Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2019/0812

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Ц

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаал хүчингүй болгож, албанаас халах тухай” Б/770 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан Хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, Ц.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "         Миний бие Ш.Ц нь Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад анх 2003 онд архивчаар ажилд орж улмаар 2007 онд улсын бүртгэгчээр томилогдон 2016 он хүртэл, 2016 оноос 2019 оны 04 сар хүртэл  Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээр нийт 16 жил ажилласан билээ.

            Би бүртгэлийн байгууллагад 16 жил ажиллах хугацаандаа Монгол улсын Үндсэн хууль болоод Төрийн албаны тухай хууль, Улсын бүртгэлийн харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомж, журмын дагуу болон ажлын тодорхойлолт, эрх бүхий албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврын дагуу албан үүргээ гүйцэтгэн ажиллаж ирсэн.           

       Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1-64 дугаартай тушаалаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга улсын ахлах бүртгэгч ажилтай Ш.Ц-г албан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

           Дээрх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019-04-10-ны өдрийн Б/164 дугаартай тушаалаар:

Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Ш.Ц нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй “Л и” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эд хөрөнгийг иргэн Д.Б, Б.Д нарт салган бүртгэхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/164 дүгээр тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтээр тогтоогдсон, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн байх тул түүнд 2019 оны 04 сарын 04-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай.

     Энэ тушаалыг эс зөвшөөрвөл тушаалыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор Төрийн албаны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай” тушаалдаа заажээ.

            Би дээрх тушаалыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Н.Ц******* ирж хэлтсийн хамт олны дунд уншин сонсгож танилцуулан гардуулж өгсөн.

           Ингээд миний бие дээрх тушаалыг эс зөвшөөрч тушаалын 5 дахь хэсэг заасны дагуу Монгол улсын Төрийн албаны төв зөвлөлд 2019 оны 04 дугаар сарын 29-ний өдөр хандан гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 594 дугаартай албан бичгээр “Таны гомдлыг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдье” гэсэн хариуг өгсөн билээ.

           Миний бие ерөнхий газрын даргын тушаалд дурдсан Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн “Л и” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10а, 106 байрны 124 айлын 7310 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг салгаж бүртгэхдээ 10а байрны *******,*******, ******* тоот орон сууцнуудыг орхигдуулсан гэсэнд:

“Л и” ХХК-нь 10а байрны ******* тоот орон сууцыг мэдүүлэг болон хүсэлтэд огт дурдаагүй.Жишээ нь 33, 34 тоот орон сууцыг нэгтгэж 33 гэсэн тоот дугаар байдаг.Иймд ******* тоотыг нэгтгэснийг үгүйсгэхгүй. 124 айлын орон сууц нийт 7310 мкв талбайтай, салгаж бүртгэхэд метр квадратын зөрүүгүй гэж үздэг.

  • 10а байрны ******* тоот орон сууцыг “М-у” ХХК-д шилжүүлэхээр манай байгууллагад **** дугаартай эх гэрчилгээнээс салгаж бичүүлэхээр удаа дараа мэдүүлэг гаргадаг.
  • 10а байрны ******* тоот орон сууцны хувьд иргэн Д.Б-д бичиж өгөхдөө 46 гэж андуурч бичсэн боловч залруулга хийх талаар мэдэгдсэн.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2018 оны 11 дүгээр сарын     28-ны өдөр ирүүлсэн 19497 тоот албан бичигт 106 байрны 24,32 тоот орон сууцыг иргэн Б.Д-д бичих тухай дурдсан нь дээрх орон сууцнуудыг сэргээгдсэн гэж үзэж байна.

            10а байрны 3,27 тоот орон сууцнуудыг *******,******* тоот орон сууцаар сольж бүртгүүлэх хүсэлт.өргөдлийг “Л и” ХХК, иргэн Д.Б, Б.Д нар гаргасныг шалгаж үзээд тодруулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч хариу ирүүлээгүй.

            Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулий 28 дугаар зүйлийн 28.1-д барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж мөн зүйлийн 28.4-т “ барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ” гэж заасан боловч иргэн Д.Б, Б.Д нарт салгаж бүртгэхдээ барьцааны гэрээг бүртгэх эрх зүйн зохицуулалт байдаггүй. “Л и” ХХК-ны өмчлөлийн *** дугаарт бүртгэлтэй эх хувийн хэрэгт иргэн О.Б “Л и” ХХК-ны хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10 тоот зээлийн гэрээ хэвээр хадгалагдаж байгаа.

            Иргэн О.Б-ийн эрх ашиг хөндөгдөөгүй, ямар нэгэн гомдол гараагүй. Иргэн О.Б-ийн барьцааны гэрээ хангагдсаны дараа иргэн Д.Б, Б.Д, /М-У ХХК/-ний захиран зарцуулах эрх үүснэ гэдгийг өөрсдөө тайлбарладаг.

            Дээрх зөрчлүүдийг арилгуулахаар ажлын хэсэг хугацаатай үүрэг даалгавар өгч бүртгэлийг залруулна гэж удаа дараа яригдаж 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 тоот Хяналтын улсын байцаагчийн шаардлагыг ирүүлсэн боловч, хэрэгжүүлэх боломжийг олгоогүй, мөн холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй байдаг.

            Тушаалд ... албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байсан гэжээ.

  • 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн Б/247 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ авсан үндэслэлд улсын ахлах бүртгэгч Ш.Ц, О.М. В.Г нар нь Эд хөрөнгийн бүртгэлийг хөтлөхдөө Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.8-д “ Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгосноор намайг буруутгаж Хууль зүй дотоод хэргийн яамны шалгалтын илтгэх хуудасны 6,7 дугаар хуудсанд бичсэн байдаг, бүртгэлийг улсын бүртгэгч О.М-ын буруутай үйл ажиллагаанаас шүүхээс бүртгэлийг хүчингүй болгосон.Дээрх тушаалыг надад мэдэгдээгүй, танилцсан тухай ямар нэгэн тэмдэглэл байдаггүй. Иймд Б/247 тушаалыг дахин шалгаж, сахилгын шийтгэл ногдуулсан хуулийн хугацаа нь дууссаныг харгалзан үзнэ үү.

2018 оны 12 дугаар сарын 07-ны Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/362 дугаартай тушаалд дурдсан *** дугаарт бүртгэлтэй бүртгэлийн хувьд 2017 оны 04 дүгээр сарын 02-нд өмчлөгч Т.Ү*******ын Чингис хаан банктай байгуулсан барьцааны гэрээг ЕКРЗ программд хүлээн авсан бүртгэлийг хяналтын улсын байцаагч шалгаж үзэлгүйгээр дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт орж журнал хөтлөгдөхгүй болсон.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр  сарын 10-ны өдрийн Б/164 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү." гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: " Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Ш.Ц-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Ш.Ц-д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх зарим үйл ажиллагаатай холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар иргэн Д.Б, Б.Д нараас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэлтсийн албан хаагчдын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгах, зөрчил дутагдлыг арилгах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий шалгалтын баг 2019 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажилласан.

Шалгалтаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Ш.Ц эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс **** дугаарын бүртгэлийг салгаж бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3, 20.1.8, 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.1.2, 2.1.5, 2.1.8-д заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон.

Ш.Ц үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байсан бөгөөд түүний хууль бус үйлдэлтэй нь холбогдуулан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу удаа дараа сахилгын шийтгэл ногдуулж байсан боловч дээр дурдсан зөрчлийг дахин гаргасан байдаг. Ш.Ц:

Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтарсан шалгалтаар холбогдох хуулийг зөрчиж улсын бүртгэл хийсэн нь тогтоогдсон тул түүнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/247 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл;

 Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй барьцааны гэрээний бүртгэлийг хууль тогтоомж зөрчиж бүртгэснийг тогтоосон тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/362 дугаар тушаалаар албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/362 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин хууль тогтоомж зөрчиж бүртгэл хийсэн болно.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Ш.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаал Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нийцсэн шийдвэр тул нэхэмжлэгч Ш.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэжээ.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ш.Ц тус шүүхэд хандаж “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн албан бичгийн дагуу бүртгэсэн, чиглэл өгөх хүсэлт хүргүүлсэн боловч чиглэл өгөөгүй, миний удаа дараа бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгосон тул шууд бүртгэнэ...” гэж тодорхойлсныг хариуцагч “...эрх бүхий байгууллагаас ирүүлсэн бичиг нь алдаатай, хоорондоо зөрчилтэй байхад дахин тодруулах ажиллагааг хийгээгүй шууд бүртгэсэн нь буруу...тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэж тайлбарлан маргаж байна.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаалаар “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн  ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/211 дүгээр тушаалаар  батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.12, 6.4.1, 10.1, 10.2, 10.6.5 дахь заалтуудыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Ш.Ц нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй “Л-и” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эд хөрөнгийг иргэн Д.Б, Б.Д нарт салган бүртгэхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/164 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтээр тогтоогдсон, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн...” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”,  39 дүгээр зүйлд заасан Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид… 48.1.З-д “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/211 дүгээр тушаалаар  батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.12-т “Албан хаагчийг энэхүү журамд заасан “ноцтой зөрчил” гаргасан тохихолдолд ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж болно”, 10.1-д “Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэмж хэмжээ, энэхүү журам болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн албан хаагчдад Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тус тус сахилгын шийтгэл ногдуулна.”, 10.2-т “Албан хаагч нь эрхэлсэн ажлын хүрээнд албан ёсоор илэрхийлж хэлсэн үг, албан тоот, тайлан, дүгнэлт, акт болон аливаа зурсан гарын үсгийн төлөө хуулийн өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.”, 10.6.5-д “албан тушаалаа урвуулан ашигласан нь нотлогдсон бол...” гэж тус тус зохицуулжээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/164 дүгээр тушаалаар батлагдсан Б.Г******* ахлагчтай ажлын хэсгээс иргэн Д.Б, Б.Д нараас гаргасан гомдолд дурдсан асуудлуудыг газар дээр нь очиж шалган, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж шалгасан,

Мөн оны 3 дугаар сарын 5-ны өдөр “Улсын бүртгэлд шалгалт хийсэн тухай” танилцуулгыг тус ажлын хэсгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн байх ба уг танилцуулгад “10А дугаар байрны *******, *******, ******* тоот орон сууцнуудыг тухайн бүртгэлд бүртгэлгүй орхигдуулсан, 10Б байрны 24, 32 тоотыг...эрх сэргээх бүртгэл хийгээгүй байхад иргэн Б.Д-ий өмчлөлд бүртгэсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 1/19497, 1/19496 тоот албан бичигт дурдаагүй 10А байрны ******* тоот сууцыг Ө.Д-ний, 10А байрны ******* тоот сууцыг Д.Б-гийн өмчлөлд бүртгэсэн нь тус тус буруу, иргэн О.Б-ийн барьцааны гэрээг тусгаагүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 1/19496 тоот албан бичгийг үндэслэн бүртгэхдээ Д.Б-гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхээр дурдсан 3, ******* тоот орон сууцыг бүртгээгүй, 46 тоотыг иргэн Б.Д-ний өмчлөлд бүртгэсний гадна уг албан бичигт дурдаагүй 10А байрны ******* тоотыг иргэн Д.Б-гийн өмчлөлд бүртгэсэн...тул... улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн бүртгэлүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх талаар хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллах, улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн...улсын ахлах бүртгэгч Ш.Ц-д холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцох эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Захиргаа, хүний нөөцийн хэлтэст санал хүргүүлэх”-ээр шийдвэрлэсэн,

  • 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2765 дугаар бүхий “Улсын бүртгэгчийн шийдвэрийг хянасан тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Г*******ийн дүгнэлтээр иргэн Д.Б-гаас гаргасан “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 дугаар албан бичгийг үндэслэн 44 айлын орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар мэдүүлэг гаргасан боловч...татгалзсан мэдэгдэл өгч байгаа нь хууль бус” гэсэн гомдлыг хянаад улсын ахлах бүртгэгч Ш.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Б-аас гаргасан мэдүүлэг, түүнд хавсарган өгсөн нотлох баримтуудыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 дугаар албан бичигт заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүйд тооцох” дүгнэлт гаргасан,
  • Үүний дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Л и” ХХК-ийн захирал Т.Ч*******аас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, улмаар Д.Б-д 10А байрнаас 24, 10Б байрнаас 20 нийт 44 ширхэг 2581,38 квм талбай, Б.Д-д 10А байрнаас 25, 10Б байрнаас 28, нийт ******* ширхэг орон сууц, 3134,04 квм талбайг, “М-У” ХХК-д 10А байрны ******* тоотын 62,7 квм талбайг тус тус төлбөртөө тооцон шилжүүлэх, үлдэх хэсэг болох 10А байрны 7, 10Б байрны  19, нийт 26 орон сууц, 1*******2,68 квм талбайг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан, уг хүсэлтдээ Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19497, 1/19495,1/19496 дугаар албан бичгүүд,  “Л и” ХХК-ийн захирал Т.Ч*******аас иргэн Д.Б, Б.Д нарт өгөх байрны жагсаалт гэх баримт зэргийг хавсарган хүргүүлсэн,
  • Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19497 дугаар бүхий “Эрхийг шилжүүлэх тухай” албан бичгээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 216******* тоот захирамжаар “Л и” ХХК-иас 2 900 000 000 төгрөг гаргуулж Б.Д-д олгохоор шийдвэрлэсэн...тул жагсаалтанд заагдсан орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг сэргээхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн,
  • Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 дугаар бүхий “Эрхийг шилжүүлэх тухай” албан бичгээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8942 дугаар захирамжаар “Л и” ХХК-иас 2 500 000 000 төгрөгийг гаргуулж Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн тул жагсаалтанд заагдсан орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг сэргээхийг мөн мэдэгдсэн,
  • Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19495 дугаар бүхий “Эрхийг шилжүүлэх тухай” албан бичгээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1069 дүгээр шийдвэрээр “Л и” ХХК-иас 62 658 900 төгрөгийг гаргуулж “М-У” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул 10А байрны ******* тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн үйл баримтууд тус тус тогтоогдов.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж зааснаар мэдүүлэг гаргагч нь уг мэдүүлгийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг гаргагч Д.Б, Б.Д болон “Л и” ХХК-иас гаргасан мэдүүлэгт үндэслэн түүнд хавсаргаж ирүүлсэн баримтуудад тулгуурлан бүртгэл хийсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв. Тухайлбал:

Нэг. Нэхэмжлэгч Ш.Ц-ийн гаргасан “10А дугаар байрны *******, *******, ******* тоот орон сууцнуудыг тухайн бүртгэлд бүртгэлгүй орхигдуулсан” гэх зөрчлийн тухайд:

а/ ******* тоотыг “Л и” ХХК-иас гаргасан мэдүүлэгтээ зааж хүсэлтээ гаргаагүй, Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 дугаар албан бичигт дурдагдаагүй буюу эрх шилжүүлэхийг зөвшөөрөөгүй байх бөгөөд энэ тохиолдолд улсын бүртгэгч өөрөө дур мэдэн хэн нэгэн этгээдийн өмчлөлд бүртгэх хууль зүйн үндэслэлгүй.

б/ ******* тоотыг Д.Б-гийн гаргасан мэдүүлэгт үндэслэн бүртгэхдээ “46” гэж андуурч бүртгэснээ залруулах боломжтой гэж тайлбарлаж байгаа нь улсын бүртгэгчид хуулиар хориглоогүй үйлдэл тул хариуцагч захиргааны байгууллага зөвтгөх боломжтой, энэ тохиолдолд 46 тоотыг Б.Д-ний өмчлөлд бүртгэсэн бүртгэл нь хүчинтэй үлдэхээр байна.

в/ ******* тоотыг Д.Б, Б.Д нар өмчлөх эрхийн бүртгэл хийлгэх мэдүүлэг гаргаагүй, харин “Л и” ХХК мэдүүлэг гаргасан тул уг мэдүүлгийг үндэслэн “Л и” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн байхад “бүртгээгүй орхигдуулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хоёр. “10Б байрны 24, 32 тоотыг...эрх сэргээх бүртгэл хийгээгүй байхад иргэн Б.Д-ний өмчлөлд бүртгэсэн” гэх зөрчлийн тухайд:

Шалгалтын ажлын хэсгийн таницуулгад “10Б байрны 24, 32 тоотыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3 дугаар сарын 23-ны 1/9062 дугаар албан бичгээр тусгай тэмдэглэл хийсэн, уг бүртгэл хүчин төгөлдөр байхад Б.Д-ний өмчлөлд бүртгэсэн нь буруу” гэж дүгнэсэн байх боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19497 дугаар албан бичгээр “...жагсаалтанд заагдсан орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг сэргээж...иргэн Б.Д-ний өмчлөлд бүртгэхийг даалгаснаар уг бүртгэлийг хийсэн байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

 Гурав. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 1/19497, 1/19496 тоот албан бичигт дурдаагүй 10А байрны ******* тоот сууцыг Б.Д-ний, 10А байрны ******* тоот сууцыг Д.Б-гийн өмчлөлд бүртгэсэн” гэх зөрчлийн тухайд:

            Иргэн Б.Д мэдүүлэгтээ 10А байрны ******* тоотыг өмчлөх эрх бүртгүүлэхээр мэдүүлсэн, мэдүүлэгт хавсаргасан Б.Д-ний өргөдөлд мөн уг тоотыг заасан, “Л и” ХХК-ийн хүсэлтэнд уг тоотыг Б.Д-ний өмчлөлд үлдээхээр хүсэлтээ гаргасан зэргээс үзвэл мэдүүлэг гаргагчийн мэдүүлэгт үндэслэн уг ******* тоотыг иргэн Б.Д-ний өмчлөлд бүртгэсэн бүртгэл хууль зөрчөөгүй,  

Дөрөв. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 1/19496 тоот албан бичгийг үндэслэн бүртгэхдээ Д.Б-гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхээр дурдсан 3 тоот орон сууцыг бүртгээгүй, уг албан бичигт дурдаагүй 10А байрны ******* тоотыг иргэн Д.Б-гийн өмчлөлд бүртгэсэн гэх зөрчлийн тухайд:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах” нь тухайн байгууллагын чиг үүрэг байх бөгөөд хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох 17.1.8-д улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх, мөн 18.6-д улсын ерөнхий байцаагч нь улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана” гэж зааснаас үзвэл улсын байцаагч Ш.Ц-ийн чиглэл авах хүсэлтийг хүлээн авч мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн  19.4.3-д энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”-аар заасан хэдий ч улсын бүртгэгч Ш.Ц-ийн татгалзсан мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2765 дугаар бүхий “Улсын бүртгэгчийн шийдвэрийг хянасан тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Г*******ийн дүгнэлтээр хүчингүй болгосон тул мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн нь хууль зөрчөөгүй.

Эдгээрээс үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 4-т заасан “шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг нарийвчлан тогтоогоогүй, Ш.Ц нь эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэл хийсэн, 10А байрны *******, 46 тоотын тухайд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч залруулах боломжтой гэж тайлбарлаж байх тул уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

            Иймд нэхэмжлэгч Ш.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцон олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцон олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН