Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 0089

 

Б.У-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Ц.И Шүүгдэгч Б.У Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолтой Б.У-д холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,1996 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн БаянӨндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2- 11а-62 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ФВ96011916 регистрийн дугаартай “Ц” овгийн Б.У, Шүүгдэгч Б.У нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг ”Дөрвөн Уул” худалдааны төвийн хашаанд Ш.Ө-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч “Ц” овгийн Б.У-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 13000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13 000 000 /арван гурван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд сард 722,223 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Б.У-с 444,673 төгрөг гаргуулан хохирогч Ш.Ө-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2,350,209 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэг хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдан, Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурор эсэргүүцэлд: Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд сард 722.223 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Б.У-с 444.673 төгрөг гаргуулан хохирогч Ш.Ө-д олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-д 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Үндэслэл нь шүүгдэгч Б.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол олох орлогогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байх ба шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэлгүйгээр түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн зүйлийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн зарчимтай нийцэхгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчээс 444.673 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж гэж өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан ялыг хүндрүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.И дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч “Ц” овгийн Б.У-г 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн Уул” худалдааны төвийн хашаанд Ш.Ө-тэй маргалдан цохиж биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Б.У-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ялыг 18 сарын хугацаанд сард 722223 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Б.У-с 444673 төгрөг гаргуулан хохирогч Ш.Ө-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1000000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2350209 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж шийдвэрлэснийг хохирогчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч гомдлоосоо татгалзсан байна. Харин шүүх хуралдаанд оролцсон прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ. Шүүгдэгч Б.У нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнийн 04 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын “Оюут” багийн нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн Уул” худалдааны төвийн хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Ө-тэй маргалдан нүүр лүү нь гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ш.Ө-ийн ... 2018 оны 07 сарын 03-ны өдөр Булган аймаг руу түгээлтэнд С, Ц нарын хамт яваад шөнийн 01 цаг өнгөрч байхад Орхон аймагт ирэхэд манай компанид хүний оронд ажиллаж байсан Б мөн Ц-н найз У, Б нар байсан. Эдгээр хүмүүс бүгдээрээ пиво уунгаа хөл бөмбөг үзье гээд шалаад байхаар нь бид нар хөл бөмбөг үзэхээр болж “Дөрвөн-Уул” худалдааны төвийн 2 давхарт байдаг Орос тавилгын дэлгүүрт орж хөл бөмбөг үзэж пиво ууж байгаад 03 цагийн үед У Ц нар түрүүлээд гараад явсан юм. Би С Б нарын хамт “Дөрвөн Уул” төвөөс гарахад хашааны гаднаас У орж ирж байсан. У над дээр шууд ирээд “Эрүүг чинь хуга цохино гээд” шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би цохиулаад ухаан алдаж унаад нэг сэрэхэд эмнэлэгт ирчихсэн хэвтэж байсан гэсэн, гэрч Ж.Б ...Тухайн өдөр оройн 22 цагийн үед би гэрийнхээ ойролцоо шийдэн дээр сагс тоглож байхад манай найз У, Б нар над руу яриад хүрээд ир заал авъя гэхээр нь би 5-р микрт ирж У, Б нарыг авсан. Гэтэл тэр хоёр нөгөө хэд чинь Булганаас ирж байна гэхээр нь “Дөрвөн-Уул” худалдааны төвийн гадна очиж уулзсан. Улмаар С ахын ажил руу орж хөзөр тоглосон. Гэтэл Ө “яах гэж ирсэн гөлөг вэ” гэж хэлсэн чинь У “пизда минь цүнхээ авах гэж ирлээ” гээд Ө-г нүүр рүү нь нэг удаа цохисон. Энэ үед Ө хойшоогоо газар саваад ухаан алдаж унасан. Тэгэхээр нь би У-г барьж аваад салгасан ба Ц У-г аваад явсан. Гэтэл Ө ухаан орохгүй байсан тул С ах бид хоёр эмнэлэг аваад явсан. Улмаар яаралтай тусламжийн тасагт очоод ухаан орсон” гэсэн гэрч Т.С ...Улмаар бид нар хоорондоо наадмаар нэг тийшээ явах уу гээд юм ярьж байтал У би ямар танай хамт олон биш гэтэл Ө чи муу юу гээд байгаан гээд маргалдсан. Гэтэл Ө газарт уначихсан Ц У-г аваад явж байсан. Ингээд Ө босож ирэхгүй байхаар нь би Б-ын хамт Ө-г эмнэлэг рүү аваад явсан. Улмаар Ө эмнэлэг дээр очоод ухаан орсон. Ингээд бид нар хүлээн авах дээр Ө-г хэвтүүлчихээд өглөө нь Медипас эмнэлэг дээр очиж толгойн зураг авахуулсан. Эргээд хүлээн авах дээр Ө-г авчиртал хэвтүүл гээд хэвтүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.П ...Би нөхөр дээрээ очоод юм асуух гэтэл ярихгүй байсан. Гэтэл манай нөхөр бөөлжих гээд босож ирээд саванд бөөлжсөн. Гэтэл Ц орж ирээд эгээ толгойных нь зургийг Медипас эмнэлэг дээр авахуулсан байгаа аваад ирье гээд гараад явсан. Мөн тухайн үед би нөхрөөсөө түрийвч түлхүүр нь хаана байгаа талаар асуухад С-д байгаа гэсэн ба тэд нар түрийвчнээс нь дураараа мөнгө авч шинжилгээг нь өгсөн байсан. Ингээд удалгүй Ц “Медипас” орж толгойн зургийг нь аваад ирсэн байсан. Уг зургийг нь аваад би эмнэлэг орж нэг эмчид үзүүлтэл хүнийг нь аваад ир гэхээр нь би гарч нөхрөө авч орж үзүүлсэн. Гэтэл эмч манай нөхрийг хүнд гэмтсэн байна. Яаралтай хэвтүүл гээл 14 цагийн үед хэвтүүлсэн. Улмаар манай эгч цагдаад дуудлага өгсөн”гэх мэдүүлэг, гэрч Б.Ц ...Би түрүүлээд хашаанаас гараад явж байтал хойно хүн унах шиг болохоор нь эргээд хартал Ө газар цементэн талбай дээр унасан. Гэтэл Б боль гээд У-г барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би У-г аваад такси бариад хороолол руу явж байгаад Б рүү залгаад Ө-г гайгүй юу гэж асуутал сэрэхгүй байна эмнэлэг рүү аваад явж байна гэхээр нь би У-г дагуулаад эмнэлэг орсон. Эмч нар архиндаа ингэж байгаа байх гайгүй байлгүй гэж байсан. Улмаар Ө-г эмнэлэгт хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг болон шүүгдэгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт...гэм буруугаа хүлээж байна. Бид нар пиво уусан. Ө гадуурхсан янзтай түрэмгий зан гаргаад байсан тул бид 2 маргалдсан. Тэгээд би гарсан боловч цүнхээ мартаад эргэж очтол урдаас гарч ирсэн. Ө “яах гэж орж ирсэн юм нохойн гөлөг минь” гэхээр нь би нэг удаа эрүүн тус газарт нь цохитол унасан. Эмнэлгийн бүх зардлыг төлсөн. Нэмж 900,000 төгрөг өгсөн. Цаашид гарах зардлыг төлөх болно. Миний буруу” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 501 дугаартай ...Ш.Ө-н биед гавал тархины битүү гэмтэл, дух ясны шугаман хэлбэрийн хугарал, тархины хоёр тал бөмбөлөгийн дух хэсгийн хүнд зэргийн няцрал, хуйх, дух, доод эрүүнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна, дух ясны шугаман хэлбэрийн хугарал, тархины хоёр талын бөмбөлөгийн дух хэсгийн хүнд зэргийн няцрал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт баримтаар цугларч, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар үнэлэгдэж хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг үндэслэлтэй, оногдуулсан торгох ял, торгуулийн хэмжээ шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна гэж дүгнэж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хангасан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй зөв тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлж холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг прокурор эс зөвшөөрч ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Үндэслэл нь шүүгдэгч Б.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол олох орлогогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байх ба шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэлгүйгээр түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн зүйлийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн зарчимтай нийцэхгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчээс 444.673 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж гэж өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан ялыг хүндрүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэж бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурор ... шүүгдэгч Б.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн тогтмол орлогогүй. Түүний төрсөн эцэг Б нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилладаг. Дансны хуулгыг нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгч байсан гэх мэт зүйлүүд нь шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлд тохироогүй, мөн түүний хувийн байдалд тохироогүй байна гэж үзэж байна. Шүүх хохирол төлсөн байдлыг харгалзан гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчээс хохиролд 4744673 төгрөг гаргуулж өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хянаж хэргийг шийдвэрлэсэн гэж мэтгэлзэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт заасан торгох ялыг тухайн зүйл хэсэгт заасан хэмжээний дотор хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн зүй бус харилцаа зохих хэмжээгээр нөлөөлсөн байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүх шүүгдэгч хохирогчид хохиролд 900000 төгрөг, 557093 төгрөг, 770000 төгрөг нийт 2177093 төгрөг төлсөн, шүүгдэгчээс 444673 төгрөгийн нэхэмжлэлийг гаргуулж хохирогчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2350209 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн нь буруу биш байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...хохирол төлсөн байдал ... зэргийг харгалзан гэж дүгнэсэн нь шүүх өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хэдийгээр шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй, өөрт оногдох хөрөнгө орлогогүй, тухай үед ямар нэгэн төлбөрийн чадваргүй байсан зэрэг нь шүүхээс торгох ял оногдуулж болохгүй гэж үзэх үндэслэл биш юм. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 т зааснаар ... Эрүүгийн хариуцлага нь тухайн ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Мөн зүйлийн 2 т зааснаар ....Гэмт хэрэгт тооцож ял оногдуулахад ........ нийгмийн гарал, хөрөнгө чинээ эрхэлсэн ажил...... боловсрол ....... байдлаар ялгаварлан гадуурхахгүй гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг зөрчөөгүй байна. Харин анхан шатны шүүх Б.У-д оногдуулсан 13000000 төгрөгийн торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхдээ нийт оногдуулсан торгох ялын хэмжээнээс хэтрүүлж 13 000 014 төгрөг гэж буруу тооцсоныг зөвтгөн тооцох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3., 39.8 дугаар зүйлийн 1.6., 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2 т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд сард 722,223 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл, 4.5 дахь хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан 13 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар тутамд 650000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Шүүгдэгч Б.У-с хохирогч Ш.Ө-д хохиролд 445000 төгрөг, 3794882 төгрөг, 1205000 төгрөг нийт 5444882 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Ш.Ө хохирол бүрэн төлөгдсөн, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай. 3. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР