Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2017/00327

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.С Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 5,685,616 төгрөгийн олговорийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.С нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын холбогдох төвсөөс ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад 105,920 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцоогүй талд шүүх шийдвэрийг 14 хоногийн хугацаанд зохигчид гардуулах, Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                                                                                            

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  В.АМАРТҮВШИН