Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 032

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж,
Улсын яллагч: Ж.Отгончимэг, Г.Баяраа
Хохирогч: Б.Цэцэнхүү, Х.Ганболд, З.Алтанжаргал
Иргэний хариуцагч: Х.Ганболд
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Даваасүрэн, М.Эрдэнэ-Оюун, Д.Эрдэнэчимэг 
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Эрдэнэцэцэг, Л.Ган-Очир, Н.Оюунчимэг, Ж.Энхжаргал, М.Мандалбаяр, Б.Ганбаатар
Гэрч: Т.Жаргалсайхан, Э.Батмөнх, А.Сүхбаатар
Шүүгдэгч: З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэгрээт овогт Зоригоогийн Алтанжаргал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Нинжээгийн Ганболд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөхнүүд овогт Чүлсийн Баттогтох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овогт Пүрэвийн Ганзориг нарт холбогдох 201521000361 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.1. Борлууд овогт Нинжээгийн Ганболд, Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын Буянт хороо 9 дүгээр багийн 7-10 тоотод амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд нь 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, РД:ОЗ76081211. 
   1.2. Бөхнүүд овогт Чүлсийн Баттогтох, Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, РД:ОЗ90012312. 
   1.3. Дэгрээт овогт Зоригоогийн Алтанжаргал, Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, РД:ОЗ90012312.
 1.4. Цорос овогт Пүрэвийн Ганзориг, Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом хотын тээврийн хороо 06-03 тоотод амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, РД:ОЮ74072611.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч З.Алтанжаргап нь Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 сарын 24-нээс 25-нд шилжих шөнө 68-43 ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний упмаас зам тээврийн осол гаргаж Н.Буянбаатарын амь нас хохироосон,
Шүүгдэгч Н.Ганболд нь Ч.Баттогтохтой бүлэглэн согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 сарын 24-ээс 25-нд шилжих шөнө иргэн З.Алтанжаргал, Н.Буянбаатар нарыг хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан. 
Мөн Н.Ганболд нь Х.Ганболдын эзэмшлийн 68-43 хоү дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэг,
Шүүгдэгч Ч.Баттогтох нь Н.Ганболдтой бүлэглэн согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 сарын 24-ээс 25-нд шилжих шөнө иргэн З.Алтанжаргал, Н.Буянбаатар нарыг хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,
Шүүгдэгч П.Ганзориг нь согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн    нутаг   дэвсгэрт    2015    оны    10    сарын    24-нээс    25-нд    шилжих    шөнө З.Алтанжаргалыг хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Үүнд: 
1. Хохирогч Н.Ноостын  “....Миний хүү талийгаач Буянбаатар Улаанбаатар хотод гэртээ аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүрэгт амьдарч байгаад 2015 оны 07 сард Ховд аймаг руу явсан. Талийгаач хүү Буянбаатар үерхдэг охин, хүүхэд рүүгээ явна гээд явсан. Ховдод тэднийхээр амьдарч байсан гэсэн. 2015 оны 10 сарын 25-ний өдөр эхнэр Дарьжавтай Ховд аймгаас яриад хүү Буянбаатарын нас барсан гэдгийг сонссон. Дөргөн суманд явж байгаад зодуулаад нас барсан гэдгийг сонссон гомдолтой байна. Ажил явдал дуусаад Улаанбаатар хот руу буцна. Ховд аймагт төрсөн дүү Цэцэнхүү гэж хүн байгаа. Цэцэнхүү хохирогчийг төлөөлж цаашид санал хүсэлтээ илэрхийлж хэрэгт оролцоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтаст хэргийн 94-р хуудас/  
2. Хохирогчийн хууль ёсны төөлөлөгч Б.Цэцэнхүүгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед: "“...Би хохирогч Б.Ноостын төрсөн дүү, Н.Буянбаатарын авга эгч байгаа юм. Манай ах Б.Ноост гэр бүлийн хамт Улаанбаатар хотод байдаг. Хохирогчийн эрх үүргийн дагуу байцаан шийтгэх ажиллагаанд оролцох боломжгүй. Ховд аймагт дахин ирж чадахгүй учир намайг итгэмжлэлээр энэ хэрэгт хохирогчоор оруулж байгаа юм..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-р хуудас, болон шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Н.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед: "...Тухайн үед жолоодож явсан 68-43 хоү улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өмч байгаа юм. 33-85 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй явсан тэр машины урд салхины шилийг хагалж гэмтээсэн байна лээ. Миний машины үнэлгээ болох 230000 төгрөгийг хүлээн авсан. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 101-р хуудас, болон шүүх хуралдааны тэмдэглэл /
4. Шүүгдэгч З.Алтанжаргалын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед: "...Намайг портер машины хажууд зогсоод машинаас бууж тэд нар луу очих үед портерийн тэвшин дээрээс аймгийн арслан гээд байсан өндөр нуруутай дээлтэй залуу бууж ирээд миний шанаа, эрүүний хэсэг рүү 2-3 удаа цохиж унагаасан. Тухайн цохилтоос болж миний доод уруулын дотор хэсэгт язарсан, зүүн гарын дунд хурууны хумс хугарсан юм. Тэгээд Баттогтохоор зодуулснаас болж айгаад машиндаа суугаад тойрч давхисан. Тэгээд дараа нь зогссон байхад портер машины жолооч Ганзориг над руу ирж миний жолоодож явсан машины гишгүүр дээр гарч цонхоор гар болон цээжээ оруулж ирээд миний толгойн зүүн хэсэг рүү 2-3 удаа цохьсон юм. Мөн цааш яваад Дөргөн сумын усан цахилгаан станц руу салах зам дээр зогсож байхдаа Баттогтох миний зүүн мөр лүү гараараа цохиж унагаагаад зайл гэж хэлсэн. Өөр намайг зодож цохьсон зүйл байхгүй. Тухайн хүмүүс согтуу, талийгаач бид 2 согтуу байснаас болж зам дээр хэрүүл маргаан үүссэний улмаас зодож цохьсон. Би Баттогтох, Ганзориг нарт намайг зодож цохьсонд гомдолтой байна. Анх талийгаачийг одоо Ганболд гэж дуудаад байгаа махлагдуу хүн цохиод унагааж байсан. Намайг бөх гээд байсан залуу болох Баттогтох цохьсон. Би машинаараа цааш нэг тойрч эргэж ирээд зогсож нөгөө машин руу гэрэл тусгаад зогсож байгаад, хөдлөхөөр нь цааш эргээд явсан гэв...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 104-р хуудас, болон шүүх хуралдааны тэмдэглэл/
5. Иргэний хариуцагч Х.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд: "... З.Алтанжаргал нь Дөргөн сумаас цааш байдаг Сангийн далай гэх газраас давс ачиж Улаанбаатар хотод хүргэх зорилгоор миний өмчлөлийн 68-43 хоү улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Дөргөн суманд явж байсан мөн хажуудаа миний өмчлөлийн 49-14 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Батаа гэдэг жолоочоор бариулж явсан байна лээ. 49-14 улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ховд аймагт ашиглагдахгүйгээр байж байсан юм. Алтанжаргал та байж бай эндээс 1 жолооч залуугаар бариулаад Улаанбаатар оруулчихъя гэхээр нь амарчлаад зөвшөөрсөн юм ..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 106-р хуудас, болон шүүх хуралдааны тэмдэглэл /
6. Гэрч Э.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед  өгсөн: "... 2015 оны 10 сарын 24-ны орой 22 цагийн орчимд Ховд аймгийн төвөөс З.Алтанжаргалтай хамт Дөргөн сумын чиглэлд явсан. Би 49-14 унр дугаартай Норд бенз маркийн ачааны машиныхаа кабинд ганцаараа явсан. Харин Алтанжаргал 68-43 хоү дугаартай Норд бенз маркийн ачааны машинтай талийгаач Буянбаатар хоёр хамт явсан бөгөөд миний урд машинтайгаа түрүүлээд явсан. Тэгээд Дөргөн сумаас цааш 3 км орчим яваад портер машины хажууд очиж зогссон байсан. Тэгээд намайг ойртож очоод харахад машины гэрэлд ноцолдож байхаар нь би машинаа портер маркийн машины буруу талд зогсоогоод буугаад очиход талийгаач болон Алтанжаргал нарыг барьж аваад унагаагаад цохиж байсан бууж очоод салгахад талийгаачийг улаан малгайтай ногоон дээлтэй махлагдуу хүн газарт унагаагаад 2 удаа өшиглөсөн. Харин Алтанжаргалыг өндөр нуруутай ноосон бор малгайтай залуу цохиж байсан. Бусад 3 хүн нь портер машины зүүн талд зогсож байсан талийгаачийг зодож байхаар салгаад нөгөө нэг жолоочийг салгах гэж байх үед талийгаач босож ирсэн. Тэгээд би жолоочийг зодоод салахгүй байхаар нь салгаад портер машины араар орсон. Энэ үед Алтанжаргал машинаа асааж аваад зугатаагаад урагшаа яваад буцаж ирээд тухайн газрын эргэн тойронд гэрлээ тусгаад явж байсан. Талийгаачийг энэ үед түр зуур мартсан байсан ба З.Алтанжаргал машиныхаа гэрлээ тусгаад зогсож байх үед машины гэрэлд хөндлөн байрлалтай газарт хэвтэж байсан. Энэ үед тухайн газарт байсан хүмүүсээс хөөе танай тэр найз чинь тэнд газарт унасан байна гэсэн. Энэ үед Алтанжаргал машинаараа эргээд тойроод байсан арай дайрчихаагүй байлгүй гээд гүйгээд очиход талийгаач дээшээ хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд яасан гайгүй юу гэж асуухад босож чадахгүй байна гэж хэлэхээр нь за босчих гэсэн. Энэ үед Алтанжаргал машинаа асаагаад бид хоёр дээр ирээд хөндлөн зогсоод машиныхаа цонхоор миний найзыг та нар зодоод алчихсан юм бишүү гэж хэлсэн чинь тухайн залуучууд ирээд хоорондоо хэрэлдээд байхаар нь би маргаад яах бэ та нар энэ хүнийг машинд оруулаад өгөөч гээд гуйсан тэгсэн чинь нэг ногоон дээлтэй улаан малгайтай залуу наад хэвтэж байгаа залуу чинь дайруулчихсан юм биш үү цагдаа дуудах уу гэхээр нь би цагдаа дуудаад яах  юм бэ энэ хүн чинь зүгээр байх шиг байна согтуудаа жаахан зодуулчихаад хэвтчих шиг  боллоо гэхэд Алтанжаргал машинаас бууж ирээд цагдаагаа дуудаад үзүүл. Би хүн дайрсан асуудал байхгүй. Та нар хөл гарыг үз гээд хөл гарнаас нь барьж үзсэн. Тэгээд би та нар энэ хүнийг машинд өргөлцөөд оруулж өгөөчээ гэхэд хоёр залуу нь надтай хамт машинд өргөлцөж оруулсан.  Энэ үед талийгаач ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд бид нар цаашаа 30 км орчим яваад Алтанжаргал зогссон байхаар нь би араас нь очоод зогсоод Алтанжаргалын машины кабинд шууд яваад ороход Алтанжаргал Буяа бос гээд гараас нь татаж байхаар нь би зүрхийг нь чагнаад үзэхэд цохилохгүй байх шиг байхаар би наад хүн чинь өнгөрсөн юм биш үү гэхэд Алтанжаргал эмнэлэг үзүүлье гээд  буцаад Дөргөн сум явъя гээд машинаа асаагаад шууд Дөргөн сумын төвд орж ирсэн. Тэгээд эмчийг дагуулаад кабинд ороод чагнаж үзээд энэ хүн чинь өнгөрсөн байна гэж хэлээд тэр эмч цагдаа дуудсан дээр гэхээр нь бид хоёр цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 107-113-р хуудас, болон шүүх хуралдааны тэмдэглэл /
7. Гэрч Л.Сүхбаатар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед  өгсөн: "...Машин дотор Ганболд жолооч Ганзориг, бид 3, машины тэвшин дээр Баттогтох, Жаргалсайхан нар байсан. Тэгээд араас нэг машин хөөж ирээд сигналдаад зүүн гар талаар уг машины толгой нь бага зэрэг өнгөрч зогсоод 2 согтуу залуу жолооч талаар бууж ирээд гэрэл тусгаад хаашаа явж байгаа юм бэ гэж бид нараас асуусан ба миний хажууд сууж явсан Ганболд наад гэрлээ унтраачих гэж хэлээд машинаас буугаад мөн тэвшин дээрээс Баттогтох болон Жаргалсайхан нар буугаад тэр хүмүүс хоорондоо маргалдаад намайг цонхоор харахад Баттогтох тухайн 2 залуугийн нэг залууг алгадаад авсан тэгэхээр нь би буугаад очтол Баттогтох ахиад 2-3 удаа алгадаад том машины урд талаар орсон. Та нар больцгоо гээд тэр хоёрыг салгаад эргээд машины хажууд хүрээд иртэл нөгөө үлдсэн залуутай Ганболд болон Жаргалсайхан нар нь хоорондоо зууралдсан байдалтай байсан. 
Би машинаас буугаад Баттогтох хүрэн малгайтай залууг зодож байсныг очиж салгасан. Тэр 2 залуу хоёулаа машинд орсон байхаа. Ямар ч байсан машин зогссон газар хүн үлдээгүй байсан. Тэр машин тойроод дугуй хэлбэртэй эргээд байхаар нь би айгаад сүүлд ирсэн машины урд талд нь очоод зогссон тэгж байтал хүн уначихсан байна гээд надтай хамт явж байсан хүмүүс хэлэхээр тухайн зүг рүү харахад бид нарын зогсож байсан газраас 30 метрт байсан. Намайг уг газарт очиход Ганболд, Баттогтох нар нь чинь хүн дайрчихлаа цагдаа дуудна гээд Жаргалсайхан утсаараа цагдаа руу залгасан боловч утас нь холбогдоогүй. Тэгээд цааш бид нар явсан дараа нь үлдсэн 2 машин явсан тэр 2 машин гүйцэж түрүүлж усан цахилгаан станцын ташуу байрлалтай зогсож байсан бид нар яваад очсон Ганболд машинаас буугаад тэнд тэр хүмүүс уулзаад байх үед эхлээд ирсэн машины жолооч залуу та нар бууж зайлцгаа гэхэд Ганболд заамдаж авахаар нь би больцгоо гээд бууж очоод салгасан. Ганболд машин луу ороод Баттогтох, Жаргалсайхан нар машины тэвшин дээр гарсан энэ үед нөгөө залуу та нарыг дугуйны нөхөөс болгоно гэж хэлээд машиндаа гүйж очоод машинаа асааж хаазлаад бид нарын машиныг чиглээд ирэхээр нь би айгаад машинаас буусан араас Ганболд бууж ирсэн тэр машин ойрхон тулгаж ирээд зөрөөд явсан Ганболд араас нь чулуу шидээд орхисон. Тухайн автомашин зүүн гар талдаа дараад эргээд байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 132-135-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл /
8.  Гэрч Т.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед  өгсөн:  "... Баттогтох эхэлж буугаад араас нь би залгаад буухад манай машинд хамт явж байсан Ганболд машинаас буусан байсан. Ганболд нь тухайн автомашины хоёр залуутай маргаад талийгаачтай заамдалцаж авсан байдалтай байсан. Тэгээд ингээд байж байтал баруун гар талд зогсож байсан автомашин гэнэт хөдлөөд доороо тойроод эргээд байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 142-143-р хуудас, болон шүүх хуралдааны тэмдэглэл /   
9. Гэрч Б.Сувд-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2015 оны 10 сарын 25-ны өглөө 6 цагийн үед эмнэлгийн хаалга хүн цохисон би очиж үзэхэд манай нэг найз ухаан алдчихлаа гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 146-р хуудас/
10. Гэрч Л.Адилбишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2015 оны 10 сарын 25-ны өглөө 06 цагийн үед манай сувилагч Сувд-Эрдэнэ залгаад ухаангүй байдалтай хүн ирсэн байна үзүүлмээр байна гэхээр би босоод очиход эмнэлгийн үүдэн дээр цагаан өнгийн том автомашины дотор 25-30 орчим насны эрэгтэй хүн байсан тэгээд чагнуур тавьж үзэхэд зүрхний цохилт цохилохгүй амьсгал байхгүй байхаар нь энэ хүн нас барсан байна гэж би хэлсэн..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 147-148-р хуудас/
11. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургууд  /1-р хавтаст хэргийн 4-20-р хуудас / 
12. 49-14УНР дугаартай, 68-43 хоү дугаартай Норд бенз маркийн,16-40 УВХ дугаартай Портер маркийн автомашинуудад  үзлэг хийсэн тэмдэглэл  / 1-р хавтаст хэргийн 29-38-р хуудас/  
13. Хувцсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хувцасны гэрэл зураг  /  1-р хавтаст хэргийн 24-27-р хуудас /
14. Гэрч Б.Батмөнхийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургууд  / 1-р хавтас хэргийн 162-167-р хуудас /   
15. Гэрч П. Ганзоригийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл болон гэрэл зургууд / 1-р хавтаст хэргийн 168-169-р хуудас / 
16. Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 57-59-р хуудас/
17. Гэрч З.Алтанжаргалын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 170-172-р хуудас / 
18. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон гэрэл зураг  / 1-р хавтас ХХ-ийн 217-218 р хуудас/ 
19. Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хавтаст хэргийн 232-р хуудас /
20. 2015 оны 10 сарын 30-ны өдрийн №№105, 107, 108  тоот шинжээчийн дүгнэлтүүд  / 1-р хавтаст хэргийн 223, 225, 226-р хуудас /
21. 2015 оны 10 сарын 30-ны өдрийн №110 тоот шинжээчийн дүгнэлтэнд: З.Алтанжаргалын биенээс авсан цусанд этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. / 1-р хавтаст хэргийн 228-р хуудас / 
22. Шинжээчийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн №50 тоот дүгнэлт /1-р хавтаст хэргийн 233-234-р хуудас / 
23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн №5471 тоот дүгнэлтэнд: 
 - Хохирогч Н.Буянбаатарын өмсөж явсан гэх саарал цамцны ар талд дугуйн мөр илэрч байна. Бусад хувцас дугуйн мөргүй байна. 
-Цамцанд дээрх дугуйн мөр нь 68-43 хоү улсын дугаартай Норд бенз маркийн ачааны автомашины зүүн хажуу талын 3 дугаар эгнээ, гадна талын дугуйгаар дарагдаж гарсан байж болно. Бусад дардаснуудтай мөр тохирохгүй байна. 
- Н.Буянбаатар гэх цогцосны баруун хөлийн гуяны ар талд 15*15 см хэмжээтэй талбайд дугуй мөр илэрч байна. Уг мөр шинжилгээнд тэнцэхгүй байна. /2-р хавтас ХХ-ийн 15-29-р хуудас/ 
24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №1988 тоот дүгнэлтэнд: 
1. Талийгаачид учирсан дээд уруулын цус хуралт, цээжний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлээр цохигдох үед үүсэх ба аарцаг ясны олон тооны бяцарч салсан сэлтэрхийт хугаралууд, хугарал орчмын булчин, зөөлөн эд дэх их хэмжээний цус хуралт, давсагны урагдал, задрал ба ханын цус хуралт, няцрал зүүн талын 9,10,11-р хавирганы шууд хугарал, бүсэлхийн 4-р нугамалын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэн ба дэлбэн хоорондын гялтан ба эд дэх цус хуралт, няцрал баруун уушгины доод дэлбэн гялтан доорх болон баруун зүүн талын 2-5-р хавиргануудын гадна талын булчин хэвлийн урд ба зүүн хажуу ханын булчин, чацархайн цус хуралт, баруун сарвууны ар хэсэг ба 2,3,4-р хуруу, зүүн бугалга, хэвлий, зүүн ташаа, баруун өгзөг, гуя,  баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, зүүн хөлийн гадна шагай орчим, тавхайн зулгаралтууд, баруун сарвуу, бугуй, баруун, зүүн ташаа, ууц, баруун зүүн гуя, хуухнаг анус, хярзан, баруун хөлийн тавхайн цус хуралтууд, баруун сарвуу, хуухнагны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь авто ослын үед тухайлбал тээврийн хэрэгслээс унах, дайрагдах үед үүсэх боломжтой. 
- Талийгаач Н.Буянбаатар нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ...” гэх дүгнэлт /2-р хавтас ХХ-ийн 33-61-р хуудас / 
25.  Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт / 2-р хавтас ХХ-ийн 91-р хуудас / 
26. 2015 оны 12 сарын 18-ний өдрийн №43 тоот замын шинжээчийн дүгнэлтэнд: Норд бенз маркийн 68-43 хоү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Алтанжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 2.7а-д заасан “ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн. Уг зам тээврийн осол нь Норд бенз маркийн 68-43 хоү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Алтанжаргал нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна. / 2-р хавтас, 93-р хуудас /   зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч, гэрч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, бичгийн бусад баримтыг шинжлэн судлав.    
  Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Баттогтох, Н.Ганболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирохгүй, Ч.Баттогтох, Н.Ганболд нар нь 2015 оны 10 дугаар сарын 24-ээс 25-нд шинжих шөнө З.Алтанжаргал, Б.Буянбаатар нарыг бүлэглэн зодож танхайрсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. 
Иймд шүүгдэгч Ч.Баттогтох, Н.Ганболд нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасныг хөнгөрүүлж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр танхайрсан гэж  Эрүүгийн хуулийн 181.1 болгож өөрчлөх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч З.Алтанжаргал нь Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн Шар тохой гэх газар 2015 оны 10 дугаар сарын 24-нээс 2015 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө 68-43 ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 2.7 “а”-д “Согтууруулах ундаа....хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаагүйгээс хохирогч Н.Буянбаатарыг дайрч амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн нь, 
Шүүгдэгч Ч.Баттогтох нь Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн Шар тохой гэх газар 2015 оны 10 дугаар сарын 24-нээс 2015 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө үл ялиг зүйлээр шалтаглан хохирогч З.Алтанжаргалыг хүч хэрэглэн зодож танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь, 
Шүүгдэгч Н.Ганболд нь Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн Шар тохой гэх газар 2015 оны 10 дугаар сарын 24-нээс 2015 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө үл ялиг зүйлээр шалтаглан хохирогч Н.Буянбаатарыг хүч хэрэглэн зодож танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь,
Шүүгдэгч П.Ганзориг нь Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн Шар тохой гэх газар 2015 оны 10 дугаар сарын 24-нээс 2015 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө үл ялиг зүйлээр шалтаглан хохирогч З.Алтанжаргалыг хүч хэрэглэн зодож танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь тус тус дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Ганболд, П.Ганзориг, Ч.Баттогтох нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд авч үзэн,  ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг, шүүгдэгч нарын хувийн байдлыг  харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж тэднийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй, хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч З.Алтанжаргал нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Ганболдод оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасан журмын дагуу нэмж нэгтгэн бичлэн эдлэх ялыг тогтоож, шүүгдэгч Н.Ганболдын цагдан хоригдсон 45 хоногийг, шүүгдэгч З.Алтанжаргалын цагдан хоригдсон 41 хоногийг, шүүгдэгч Ч.Баттогтохын цагдан хоригдсон 45 хоногийг, шүүгдэгч П.Ганзоригийн цагдан хоригдсон 21 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч З.Алтанжаргал нь шүүгдэгч Буянбаатараас нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой, хохирогч Х.Ганболд нь шүүгдэгч Н.Ганболдоос 230000 төгрөгийг авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.Цэцэнхүү нь оршуулгатай холбогдон гарсан зардал 1997600 төгрөг, гар цайлгах ёслолд 4490600 төгрөг, оршуулгын үед зарцуулсан шатахуун 1070200 төгрөг, мөн хоол хүнс гар цайлгахад 15595995 төгрөг, оршуулганд ирсэн хүмүүсийн зардал 1095000 төгрөг, талийгаачийн аав Б.Ноост, П.Дарьжав нарын ажилаагүй үеийн цалин 4000000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2000000 төгрөг нийт 30249395 төгрөг /4-р ХХ-ийн 24-р хуудас/, мөн шүүх хурал дээр хохирогчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэнгийн 13 хуудас хохирол нэхэмжилсэн баримтаар бүгд 35240000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд байцаан шийтгэх ажиллагаанд гарсан зардлаа жич нэхэмжилнэ гэв.
Хохирогч Б.Цэцэнхүүгийн дээр дурьдсан нэхэмжлэлийн шаардлагаас талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардал болох 1917900 төгрөг, гар цайлгах ёслолд зарцуулсан зардал 4490600 төгрөг, оршуулгын үед зарцуулсан шатахуун 1070200 төгрөг, хоол хүнс гар цайлгахад гарсан зардалаас 13677495 төгрөг, 
оршуулганд ирсэн хүмүүсийн зардлаас аав Б.Ноост, ээж П.Дарьжав, төрсөн дүү Дэлгэрмаа, Дэлгэрзаяа нарын унааны зардал нийт 390000 төгрөг, өмгөөллийн хөлс гэрээний дагуу Д.Эрдэнэчимэгт төлсөн 2000000 төгрөг, Ц.Даваасүрэнд төлсөн 1500000 төгрөг, Б.Ноост, П.Дарьжав нарын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Улаанбаатараас Ховд аймагт ирсэн унааны зардал 130000 төгрөг бүгд 25176195 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасны дагуу шүүгдэгч З.Алтанжаргалаас гаргуулан хохирогч Б.Цэцэнхүүд олгох үндэслэлтэй байна.
Хохирогч 35240000 төгрөг нэхэмжилснээс 31410995 төгрөгийн баримт ирүүлсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй буюу зөрүүтэй баримтууд /4-р хх-ийн 34-41, 43, 73-р хуудаснууд/, талийгаачийн оршуулганд ирсэн төрсөн эцэг, эх, дүү нараас нь бусад хамаатан садангийн зардлыг  хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ /4-р ХХ-ийн 92-р хуудас/. Учир нь тэдгээр хүмүүсийг төлөөлөх итгэмжлэл хохирогч Б.Цэцэнхүүд байхгүй байна. Шүүх хурал дээр шинээр гаргасан 13 хуудас зардлын баримтаас Б.Ноост, П.Дарьжав нарын унааны зардал, өмгөөлөгч нарын хөлсөнд төлсөн баримтаар нэхэмжилснийг хангаж, бусад баримтаар нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Учир нь Оролмаа, Нандинцэцэг, Эрдэнэцогт, Чулуунбат зэрэг эд зүйлс хүлээн авсан иргэдийн нэрс байгаа боловч дээрх нэр дурьдсан иргэд нь хохирогчоор тогтоогдоогүй байна. 
Хохирогчийн нэхэмжилсэн Б.Ноост, П.Дарьжав нарын ажлаагүй үеийн цалин 4000000 төгрөгийг Нийгмийн даатгалаар баталгаажаагүй байх тул хангахаас татгалзаж шийдлээ. 
Хохирогч нь  нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжилсэн зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөх болмогц эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн шаазан таваг, цагаан өнгийн материалаар хийгдсэн тосолны сав, боргио нэртэй пивоны лааз, Улаанбаатар нэртэй архины шилний хагархай, цайвар өнгийн металлаар хийгдсэн чимхүүр хөмсөг зулгаагч, дугуй хэлбэртэй голдоо нүхтэй точилны өнгөлөгч, марланд шингээсэн хатаасан цус, цайвар өнгийн алчуур зэргийг устгаж, 2 ширхэг түлхүүрийг хохирогч Х.Ганболдод олгож, хохирогч Н.Буянбаатарын өмсөж явсан саарал өнгийн цамц, саарал өнгийн ноосон цамц, бор саарал цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар хөх дотоож, хар хөх өнгийн оймс, хар цагаан алаг өнгийн пүүзэн гутал, бор өнгийн тэлээ, саарал өнгийн хос оймс зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, шүүгдэгч З.Алтанжаргалын 10 тооны үхэрийг битүүмжилсэн битүүмжиллийг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Х.Ганболдын 49-14 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн толгойн цагаан өнгийн ширгүүлтэй Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, 68-43 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн чиргүүлтэй Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч П.Ганзоригийн эзэмшлийн 16-40 УВХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ч.Баттогтохын өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоцикль, шүүгдэгч Н.Ганболдын хөлдөөгчийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 295, 296, 297, 298, 299  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чүлсийн Баттогтох, Нинжээгийн Ганболд нарт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Дэгрээт овогт Зоригоогийн Алтанжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 
 Шүүгдэгч Борлууд овогт Нинжээгийн Ганболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,  
Шүүгдэгч Бөхнүүд овогт Чүлсийн Баттогтохыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 
Шүүгдэгч Цорос овогт Пүрэвийн Ганзоригийг бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Н.Ганболдыг 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баттогтохыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч П.Ганзоригийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нарт оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганзоригийн 21 хоног, Н.Ганболдын 45 хоног, Ч.Баттогтохын 45 хоног, З.Алтанжаргалын 41 хоногийн цагдан хоригдсон хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 
7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Ганболдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Баттогтоход оногдуулсан  2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргалаас 25176195 /хорин таван сая нэг зуун далан зургаан мянга нэг зуун ерэн таван/ төгрөг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнхүүд олгож, түүний илүү нэхэмжилсэн 10063005 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Шүүгдэгч Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү нь нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжилсэн зардлын талаар нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөх болмогц эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн шаазан таваг, цагаан өнгийн материалаар хийгдсэн тосолны сав, боргио нэртэй пивоны лааз, Улаанбаатар нэртэй архины шилний хагархай, цайвар өнгийн металлаар хийгдсэн чимхүүр хөмсөг зулгаагч, дугуй хэлбэртэй голдоо нүхтэй точилны өнгөлөгч, марланд шингээсэн хатаасан цус, цайвар өнгийн алчуур зэргийг устгаж, 2 ширхэг түлхүүрийг хохирогч Х.Ганболдод олгож,  
хохирогч Н.Буянбаатарын өмсөж явсан саарал өнгийн цамц, саарал өнгийн ноосон цамц, бор саарал цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар хөх дотоож, хар хөх өнгийн оймс, хар цагаан алаг өнгийн пүүзэн гутал, бор өнгийн тэлээ, саарал өнгийн хос оймс зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгосугай. 
 12. Шүүгдэгч З.Алтанжаргалын 10 тооны үхэрийг битүүмжилсэн битүүмжиллийг хэвээр үлдээж, 
Иргэний хариуцагч Х.Ганболдын 49-14 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн толгойн цагаан өнгийн ширгүүлтэй Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, 68-43 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн чиргүүлтэй Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч П.Ганзоригийн эзэмшлийн 16-40 УВХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ч.Баттогтохын өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоцикль, шүүгдэгч Н.Ганболдын хөлдөөгчийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.   
13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх ара хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч З.Алтанжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 
14. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ