Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/231

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******, Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2015000630226 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* ургийн овогт ******* *******, / Регистрийн дугаар ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутагт 68-40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ”, б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас уг автомашинд зорчиж явсан иргэн ******* эрүүл мэндэд баруун зүүн чамархай, суурь ясны хөндлөн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, элэгний няцрал, баруун талд 2,3,4-р хавирга, зүүн талд 1,2,3,4,5,6-р хавирганы хоёрлосон хугарал, хугарал орчмын булчин дахь цус хуралт, баруун зуун чамархайн хуйх, баруун зүүн хацар, шууны баруун зүүн гарын сарвуу, цээж, хэвлий, зүүн 2 өвдөг, шилбэ, зүүн хөлийн сарвуу, баруун бугалга тохой, өвдөг, шилбэний зулгаралт, зүүн шанаа, чихний дэлбэн, хацар, цээж. хэвлий, баруун зүүн гуя, өвдөг, баруун хөлийн сарвуунд олон тооны зулгаралт зүүн шанаа, чихний дэлбэн, хацар, гуя, өвдөг, цээж, хэвлий, баруун гуя, хөлийн сарвуунд олон тооны цус хуралт бүхий хүнд хохирол учруулан, улмаар ******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан буюу зам тээврийн ослын улмаас нэг хүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь: Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр Нэргүй бид хоёр Улаанбаатар хотоос хадам ээж Пүрэв болон өөрийн 2 хүүхдийг Баянхонгор аймгийн төвд хүргэж өгөхөөр ирсэн тэгээд аймагт ирээд 2 хоноод 2021 оны 03 дугаар сарын 07-ний өдөр эхнэр бид хоёр хоёулаа Улаанбаатар хот руу явсан. Тэгээд явж байгаад Булган аймгийн Рашаант сумын нутагт байх асфальтан зам дээр явж байгаад урдаа явсан хар өнгийн жийп маркийн машиныг гүйцэж түрүүлэх гээд зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гээд гараад ирсэн чинь миний өмнө зам дээр аймар том мөс тааралдсан тэгээд тэр мөсөн дээр би тоормос гишгээд дугуй халтираад цаашаа замын хажуу руу нэг мэдсэн чинь онхолдсон байсан. Тэгээд би цагдаа дуудах гээд ийш тийшээ гүйгээд байсан нэг их удалгүй цагдаа ирсэн, нэлээд удаж байгаад эмнэлэг ирсэн Тэгээд эмч ирж үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 / 2.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэм бурууг зөвшөөрч байна гэв. 3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “...2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр талийгаач ******* нөхөр *******ын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас 16 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. Орой 19 цаг 30 минутын орчимд талийгаач ******* нь өөрийн төрсөн эгч Хандмаатай гар утсаар ярьсан гэх ба ярихдаа “Булган аймгийн Рашаант сум орж явна” гэж ярьсан тэрнээс хойш холбогдохгүй байж байгаад 23 цаг 40 минутын орчим саахалтын айлын хүн болох нэрийг мэдэхгүй,залуу ирээд “намын голоос нэг дугаар залгалаа танай дүү чинь аваарт орчихсон байна яаралтай ярь гэж байна” гэж хэлчхээд яваад өгсөн. Би сүлжээтэй газар очоод өөрийн төрсөн дүү болох Хандмаа руу залгаад “юу болсон бэ” гэж асуухад Хандмаа “******* зам тээврийн осолд ороод нас барчихсан юм шиг байна” гэж хэлээд уйлаад “та наашаа хурдан ирэхийг бодоорой” гэж хэлсэн..., ...Тэгээд бид нарыг тэр газарт нь очиход талийгаач нас барсан байсан. Нэргүй, ******* хоёр явахдаа хоёулаа архи уугаагүй зүгээр байсан...” гэх мэдүүлэгт /хх -ийн 36-37, 93/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: *******аас нэхэмжлэх зүйлгүй гэв. 5. Гэрч М.Уяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр алсын дуудлагын жижүүртэй байсан. Орой 20 цаг 08 минутад Рашаант сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Мягмарбаяраас “элсэн тасархайд авто осол гарсан нэг хүн ухаангүй байна” гэсэн дуудлага өгсөн. Уг дуудлагын дагуу 20 цаг 10 минутад дуудлага руу явсан. Уг дуудлагад 21 цаг 20 минутад очиж үзэхэд авто 3 замын хойд хэсэгт цагаан өнгийн жижиг суудлын тээврийн хэрэгсэл баруун тийшээ харсан байдалтай байсан ба наад талд нь дээшээ харсан байрлалтай жирэмсэн гэмээр эмэгтэй хүн хэвтэж байхаар нь шууд очиж хүүхэн харааг гэрлийн урвалаар шалгахад хүүхэн хараа хариу урвалгүй байсан ба гүрээний артерийн судас тэмтэрч үзэхэд судас цохилохгүй байсан болохоор “нас барсан байна” гэдгийг нь талийгаачийн нөхөр болох танихгүй залууд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/ 6. Гэрч Г.Мягмарбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Рашаант сумаас Тарнын гүүр хүртэлх замд хөдөлгөөнтөөр хяналт шалгалт хийж байх үед 20 цаг 52 минутын үед Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Алтан зам гэх цааны газрын наахан замын хойд талд баруун тийшээ харсан байрлалтай цагаан өнгийн Honda Insight маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай зогсож байсан ба замын хажуу талд нэг эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь очиж асуухад “машин гүйцэж түрүүлж байхад зам дээр мөстэй хэсэг гарч ирсэн тоормос гишгэхэд замын хажуу руу орж онхолдсон" гэж хэлэхээр нь би Булган аймгийн Рашаант сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн. Би авто замаас гарч шороон зам руу орж онхолдсон гэх тээврийн хэрэгсэл рүү гэрлээ тусгахад тээврийн хэрэгслийн хажуу талаар сэлбэг болон машин дотор нь байсан эд зүйлүүд тарсан байсан ба ертөнцийн зүгээр уг тээврийн хэрэгслийн баруун урд хэсэгт дээшээ харсан байдалтай эмэгтэй хүн газар хөдөлгөөнгүй хэвтэж байсан ба нүүр хэсэг нь цус болсон байсан. Уг замын хажууд зогсож байсан залуу нь газар хэвтэж байсан эхнэр лүүгээ уйлаад тэвэрч авах гээд байхаар нь би болиулж байтал Рашаант сумын эрүүл мэндийн төвийн эмч Уяа ирж газар хэвтэж байсан эмэгтэй хүнийг үзэхэд “нас барсан байна” гэдгийг хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/ 7. Булган аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн: “...Талийгаач *******н цогцост баруун зүүн чамархай, суурь ясны хөндлөн шугамахугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, элэгний няцрал, баруун талд 2,3,4-р хавирга, зүүн талд 1,2,3,4,5,6-р хавирганы хоёрлосон хугарал, хугарал орчмын булчин дахь цус хуралт, баруун зуун чамархайн хуйх, баруун зүүн хацар, шууны баруун зүүн гарын сарвуу, цээж, хэвлий, зүүн өвдөг, шилбэ, зүүн хөлийн сарвуу, баруун бугалга, тохой, өвдөг, шилбэний зулгаралт, зүүн шанаа, чихний дэлбэн, хацар, цээж, хэвлий, баруун зүүн гуя, өвдөг, баруун хөлийн сарвуунд олон тооны зулгаралт, зүүн шанаа, чихний дэлбэн, хацар, гуя, өвдөг, цээж, хэвлий, баруун гуя, хөлийн сарвуунд олон тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 137-142/ 8. Техникийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаарта“...Тухайн зам тээврийн осол нь 68-40 УБМ улсын дугаартай Ноndа Insight маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ын буруутай үйлдлээс буюу хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн мөн харанхуй үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед хурдыг тохируулж явах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...”... гэх дүгнэлт /хх-ийн 49-50 / зэрэг нотлох баримт шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд 4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Рашаансумын нутагт өөрийн эзэмшлийн 68-40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ”, б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас уг автомашинд зорчиж явсан иргэн *******н эрүүл мэндэд баруун зүүн чамархай, суурь ясны хөндлөн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, элэгний няцрал, баруун талд 2,3,4-р хавирга, зүүн талд 1,2,3,4,5,6-р хавирганы хоёрлосон хугарал, хугарал орчмын булчин дахь цус хуралт, баруун зуун чамархайн хуйх, баруун зүүн хацар, шууны баруун зүүн гарын сарвуу, цээж, хэвлий, зүүн өвдөг, шилбэ, зүүн хөлийн сарвуу, баруун бугалга тохой, өвдөг, шилбэний зулгаралт, зүүн шанаа, чихний дэлбэн, хацар, цээж. хэвлий, баруун зүүн гуя, өвдөг, баруун хөлийн сарвуунд олон тооны зулгаралт зүүн шанаа, чихний дэлбэн, хацар, гуя, өвдөг, цээж, хэвлий, баруун гуя, хөлийн сарвуунд олон тооны цус хуралт бүхий хүнд хохирол учруулан, улмаар ******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан үйл баримт болсон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч М.Уяа, М.Мягмарбаяр нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 20 дугаар дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 04 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүбайдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Нэргүйн төрсөн ах ******* мэдүүлэхдэнэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Иймд Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар хорих ял оногдуулж уг хорих ялыг Монгол Улсын Их хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан короновируст халдварын цар тахлын нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд 5 зааснаар хоёр жилийг хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг хасах нэмэгдэл ял Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүйгээр хуульчилсан тул тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ялыг өршөөн хэрэгсэхгүй болгоогүй болохыг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 732812 дугаартай үнэмлэх, 6840 УБИ улсын дугаартай 02665609 дугаартай гэрчилгээ зэргийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 732812 дугаартай *******ын жолоочийн үнэмлэхийг эрхийг хасуулахаар ЦЕГ-ын лицензийн төвд хүргүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч *******т буцаан олгохыг шүүгчийн туслахад тус тус даалгаж шийдвэрлэв. Мөн хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн 68-40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 32 инчийн зурагт зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг эзэмшигч *******т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж, хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар хоёр / 02 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас хоёр / 02 / жилийг хасаж түүнийг ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох 732812 дугаартай жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-ийн 6 лицензийн төв хүргүүлж эрхийг хасуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 68”40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02665609 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******т хэрэгцээний дагуу буцаан олгохыг шүүгчийн туслахад тус тус даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн Honda Insight маркийн 68-40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 32 инчийн sharp нэртэй LCD зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэрэгцээний дагуу шүүгдэгч *******т буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ