Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/765

 

 

                                                           

 

 

 

 

 

  2020        09          21                                   2020/ШЦТ/765

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

×èíãýëòýé д¿¿ðãèéí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Л.Галбадар би äàðãàëæ, øүүгч П.Ариунболд, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

óëñûí ÿëëàã÷ С.Мөнхгэрэл /томилолтоор/,

нарийн бичгийн дарга Ц.Нэргүй

иргэдийн төлөөлөгч Д.Энхбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг /¹0778/,

шүүгдэгч Б.Б, түүний ºì㺺ëºã÷ П.Дэлгэр íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí “Д” òàíõèìä íýýëòòýé õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Нийслэлийн пðîêóðîðûí ãàçðын хяналтын прокурор Э.Бадралаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б / холбогдох эрүүгийн 2012 1800 0278 äóãààðòàé õýðãèéã 2020 îíû 7 äугаар ñàðûí 22-íы ºäºð õ¿ëýýí àâ÷, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянан õýëýëöýâ.

Ø¿¿ãäýã÷ийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б.Б

Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð:

Шүүгдэгч Б.Б íü 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо дэлгүүрийн урд Т.Түвшинтөрийг алсан  ãýìò õýðýãò õîëáîãäæýý. /Яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ... Энэ хэрэг 8 жилийн өмнө болсон тул зарим үйл баримтыг санахгүй байна. Би өмнө нь болсон үйл баримтын талаар мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт байгаа учраас дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд хэчнээн хямарч, хагацал, зовлон үзсэн ч гэсэн оюун ухаан минь эрүүл саруул байна. Яагаад би энэ хэргийг хүн амины хэрэг гэж бодсоноо хуулийн хүний үүднээс биш энгийн хүний нүдээр, эх хүнийхээ хувьд хэлье. Талийгаач хэзээ ч энгэрээ хаадаггүй хүүхэд байсан юм. Энгэрийн цахилган товчийг өвлийн хүйтэнд ч гадуур хувцасныхаа цахилгаан товчийг хаадаггүй явдаг дадалтай байсан юм. Анх цагдаагийн авчирч үзүүлсэн талийгаачийн зураг дээр савхин хүрмийнх нь цахилгаан товчийг товчилсон байсан. Үүнийг хараад би энгэрээ яагаад хаасан юм бол, ямар учиртай юм бол гэж бодож байсан. Пүүзний уланд наалдсан цус, шавар тэр шөнө хөлөөрөө алхаж гүйсэн нь үнэн бол бид нар Сэлэнгэ аймгийн Шаамар суманд ногоо тарьж амьдардаг хүмүүс тул усны гуталтай өвсөн дундуур орж гараад явахад гуталд шавар үлддэггүй, цэвэрхэн байдаг юм. Гэтэл миний хүүхдийг зодоон болсон газраас тийм өвстэй газраар гүйгээд төмөр замын гармын чулуун дээр очсон гэж гэрч нар мэдүүлдэг. Хэрвээ миний хүү хөлөөрөө гүйсэн бол цус битгий хэл шавар өмсөж явсан пүүзний уланд үлдэхгүй байсан. Талийгаачийн пүүзний уланд наалдсан байсан шавар цус нь түүнийг ямар нэгэн байдлаар хөлөөрөө яваагүй болохыг харуулж байна. Б.Соёмбоо, н.Дөлгөөн, н.Ганзориг, н.Батжаргал, Л.Эрдэнэбилэг нар тэр шөнө хамт байсан. Л.Эрдэнэбилэг миний хүүтэй хамт явж байсан. Б.Соёмбоо, н.Дөлгөөн, н.Ганзориг, н.Батжаргал нар Б.Бтой хамт тэр шөнө явж байсан хүмүүс юм. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт бид нар сумын цагдаа н.Буяндэлгэртэй хамт өөрсдийн портер машинаар ачиж, тэд нарыг хүргэж өгч байсан. Энэ таван залуу нэг цаг хугацаанд нэг үйл явдлыг таван өөрөөр ярьсан. Яг л арван жилийн тэртээх мартаж санасан дурсамжаа ярьж байгаа мэтээр ярьж чадахгүй нууцлагдмал байсан нь тухайн шөнө ямар нэгэн зүйл болжээ гэж ойлгосон. Талийгаачийг нас барсан тухай дуулаад тэдний хэн нь ч цочирдож, харамссан шинж тэмдэг илрээгүй. Өөрийн үеийн гэмгүй залуу, тэр дундаа тухайн шөнө тэд нартай тааралдсан мөртлөө байхгүй болсон бол хүнд ямар нэг илрэл байх байсан гэж би ойлгож байна. Талийгаачийн нас барсан цаг хугацаа нь сонин байдаг. Хэргийн газарт байсан дээрх 5 залуугийн ярианаас аль болох үүрийн 04:00-05:00 цагийн үйл баримтыг ярихгүй байхыг хичээж, зугтаж байсан. Тухайн шөнийн үүрийн 04:00-05:00 цагт энэ дэлхийд бараг байгаагүй мэт ярьдаг. Улаанбаатараас Сүхбаатар чиглэлийн галт тэрэг 05:10 цагт Шаамар сумын нутаг дэвсгэрийг дайрч өнгөрдөг. Өглөөний 06:35 цагт талийгаачийг олоход хөшөөгүй, бие нь хөрөөгүй байсан. Үүнийг яаж мэдэж байна гэхээр Сэлэнгээс ирэх галт тэргийг гатлан өнгөрөөхийн тулд дэлгээтэй байсан гарыг нь биеийнх нь дагуу болгосон байсан. Энэ бол тэр хүн хөшөөгүй байсан болохыг харуулж байгаа. Энэ цаг хугацаа бол Б.Быг Сэлэнгэд хүргэсэн цаг хугацаа, талийгаачийг галт тэрэгний зам дээр тавьсан ба тэр үед галт тэрэг талийгаач дээгүүр гатлан өнгөрөхийг тооцоолсон байсан. Өөрсдийгөө гэмт хэргээс холдуулахын тулд н.Энхбат гэх жолоочийг ашигласан. Тэртэй тэргүй мөнгө төгрөггүй хоригдож байсан ялтай хүн тухайн цаг хугацаатай давхардаж яваа галт тэргэнд суугаад явах боломж байсан ч Сэлэнгэ аймаг руу такси хөлөглөж явсан. Жолооч н.Энхбат шүүхийн шийдвэрийн гадаа Б.Быг буулгаад эргэхэд өглөө нар мандаж байсан гэсэн. Тэр өдөр 05:45 цагт нар мандсан байна лээ. Ер нь бол нар мандсан нь хүнд 06:10-06:20 цагт харагддаг. Сэлэнгэ аймаг, Шаамар сум хоёрын хоорондын зай 18 км байдаг. Бид нар жижиг тэргээр ирж очиход 30-35 минут явдаг. Миний ойлгож байгаа цаг хугацааны хувьд ийм байгаа. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь галт тэрэгнээс үүсээгүй бөгөөд хурд, хүч таарахгүй байснаас гадна зураг дээр үлдсэн дүр төрхийг галт тэрэгтэй холбож тайлбарлахад боломжгүй болж байна. Талийгаач өөр газарт уг гэмтлийг авсан бөгөөд толгойн орой хэсэгт 2-оос олон удаа бүр тодруулж хэлбэл банзаар цохисны улмаас үүссэн гэж би ойлгож байна. Яагаад гэвэл уг гэмтлийг босоо байхдаа авчээ. Энэ гэмтлийг авахад миний хүүгийн савхин куртикний энгэрийн цахилгаан хаагаагүй, задгай байсан. Яагаад би ингэж ойлгосон гэхээр савхин куртикний дотор тал дээр ямар ч цусны ор мөр байдаггүй. Куртикний гадна тал болон нурууг нь дагаж цус өмд рүү нь урссан, подвольк нь битүү цус байсан хэр нь савхин куртикний дотор торгомсог материал цусгүй байдаг. Нөгөө энгэрийн цахилгаан товчоо товчилдоггүй хүүхдийн зан. Толгой орой хэсэгт үүссэн цөмрөл нь 1 метрээс дээш өндрөөс унах үед үүсдэг юм гэж олон шинжээчтэй намайг уулзахад тайлбарлаж байсан. өөрийн жингээр унах үед юм уу, галт тэргэнд мөргүүлэх, шүргүүлэх үед үүсдэггүй гэмтэл юм билээ. Талийгаачийн нүүр, нүд, шүд хэсэг рүү зодож байсан. Миний хүү амьд байхдаа гараараа хааж байсан. Харин нас барсан хойно нь ч гэсэн зодож байсан юм байна. Хүн амьд байхад нь шүдийг нь хугалсан бол нулимах байсан. Миний хүүг өөрийгөө хамгаалах чадваргүй болсон хойно нь ч гэсэн зодож байсан юм билээ. Энэ хэрэгт гар дүрсэн хоёр прокурор, нэг шүүгч байдаг юм. Хүн амины хэрэг биш байсан бол үхсэн хүний цустай хувцсаар хэн ч яах ч үгүй байсан. Гэтэл талийгаачийн цустай хувцас алга болсон. Үнэхээр хүн амины хэрэг би байсан бол тэр уранхай, цустай хувцсыг хэн ч, хааш нь ч хөдөлгөхгүй байсан гэж би ойлгож байна. Өнгөрсөн цаг хугацаанд шүүгдэгч Б.Б нь хэргийг нуун далдлах, гэмгүй үлдэх бүхий л арга залийг хэрэглэсээр ирсэн ба манай нөхөр бид хоёрыг өөрийг нь сүрдүүлж дарамталсан гэж ойлгогдохоор мэдүүлэг өгсөн байдаг. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр айсан хүнд аргал хөдөлдөг юм. Огт тааралдаагүй хүмүүс яаж чамайг сүрдүүлсэн байж таарах вэ. Би чамайг дахиад хүчингийн хэрэг бүү хийгээсэй, дахин хүний амь бүү хөнөөгөөсэй гэж бодож байна. Б.Бын өвөө нас барсан гэсэн. Би Б.Бын ээж, эмээ, өвөөтэй хамар хашаа хүмүүс байсан тул Б.Быг гэрийнхэндээ ямар авир гаргадаг, ямар зан төрхтэй вэ гэдгийг маш сайн мэднэ.  Би Б.Бын үеийн хүүтэй байсан хүн. Б.Бын хүмүүжлийн хувьд эх хүнийхээ хувьд хүмүүжлийн доголдолтой, өмнөх хүчингийн хэрэг үйлдчихсэн байхдаа мөрдөн байцаагчдаа хахууль аваад намайг ялгүй гаргаж өгнө гэж хэлсэн гэж бөөн асуудал үүсгэж байсан. Б.Б нь Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд Өвөрхангай аймагт байгаа тул ирж чадахгүй байна гэж байсан, мөн яагаад шүүх хуралдаанд оролцохгүй байна вэ гэхээр маскгүй гээд гадаа байж байна гэж өмгөөлөгчөөрөө дамжуулж хэлж байсан ба ийм байдлаар шүүх хуралдаанд ханддаг, шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Б.Б арай хэтэрхий өөртөө бардсан, Монгол төрийн хуулийг уландаа гишгэж биднээр доог тохуу хийж байна. Үнэнийг хэлэхэд энэ шүүх танхим, шүүх бүрэлдэхүүнээс цаад талд нь намайг л тохуурхан доромжилж байгаа байх. Хамгийн сүүлд би нэг зүйлийг хэлье. Цаазаар авах ял гэж байхгүйд би харамсаж байна. Би эх хүнийхээ хувьд хүүгээ зөв сайхан хүмүүжүүлсэн. Гэмгүй сайхан үрийг минь хөнөөчихөөд, ард нь үлдсэн биднийг 8 жил тохуурхаж, Монгол төрийн хуулиар өөрийгөө  бөөцийлүүлж явлаа даа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Талийгаач энэ оны 5 дугаар сарын 02-нд цэргээс халагдаж Улаанбаатар хотод ирээд ингээд 5 дугаар сарын 11-ны өдөр Шаамар суманд ээж, дүү нартайгаа ажиллаж амьдрахаар Шаамар суманд ирж ногоо тарьж байнга байсан.  ...Талийгаач 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг болж байхад өвөө Сүхбаатарыгаа хот руу явдаг галт тэргэнд суулгаж өгөхөөр хоёулахнаа гарч явсан. Тэгээд байж байгаад 22 цаг 30 минутын үед би хүүгээ гэртээ ирэхгүй байхаар нь дүү Ууган-Эрдэнэ рүү залгаж асуухад манайхаар орж ирээгүй, ирвэл танд хэлнэ гэж хэлэхээр нь би унтаж амарсан... 8 цаг болж байхад сэрээд хүүгээ асуухаар Батаа, Ууган-Эрдэнэ нарынхаар очиход гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь би ангийнх нь хүүхэд болох Ганзориг руу залгаж Түвшинтөрийн ээж байна гээд хүүгээ асуухад юу ч ярилгүй гар утсаа салгачихсан.  ...Ганзориг руу чамтай хамт хүү маань явж байсан байна, та нар хаана байна гэхэд ямар ч хариу ирүүлээгүй. Тэгэхээр нь аав руугаа ярьж Түвшинтөр хамт явчихвуу гэртээ ирж хоносонгүй гэхэд өчигдөр орой өөрийнхөө үеийн махлаг залуутай инээлдээд Шаамарын вокзал дээр үлдсэн.

“...Соёмбо гэдэг хүүхэдтэй манай хүү таарамжгүй харьцаатай, манай хүүг дээрэлхдэг асуудал байсан. Тиймээс энэ байдлаасаа болоод Соёмбо манай хүүг захиалж алуулсан байх гэж үзэж байна. Хамт байсан гэх банди нартай нь уулзахаар ямар нэгэн юм нуугаад байгаа нь мэдрэгдээд байна. Батжаргалын аав Магсар надтай уулзаад "Манай хүү Батжаргал тэр орой унтах гэж байсан. Гэтэл утас нь дуугараад л гараад явсан. Өглөө ирэхдээ их хачин царайтай орж ирсэн. Нэг хүүхэд нь болохоо байсан юм даг уу даа ...оршуулгын зардлыг тооцож гаргасан. 5.285.100 төгрөгийн зардал гарсан байгаа. ...Б.Б-н хувьд ч гэсэн манай хүүтэй урьд өмнө таарамжгүй дээрэнгүй харьцаатай байсан. Соёмбоотой уулзахад янз бүрээр яриад байгаа. Б.Б-г гаргаж ирж архи бэлтгэж өгөөд хүүгийн маань замыг тосоод байж байсан гэж бодож байна. Дөлгөөнөө гэж банди болохоор "би танай хүүхдийг алаагүй шүү Соёмбоо мэднэ гэж байгаа. Тиймээс Соёмбоо Б.Б-г хорихоос гаргаж ирээд алуулсан гэж бодож байна” гэж байсан”

“...Би Соёмбоогийн хэлсэн зүйлээс сэжиг төрөөд байна. Миний хувьд түүнээс “хаана зодоон болсон юм бэ” гэхэд “Хашааны дэргэд болсон. Цагдаагийнхан хэргийн газраас дусал цус ч олоогүй ш дээ. Манай хашааны банзыг шалгасан” гэж хэлсэн. Би түүнээс “юугаар цохисон юм бэ” гэж асуугаагүй байхад ингэж ярьсан болохоор бусадтайгаа үгсэж тохироод зодоон болсноос өөр газрыг цагдаа нарт зааж өгч шалгуулсан байх гэж үзэж байна ...Соёмбоогийн хэлснээр Батжаргал тэр шөнө зодоонд оролцсон талаар хэлсэн байдаг. Гэтэл Батжаргал болохоор манай хүүхдийг тэр шөнө хараагүй, таниагүй гэдэг юм. Мөн Соёмбоо нь юм харагдахгүй, харанхуй байсан гэдэг боловч хэрэг гарсан шөнө саруулхан, тэргэл сартай шөнө байсан гэдгийг одон орон судлал, цаг уурын байгууллагаас асууж мэдсэн ...Соёмбоо, Б.Б хоёр урьд нь миний хүүг дээрэлхэж мөнгийг нь авч байсан гэсэн. Би тэр үед энийг сонсоогүй байж байгаад жилийн дараа сонсож байсан. 2008-2009 оны үед л энэ асуудал болж байсан байх. Ер нь тэд нарын зүгээс хүүг маань дээрэлхэх гэсэн хандлага байсан байх. Дээрэлхэж байсан талаар нь манай бага хүү мэдэж байгаа”

“...миний хувьд хүү Түвшинтөр маань галт тэрэгний ослоор нас бараагүй дээрх нэр бүхий хүмүүст зодуулж, цохиулсны улмаас нас барсан гэж үзэж байна.”

“...16.545.680 төгрөгийн хохирлын тооцоо гарсныг хүлээн зөвшөөрч байна ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй байна. ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 26, 27, 28, 6-р хавтаст хэргийн 220-222, 8-р хавтаст хэргийн 165-166-р хуудас/

Ш¿¿ãäýã÷ Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “...нэг мэдэхэд Түвшинтөрийг хашаа налаад сууж байхад нь нэг удаа зүүн шанаа хавьд нь цохиж байсан санагдаж байна. Тэгээд бид нар буцах машин хайж явсан санаж байна" гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 119-121-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б-н мºðäºí шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: "би тэр өдөр архи нэлээд уусан байсан. Талийгаач, Эрдэнэбилэг хоёрыг явж байхад хамт явж байсан Соёмбо, Батка, Ганзориг, Дөлгөөн нарт “эд нар намайг таних нь уу үгүй юу” гэж хэлээд тэр хоёртой очиж уулзсан. Очоод тэд нартай мэнд ус мэдээд гар барьсан. Тэгээд зогсож байхад Ганзориг, Эрдэнэбилэг хоёр зууралдаад зодолдсон. Тэгэхээр нь би тэд нарыг салгаад Ганзоригийг аваад урагшаа явсан. ...талийгаач хашаа налаад сууж байсан. Талийгаачийг зодсон хүн байхгүй. Талийгаач бол согтуу байсан"

“...би нэг ухаан орсон чинь талийгаач газар хэвтэж байсан. Би хажууд нь сууж байсан. Тэгээд би талийгаачийг зүгээр үү гэж хэлээд хацар руу нь гараараа сэргээх зорилгоор 1 удаа алгадсан. Тэгсэн талийгаач босч ирээд хойшоо зам дагаад явсан. Энэ үед хажууд Соёмбо ямар ч байсан ирчихсэн байсан. Бусад хүмүүс цаана хашааны хажууд байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 122-123, 125-127-р хуудас/

 Хохирогч Л.Эрдэнэбилэгийн ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...Би урьд нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Миний хувьд талийгаачтай вокзал дээр 21 цаг 30 минутын үед Улаанбаатар явах галт тэрэг явахад тааралдаад хамт пиво уухаар ярилцаад том савтай 2 пиво уусан. ...Тэгээд “шээе“ гэж хэлээд Соёмбо дэлгүүрийн хашааны үзүүр хавьд шээгээд зогсож байхад нь Б.Б ирсэн. Тэгээд Б.Б түүнийг “Чи намайг таних уу?” гээд гараараа зүүн шанаа руу нь 2 удаа цохисон. Тэгэхээр нь би бид хоёр салгаад "Чи одоо яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн Ганаа Дөлгөөн хоёр ирээд намайг зодож эхэлсэн. Ганаа нь эхэлж ирээд Дөлгөөнөө ирсэн юм. Тэгээд л бид нар зууралдаад анх Б.Б-той уулзсан газраас холдсон. Зууралдаж байх хоорондоо газарт унаад босоод дахин зууралдах зэргээр нэлээд удсан. 10 гаруй минут болсон байх. Энэ хоорондуур Соёмбоо бас ирж салгаж байсан юм.  Тэгээд л бид нар зодолдохоо болиод эвлэрсэн. Тэгээд би тэд нартай тал шил архи хувааж уусан.  Соёмбоогоос талийгаачийг асуухад төмөр замын гарамаар гараад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаачийг гэр рүүгээ явсан байх гэж бодоод л харьсан”

Б.Б ямар ч байсан Түвшинтөрийг шээгээд зогсож байхад нь ирээд намайг таньж байна уу гээд ямар ч үгийн зөрүүгүй нэг удаа гараараа толгой хэсэгт нь цохиод авахыг би харсан. Талийгаач эсэргүүцэл үзүүлээгүй... Би мөн шээж байсан учир хөөе яаж байгаа юм болиоч гэх хооронд Б.Б дахиад угсруулаад талийгаачийг гараараа толгой нүүр орчим руу нь цохиод авсан. Талийгаач уучлаарай гээд өөр юм яриагүй. Тэгээд би шээж дууссан учир очоод салгасан. Тэгтэл цаанаас Ганзориг, Дөлгөнөө нар ирээд манай найзыг яаж байнаа гээд намайг шууд цохиж бариад зодолдсон. Тэр хоёр хоёулаа нийлж байгаад намайг зодсон" гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-31, 33-р хуудас/

Хохирогч Л.Эрдэнэбилэгийн гэрчээр мөрдөн шалгах  ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Түвшинтөр би гэр лүүгээ орохгүй жаахан байж байгаад гэр лүүгээ орноо гээд яриад цагаан дэлгүүрийн урд байдаг гүүрэн дээгүүр засмал зам дээр явж байсан бид хоёрын шээс хүрээд Түвшинтөр шээгээд зогсож байсан чинь нэг залуу хүрч ирээд намайг таньж байна уу гэж асуусан чинь Түвшинтөр таньж байна гэж хэлсэн чинь нөгөө залуу нүүр лүү нь 2 удаа  цохисон Түвшинтөр тэр үед ямар ч үйл хөдлөл хийгээгүй цохиулаад байхаар нь би очоод харсан чинь манай Шаамарын залуу Б.Б байсан”

 ...Соёмбоогийн хашааны ойролцоо шээж байтал Б.Б араас нь ирээд чи намайг таньж байна уу гэхээр нь Түвшинтөр эргэж харахад Б.Б нүүрэн тус газар луу нь хоёр удаа цохисон. Тэгээд удаа ч үгүй намайг Дөлгөөн, Ганаа хоёр цохисон. Б.Б, Түвшинтөр хоёр дараа нь юу болсныг мэдэхгүй, Соёмбоо харин надад цагдаа дээр ирээд Б.Б Түвшинтөрийн дээр нь суугаад нүүр лүү нь цохиж байсан гэж ярьж байна лээ" гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 42-43-р хуудас/,

Гэрч Б.Соёмбо ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчим 95-аар эхэлсэн мобикомын дугаараас ..."Б.Б байнаа орой 21 цагийн үед унаа олж чадах уу” гэхээр нь би “яах гэж байна” гэсэн “орой харуулаасаа чөлөө аваад очих гэсэн юм” бас намайг “аргалаад унаа олчих арга байна уу” гэсэн. Тэгээд орой 22 цагийн үед Б.Б нөгөө дугаараасаа залгаад бүтчихлээ хүрч ирээд харуулд Б.Б-той уулзъя гэж хэл гэсэн. ...Дөлгөөнөөгийн 99804272 утаснаас миний утас руу дуудлага ирэхээр нь автал Б.Б би шаамарт байна одоо очоод цонхыг чинь нүднэ тэгэхээр гараад ирээрэй гэсэн. ...цонхыг хүн нүдэхээр нь гартал Б.Б, Дөлгөөнөө, Ганаа, Бачка нар манай гадаа зогсож байсан... манай гэрийн замын хажууд 0,75 граммын архи задлаад Ганаа, Дөлгөөнөө, Б.Б нар тэр архийг талд нь ортол уугаад байтал зам дагуу манай гэрийн зүг 2 хүн явж байсан. Б.Б энэ 2 дээр очиж намайг таних нь уу үзнээ гээд байхаар нь би явуулахгүй яах гээд байгаан гэсэн чинь надаас зугтаад тэр хоёр хүний ардаас гүйгээд явсан. Тэгэхээр нь би Ганааг араас нь очиж ав наадах чинь аягүй бол зодоон цохион болно шүү гээд явуулсан. Б.Б тэр хоёр хүн дээр очоод намайг таних уу гээд орилж хашгирч байгаа сонсогдсон. Тэгсэн чинь Дөлгөөнөө бас араас нь очсон Тэгсэн чинь удаагүй нөгөө хэд орилж хашгиралдаад хоорондоо зодоон цохион болоод явчих шиг болохоор нь Бачка бид хоёр яваад очсон чинь Ганаагийн дээр Ээгий гээд залуу гараад суучихсан Түвшинтөрийн дээр Б.Б гараад суучихсан байдалтай байхаар нь Бачка бид хоёр салгасан. Б.Быг Түвшинтөрийн дээр гараад сууж байхад нь Б.Б-г суганаас өргөж татаж Түвшинтөрөөс холдуулсан. Тэгсэн чинь Түвшинтөр дээшээ харсан байдалтай хөдлөхгүй хэвтээд байсан. Тухайн үед анзаараагүй цаашаа явж Ганаа, Ээгий хоёрыг салгаад буцаж Түвшинтөрийн байсан газар ирэхэд Түвшинтөр доошоо харсан байдалтай хэвтэж байсан тэгэхээр нь Б.Боос наад хүүхэд чинь зүгээр үү гэсэн чинь Б.Б Түвшинтөрийг хэвтэж байхад татаж өөр лүүгээ харуулж байгаад нэг удаа нүүр лүү нь алгадсан тэгсэн Түвшинтөр нь шууд босоод хар зам руу чиглэлтэй гүйж явснаа даялаад төмөр замын тор даваад явчихсан. Тэгээд удаагүй төмөр замын чулуунууд хүн явахаар дуугардаг шиг дуу гарсан тэгээд цаашаа ямар нэг чимээ сонсоогүй"

“...Талийгаачтай зодолдсон Б.Б-н асуудал бол удаагүй. 2-3 минут л болсон байх. Анх эхлээд л талийгаачийг зугтаад явах хооронд л энэ хугацаа болсон байх. Харин нөгөө хэдийн хоорондох асуудал бол удсан. Тэд нар бол хоорондоо хэрэлдээд зууралдаад бие биенийгээ цохиод салгахад буцаж зууралдах зэргээр удсан. Багцаагаар 10-15 минут болсон байх. ...Босоод явахдаа гуйваад согтуу хүн шигш гүйгээд явсан. Ухаан алдсан үгүйг нь мэдэхгүй. Хөдлөхгүй хэвтээд байхаар нь Б.Б очоод 1 удаа зөөлөн алгадсан чинь л гэнэт босоод гүйчихсэн ш дээ. ...Анх Б.Быг салгахад талийгаач дээшээ харсан байдалтай байсан”

“...Би Б.Б-г талийгаачаас салгаж зам дээр суулгачихаад нөгөө хэд рүү очсон. Намайг Б.Б-г салгахад талийгаач хэвтээд үлдсэн. Б.Б-г зам дээр суулгачихаад нөгөө хэд рүү очихдоо талийгаачийг дахиж хараагүй. Харин тэд нарыг салгачихаад буцаад Б.Б дээр ирэхэд хэвтэж байсан газраасаа хажуухан талд нь доошоо харсан байдалтай хэвтэж байсан”

“...би Б.Б-г үлдээгээд нөгөө хэд рүү очиж салгахад Батжаргал ирсэн байсан. Би Б.Б-г газарт суулгачихаад нөгөө хэд рүү очихдоо талийгаачийг дахин анзаарч хараагүй. ...Б.Б очоод татаад алгадахад босоод гүйгээд явчихсан юм. ...сайн санахгүй байна. Талийгаачийг босоод гүйгээд явж байхад билүү дээ хэн нэг нь “хэн гүйгээд явчихав аа” гэж байсан”

“...тэр газарт л зодоон болсон. Өөр газарт зодоон болсныг мэдэхгүй байна. Гол зодолдож, бужигнаж байсан хүмүүс нь бол Ганзориг, Дөлгөөн Эрдэнэбилэг нар ш дээ Б.Б талийгаач хоёрын хооронд бол зууралдаж зодолдож ноцолдсон үргэлжилсэн асуудал бол болоогүй. Талийгаач дээр очоод Б.Б-г дээр нь гараад суучихсан байхад нь л би салгасан. Талийгаач удалгүй гүйгээд явчихсан болохоор түүнийг нас барчихна гэж бодоогүй. Тэр үед талийгаачийн биенээс цус гарахаар юм болоогүй, цус гарсан байдал ч ажиглагдаагүй”

“...Түвшинтөрийг миний харснаар цохиж зодоод байсан хүн байгаагүй ийм зүйл болоогүй, ганцхан Б.Б л дээр нь гараад суучихсан байсан нь үнэн. Харин Эрдэнэбилэгийн тухайд Ганзориг, Дөлгөөнөө хоёр хоёулаа зодолдсон. Түүний хамар амнаас цус гарсан, хувцас урагдсан байсан. Миний нүдэн дээр энэ зодоон болж багагүй хугацаанд болсон учир би Эрдэнэбилэгийг илүү гэмтэж нас барах байсан бол тэгж болох нөхцөл байсан гэж бодсон ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 48-49, 50, 51-52, 53, 59, 60-61-р хуудас/

Гэрч С.Дөлгөөн ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...Шаамарт очоод шууд Соёмбоогийн гадаа буусан. Тэгээд тэдний гадаа 0.75 граммын нэг шил архи уугаад сууж байтал замаар хоёр хүн бид нарын зүг гэхдээ замаар явж байтал Б.Б уулзаадхъя намайг таних нь уу гээд босоод явсан араас нь удаагүй Ганбаа босоод явсан. Б.Б урдаас ирж байсан буюу Түвшинтөрийг гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон. Цаад талд нь Ганаа, Ээгий хоёр зууралдаад”

“...Соёмбоогийн гадаа хашааных нь үзүүрт зодоон болсон. Намайг харахад Б.Б Түвшинтөрийг нүүр лүү нэг удаа гараараа цохиж байсан... бид гурав зодолдож байгаад салаад ирсэн чинь Түвшинтөр байхгүй болчихсон байсан"

“...намайг харахад л хоорондоо зууралдаад газар унасан байсан. Яг хэн нь хэнийгээ хэдэн удаа хаана нь цохисныг бол тодорхой хараагүй. Харанхуй байсан болохоор тодорхой сайн харагдаагүй. Тэгээд ч хашааны булангийн цаана байсан юм. ...тэр хоёрын хувьд бол зууралдаж, ноцолдоогүй Б.Б л талийгаачийг 1 цохиод тэгээд л зүгээр зогсож байхаар нь хажуугаар нь гараад явсан. Учир нь Ганзориг, Ээгий 2 бол ноцолдоод газарт уначихсан байсан учраас тэр хоёрыг л салгах гээд шууд хажуугаар нь гарсан юм. Хажуугаар нь шууд гараад явсан болохоор би талийгаачийг тэр үед таниагүй. Харин энэ асуудал дууссаны дараа Ээгийгээс Түвшинтөр байсныг нь мэдсэн. ...02 цаг 30 минутаас 03 цаг 00 минутын хооронд л болсон байх. Дараа нь бид нар Соёмбоогийн гадаа үлдсэн архиа ууж юм ярьж нэлээд суусан юм”

“...ямар ч байсан Б.Б талийгаачийн нүүр рүү нь гараараа цохих шиг болсон. Би ч тэр үед нь Ганаа, Ээгий хоёрыг салгах гээд хажуугаар нь гарч яваад тэд нартай зууралдаад Б.Б, талийгаач хоёрыг анзаараагүй намайг хажуугаар нь гарах үед бол тэр хоёр хоёулаа босоод зогссон байдалтай байсан ...би өөрөө анзаараагүй Соёмбоогоос сүүлд нь сонсоход машин зам хөндлөн гараад төмөр зам руу л явсан гэсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62-63, 64, 65-р хуудас/

Гэрч Б.Ганзориг ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...Шаамарт очиж Соёмбоогийн гадаа буусан Соёмбоогийнд ороход тэр 1 шил 750 граммын Ерөөл архи гаргаж ирсэн. Тэрийг тэдний гадаа ууцгаасан. Уугаад сууж байхад “машин зам дээр хоёр банди явж байна таних нь уу үгүй юу үзээдхье” гээд Б.Б босоод явсан. Би тэр хоёрыг анх хараагүй. Тэгээд Б.Б нөгөө хоёр банди дээр очоод нэгийг нь цохиод авах шиг болсон. Яг хаана нь цохисныг нь би сайн хараагүй Тэгэхэд түүний араас Батжаргал очоод салгасан. Энэ үед Дөлгөөнөө ирснээ чи яадаг болчихсон юм гээд Ээгийг цохиод авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад бие биенийгээ хэд хэдэн удаа нүүр хавьдаа цохилцсон,Тэгээд Соёмбоо боль гээд салгасан. Ингээд Соёмбоо Ээгийг тайвшруулаад архи уух юм уу гэсэн чинь ууя л даа гэсэн чинь сууж байсан газраа Дөлгөөнөө, Соёмбоо бид нар сууж байсан газраа нөгөө архинаас хийж өгсөн. Энэ үед Б.Б, Батжаргал нар бид нараас түрүүлж ирээд архинаас уугаад Б.Б согтоод газар уначихсан байсан.“

“...Би нэг ч их согтоогүй байсан. Болж байсан асуудлыг мэдэж байсан. Гэхдээ тэр үед бид нар хоорондоо зууралдаад газар унаад бужигнаад байсан болохоор болсон асуудлыг тэр бүр тодорхой санахгүй байна.”

“...намайг харахад Б.Б талийгаачийг 1 цохиод авах шиг болсон. Тэгтэл цаанаас нь Ээгий миний найзыг яагаад байгаа юм бэ гэхээр нь би Ээгийтэй муудалцсан юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66, 67, 68-р хуудас/,

Гэрч М.Батжаргал ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...зодоон болж байгаа бололтой чанга чанга дуугараад хүмүүс ноцолдох шиг болсон. Энэ үед харанхуй байсан болохоор юм тодорхой харагдахгүй байсан. Би Соёмбоо дээр очтол эд нарыг салгая гэж хэлээд бас гүйгээд явсан. ...би Ганзоригийг орхиод Соёмбоо, Б.Б 2 дээр очтол цаашаа нэг хүн хурдтай гүйгээд явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хэн явчихав аа гэсэн чинь нөгөө банди чинь гүйгээд явчихлаа гэж байсан. Тэгтэл хашааны булангийн цаана дахиад пижигнээд явчихсан тэгэхээр нь Соёмбоо бид хоёр очиход анх зодолдож байсан газраасаа баруун тийшээ 5-6 м газар оччихсон Ганзориг, Ээгий хоёр заамдалцаад нэгийгээ хашаанд шахаад зууралдаад зогсож байсан. ...Би Дөлгөөнтэй хамт Б.Б дээр очсон Б.Б нөгөө сууж байсан газраа л сууж байсан. Тэгэхээр нь түүнийг аваад архи ууж байсан газраа очсон. Тэгээд нөгөө архиа Ээгий, Ганзориг, Дөлгөөнөө хувааж уусан. ...Хашааны хажууд нэг сугарчихсан банз байсан байсан. Тэр банзны хажууд, урд талд сууж байсан /Соёмбоогийн "Талийгаач доошоо хараад хэвтэж байсан” гэж хэлсэн газрын зургийг заав/.

“...Тодорхой сайн мэдэхгүй байна. Шөнө 2 цагийн үед байх. Тэр үед цаг хараагүй”

“...тухайн үед би тэр гүйгээд явсан хүнийг хэн  гэдийг нь мэдээгүй ш дээ. “хэн гүйгээд явчихав аа” гэхэд Соёмбоо “нөгөө банди чинь гүйгээд явчихлаа” гэсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор яг яаж гүйж байгааг нь тодорхой анзаарч хараагүй. Ямар ч байсан хүн гүйгээд л зам хөндлөн гарч харанхуйд харагдахаа больсон юм”

“...Тэр газарт л зодоон болсон ш дээ. Өөр газарт зодоон болоогүй”

“...Би Түвшинтөрийг хэн хэн юугаар цохиж зодсоныг хараагүй, учир нь би хамгийн сүүлд зодоон болж байгаа газарт очсон намайг найз нарынхаа араас очиход Б.Б замын хажууд сууж байсан ба хажууд нь Соёмбоо зогсоод байж байсан. Ганзориг болохоор Эрдэнэбилэгтэй зууралдсан байдалтай байж байсан. Дөлгөөн болохоор тэр хоёрыг салгах гээд хажууд нь байж байсан. Талийгаач болохоор Б.Б-н сууж байсан газрын ойролцоо замын хажууд хашаа налаад түшсэн суусан байдалтай харагдсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 69-70, 71, 72, 73, 74-75-р хуудас/,

Гэрч П.Энхбат ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "....04 цаг 20 минутын үе Ганзориг, Дөлгөөнөө 2 манай гэрийн гадаа ирээд цонх тогшоод ...Б.Б-г хүргэж өгөхгүй бол болохгүй гээд Шаамар сумаас 4 цаг 50 минутын үед гараад 5 цаг 30 минутын үед Сэлэнгэ орсон. Цаг хараагүй багцаагаар хэлж байна" гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 76-77-р хуудас/,

Гэрч О.Отгонбаатар ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...гүүрнээс холгүйхэн хүн хэвтэж байсан Отгонболд 06 цаг 36 минутанд цагдаад дуудлага өгсөн... 5 цаг 10 минутанд вагон өнгөрсөн. Вагон өнгөрч байхад хүн дайрчихлаа гэх чимээ сонсогдоогүй.Вагоны замын ойр орчим ямар нэг хүн харагдаагүй..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 80-81-р хуудас/,

Гэрч Б.Дархансүх ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...05 цаг 10 минутын үед хүн нас барсан газрын хажуугаар гарсан. Хүн байгаагүй, замаа хянаад явсан..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 94-95-р хуудас/,

Гэрч Ц.Отгонболд  ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...Ямар ч байсан би өөрөө нас барсан байсан хүний яг хажууд явж очсон нь үнэн. Бид нарыг ингэж бужигнаж байх хооронд буюу аймгаас цагдаагийнхан ирэхээс өмнө орон нутгийн галт тэрэг энэ хэсгээр хот тал руугаа явж өнгөрсөн..." гэх мэдүүлэг /2-р хавтас хэргийн 174-р хуудас/,

Л.Эрдэнэбилэг, С.Энхтуяа нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед нүүрэлдүүлэн байцаасан “Л.Эрдэнэбилэгээс мэдүүлсэн: ...талийгаач бид хоёр тэд нараас салж яваад Б.Б нартай тааралдсан. Б.Б нь талийгаач бид хоёрыг хашаа руу хараад шээж байхад ирээд талийгаачийг хоёр удаа гараараа цохиж авсан. Ингээд зодоон маргаан үүсээд цаанаас Дөлгөөн, Ганзориг нар ирээд надтай маргалдаж зодолдсон. Тэрнээс хойш би талийгаачийг хараагүй. Талийгаачийг явсан талаар зодоон дууссаны дараа Соёмбоогоос мэдсэн. Соёмбоо хэлэхдээ танай найз төмөр зам даваад гүйчихлээ гэж байсан. Миний харснаар талийгаачийг Б.Б л зодож цохисон. Өөр цохиж зодохыг би хараагүй ...намайг Ганзориг автозамын гэрлийн шон мөргүүлсэн. Талийгаачийг миний харснаар Б.Б нь 2 удаа гараараа цохиж байсан. Өөр хэн нэгэн цохиж зодсоныг би хараагүй” гэх тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 243-245-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №63 дугаартай дүгнэлт "1.Г.Түвшинбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл, тархины хатуу хальсны урагдал, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал, суурь яс, зүүн чамархай, дагзанд хугарал , толгойн орой, дагз, чихэнд шарх, хуйханд цус хуралт, зовхи, шуу, сарвуунд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэх боломжтой. 4. Дээрх гэмтлийг авснаас хойш талийгаач амьд байх боломжгүй. 5. Тухайн гэмтэл авснаас хойш бие даан босох үйлдэл хийх боломжгүй. 6. Талийгаач нь гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал суурь яс, чамархай, дагз ясны хугарал зэрэг хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 7. Талийгаач нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ." /1-р хавтаст хэргийн 158-163-р хуудас/,

Шинжээч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Толгойн оройн хэсгийн шарх нь язарч урагдсан байгаа. Үүний доор гавлын орой болон зүүн чамархай, дагзны хэсгийн яс нь цөмөрч хугарсан байгаа. Эдгээр нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Толгойн хуйхны шархны дагзны хэсэгт үүссэн хэсэг нь болохоор зах ирмэг нь тэгш бус, салбарсан, тэрнээсээ толгойн орой руу чиглэсэн хэсэг нь зах ирмэг тэгш урагдах маягтай үүсгэгдсэн байна. Тэгэхээр үүнээс харахад 1 юманд цохигдоод тэр зүйлдээ огил татагдсан байх магадлалтай боломжтой. Шархны доор үүссэн гавал ясны цөмрөлт нь болохоор хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүчтэй үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ...Толгойн оройд үүссэн гэмтлийг хүний цохилтоос үүссэн гэж үзвэл босоо юм уу, хэвтээ хөдөлгөөнгүй байрлалд толгойн оройн чанх дээрээс тэгш гадаргуутай хүчтэй зүйлээр цохиж үүсгэж болох юм. Хүн цохиогүй тохиолдолд хатуу тэгш гадаргуугын зүйл дээр шидэгдэж толгойн оройн хэсгээр унах үед үүсч болох юм. Шарх хугарлыг үүсгэсэн зүйлийн хэмжээ болон жинг тодорхойлох боломжгүй. Багадаа 5 кг-аас дээш жинтэй зүйлээр цохиод үүсч болох юм. ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 166-167-р хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 966 тоот шинжээчийн дүгнэлт “ 1.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт №63 үндэслэлтэй байна. 2. Талийгаач Т.Түвшинтөрд толгойн ил гэмтэл гавлын орой зүүн зулай дагзны цөмөрсөн хугарал, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчийн цус харвалт, хуйханд шарх, баруун чихний дэлбэн, 2 шуу, сарвуунд шарх зулгаралт тогтоогдлоо. 3. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр буюу унаж ойчиж мөргөх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрхи гавал тархины гэмтэлтэй хүн түргэн хугацаанд нас барах ба зорилгот хөдөлгөөн хийж чадахгүй. 5. Гавал тархины гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ." гэсэн /1-р хавтаст хэргийн 213-215-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 715 дүгнэлт "1. Урьд гарсан шүүх эмнэлгийн 63, 966 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2. Дээр дурьдсан гэмтлийг авсан тохиолдолд хэвтээ болон босоо байрлалд цус дагаж урсаж болно. Тухайн  гэмтэл авсан  газраа цус тогтож шингэж болно. 3. Дээрх гэмтлийг аваад ухамсарт хөдөлгөөн хийх боломжгүй. Дурьдсан зайд явах боломжгүй. 4. Түвшинтөрийн цусанд 2.6% этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтонд хамаарна. 5. Хэрэгт мэдүүлсэн цохилт, алгадалтын үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй байна. 6. Хохирогч Түвшинтөрд учирсан гэмтлийн байдлаас үзэхэд дээрх гэмтлүүдийг цогцос олдсон гэх газарт авсан байх  боломжтой байна. Галт тэрэгний аль нэг хэсэгт шүргэгдэх, мөргөгдөх зэрэг үед үүсэх боломжтой гэмтэл байна" /5-р хавтаст хэргийн 162-165-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 7724,28 дугаартай дүгнэлт "1. Хохирогчийн гэх хүрэм, футболк, жинсэн өмд дээр цус илэрсэн. Энэ нь В/III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Бусад хувцсан дээр цус илрээгүй. 2. Сэжигтний гэх хувцас нь дээрээс цус илрээгүй. 3. Хохирогч Т.Түвшинтөрийн гэх хатаасан цус нь В/III/ бүлгийн цус байна. 4. Сэжигтэн Б.Б-н гэх хатаасан цус нь A/II/ бүлгийн цус байна" /1-р хавтас хэргийн 198-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 7096 дугаартай дүгнэлт: " 1.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Т.Түвшинтөрийн өмсөж явсан гэх зүүн пүүз дээр цус илрээгүй, баруун пүүз дээр цус илэрсэн. Уг цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн пүүзний улны урд ирмэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна." /5-р хавтаст хэргийн 167-р хуудас/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хяналтын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2/003/179 дугаартай дүгнэлт:"...8.Цогцосны унасан байдал нь галт тэргэнд дайрагдсан гэх үндэслэлгүй байна. Дээрх хурдтай галт тэргэнд дайрагдсан тохиолдолд цогцос төмөр замын хажууд тийм байдалтай үлдэх боломжгүй." /2-р хавтаст хэргийн 159- хуудас/,

Шинжээч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...хохирогч зорилгот бус ойр зуурын хөдөлгөөн хийх боломжтой. Хохирогч босч явах, хөл гараа хөдөлгөх, өндийх, толгойгоо хөдөлгөх зэрэгт пүүз цусаар бохирлогдож болно. Мөн гэмтэл учрах үед цус үсэрч цусаар бохирлогдож болно. Гэмтэл аваад уначихсан хэвтээ байрлалд байхад бол хохирогчийн пүүз цусаар бохирлогдох боломжгүй” /5-р хавтаст хэргийн 145-р хуудас/,

Шинжээч Ш.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...хэвтээ байрлалд пүүз толгойд авсан гэмтлээс цусаар бохирлогдохгүй харин гэмтэл учрах үед цус үсэрч хохирогчийн пүүз бохирлогдсон байх боломжтой. ” /5-р хавтаст хэргийн 146-148-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 15-22-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 54-58, 45-47-р хуудас/ зэрэг болон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргах боломжтой байна. 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадралаас шүүгдэгч Б.Б-г 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд Т.Түвшинтөрийг зодож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудыг тэгш эрхтэйгээр мэтгэлцүүлэн хянан шийдвэрлэж шүүхээс дараах үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг “Соёмбо” дэлгүүрийн урд талын гаднах талбайд шүүгдэгч Б.Б нь “намайг таних нь уу үгүй юу” гэх зэргээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Т.Түвшинтөрийн эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогч Т.Түвшинтөрийн нүүр хэсэгт гараараа зодож цохисон үйлдэл нь Л.Эрдэнэбилэгийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Соёмбо, С.Дөлгөөн,  Б.Ганзориг,  М.Батжаргал нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №63 дугаартай дүгнэлтээр “...Г.Түвшинбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл, тархины хатуу хальсны урагдал, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал, суурь яс, зүүн чамархай,            дагзанд хугарал , толгойн орой, дагз, чихэнд шарх, хуйханд цус хуралт, зовхи,   шуу, сарвуунд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ...Талийгаач       нь гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал суурь яс, чамархай, дагз ясны хугарал зэрэг хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 966 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 715 дүгнэлтүүд нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №63 дугаартай дүгнэлтийг үндэслэл бүхий гарсан болохыг тогтоосон байна.

            Амь хохирогч Т.Түвшинтөр нь гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал суурь яс, чамархай, дагз ясны хугарал зэрэг хүнд гэмтлийн улмаас амь насаа алдсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №63 дугаартай дүгнэлтэнд “...Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ”, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 966 тоот шинжээчийн дүгнэлт “...Эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр буюу унаж ойчиж мөргөх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэнэ”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 715 дүгнэлт “...Хэрэгт мэдүүлсэн цохилт, алгадалтын үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй байна” гэх дүгнэлтүүд, Шинжээч Б.Даваасүрэнгийн “...Толгойн хуйхны шархны дагзны хэсэгт үүссэн хэсэг нь болохоор зах ирмэг нь тэгш бус, салбарсан, тэрнээсээ толгойн орой руу чиглэсэн хэсэг нь зах ирмэг тэгш урагдах маягтай үүсгэгдсэн байна. Тэгэхээр үүнээс харахад 1 юманд цохигдоод тэр зүйлдээ огил татагдсан байх магадлалтай боломжтой. Шархны доор үүссэн гавал ясны цөмрөлт нь болохоор хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүчтэй үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ...Толгойн оройд үүссэн гэмтлийг хүний цохилтоос үүссэн гэж үзвэл босоо юм уу, хэвтээ хөдөлгөөнгүй байрлалд толгойн оройн чанх дээрээс тэгш гадаргуутай хүчтэй зүйлээр цохиж үүсгэж болох юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд, мөн хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь гараараа амь хохирогч Т.Түвшинтөрийг зодож, цохисон үйл баримт тогтоогдож байх боловч шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр гараар цохих, цохигдох үед амь хохирогч Т.Түвшинтөрийг үхэлд хүргэсэн гэмтэл учирах боломжгүй талаар нотлосон байна. Мөн шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Т.Түвшинтөрийг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан болоод аливаа зүйлийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэж амь хохирогч Т.Түвшинтөрийн биед халдсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн үйл явдал болсон газраас 180 метрийн зайтай төмөр замын хажууд амь хохирогч Т.Түвшинтөр нь биедээ гэмтэл авч нас барсан байдалтайгаар олджээ.    

Л.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгт “ Энэ хоорондуур Соёмбоо бас ирж салгаж байсан юм.  Тэгээд л бид нар зодолдохоо болиод эвлэрсэн. Тэгээд би тэд нартай тал шил архи хувааж уусан.  Соёмбоогоос талийгаачийг асуухад төмөр замын гарамаар гараад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаачийг гэр рүүгээ явсан байх гэж бодоод л харьсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Соёмбо ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэнТүвшинтөр доошоо харсан байдалтай хэвтэж байсан тэгэхээр нь Б.Боос наад хүүхэд чинь зүгээр үү гэсэн чинь Б.Б Түвшинтөрийг хэвтэж байхад татаж өөр лүүгээ харуулж байгаад нэг удаа нүүр лүү нь алгадсан тэгсэн Түвшинтөр нь шууд босоод хар зам руу чиглэлтэй гүйж явснаа даялаад төмөр замын тор даваад явчихсан. Тэгээд удаагүй төмөр замын чулуунууд хүн явахаар дуугардаг шиг дуу гарсан тэгээд цаашаа ямар нэг чимээ сонсоогүй ...Талийгаач дээр очоод Б.Быг дээр нь гараад суучихсан байхад нь л би салгасан. Талийгаач удалгүй гүйгээд явчихсан болохоор түүнийг нас барчихна гэж бодоогүй. Тэр үед талийгаачийн биенээс цус гарахаар юм болоогүй, цус гарсан байдал ч ажиглагдаагүй” гэх мэдүүлэг, Гэрч М.Батжаргал “...Соёмбоо, Б.Б 2 дээр очтол цаашаа нэг хүн хурдтай гүйгээд явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хэн явчихав аа гэсэн чинь нөгөө банди чинь гүйгээд явчихлаа гэж байсан ...тухайн үед би тэр гүйгээд явсан хүнийг хэн  гэдийг нь мэдээгүй ш дээ. “хэн гүйгээд явчихав аа” гэхэд Соёмбоо “нөгөө банди чинь гүйгээд явчихлаа” гэсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор яг яаж гүйж байгааг нь тодорхой анзаарч хараагүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд, мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч  О.Отгонбаатар ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...гүүрнээс холгүйхэн хүн хэвтэж байсан Отгонболд 06 цаг 36 минутанд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг,  гэрч Ц.Отгонболд  ìºðäºí шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...Ямар ч байсан би өөрөө нас барсан байсан хүний яг хажууд явж очсон нь үнэн. Бид нарыг ингэж бужигнаж байх хооронд буюу аймгаас цагдаагийнхан ирэхээс өмнө орон нутгийн галт тэрэг энэ хэсгээр хот тал руугаа явж өнгөрсөн” гэх мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар яллагдагч, гэрчүүдийн мэдүүлэгт дурьдагдсан буюу зодоон болсон гэх  Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо дэлгүүрийн урдаас 180 орчим зайнаас амь хохирогч Т.Түвшинтөрийн цогцос олдсон байна.

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №63 дугаартай дүгнэлт “...Дээрх гэмтлийг авснаас хойш талийгаач амьд байх боломжгүй ...Тухайн гэмтэл авснаас хойш бие даан босох үйлдэл хийх боломжгүй”,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 966 тоот шинжээчийн дүгнэлт “...Дээрхи гавал тархины гэмтэлтэй хүн түргэн хугацаанд нас барах ба зорилгот хөдөлгөөн хийж чадахгүй. ...Гавал тархины гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 715 дүгнэлт “...Дээрх гэмтлийг аваад ухамсарт хөдөлгөөн хийх боломжгүй. Дурьдсан зайд явах боломжгүй” Шинжээч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...хохирогч зорилгот бус ойр зуурын хөдөлгөөн хийх боломжтой” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар амь хохирогч Т.Түвшинтөр нь шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан, амь насанд аюултай, хүнд гэмтлийг авсны дараа бие даан хөдөлгөөн хийх, ухамсарт зорилтот хөдөлгөөн хийх, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо дэлгүүрийн урдаас талийгаачийн цогцос олдсон гэх газар хүртэл зайд бие даан зорчих боломжгүй болох нь тогтоогдож байна. Гэтэл Л.Эрдэнэбилэг, Б.Соёмбо, М.Батжаргал нарын мэдүүлгээр амь хохирогч Т.Түвшинтөрийг “босоод төмөр замын чигт гүйгээд явсан” талаар мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч Б.Б нь “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо дэлгүүрийн урд Т.Түвшинтөрийг алсан” гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Учир нь дээрх газарт шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Т.Түвшинтөрийн биед “гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал суурь яс, чамархай, дагз ясны хугарал” зэрэг хүнд гэмтлийг учруулсан бол амь хохиогч Т.Түвшинтөр нь босож явах, бие даан ухамсарт үйлдэл хийх, дурьдсан зайнд зорчих зэрэг үйлдлийг хийх боломжгүй нь тогтоогдсон байна.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Быг 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд амь хохирогч Т.Түвшинтөрийг зодож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолж, яллах байр суурьтайгаар оролцсон нь яллах үндэслэл болсон бичгийн нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг тогтооход эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож, няцаагдаж байна.    

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг алах гэмт хэргийн шинж, уг гэмт хэргийн нотолбол зохих байдлууд нь гэмт этгээдийн амь хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн буюу амь насаа алдахад хүргэсэн үйлдэл, хохирогч амь насаа алдсан хохирол болоод үйлдэл хохирлын хооронд шууд шалтгаант холбоотой байх шинжээр тодорхойлогдож, гэмт хэргийн үндсэн шинжийг нотлох баримтаар нотлон тогтоосон байхыг шаардана.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Т.Түвшинтөрийг гараараа нүүр, толгой орчимд нь цохиж зодсон үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх боловч амь хохирогч Т.Түвшинтөрийн амь нас хохироход хүргэсэн гэмтлийг гараар цохих, зодох зэрэгт учруулах боломжгүй талаар шинжээчийн дүгнэлтэнд тусгасан, мөн гэмтэл авсны дараа ухамсарт, зорилтот хөдөлгөөн хийх, дурьдсан зайд бие даан зорчих боломжгүй зэрэг дүгнэлтүүд гарсан байх тул 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Т.Түвшинтөрийг цохиж, зодсоны улмаас амь хохирогч нас барсан гэх үйлдэл тогтоогдохгүй, хүнийг алах гэмт хэргийн шинжгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Быг амь хохирогч Т.Түвшинтөрийн амь насыг хохироосон, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.  

Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6,  36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл, хэсэг, заалтуудûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí

 

ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1. Прокуророос ш¿¿ãäýã÷ Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 д¿ãýýð зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийã àëñàí гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Энэ õýðýãò áèò¿¿ìæëýãäñýí õºðºíãºã¿é, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, Б.Б нь нийт 1343 хоног цагдан хоригдсон áîëîõûã тус тус äóðäñóãàé.

3. Шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Ýð¿¿ãèéí õýðãèéí Дàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

4. Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, Б.Б-д урьд àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 Л.ГАЛБАДАР

                                         

     ШҮҮГЧИД                                 П.АРИУНБОЛД

 

                                                                              Д.РЕНЧЕНХОРОЛ