Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/370

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Э.Д /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон тайж овгийн Э.Дт холбогдох эрүүгийн 1711000000020 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон тайж овгийн Э.Д, 1995 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 31 дүгээр байрны 44 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЗ95112837.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Д нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Цагаан байрны орчимд Б.Атай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би Аг эхэлж цохиогүй. А намайг эхэлж маажсан. Сорив нь одоо болтол арилаагүй байгаа. Миний хувьд биеэ хамгаалах зорилгоор түлхсэн. А урьд нь ийм хэрэг төвөгт холбогдож байсан юм байна лээ. Ад учирсан зүүн шанаанд цус хуралт гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрэнд нь гар хүрээгүй, нөхөр нь байнга зоддог гэсэн. Би нөхөр нь зодсон гэж бодож байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Д би явлаа буу гээд машинтай хөдлөхөөр нь би хаалгаар нэг хөлөө унжуулаад зогс би бууя гэхэд Д зогсоод би буугаад хаалганых нь харалдаа зогсоод чамаас болж найзтайгаа уулзах эрхгүй болчихсон юм уу гэхэд Д машинаас бууж ирээд миний зүүн шанаа орчим зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь чи ямар аймаар юм бэ гэхэд миний хоолойг боосон. Тэгэхэд Хулан боль хүн аллаа ш дээ гэхэд Д намайг тавьсанаа чамайг алаад жалга руу шидсэн ч би чадна, би чадалтай хүн гээд намайг үсдээд бетон шалан дээгүүр өвдгөөр чирээд дахин нэг удаа зүүн хацар руу гараараа цохисон. Тэгээд би газарт унасан. Д нөхөн төлбөрөө чи надаас аваарай гэхээр нь би чамайг цагдаад барьж өгнө гэхэд, тэгэхгүй юу би чиний нөхөн төлбөрийг чинь өгөх юм чинь гээд хөдлөөд яваад өгсөн. Би араас нь машиндаа суугаад явсан боловч гүйцэгдэлгүй явчихаар нь цагдаагийн хэлтэс дээр хүрч ирээд өргөдөл гаргасан юм. ...Дт зодуулснаас болж сэтгэл санаа айдастай болсон учраас эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ /хх-5-6/.

              Гэрч А.Хулан мэдүүлэхдээ: “...Д Аг машинаа буу бид хэд явлаа гээд хөдлөхөд А хаалга онгойлгоод хөлөө унжуулчихсан зогс гээд байсан. Ингээд Д зогссон чин А чих ёстой сонин гар байна шүү, чамайг ийм гэж бодсонгүй гээд буугаад жолоочийн хаалганы тэнд очоод хэрэлдээд байсан. Тэгээд Д буугаад Аг хувцасны захнаас нь заамдаж байгаад чи яах гээд байгаа юм бэ гээд зүүн шанаа орчимд нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд цааш нь түхэж газар унагаасан. Ингээд Давхараа явлаа гээд машин суух гэж байхад А босч ирээд чи яахаараа намайг цохидог юм гээд фудволкны араас нь зуурахад Д эргэж хараад үснээс татаж хажуу тийш нь болгосон. Би энэ үед хүүхдээ тэврээд машинаас буучихсан байсан учраас та хоёр болиоч ээ, Давхараас чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ болиоч хүүхэд айлаа гэж хэлсэн. Тэгээд Д намайг машиндаа суу гээд би машиндаа суугаад бид хэд яваад, А цагдаад өгнө гээд хоцорсон юм...” гэжээ /хх-9-10/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9711 дүгээр дүгнэлтэд

“1. Б.Агийн биед баруун өвдөгт зулгаралт, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл ньмохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайнхэрэг болсон гэх цаг хугацаандүүссэн байх боломжтой.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-19/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24, 36/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Д нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Цагаан байрны орчимд Б.Атай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.А нь “...Дт зодуулснаас болж сэтгэл санаа айдастай болсон учраас эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн байх боловч баримтаар нэхэмжилсэн бодит хохирол тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Э.Дыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Э.Дт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага буюу хуульд заасан торгох ял оногдуулав. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон тайж овгийн Э.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сАулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН