Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 682

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: А Л ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Ц овогт Ш-ийн Б-д холбогдох,

       Хариуцлагын гэрээний дагуу 10.180.039,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О нар /цахимаар/, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч А Л ХХК-ийн гүйцэтгэх захирал П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ш овогтой Б нь А Л ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар Нордын хэлтэст Хүнд даацын авто машины жолоочийн албан тушаалд ажиллахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. А Х ХХК болон А Л ХХК нарын хооронд байгуулагдсан Менежментийн үйлчилгээ үзүүлэх, хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу А Х ХХК нь өөрийн өмчлөлийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг А Л ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Уулын Баяжуулах Таяннуур үйлдвэрээс Улсын хилийн Бургастай боомт чиглэлд төмрийн хүдрийн нунтаг, баяжмал тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцон ажиллаж байсан бөгөөд энэхүү гэрээний дагуу АЛ ХХК-ийн жолооч Ш.Б нь А Х ХХК-ийн өмчлөлийн х улсын дугаартай х маркийн тээврийн хэрэгслийг эзэмшиж, Уулын Баяжуулах Таяннуур үйлдвэрээс төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх ажил гүйцэтгэдэг байсан. Ш.Б нь 2014 оны 5 дугаар сард Дундговь аймгийн Гурван Сайхан сумын нутагт А Х ХХК-ийн улсын дугаартай хмаркын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ компаний өмчлөлийн х улсын дугаартай х маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, А Х ХХК-ийн өмчлөлийн х улсын дугаартай х маркын тээврийн хэрэгсэлд нийт 6.883.273 төгрөгийн хохирол учруулсан. 2014 оны 9 сарын 12-ны өдөр Ш.Б нь А Л ХХК-д Ш овогтой Б миний бие Таяннуураас Их Говь руу явах замд  маркын машиныг эзэмшиж явсан бөгөөд замд тээврийн осолд орж машины кабин бусад эд ангийг гэмтээсэн юм. Иймд би сарын цалингаасаа 800.000 төгрөгийг суутгуулж компанийг хохиролгүй болгох хүсэлтэй байна, нийт хохирлын хэмжээ 6.800.000 төгрөг болсон. Энэхүү хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү хэмээн компанид хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч цалингаасаа сар тутам төлж, хохирлыг барагдуулж дуусгах хүсэлтэй байгаа талаар өргөдөл өгсөн. Энэхүү ажилтны гараар бичсэн өргөдлийн дагуу А Л ХХК нь Ш.Б-тай учруулсан хохирлыг барагдуулах тухай Хариуцлагын гэрээ-г 2014 оны 9 сарын 12-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээр 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд учирсан хохирол болох нийт 6.883.273 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу цалингаасаа суутгуулах замаар төлөхөөр тохирсон. Энэхүү Хариуцлагын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2-т А Л ХХК-ийн дотоод журмыг зөрчсөн, ажлын хариуцлага алдсан, ур чадвар болон эрүүл мэндийн хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй болсон, ноцтой зөрчил гарган ажлаас чөлөөлөгдсөн зэрэг тохиолдолд болон чөлөө авсан, ээлжийн амралтаа биеэр эдэлсэн зэрэг нь төлбөр төлөгч энэхүү гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргээс болон энэхүү гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хуваарьт төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, 5 дугаар зүйлийн 5.2-т Энэхүү гэрээний хугацаанд төлбөр төлөгчийн санаачлагаар А Л ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон, хүндэтгэн үззх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байгаа болон бусад шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй, хуваарьт төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол энэхүү гэрээнд заасан зохих төлбөрийн дүнд тооцон төлбөр төлөгчийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөс төлбөрийг үл маргах журмаар гаргуулахыг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрсөн болно гэх заалтуудын дагуу Ш.Б нь ажлаас чөлөөлөгдсөн ч гэрээний үүрэг үргэлжилж байна. Ш.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 96.580 төгрөгийг А Л ХХК-д төлж гэрээний үлдэгдэл 6.786.693 төгрөг байна. Талуудын хооронд байгуулагдсан Хариуцлагын гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1-т Төлбөр төлөгч энэхүү гэрээнд заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож компанид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээний алдангийг гэрээний үүрэг гүйцэтгээгүй хугацаанаас эхлэн буюу 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүн болох 6.786.693 төгрөгөөс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцоход нийт 30.472.490.88 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй 3.393.346,50 төгрөгийн алдангийг, нийт 10.180.039,50 /арван сая нэг зуун наян мянга гучин есэн төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б нь А Л ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар хүнд даацын авто машины жолоочийн албан тушаалд ажиллахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. А Х ХХК болон А Л ХХК нарын хооронд байгуулагдсан Менежментийн үйлчилгээ үзүүлэх, хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу А Х ХХК нь өөрийн өмчлөлийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг А Л ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Уулын Баяжуулах Таяннуур үйлдвэрээс Улсын хилийн Бургастай боомт чиглэлд төмрийн хүдрийн нунтаг, баяжмал тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцон ажиллаж байсан бөгөөд энэхүү гэрээний дагуу А Л ХХК-ийн жолооч Ш.Б нь А Х ХХК-ийн өмчлөлийн х улсын дугаартай х тээврийн хэрэгслийг эзэмшиж, Уулын Баяжуулах Таяннуур үйлдвэрээс төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх ажил гүйцэтгэдэг байсан. Ш.Б нь 2014 оны 5 дугаар сард Дундговь аймгийн Гурван Сайхан сумын нутагт А Х ХХК-ийн хулсын дугаартай х маркын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ компаний өмчлөлийн хулсын дугаартай х маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, А Х ХХК-ийн өмчлөлийн х улсын дугаартай х маркын тээврийн хэрэгсэлд нийт 6.883.273 төгрөгийн хохирол учруулсан. 2014 оны 9 сарын 12-ны өдөр Ш.Б нь АЛ ХХК-д Ш овогтой Б миний бие Таяннуураас Их Говь руу явах замд х47 маркын машиныг эзэмшиж явсан бөгөөд замд тээврийн осолд орж машины кабин бусад эд ангийг гэмтээсэн юм. Иймд би сарын цалингаасаа 800.000 төгрөгийг суутгуулж компанийг хохиролгүй болгох хүсэлтэй байна, нийт хохирлын хэмжээ 6.800.000 төгрөг болсон. Энэхүү хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү хэмээн компанид хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч цалингаасаа сар тутам төлж, хохирлыг барагдуулж дуусгах хүсэлтэй байгаа талаар өргөдөл өгсөн. Энэхүү ажилтны гараар бичсэн өргөдлийн дагуу А Л ХХК нь Ш.Б-тай учруулсан хохирлыг барагдуулах тухай Хариуцлагын гэрээ-г 2014 оны 9 сарын 12-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээр 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд учирсан хохирол болох нийт 6.883.273 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу цалингаасаа суутгуулах замаар төлөхөөр тохирсон. Энэхүү Хариуцлагын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2-т А Л ХХК-ийн дотоод журмыг зөрчсөн, ажлын хариуцлага алдсан, ур чадвар болон эрүүл мэндийн хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй болсон, ноцтой зөрчил гарган ажлаас чөлөөлөгдсөн зэрэг тохиолдолд болон чөлөө авсан, ээлжийн амралтаа биеэр эдэлсэн зэрэг нь төлбөр төлөгч энэхүү гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргээс болон энэхүү гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хуваарьт төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, 5 дугаар зүйлийн 5.2-т Энэхүү гэрээний хугацаанд төлбөр төлөгчийн санаачлагаар А Л ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон, хүндэтгэн үззх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байгаа болон бусад шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй, хуваарьт төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол энэхүү гэрээнд заасан зохих төлбөрийн дүнд тооцон төлбөр төлөгчийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөс төлбөрийг үл маргах журмаар гаргуулахыг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрсөн болно гэх заалтуудын дагуу Ш.Б нь ажлаас чөлөөлөгдсөн ч гэрээний үүрэг үргэлжилж байна. Ш.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 96.580 төгрөгийг А Л ХХК-д төлж гэрээний үлдэгдэл 6.786.693 төгрөг байна. Талуудын хооронд байгуулагдсан Хариуцлагын гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1-т Төлбөр төлөгч энэхүү гэрээнд заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож компанид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээний алдангийг гэрээний үүрэг гүйцэтгээгүй хугацаанаас эхлэн буюу 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүн болох 6.786.693 төгрөгөөс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцоход нийт 30.472.490.88 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй 3.393.346,50 төгрөгийн алдангийг, нийт 10.180.039,50 /арван сая нэг зуун наян мянга гучин есэн төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг хариуцагч Ш.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Ш.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.Б миний бие Ал ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Тухайн үед А Л ХХК нь тээвэрт явуулахдаа бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явуулсан. х улсын дугаартай х маркийн тээврийн хэрэгсэл нь дугуйгүй байсан, дугуй өгөөч гэхэд акталсан 24 өгсөн, түүнийг нь тавьж аваад явсан. Тэгээд замд явж байгаад осол болсон, цагдаа, даатгал дуудья гэхэд шаардлагагүй гээд дуудаагүй юм. ... Энэхүү нэхэмжлэл нь Увс аймгийн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 310 тоот шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Дахин гомдол гаргаснаар Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 112 тоот магадлалаар шийдвэрийн хэвээр үлдээсэн. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 991 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Иймд А Л ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч А л ХХК нь хариуцагч Ш.Б-д холбогдуулан хариуцлагын гэрээний дагуу 10.180.039,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хариуцагч Ш.Б нь Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

    Энэхүү маргаан нь хариуцагч Ш.Б нь А Л ХХК-нд Нордын хэлтэст Хүнд даацын авто машины жолоочоор ажиллаж байхдаа зам тээврийн осол гаргаж, хохирол учруулсантай холбоотой байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан мөн байна.

        Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

        А Л ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.У иргэн Ш.Б-г 1 жилийн хугацаатайгаар, сарын 400.000 төгрөгийн үндсэн цалинтайгаар Нордын хэлтэст Хүнд даацын авто машины жолоочоор ажиллуулахаар тохиролцсон хөдөлмөрийн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулжээ. /Хөдөлмөрийн гэрээ 1-р хавтасны 12-16 хуудас/

     Хүнд даацын авто машины жолооч Ш.Б-тай 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулжээ. /Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ 1-р хавтасны 17-18 хуудас/

       А Л ХХК нь Ш.Б-тай учруулсан хохирлыг барагдуулах тухай Хариуцлагын гэрээ-г 2014 оны 9 сарын 12-ны өдөр А Л ХХК-ийг төлөөлж Тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Т, төлбөр төлөгч Ш.Б нар гарын үсэг зуржээ. /Хариуцлагын гэрээ 1-р хавтасны 6-8 хуудас/

      Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1-д Ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол хариуцагч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр заажээ.

      Гэтэл хариуцагч Ш.Б-ийн гэм буруутай болох нь тогтоогдоогүй байна. Учир нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 310 тоот шийдвэрт Зам тээврийн осол гарсан нь зохигчдын тайлбараар нотлогдож байх боловч тухайн зам тээврийн осол юунаас, ямар шалтгаан нөхцлийн улмаас гарсан, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчсөн эсэх, ослын улмаас тухайн автомашины ямар эд ангиуд эвдэрч гэмтсэн, компанид хэдий хэмжээний хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Хэрэгт авагдсан, Дундговь аймгийн Гурвансайхан сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Х.А-ийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 21 тоот Тодорхойлолтод Жолооч Ш.Б нь тоосжилт ихтэй газар үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлаас болж урд явж байсан х улсын дугаартай, х маркийн тээврийн хэрэгслийн араас нь кабины баруун урд үзүүрээр мөргөж, осол гаргасан нь үнэн болно гэж бичсэн байх ба энэхүү тодорхойлолтыг зам тээврийн ослын талаар гаргасан эрх бүхий этгээдийн дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй, мөн хэрэгт хариуцагчийн буруугаас осол гарсныг нотлосон баримт авагдаагүй байх тул Хариуцлагын гэрээ гэх баримтыг үндэслэн хариуцагчийг буруутгах, эд хөрөнгөд учирсан гэх хохирлыг шууд хариуцуулах үндэслэлгүй хэмээн дүгнэжээ.

     Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.1.1, 135.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ш.Б-д холбогдох хариуцлагын гэрээний дагуу10.180.039,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1, 135.1.2-т зааснаар хариуцагч Ш.Б-аас хариуцлагын гэрээний дагуу 10.180.039,50 төгрөг гаргуулах тухай А Л ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А Л ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР