Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн 

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Т.Хүдэрчулуун, М.Ганзориг нарын өмгөөлөгч Б.Энхтуяа

шүүгдэгч Г.Санждамба, Б.Батжаргал нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн,

шүүгдэгч Э.Сүхтулга, Ц.Лхагвадорж нарын өмгөөлөгч С.Сувдмаа

шүүгдэгч Э.Сүхтулга, Б.Батжаргал, Т.Хүдэрчулуун, М.Ганзориг, Лхагвасүрэн, Г.Санждамба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Лхагвасүрэнд, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Хүдэрчулуун, М.Ганзориг, Г.Санждамба, Б.Батжаргал, Э.Сүхтулга нарт холбогдох 201519000203 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, геологийн техникч мэргэжилтэй, ам бүл-2 эхнэрийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дунд Давааны 1-4 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан, мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 49 дугаартай Төв аймаг дахь Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Хан-Уул дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан, 2004 оны 01 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2014 онд мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 792 дугаартай  тогтоолоор 1 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн. Адуучин овогт Цэгмид овогтой Лхагвасүрэн /РД ШГ58052119/

 

 

 

Шүүгдэгч Г.Санждамбын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын дотоод засалчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын задгайд оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дугаартай Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 517 дугаарын Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 123.21-д зааснаар 4 жилийн хорих ялаар, шийтгэгдсэн, 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн  56 дугаартай Налайх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээр 11 жил 7 сарын хорих ял оногдуулсаныг 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буцаан хэрэглэж 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 209 дугаарын Төв аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө чөлөөлөгдсөн, 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 606 дугаартай Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ялаас хугацаа дуусч суллагдсан. Боржигон овогт Гантогтох овогтой Санждамба, /РДУА78071513/

 

Шүүгдэгч Т.Хүдэрчулууны биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын өрлөгчин, мужаан мэргэжилтэй, ам бүл-2, ахын хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн Энгэр шанд 1-11 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаарын Налайх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэснийг 2003 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 72 дугаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 6 сарын баривчлах ял болгон өөрчилсөн, 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 97 дугаартай Төв аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаас 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 336 дугаар шүүгчийн захирамжаар ял эдлэхээс хугацааны өмнө тэнссэн суллагдсан, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 231 дугаарын Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаарын шүүгчийн захирамжаар ял эдлэхээс хугацааны өмнө тэнссэн суллагдаж байсан. Өлзий овогт Түмэн-Өлзий овогтой Хүдэрчулуун, /РДУА85062512/

 

Шүүгдэгч Б.Батжаргалын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо, Жаргалантын 63-0996 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаарын шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийтгүүлж байсан. Боржигон овогтой Баасанхүүгийн Батжаргал, /РДНИ82022353/

 

Шүүгдэгч М.Ганзоригийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо, Жаргалантын 64-1019 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар  сарын 12-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял, мөн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаарын шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Боржигон овогтой Мягмарсүрэнгийн Ганзориг, /РДНИ83070216/

 

Шүүгдэгч Э.Сүхтулгын биеийн байцаалт   

Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, ээжийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо 3 хэсэг 1276 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар  сарын 14-ний өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,  уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийтгүүлж байсан. Боржигон овогтой Эрдэнэчулууны Сүхтулга, /РДУК92112211/

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

       Шүүгдэгч Г.Санждамба нь ялтай байхдаа, шүүгдэгч Т.Хүдэрчулуун нь тэнсэнгийн хугацаанд 2015 оны 04 дүгээр сарын  13-14-нд шилжих шөнө бүлэглэн 48-02 УБИ улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Сэргэлэн сумын  нутаг Эмээлтийн энгэр гэх газраас Д.Цэндбаатарын 1 морь хулгайлж 3000000 төгрөгний хохирол, Б.Ганзоригийн 1 морь хулгайлж 1500000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Лхагвасүрэн ялтай байхдаа Т.Хүдэрчулуун, Г.Санждамба нарын дээрхи гэмт хэргийг мэдсээр байж үл мэдээлсэн,

     Т.Хүдэрчулуун нь Э.Сүхтулга, М.Ганзориг нар бүлэглэн 11-53 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашигланТөв аймгийн Архуст сумын нутаг Ноён шанд гэх газраас 2015 оны 10 дугаар сарын 22-ны шөнө иргэн Чулуунбаатарын 2 үхэр хулгайлж 2000000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

     Б.Батжаргал, М.Ганзориг нар бүлэглэн 32-15 УНК улсын дугаартай Приус маркийн  тээврийн хэрэгсэл ашиглаж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутгаас 2015 оны 08 дугаар сарын 19-ний шөнө иргэн П.Дэлгэрийн 1 үхэр хулгайлж 1400000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Гэм буруугаа ойлгож үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Төлөх төлбөргүй гэв.

 

Шүүгдэгч Г.Санждамба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ганзоригийн алдсан морины оронд 2 тугалтай, хээлтэй 2 үнээ өгсөн болно. Цэндбаатарын алдсан 1 морины оронд морь өгөхөөр тохиролцсон учир морь өгч хохирлоо төлөхийг илэрхийлж байна гэв. 

 

Шүүгдэгч Т.Хүдэрчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2015 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Цэндбаатарын 1 тооны адуу, Ганзоригийн 1 тооны адуу хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Цэндбаатарын 1 тооны адууны хохирлыг төлөхөө илэрхийлж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлсөн гэв.

 

Шүүгдэгч Э.Сүхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч М.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд... /1-р хавтаст хэргийн 36-50-р хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд... /4-р хавтаст хэргийн 7-12-р хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд... /5-р хавтаст хэргийн 913-р хуудас/

 

Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд... /1-р хавтаст хэргийн 51-52-р хуудас/

 

Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд... /4-р хавтаст хэргийн 22-25-р хуудас/

 

11-53 УНХ улсын дугаартай авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд... /5-р хавтаст хэргийн 8-р хуудас/

 

     Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож  хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл... /4-р хавтаст хэргийн 43-45-р хуудас/

 

                 Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож  хэрэгт хавсаргах тогтоол... /5-р хавтаст хэргийн 5-6-р хуудас/

 

Ашид билгүүн ХХК-ны 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15/129 дугаар үнэлгээний хуудсанд Б.Ганзоригийн сартай хүрэн морь 1.500.000, Д.Цэндбаатарын хамар цагаан халиун морь 3.000.000 төгрөгөөр нийт 4.500.000 төгрөг гэх үнэлгээ.../хх-31-р хуудас/

 

Хохирогч П.Дэлгэрийн үхэрний 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний хуудсанд 4 настай 1 үхэр 1.400.000 төгрөг гэх үнэлгээ  .../4-р хавтаст хэргийн 13-р хуудас/

 

Хохирогч Ц.Чулуунбаатарын үхэрний 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн үнэлгээний хуудсанд 5 настай 1 гунан үхэр 1.000.000 төгрөг, 5 настай сувай үнээ 1.000.000 төгрөг, нийт 2.000.0000 төгрөг  гэх үнэлгээ  .../5-р хавтаст хэргийн 28-р хуудас/

 

Төв аймгийн Баян сумын Ардын хувьсгалын 86-н жилийн ойгоор уралдсан дааган насны морины бүртгэл... /хх-41-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Цэндбаатар мэдүүлэхдээ Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг  Эмээлт гэх газар малчин Занданхүүд өөрийн 46 адууг хөлсөөр 2007 оноос хойш маллуулж байна. 2015 оны 04 дугаар 16-ны өглөө Занданхүү над руу утасдаж адуунаас 2 адуу алга болсон байна. Тухайн хоёр адууны нэг нь таны хамар цагаан халиун зүсмийн адуу хулгайд алдагдаж махлагдсан байсныг цагдаагийн газраас илрүүлээд ярьж байна гэж хэлсэн. Миний хулгайд алдагдсан хамар цагаан халиун морь 9 настай, даагандаа 4 удаа айрагдаж байсан ба Төв аймгийн Баян сумын Үнэ хайрхан уулын тахилга наадамд  2007 оны 08 дугаар сарын 02-нд  3 дугаарт, тус аймгийн Сэргэлэн сумын ээж хадны тахилга наадамд 2 дугаарт,  мөн сумын уяачдын галын наадамд 3 дугаарт,  Баян сумын наадамд 4 дүгээр байрт тус тус  давхиж байсан. Түүнээс хойш ямар нэгэн наадамд уралдаагүй. Түүний эцгийн эцэг нь миний аав  Монгол Улсын манлай уяач Дамдингийн улсын наадамд 2 түрүүлж, 6 айрагдсан зээрд азарга, тухайн адууны эцэг нь Улсын наадамд 1982 онд 2 дугаарт,  1990 оны нууц товчооны 750 жилийн ойд 4 дүгээрт давхисан даншиг хэмээх нэртэй хамар цагаан азарга байсан. Миний хамар цагаан халиун морь зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй алхан тамгатай. Би өөрийнхөө адууны зүсийг мэднэ уг гэрэл зураг дээрх адууны шир миний хамар цагаан халиун морины шир мөн байна.  Би урьд нь миний хамар цагаан халиун морийг нэг хүн 15.000.000 төгрөгөөр худалдаж авъя гэхэд өгөөгүй адуу байгаа юм, би уг адууг 15.000.000 төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/ 

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Ганзориг мэдүүлэхдээ Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дүгээр багийн нутаг Эмээлтийн энгэр гэх газар Занданхүү гэдэг хүнд өөрийн 1 жижиг сартай хүрэн адуугаа хариулдаг байсан юм. Гэтэл 2015 оны 04 дугаар сарын 16-ны өглөө Занданхүү над руу утсаар залгаж адуунаас 2 адуу алга болсон чинь малын хулгайч хулгайлж аваад, махалж зарж борлуулахаар явж байгаад цагдаад баригдсан байна, та Төв аймгийн Цагдаагийн газарт хүрээд ир гэж мэдэгдсэн. Тэгээд би Төв аймгийн Цагдаагийн газар ирж үзэхэд миний сартай хүрэн зүсмийн адууг нядалж арьс ширийг нь хар өнгийн жижиг суудлын автомашинаас гаргаж үзүүлсэн. Тухайн үед халиун зүсмийн адууны шир махтай нь хамт ачсан байсныг хамт үзүүлсэн. Мах нь үнэр орж муудсан байдалтай байсан. Сартай хүрэн адууг маань зарим хүмүүс зээрд гэж зүсэлдэг юм. Тухайн морь маань 9 настай, зөв талын гуян дээрээ холбоотой нүдний шил шиг тамгатай тухайн морийг 2010 онд Хэнтий аймгийн Баян-Адрага сумаас Өвөрхангай аймгийн адууны ченж Гантөмөр аваад явж байх замд нь би түүнээс 5.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн морь улс, аймгийн ямар нэг наадамд уралдаж байр эзэлж байгаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 77-78-р хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Дэлгэр мэдүүлэхдээ Ганзоригийг огт танихгүй, харин Батжаргалыг нь танина. Батжаргал манай Туулын хэсэгт амьдардаг байсан. Ээж болон гэрийнхэн нь манайхаас сүү авдаг. 2015 оны 08 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчим үхрээ бэлчээрээс нь хурааж ирээд хашаандаа оруулаад бүгдийг нь уясан. Өглөө үүрээр 5 цагт босоод хартал шар цоохор зүсмийн сувай үнээ ганцаараа алга болсон байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаатай хамт үхрээ хайж явж байгаад голын эрэг дээрээс гэдэс, толгой, шир, шийр зэргийг нь олсон... гэх мэдүүлэг  /4-р хавтаст хэргийн 48-49-р хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Чулуунбаатар мэдүүлэхдээ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай үхэр орой 19 цагийн орчим хашааны үүдэнд бүгд ирэхэд нь манай эхнэр Энхтуяа үхэрээ саачихаад  орой нь 21 цагийн орчим би тугалтай 6 үнээг хашаанаас уясан. Өглөө намайг босоход манай зарим үхэр урд зүг рүү бэлчээд явж байхад нь үхэрнүүдээ би бүртгэж үзээгүй. Тэгээд намайг гэртээ байж байтал Ноён шанд багийн засаг дарга Ариунболд над руу утсаар залгаж танайхны үхэр бүрэн байна уу, Боголын хошууны урд талд төмөр замын нүхэн хоолойн хойд талд 2 үхэр алсан байна, та ирээд үзээч гэж хэлэхээр нь би очиж үзтэл манай улаан халзан, хар алаг зүсмийн имгүй 5 настай сувай үнээнүүдийг нядлаад  толгой, шийр, гэдэс дотор нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан...гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 16-17-р хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Манлайбаатар мэдүүлэхдээ 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай дүү Чулуунбаатар утсаар над руу залгаад манай 2 үхрийг хулгайлж аваад баригдсан байна. Төв аймгийн цагдаа дээр шалгагдаж байгаа, цас ихтэй, ажилтай тул би очиж чадахгүй, тиймээс та миний өмнөөс хууль ёсны төлөөлөгчөөр оролц гэсэн. Хохиролд 567.000 төгрөг өгсөн, үлдэгдэл хохирлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Ж.Гунгаа мэдүүлэхдээ Баасанхүүгийн Батжаргал гэх хүн 32-15 УНК улсын дугаартай авто машиныг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай компаниас 5.400.000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар уг машиныг манай компанийн өмчлөлд шилжүүлсэн... гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 51-р хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ө.Гантулга мэдүүлэхдээ Би өөрийн нөхрийн хамтаар 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ганзоригийн эхнэр Мөнхгэрэлд миний машин болох Приус-20 маркийн 11-53 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зараад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр хүн тэгвэл  бид хоёр  машиныг чинь худалдаад авъя гэж хэлээд 2.000.000 төгрөгийг нь бэлэн, үлдэгдэлд нь барилгын материал авчих гэхэд нь би авахгүй гэсэн.  Би 2015 оны 05 дугаар сарын 30-нд машинаа ломбарданд тавьж 8 сар хүртэл ломбарданд мөнгөө төлөөд цааш зээлээ төлж дийлэхгүй Ганзориг, Мөнхгэрэл нарт зарахаар шийдэж 2015 оны 08 дугаар сарын сүүлээр машинаа өгсөн... гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 21-22-р хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Мөнгөншагай мэдүүлэхдээ Би 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эмээгийн дүү Ц.Лхагвасүрэнгийн гэрт морь уях гэж ирсэн. Миний санаж байгаагаар 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нар 2 адуу унаж авч ирээд малын саравчтай хашаанд нядлаад нэгийг нь Г.Санждамба машиндаа ачаад явсан. Т.Хүдэрчулуун, Г.Санждамба нар ямар учиртай адуу, мал авч ирж нядалж авч явсныг мэдэхгүй, асууж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ганбаатар мэдүүлэхдээ 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Г.Санждамбын хар өнгийн машин Ц.Лхагвасүрэн ахын гэрийн гадна ирсэн харагдаж байсан ба тэр өдрөө өнжихөд Г.Санждамба өөрөө харагдаагүй. Ц.Лхагвасүрэн ахын гэрт өдөр нь ороход Г.Санждамба байхгүй байсан би лавлаж асуугаагүй. Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг компанид жолоочоор ажилд орох гээд анкет өгсөн байсан тухайн газраас 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ир гэж өчигдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр утсаар дуудсан. Тэгээд манай бэр төрсөн байсан болохоор хот орохдоо эргэлт өгөхөөр дэлгүүр орж сүү,  идэж, уух юм дэлгүүрээс аваад гэрлүүгээ явж байгаад цагдаа нар юм лавлана гээд эхнэр бид хоёрыг машиндаа суулгаад хот руу авч яваад Цайз захын орчим Г.Санждамбын машины ар талд ирж зогссон тэгээд тухайн үед би юу ч ойлгоогүй Г.Санждамба гартаа гавтай, машиных нь арын багажинд малын мах аччихсан байсан. Тэгээд бид нарыг аваад Ц.Лхагвасүрэн ахын гэрийн гадаа ирсэн, малын саравчинд нядалсан адууны мах, арьс, шийр, толгой зэрэг нь байсныг хараад Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нарыг малын хулгайн хэрэг үйлдсэн болохыг ойлгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Батхүү мэдүүлэхдээ Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нар ер нь байнга буюу 7 хоногт 2 ч удаа машинтайгаа ирээд явдаг байсан. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн орчим Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нар Соната-2 маркийн машинтай ирж машинаа гадаа үлдээгээд манай хонгор, хүрэн морьдыг унаад урагшаа яваад маргааш нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 21 цагийн орчим тэд ирэхдээ 2 адуу авч ирсэн. Би нэг гэрээс гарч харахад хүрэн зүсмийн адуу харагдсан, нөгөө адууг нь Г.Санждамба машинтайгаа аваад явсан. Тэгээд хүрэн адууг  нь Т.Хүдэрчулуун  нядлаад намайг хөлнөөс  нь татаад өг гэхээр нь би гарч хөлнөөс нь татаж өгөөд буцаж гэрт орж ирээд хэвтсэн. Тэгээд Т.Хүдэрчулуун манайд орж ирээд унтсан бөгөөд шөнө цагдаа нар ирж Т.Хүдэрчулуун, Ц.Лхагвасүрэн бид нарыг барьж авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Отгондорж мэдүүлэхдээ 2015 оны 04 дүгээр сарын 14-ний үдээс хойш 15 цагийн үед Хонхорт ирэхэд Ц.Лхагвасүрэнгийн гэрийн үүдэнд Г.Санждамба гэх залуугийн Соната-2 маркийн хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд Ц.Лхагвасүрэнгийн гэрт ороход Лхагвасүрэн, Рэнцэнханд, Батхүү,  Мөнгөншагай нар хоол хийгээд байж байсан би хоолноос нэг аяга идээд гэртээ очиж амарсан. Тэгтэл шөнө 01-02 цагийн үед машин дуугараад нохой хуцаад гэрт цагдаа нар орж ирээд та бос хувцсаа өмс гэхээр нь би өөрийнхөө хүүхдийг хэрэг төвөг тарьсан юм байх гэж бодоод босоод гартал Ц.Лхагвасүрэнгийн малын саравчнаас малын мах, арьс, шир, толгой, шийр зэргийг цагдаа нар хурааж авч байсан тэгээд шууд цагдаа дээр биднийг авч ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатнд гэрч Ц.Зандаахүү мэдүүлэхдээ Би 2015 оны 04 дүгээр сарын 13-ны орой Цэндбаатарын хамар цагаан халиун морь, Б.Ганзоригийн сартай хүрэн морийг адуундаа байхад харсан. Уг хоёр адуу 2015 оны 04 дүгээр сарын 14-нд шилжих шөнө бэлчээрээс хулгайд алдагдсан. Тэгээд би Төв аймгийн Цагдаагийн газар дээр очиход хар хөх өнгийн Соната-2 маркийн автомашин дотор манай хамар цагаан халиун, хүрэн халзан адууны шир, толгойнууд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 94-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Энхбаатар мэдүүлэхдээ  Төв аймгийн алдарт уяач цолтой, Төв аймгийн Баян сумын 86-н жилийн ойн наадамд 2007 онд миний хээр зүсмийн даага түрүүлж, Цэндбаатарын хамар цагаан халиун даага 4-т хурдалж байсан. Цэндбаатарын хамар цагаан халиун даага Цэрэн-Очир гэж хүний нэр дээр андуурч тухайн үед бичигдсэн байсан. Энэ талаар яагаад би сайн мэдэж байна гэвэл би 2001-2010 он хүртэл сумын баяр наадмын морины комиссоор ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 24-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Баярсайхан мэдүүлэхдээ 2011 оны хавар Гантөмөр гэх хүн зүүн аймгаас хурдан удмын адуу авч ирсэн зарна гэхээр нь би Б.Ганзоригтой хамт очиж үзсэн. Тэгээд сартай хүрэн зүсмийн хүрэн соёолон азарган үрээ байсан, их том биетэй, эрлийз үрээ байсныг Б.Ганзориг адуу зарж явсан Гантөмөр гэх хүнээс  бэлэн 5.000.000 төгрөгөөр худалдаж авч мөнгө нь арай хүрэхгүй надаас 1.000.000 төгрөг зээлж авч тэр сартай хүрэн адууг худалдаж авч байсан. Гантөмөр тэр сартай хүрэн үрээг Хэнтий аймгийн Баян-Адрага сумаас авч ирсэн гэж байсан... гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 27-р хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Батцэцэг мэдүүлэхдээ 2015 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 23 цаг өнгөрч байхад гаднаас Батжаргал ганцаараа орж ирсэн. Тэгэхэд манайхан бүгд унтаж байсан. Батжаргал орж ирээд цай уугаад сууж байсан чинь утас нь дуугараад хүнтэй ярьж дуусаад хутга байна уу гэж асуусан. Тэгэхээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь машины юм болохгүй байна ах нь машинаа засах гэсэн юм гэж хэлэхээр нь шүүгээнд хутга байгаа гэж хэлсэн чинь шүүгээнээс хутга аваад гарч байх шиг байсан. Түүнээс хойш буцаж ирээгүй... гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 58-р хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Төрбат мэдүүлэхдээ 2015 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн орчим Архуст сумын хэсгийн төлөөлөгч Ө.Эрдэнэбаяр, цагдаа Б.Жаргалан, засаг даргын орлогч Б.Сүх-очир нарын хамт гэрэлт шөнө хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд өөрийн сумын нутаг дэвсгэрт хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. Тэгэхэд Ноён шанд багийн нутаг Дөш гэх газар ойролцоо Приус маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь шалгах гэж очоод зогсоох гэтэл зогсохгүй зугтаахаар нь хойноос нь машинтайгаа 1 км орчим хөөхөд нөгөө приус маркийн тээврийн хэрэгслийн дугуй хагарч зогсоод машин дотроос нь 3 залуу гарч зугтаасан. Бид машинтайгаа араас нь хөөж бүгдийг нь барьж авсан. Тэдний машин дотор 2 үхрийн мах байсан. Тэдний тээврийн хэрэгсэл нь Приус-20 маркийн 11-53 УНХ улсын дугаартай байсан. Жолооч нь Ганзориг гэж залуу байсан. Боголын амны урд өвөрт байдаг төмөр замын нүхэн гарцны орчмоос 2 үхэр нядалж аваад явж байна гэж Ганзориг гэж залуу хэлсэн... гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 22-р хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

       Шүүгдэгч Г.Санждамба нь ялтай байхдаа, шүүгдэгч Т.Хүдэрчулуун нь тэнсэнгийн хугацаанд 2015 оны 04 дүгээр сарын  13-14-нд шилжих шөнө бүлэглэн 48-02 УБИ улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Сэргэлэн сумын  нутаг Эмээлтийн энгэр гэх газраас Д.Цэндбаатарын 1 морь хулгайлж 3000000 төгрөгний хохирол, Б.Ганзоригийн 1 морь хулгайлж 1500000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Лхагвасүрэн ялтай байхдаа Т.Хүдэрчулуун, Г.Санждамба нарын дээрхи гэмт хэргийг мэдсээр байж үл мэдээлсэн,

     Т.Хүдэрчулуун нь Э.Сүхтулга, М.Ганзориг нар бүлэглэн 11-53 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашигланТөв аймгийн Архуст сумын нутаг Ноён шанд гэх газраас 2015 оны 10 дугаар сарын 22-ны шөнө иргэн Чулуунбаатарын 2 үхэр хулгайлж 2000000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

     Б.Батжаргал, М.Ганзориг нар бүлэглэн 32-15 УНК улсын дугаартай Приус маркийн  тээврийн хэрэгсэл ашиглаж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутгаас 2015 оны 08 дугаар сарын 19-ний шөнө иргэн П.Дэлгэрийн 1 үхэр хулгайлж 1400000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас, 28-29 дугаар хуудас, 36-37 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас/ гэрэл зургийн үзүүлэлт 1 дүгээр хавтаст хэргийн 16-19, 38-50, 4 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудас, 60 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудас, гэрэл зургийн үзүүлэлт хавтаст хэргийн 52 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас, хохирогч М.Оргихбаяр, У.Баянмөнх, Д.Цэндбаатар, Б.Ганзориг нарын мэдүүлэг, гэрч М.Гантөмөр, Ч.Мөнгөншагай, Д.Ганбаатар, Н.Батхүү, Ж.Нарантуяа, Ж.Отгондорж, Л.Рэнцэнханд, Ц.Занданхүү, Э.Дуламсүрэн, Д.Чимэддолгор, Б.Батцэцэг, Ц.Хоролсүрэн, Д.Алтанцэцэг, Н.Сандагсүрэн, Ч.Чимэг-Очир, Ж.Мөнхтуяа, А.Лхагвасүрэн, Г.Баянтогтох, Б.Ган-Од, М.Гантөмөр нарын мэдүүлэг, шинжээчийн  2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3923 тоот дүгнэлт, үнэлгээний тайлан, хохирогч Д.Цэндбаатарын халиун морины медаль, Монголын морин спорт уяачдын холбооны Төв аймгийн салбарын тодорхойлолт, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 6-14 дүгээр хуудас, шүүгдэгч Э.Сүхтулгын ял шийтгэлийн лавлагаа 2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар хуудас, Ц.Лхагвасүрэнгийн ял шийтгэлийн лавлагаа 37-38 дугаар хуудас,  шүүгдэгч Т.Хүдэрчулууны ял шийтгэлийн лавлагаа 86 дугаар хуудас, Б.Батжаргалын ял шийтгэлийн лавлагаа 4 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудас, М.Ганзоригийн ял шийтгэлийн лавлагаа 83 дугаар хуудас, Г.Санждамбын ял шийтгэлийн лавлагаа, Э.Сүхтулга, Т.Хүдэрчулуун, Б.Батжаргал, Ц.Лхагвасүрэн, Г.Санждамба, М.Ганзориг нарын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суух газрын тодорхойлолт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Хүдэрчулуун, М.Ганзориг, Э.Сүхтулга, Б.Батжаргал, Г.Санждамба нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Лхагвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Д.Цэндбаатарын хохиролд 3.000.000 төгрөгийг төлөхөө  илэрхийлсэн байх тул хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Хүдэрчулуун, Г.Санждамба нарын 2015 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө хулгай хийсэн, мөн Ц.Лхагвасүрэнгийн гэмт хэргийг үл мэдээлсэн хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулинд  цаг хугацаагаар хамрагдаж байх тул  шүүгдэгч нарын ялтай байдал буюу тэнсэнгийн хугацааг өршөөлд хамааруулахгүйгээр энэ хулгайн гэмт хэргийг өршөөлийн хуулинд хамааруулах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Д.Цэндбаатарын хохирол 3.000.000 төгрөгийг төлөхөө  илэрхийлсэн байх тул хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батжаргал, М.Ганзориг, Э.Сүхтулга нар нь хохирогч нарт учирсан хохирлоо төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Хүдэрчулуун тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, шүүхэд хэрэг нь байхад дахин гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ялыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Г.Санждамбын хонгор морь, хүрэн морь, Занданбалын эзэмшлийн 48-02 УБИ улсын дугаартай Соната-2 маркийн хар хөх өнгийн тээврийн хэрэгсэл, Хан Агьт ХХК-ний эзэмшлийн 65-83 УНЯ улсын дугаартай Соната-6, НЭТКАПИТАЛ ФИНАНС ББСБ-ын 32-15 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, Гуртын Тавилан ЗГБХ нөхөрлөлийн эзэмшлийн 11-53 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 18, 2015 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 10 дугаар сарын 16, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмээлийг хохирогч Т.Хүдэрчулуунд буцаан олгож, ногоон өнгийн 5 метр олс, 4 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 2 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, иргэний баримт баримт шүүхэд ирээгүй, Шүүгдэгч Т.Хүдэрчулуун 210 хоног, Г.Санждамба 92 хоног, М.Ганзориг 140 хоног, Э.Сүхтулга 35 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ц.Лхагвасүрэн, Б.Батжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

    

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын ЭБШХуулийн 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчулууны Сүхтулга, Боржигон овогт Гантогтохын Санждамба, Боржигон овогт Мягмасүрэнгийн Ганзориг, Өлзий овогт Түмэн-Өлзийгийн Хүдэрчулуун, Боржигон овогт Баасанхүүгийн Батжаргал нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах, Адуучин овогт Цэгмидийн Лхагвасүрэнг гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нарт холбогдох 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хулгайн гэмт хэргийг, Ц.Лхагвасүрэнгийн үл мэдээлсэн гэмт хэргийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нар нь хохирогч Д.Цэндбаатарт 3.000.000 төгрөгний хохирлыг төлөхийг илэрхийлсэн, хохирогч Дэлгэр, Чулуунбаатар, нарын хохирол төлөгдсөн болохыг тус тус дурьдсугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүдэрчулуун, М.Ганзориг, Э.Сүхтулга, Б.Батжаргал нарын эд хөрөнгийг  хураахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Т.Хүдэрчулуунд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сарын хорих ялын зарим болох 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүдэрчулуун, М.Ганзориг, Э.Сүхтулга, Б.Батжаргал нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Т.Хүдэрчулууны 210 хоногийг эдлэх ялд оролцуулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Сүхтулга, М.Ганзориг, Б.Батжаргал нарт оногдуулсан  хорих ялыг тэнсэж ялтан тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Сүхтулгад хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, М.Ганзоригт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст, шүүгдэгч Б.Батжаргалд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Э.Сүхтулга, М.Ганзориг, Б.Батжаргал нар нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

11. Б.Санждамба, Ц.Лхагвасүрэн нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан  сэргийлэх арга хэмжээг хүчингүй  болгосугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Г.Санждамбын хонгор морь, хүрэн морь, Занданбалын эзэмшлийн 48-02 УБИ улсын дугаартай Соната-2 маркийн хар хөх өнгийн тээврийн хэрэгсэл, Хан Агьт ХХК-ний эзэмшлийн 65-83 УНЯ улсын дугаартай Соната-6, НЭТКАПИТАЛ ФИНАНС ББСБ-ын 32-15 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, Гуртын Тавилан ЗГБХ нөхөрлөлийн эзэмшлийн 11-53 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 18, 2015 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 10 дугаар сарын 16, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт буцаан олгосугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх  хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээлийг хууль ёсны эзэмшигч  Т.Хүдэрчулуунд буцаан олгож, ногоон өнгийн 5 метр олс, 4 ширхэг хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараагаар устгаж, 2 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Санждамба 92 хоног, М.Ганзориг 140 хоног, Э.Сүхтулга 35 хоног цагдан хоригдсон, Ц.Лхагвасүрэн, Б.Батжаргал нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

14. Ялтан Т.Хүдэрчулууныг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

15. М.Ганзоригт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан М.Ганзориг, Б.Батжаргал, Э.Сүхтулга, Г.Санждамба, Ц.Лхагвасүрэн нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, ялтан Т.Хүдэрчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ