Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/168

 

 

 

 

 

 

201*******,11,14          168           14*******/201*******/00156/Э

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга                                Д.Соёлзул

Улсын яллагч                                              Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              А.*******

Шүүгдэгч                                             Ж.*******  нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.*******д холбогдох эрүүгийн 1*******32001610186 ******* эрүүгийн хэргийг 201******* оны 10 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*******76 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, эмэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум, ******* дүгээр баг, ******* ******* *******од оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 7 удаагийн ял шийтгэлтэй.

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1**************4 оны 0******* дүгээр сарын 30-ны өдрийн № 314 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

2. 1**************7 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн,

3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1********************* оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 546 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

4. Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн № 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

5.Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 200******* оны 11 дүгээр саырн 24-ний өдрийн 150 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

6. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн № 314 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авагдсан,

7. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* ******* РД:/МЭ76040106/

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар:

Шүүгдэгч Ж.******* нь 201******* оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, хүнсний захын орчимд иргэн С.Цэндсүрэнгийн самсунг галакси эс-5 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                             

   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* мэдүүлэхдээ:  201******* оны 08 сарын 17-ны өдөр гэрээсээ би 5000 төгрөгтэй гэдэс авах гэж хүнсний захруу явсан захын тэнд Палигаа ах, сэтгэл Зулаа, Эрдэнэсансар, Эрдэнэсансарын эхнэр Алтантуяа нар сууж байсан тэд нар дуудаад тэгээд тэд нарын ууж байсан архийг ууж дуусаад өөрийнхөө мөнгийг нэмэрлээд дахиад архи авч уусан. Тэрийгээ ууж дуусаад тэрүүгээр эргэлдээд байж байсан чинь танихгүй ах таксины зогсоолын тэнд явж байсан өмднийх нь ард халаасанд гар утас харагдаад байсан гэтэл Палигаа ах намайг авчих гээд байхаар нь би өөрт нь мэдэгдэхгүйгээр сэмээрхэн нууцаар аваад зогсож байсан чинь Палигаа ах зугтаагаач гэхээр нь зугтаасан  чинь таксины жолооч хөөе гар утасыг чинь авчиж байгаа юм бишүү гэсэн хохирогч мэдээд миний араас хөөсөн. Хосбаяр цагдаа ирээд намайг авч явсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч С.Цэндсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...201******* оны 08 дугаар сарын 17-ны өдөр би гэрээсээ гараад Хэрхийн замын хажууд байдаг цагаан худгийн тэнд Пүрэвсүрэн гэдэг найзтайгаа 2 шил архи хувааж уугаад Зүүнхараа явах микро автобусанд суугаад Зүүнхараа орж ирсэн. Цагдаагийн барилга дээр ажиллаж байсан мөнгөө авах гээд хүнтэй нь уулзчихаад зах руу ороод гэртээ харих гээд Болдбаярын дэлгүүрийн үүдэнд явж байсан урьд нь зүс харж байсан хүүхэн тааралдаад сайн уу юу байна гээд хажууд дагаад байсан. Тэгээд араас яваад байсныг би анзаараагүй таксинд явдаг Сэргэлэн ахтай тааралдаад Шарын голын гудамжинд хүргэж өгөөч гэж хэлээд машинд нь суух гэсэн чинь миний зүүн талын карманд байсан самсунг маркийн гар утыг маань карманаас татаж аваад гэнэт зугтаачихсан. Тэр намайг дагаад байсан эмэгтэй байсан. Тухайн үед Сэргэлэн ах утсыг чинь аваад зугтаачихлаа гэж надад хэлээд би шал согтуу байсан болохоор хэсэг араас нь хөөж байгаад зогссон өөр юм болоогүй..." /хх-ийн 8 дугаар хуудас/

            Гэрч    Б.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...201******* оны 08 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн найз Мөөгийгийн хамт Болдбаярын "Оюу-болд" дэлгүүрийн үүдэнд юм авчихаад зогсож байсан чинь зах дээр заримдаа архи уугаад явдаг эмэгтэй ямар нэгэн юмнаас зугтаагаад Хоёр хүү дэлгүүрээс хойшоо гүйж байгаад буцаж явган хүний гарцаар гараад барилгын материалын дэлгүүр лүү урагшаа чиглээд гүйсэн. Харин араас нь шал согтуу нэг буурал үстэй араас нь хөөгөөд байсан. Хөөж баййсан ахыг зугтааж байсан эмэгтэйг зодох гэж байна гэж бодоод араас нь хөөгөөд очсон чинь нөгөө ах энэ миний гар утсыг аваад зугтаачихпаа гэж хэлсэн. Тэгээд би юу болсоныг нь мэдсэн. Би зугтааж байгаа эмэгтэйг хөөш гэж хэлээд орилсон чинь нөгөө зугтааж байсан эмэгтэй зогсоод май энэ утсыг ав гэж хэлээд надад өгсөн. Би тэр эмэгтэйг би цагдаа өгнө гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй цагдаад хэлж яах гээд байгаа юм бэ гэж хэлэхээр нь тийм юм байхгүй. Сүүлд нь би хэрэгт орно гэж хэлээд цагдаа дээр нөгөө гар утсаа алдсан ахыг цагдаа дээр дагуулж ирсэн. Өөр юм болоогүй..." /хх-ийн *******-р хуудас/

Гэрч Д.Сэргэлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...201******* оны 08 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн машинтай таксинд явах гээд Тэнгэр бөөний төв, Хоёр хүү дэлгүүр хоёрын дунд зогсож байсан чинь миний таньдаг Цэндсүрэн нилээд согтуу ирээд намайг Шарын голын гудамжинд хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхлээр нь би тэгье гэж хэлээд Цэндсүрэн хойд талын хаалгаар суух гэсэн чинь нэг зүс таних хүүхэн ирээд Цэндсүрэнгээс мөнгө нэхээд байсан. Тэгсэн чинь Цэндсүрэн нөгөө хүүхнийг цааш нь түлхчихсэн чинь нөгөө хүүхэн нь Цэндсүрэнгийн өмдний карманд нь байсан гар утсыг нь гэнэт карма руу нь гараа хийж аваад тэр чигээрэй хойшоо буюу Хоёр хүү дэлгүүрийн тийшээ зугтаачихсан. Би тухайн үед Цэндсүрэн утсыг чинь аваад явчихлаа гэж хэлсэн чинь Цэндсүрэн араас нь гүйгээд явсан. Тэгээд би болсон талаар мэдэхгүй байна. ...тэр эмэгтэй Цэндсүрэнгээс гэнэт мөнгө нэхээд байсан. Тэгээд карманд байсан утсыг нь хүчээр гараа хийж аваад зугтаасан. Харин Цэндсүрэн мэдсэн үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Би хараад хөөш утсыг чинь аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэр эмэгтэй нь хаяа нэг зах дээр архи уугаад байдаг эмэгтэй би харвал танина. Гэхдээ нэр болон хаана байдгийг нь би сайн мэдэхгүй шүү..." /хх-ийн 10-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон №1072 дугаартай акт /хх-ийн 14-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт болох Ж.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн *******-р хуудас/, хурууны хээний дардас /хх-ийн 25-р хуудас/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 26-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-50-р  хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм бурууггүйг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Прокуророос шүүгдэгч Ж.******* нь 201******* оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, хүнсний захын орчимд иргэн С.Цэндсүрэнгийн самсунг галакси эс-5 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн  “Дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинж Довтлох үйлдэл хийгдээгүй ба хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд  шүүгдэгч Ж.*******аас.......танихгүй ах таксины зогсоолын тэнд явж байсан өмднийх нь ард халаасанд гар утас харагдаад байсан гэтэл Палигаа ах намайг авчих гээд байхаар нь би өөрт нь мэдэгдэхгүйгээр сэмээрхэн нууцаар аваад зогсож байсан чинь Палигаа ах зугтаагаач гэхээр нь зугтаасан  чинь таксины жолооч хөөе гар утсыг чинь авчиж байгаа юм бишүү гэсэн хохирогч мэдээд миний араас хөөсөн....., Хохирогч С.Цэндсүрэнгийн.....Болдбаярын дэлгүүрийн үүдэнд явж байсан урьд нь зүс харж байсан хүүхэн тааралдаад сайн уу юу байна гээд хажууд дагаад байсан. Тэгээд араас яваад байсныг би анзаараагүй таксинд явдаг Сэргэлэн ахтай тааралдаад Шарын голын гудамжинд хүргэж өгөөч гэж хэлээд машинд нь суух гэсэн чинь миний зүүн талын карманд байсан самсунг маркийн гар утыг маань карманаас татаж аваад гэнэт зугтаачихсан. Тухайн үед Сэргэлэн ах утсыг чинь аваад зугтаачихлаа гэж надад хэлээд би шал согтуу байсан болохоор хэсэг араас нь хөөж байгаад зогссон өөр юм болоогүй..." /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Б.Энхцэцэгээс......араас нь хөөж байсан ахыг зугтааж байсан эмэгтэйг зодох гэж байна гэж бодоод араас нь хөөгөөд очсон чинь нөгөө ах энэ миний гар утсыг аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд би юу болсоныг нь мэдсэн. Би зугтааж байгаа эмэгтэйг хөөш гэж хэлээд орилсон чинь нөгөө зугтааж байсан эмэгтэй зогсоод май энэ утсыг ав гэж хэлээд надад өгсөн. Сүүлд нь би хэрэгт орно гэж хэлээд цагдаа дээр нөгөө гар утсаа алдсан ахыг цагдаа дээр дагуулж ирсэн. Өөр юм болоогүй..." /хх-ийн *******-р хуудас/, гэрч            Д.Сэргэлэнгээс.......Цэндсүрэн нилээд согтуу ирээд намайг Шарын голын гудамжинд хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхлээр нь би тэгье гэж хэлээд Цэндсүрэн хойд талын хаалгаар суух гэсэн чинь нэг зүс таних хүүхэн ирээд Цэндсүрэнгээс мөнгө нэхээд байсан. Нөгөө хүүхэн нь Цэндсүрэнгийн өмдний карманд нь байсан гар утсыг нь гэнэт карма руу нь гараа хийж  аваад тэр чигээрэй хойшоо буюу Хоёр хүү дэлгүүрийн тийшээ зугтаачихсан. Би тухайн үед Цэндсүрэн утсыг чинь аваад явчихлаа гэж хэлсэн чинь Цэндсүрэн араас нь гүйгээд явсан........ /хх-ийн 10-р хуудас/ мэдүүлгүүд болон хэрэг авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Ж.******* нь 201******* оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг хүнсний захын орчимд иргэн С.Цэндсүрэнгийн самсунг галакси эс-5 загварын 120000 төгрөгний үнэтэй гар утсыг  хохирогч Цэндсүрэнг таксинд суухаар анхаарал нь сарних үед өмдний арын кармаанаас нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар /нөгөөтэйгээр хохирогч согтуу өөрийгөө хянах чадваргүй байдлыг нь ашиглан/ суйлан авч  байгаа үйдэл нь “хулгайлах”  үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн гэмт этгээдийн субьектив санааны илрэл гэж дүгнэх үндэслэл байна. Иймд Ж.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хулгайлах”  гэмт хэргийг  шинжийг агуулсан  хэдий ч гэмт хэргийн улмаас 120000 төгрөгний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт заасан бага хэмжээний хохирол учирсан байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жигмиддорж *******д холбогдох “Дээрэмдэх” гэмт хэрэг  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.*******ыг цагаатгах нь зүйтэй байна. 

Энэ хэргийн улмаас хэлэлцэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь  хэсэг, 36.******* дүгээр  зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* *******д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.*******ыг цагаатгасугай.

            2. Ж.*******ыг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг дурьдсугай.

           3. Ж.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

            5. Цагаатгагдсан этгээд нь цагаатгагдсан үндэслэлд гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

            6. Шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.АЛТАН