Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/562

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.МөнхЭрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Б.Батсайхан, шүүгдэгч _________, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас _________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905003630069 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________дүгээр сарын 19-ний өдөр ________ аймгийн ________ төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, _______ харуулын ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт_________ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр _______ аймгийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ______________ Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч_______ нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “________” захын харуулын байранд ________ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гар руу нь өшиглөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх 2 шаардлагагүй...” гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч __________н өгсөн: “...2019 оны 01-р сарын 03-ны өдөр 09 цаг 40 минутын үед Барс-2 захын харуулын байранд ээлж хүлээлцэх гээд байж байтал манай ажлын залуу болох Батдорж надад хандаж танай ажлынхан ажил хийхгүй байна чи тэр паарнаас ус авчихгүй яасан юм бэ гэж хэлэхээр нь би надад паарнаас ус ав гэж хүн хэлээгүй тийм болохоор би аваагүй гэж хэлэхэд чи ажил хийдэггүй гэх мэт зүйл яриад байсан тэгээд Батдорж бид хоёр заамдалцаж авахад Баярсайхан бид хоёрын дундуур орж салгасан. Тэгэхээр миний дургүй хүрээд Батдоржийг өшиглөхөд Батдорж гараараа хаагаад би гар луу нь өшиглөсөн. Тэгээд бид хоёр дахиж маргалдалгүй салсан би харуулын байрнаас гарч Барс-2 захын оффис руу орж ээлж авахаар явсан. Удалгүй Батдоржтой тааралдахад миний гар эвгүй болчихож гэж хэлээд гэмтлийн эмнэлэг яваад өгсөн. Шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №1383 дугаартай дүгнэлттэй танилцсан. Энэ гэмтлийг Батдоржийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/, Мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Барс-2 захын харуулын байранд ээлж хүлээлцэж байх үеэр би Баатард танай ээлж паарнаас хий аваагүйн улмаас паар хөлдлөө дэлгүүрийн хүмүүс хий авах гэж байхад танай ээлж хий авахуулаагүй байна лээ гэж хэлэхэд чи юу яриад байгаа юм гэж хэлээд _______ бид хоёр заамдалцсан. Бид хоёрыг энэ үед Баярсайхан салгасан. Би Баярсайханыг салгангуут сандал дээр суухад Баатар намайг Баярсайханы араар орж ирээд өшиглөхөд би өөрийгөө хамгаалж гараа урдаа автал миний гарын шуу хэсэгрүү өшиглөсөн. Би гар эвгүй оргиод байхаар нь жижүүрийн байранд жоохон сууж байгаад гэмтлийн эмнэлэг орж зургаа авахуулахад миний гар хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 15- ны өдрийн шинжээчийн 1383 тоот: 1. ______-н биед зүүн богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 12/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох: - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/ - гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 24/ 3 - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 30/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч _______ нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” захын харуулын байранд ________йг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гар руу өшиглөж биед зүүн богтос ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч _________ “...2019 оны 01 сарын 03-ны өдөр ... _______ надад хандаж танай ажлынхан ажил хийхгүй байна чи тэр паарнаас ус авчихгүй яасан юм бэ гэж хэлэхээр нь би надад паарнаас ус ав гэж хүн хэлээгүй, тийм болохоор би аваагүй гэж хэлэхэд чи ажил хийдэггүй гэх мэт зүйл яриад байсан. Тэгээд Батдорж бид хоёр заамдалцаж авахад Баярсайхан бид хоёрын дундуур орж салгасан. Тэгэхээр миний дургүй хүрээд Батдоржийг өшиглөхөд ________ гараараа хаагаад би гар луу нь өшиглөсөн ..._______ тааралдахад миний гар эвгүй болчиж гэж хэлээд гэмтлийн эмнэлэг яваад өгсөн. Шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр гаргасан №1383 дугаартай дүгнэлттэй танилцсан. Энэ гэмтлийг________ биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг, хохирогч _________“...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Барс-2 захын харуулын байранд ... сандал дээр суухад _________ намайг _________ араар орж ирээд өшиглөхөд би өөрийгөө хамгаалж гараа урдаа автал миний зүүн гарын шуу хэсэг рүү өшиглөсөн. Би гар эвгүй оргиод байхаар нь жижүүрийн байранд жаахан сууж байгаад гэмтлийн эмнэлэг орж зургаа авхуулахад миний гар хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 1383 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Баянгол дүүргийн прокурорын газраас __________холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч__________ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 4 Хохирлын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. Хэргийн хохирогч ________ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол боловч хавтаст хэрэгт хохирогч нь “...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-н 40/ өгсөн байх тул шүүгдэгч ___________г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч _________ 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан, хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч __________ 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүхээс шүүгдэгч _________т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 5 зааснаар ы_______ 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ________ торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.