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болох хүртэл Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ

 

     ШҮҮГЧИД                                  Г.ХАТАНЦЭЦЭГ

 

                                                 Т.ШИНЭБАЯР       

 

                       

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4] 3 хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас

[5] 3 хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас

[6] 1 хавтас хэргийн 55 дугаар хуудас

[7] 1 хавтаст хэргийн 73-77 дугаар хуудас

[8] 1 хавтаст хэргийн 82-85, 237 дугаар хуудас

[9] 1 хавтаст хэргийн 86-89 дүгээр хуудас

[10] 1 хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас

[11] 2 хавтаст хэргийн 209 дүгээр хуудас

[12] 2 хавтаст хэргийн 204-205 дугаар хуудас

[13] 2 хавтаст хэргийн 207 дугаар хуудас

[14] 2 хавтаст хэргийн 225 дугаар хуудас

[15] 1 хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас

[16] 1 хавтаст хэргийн 102-104 дүгээр хуудас

[17] 2 хавтас хэргийн 2243-248 дугаар хуудас

[18] 1 хавтаст хэргийн 129 дүгээр хуудас

[19] 3 хавтаст хэрэг

[20] 1 хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас

[21] 1 хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас

[22] 1 хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас

[23] 1 хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас

[24] 2 хавтаст хэргийн 182-188 дугаар хуудас

[25] 2 хавтаст хэргийн 189-192 дугаар хуудас

[26] 3 хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас

[27] 1 хавтаст хэргийн 96 дугаар хуудас

[28] 1 хавтаст хэргийн 97 дугаар хуудас

[29] 1 хавтас хэргийн 98 дугаар хуудас

[30]  3 хавтас хэргийн 74, 79 дүгээр хуудас

[31] 3 хавтас хэргийн 25, 26 дугаар хуудас

[32] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[33] 3 хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас

[34] 3 хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас

[35] 1 хавтас хэргийн 55 дугаар хуудас

[36] 1 хавтаст хэргийн 73-77 дугаар хуудас

[37] 1 хавтаст хэргийн 82-85, 237 дугаар хуудас

[38] 1 хавтаст хэргийн 86-89 дүгээр хуудас

[39] 1 хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас

[40] 2 хавтаст хэргийн 209 дүгээр хуудас

[41] 2 хавтаст хэргийн 225 дугаар хуудас

[42] 1 хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас

[43] 1 хавтаст хэргийн 102-104 дүгээр хуудас

[44] 2 хавтас хэргийн 2243-248 дугаар хуудас

[45] 1 хавтаст хэргийн 129 дүгээр хуудас

[46] 1 хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас

[47] 1 хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас

[48] 1 хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас

[49] 1 хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас

[50] 2 хавтаст хэргийн 182-188 дугаар хуудас

[51] 2 хавтаст хэргийн 189-192 дугаар хуудас

[52] 3 хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас

[53] 3 хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас

[54] 3 хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас

[55] 2 хавтаст хэргийн 209 дүгээр хуудас

[56] 2 хавтаст хэргийн 204-205 дугаар хуудас

[57] 2 хавтаст хэргийн 207 дугаар хуудас

[58] 2 хавтаст хэргийн 225 дугаар хуудас

[59] 3 хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас

[60] 3 хавтаст хэрэг