Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2020/0082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгч: “Н” ХХК

           Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад

           Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн 2018 оны 08 сарын 29-ны өдрийн 5** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ХВ-0******тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээхийг даалгах тухай

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******** нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Б***** хариуцагч Г.Э*****, О.*****, нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Ашигт малтмалын ХВ-0******тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан боловч уг тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн 2018 оны 08 сарын 29-ны өдрийн 5** дугаар шийдвэрээр цуцлагдсан байна.

           Манай Нь*** г**** кр****ХХК-ийн 51%-ийн хувьцааг эзэмшигч Б***** ма*******ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч Д.Д******* нь 2017 оны 05 сарын 05-ны өдөр гэнэт нас барж, улмаар түүний хувьцааг нь эзэмшиж байсан Б***** ма*******ХХК болон Нь*** г**** кр****ХХК-ийн эрх эзэмшигч болон хувьцааны асуудлаар маргаан үүссэн.

           Уг асуудлыг маргалдагч талууд шийдвэрлэж чадаагүй тул шүүхээр шийдвэрлүүлэхээр 2018 оны 07 сарын 19-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2019 оны 03 сарын 27-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2019/00724 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Гэвч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байсаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 181/Ш32019/04**** дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 181/ГХ2019/00****дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж гарсан. Ингээд Нь*** г**** кр****ХХХ-ийн захирлын асуудал давхар шийдэгдэж Компанийн улсын бүртгэлд 2019 оны 05 сарын 22- ны өдөр хувьцаа эзэмшигчээр Д.Б****-А****бүртгэгдэж, Гүйцэтгэх захирлаар О.Б*****-Эр****бүртгэгдсэнээр асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн.

           Гэтэл талийгаач Д.Д******* нас барснаас хойш шүүхийн шийдвэр гарч, шийдвэр албадан гүйцэтгэгдэж, компаниудын мэдээлэлд орсон өөрчлөлт улсын бүртгэлд бүртгэгдэх хугацаанд компанийн үйл ажиллагааг хариуцан хийх эзэнгүй болсон байсан. Тус компанийн Гүйцэтгэх захирлаар О.Б*****-Эр****бүртгэгдэж компанийн үйл ажиллагааг хариуцах хүн тодорхой болсны дараа компанитай холбоотой гэх баримтуудыг хайж олоход багагүй хугацаа зарцуулсан ба уг хугацаанд Нь*** г**** кр****компанид олгогдсон байсан ХВ-0******тоот тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэдгийг огт мэдээгүй юм.

           Тиймээс эрх, тусгай зөвшөөрөл олгодог гэх төрийн бүх байгууллагуудад Нь*** г**** кр****ХХК-д эрх, тусгай зөвшөөрөл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа авахаар хүсэж албан бичгүүдийг явуулсан. Тэдгээрийн дотор Ашигт малтмал газрын тосны газарт эхлээд 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 03 тоот дугаартай албан бичгээр Манай компани нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагаа, эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүд хэзээ ямар шийдвэрээр цуцлагдсан тухай мэдээлэл буюу түүхчилсэн лавлагааг гаргаж өгч, бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү... гэж албан бичиг явуулсан ба уг албан бичгийг явуулсны дараа манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан байх магадлалтай гэж үзэн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 06 тоот албан бичгээр ...манай компанийн эзэмшиж байсан 12*******Х, 12*******Х, ХУ-0******, 12*******Х, 16*******Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сэргээж өгнө үү гэж хүсэлтийг мөн гаргасан.

             Энэхүү 2 албан бичгийн хариуг Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 06 сарын 13-ны өдрийн 7/4488 тоот албан бичгээр, мөн өдрийн 7/4505 тоот албан бичгүүдийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гардаж авч, тухайн өдрөө л манай Нь*** г**** кр****нийт 7 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан юм байна. Тэдгээрийн дотор ХВ-0******тоот тусгай зөвшөөрөл нь талийгаач нас барсаны дараа, шүүхийн маргаантай байсан хугацаанд буюу 2018 оны 08 сарын 29-ны өдрийн 5** дугаар шийдвэрээр цуцлагдсан юм байна гэж олж мэдсэн.

           Уг 2 хариу албан бичгүүдийг гардаж аваад 2019 оны 06 сарын 26-ны өдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.С*******т гомдол гаргасан ба 2019 оны 07 сарын 10- ны өдрийн 01/2087 тоот албан бичгээр гомдлын хариу шуудангаар 2019 оны 07 сарын 16-ны өдөр ирсэн болно. Ингээд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн 01/2087 тоот албан бичгээр ..тусгай зөвшөөрлийг сэргээх хуулийн зохицуулалт байхгүй болно. Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж гомдлын хариуг өгсөн болно.

           Нэгэнт талуудын хооронд маргаан гарч, шүүхэд иргэний хэрэг үүсч, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байх хугацаанд Нь*** г**** кр****ХХК-ийн үйл ажиллагааг хэн эрхлэн явуулах нь тодорхойгүй, компанийн төлбөр тооцооны асуудлыг мен хэн хариуцаж төлөх нь тодорхойгүй болсон байсан хугацаанд буюу 2018 оны 08 сарын 29-ны өдөр ХВ-0******тоот тусгай зөвшөөрөл төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар цуцлагдсан байна.

           Иймд Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн 2018 оны 08 сарын 29-ны өдрийн 5** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст ХВ-0******тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү гэжээ.

           Хариуцагч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ХВ-0******тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

           Завхан аймгийн Э сумын нутаг М нэртэй ашигт малтмалын хайгуулын ХВ-0******дугаартай тусгай зөвшөөрлийг АМГТХЭГ-ын ГУУКГ /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр Нь*** г**** кр****ХХК-нд олгож хүчин төгөлдөр хугацааг 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр тооцсон байна.

           Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 32 дугаар зүйлийн 32.1 -д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заажээ.

           Гэтэл Нь*** г**** кр****ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө төлөөгүй байна.

           Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХВ-0******дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5** дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.

           Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5** дугаар шийдвэрийг Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 7/6022 тоот албан бичгээр "Нь*** г**** кр****ХХК-нд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем /СМСЗ/-Д бүртгүүлсэн албан ёсны хаяг болох Улаанбаатар хот Сонгоно хайрхан дүүрэг ******* хороо Энхтайваны өргөн чөлөө ******* хаягаар мэдэгдсэн бөгөөд шуудангийн буцалтаар ирээгүй байна.

           Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйлд заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан бөгөөд холбогдох албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

           Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно гэж заажээ.

           Мөн Нь*** г**** кр****ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5** дугаар шийдвэртэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу хугацаанд нь гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-дах хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

           Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ХВ-0******тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Нь*** г**** кр****ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

           Нэхэмжлэгч Нь*** г**** кр****ХХК-ийг төлөөлж тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* тус шүүхэд хандаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5** дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ХВ-0******тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ ...тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Д.Д******* нь нас барсан...хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсч шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа шинэ хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал бүртгэгдсэн, энэ хугацаанаас эхэлж тусгай зөвшөөрлийн асуудлаар холбогдох байгууллагад хандахад цуцлагдсан байсан, энэ талаар мэдэгдэл хүргүүлээгүй гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

           Завхан аймгийн Э сумын М нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч компанид олгосон, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөр төлсөн, тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сунгасан үйл баримтууд тогтоогдов.

           Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр тус компанийн эзэмшлийн XV-0********дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

           Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. 34 дүгээр зүйлийн 34.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө., 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө., 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна., 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж заажээ.

           Түүнчлэн уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална, 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж зохицуулсан байна.

           Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан хэдий ч уг хугацаанд багтааж төлбөрөө төлөөгүй нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Нь*** г**** кр****ХХК-ийн хувьцааны 51 хувийг Б***** ма*******ХХК, үлдэх 49 хувийг иргэн Н.Түмэнбаяр нар эзэмшдэг, Б***** ма*******ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Д******* нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нас барсан, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2019/00724 дугаар бүхий Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан, уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б***** ма*******ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.Б, тус компанийн Гүйцэтгэх захирлаар О.Б*****-Эр****нар бүртгэгдсэн, уг бүртгэл хуулийн хүчин төгөлдөр байна.

           Түүнчлэн нэхэмжлэгч компанийг төлөөлж Гүйцэтгэх захирал О.Бэс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хандаж ...өөрийн компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлүүдийн талаархи лавлагааг гаргуулах хүсэлт гаргасан, үүний хариуд XV-0********дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдсан талаар лавлагаа олгосон, мөн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тусгай зөвшөөлийг сэргээлгэх хүсэлт гаргасны хариуд хариуцагч 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7/45** дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгчээ.

           Үүний дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч компаниас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандаж Гомдол гаргах тухай албан бичиг хүргүүлсэн, үүний хариуд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01/2087 дугаар албан бичгээр шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтойг мэдэгдсэнээр нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

           Түүнчлэн нэхэмжлэгч компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нас барсан тул Д.Да******* охин Д.Б****-А****нь өв нээлгэх талаар Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.Ад хүсэлт гаргасан, уг өв нээх асуудлаар нотариатч Д.Ааас Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт хүргүүлсний хариуд тус газрын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/4231 тоот албан бичгээр ...өвлөгч нь Нь*** г**** кр****ХХК-ийн хувьцааг өвлөж авснаар уг аж ахуйн нэгжийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын тайлан болон бусад мэдээ, тайлан баримттай танилцах эрхтэй болохыг уламжилъя гэсэн хариу өгсөн байна.

           Нэхэмжлэгч энэ талаар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Ашигт малтмал газрын тосны газрын өгсөн дээрх хариуг үндэслээд бид өвлөх эрхээ албан ёсоор нээлгэж, компанийн хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэний дараа тусгай зөвшөөрлийн талаар хариуцагч байгууллагад хандах боломжтой гэж ойлгож хүлээж байсан гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй, энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 даь хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчим хэрэглэгдэхээр байна.

           Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно...гэж Захиргааны ерөнхий хуульд заасан.

           Үүнээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч нас барсныг дээрх албан бичгээс мэдсэний улмаас тус компанийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг өв нээлгэсний дараа шийдвэрлэнэ гэж хүлээлт үүсгэсэн атлаа маргаан шийдвэрлэгдэж дуусаагүй байх хугацаанд тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэж цуцалсан нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй.

           Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.8-д хүндэтгэн үзэх шалтгаан гэж: 4.1.8.а.өвчтэй; 4.1.8.б.эмчилгээ хийлгэж байгаа гэж тус тус зааснаар татвар төлөгч нас барсан тохиолдол нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтан Д.Да***** нас барснаар тухайн компанийн хувьд гүйцэтгэх удирдлагыг хэн хэрэгжүүлэх, компанийн хувьцаа хэн өвлөх зэрэг тодорхойгүй нөхцөл байдал үүссэн үед тус компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуульд заасан хугацаа хэтэрсэн болох нь тогтоогдож байх тул тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

           Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж, Захиргааны ерөнхий хуулийн 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна., 43.3.8-д Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй. гэж тус тус заажээ.

           Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 7/3633 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч Нь*** г**** кр****ХХК-д тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, Энхтайваны өргөн чөлөө, 25-07 хаягаар хүргүүлсэн боловч Монгол шуудангийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн ******* хороонд 25 дугаар байр гэж байхгүй гэсэн шалтгаанаар буцаагдсан байна.

           Үүнээс үзвэл хариуцагч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүйн улмаас тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид зайлшгүй мэдэгдэхээр Ашигт малтмалын тухай хуульд тухайлан заасан ажиллагааг хийгээгүй, төлбөрөө алдангийн хамт төлөх боломжийг олгоогүй атлаа тусгай зөвшөөрлийг энэ үндэслэлээр цуцалсан нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

           Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5** дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

           Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тус компанийн эзэмшлийн ХВ-0******тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Нь*** г**** кр****ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5** дугаар шийдвэрийн Нь*** г**** кр****ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын ХВ-0******тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Нь*** г**** кр****ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,                 ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН