Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2019/0629

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 30 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2019/0629

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: М С Э К ХХК

Хариуцагч: Ш Ө Х Т Г Ө Б З Г У Б С.Л Д.Д Т.Б

Гомдлын шаардлага: “Ш Ө Х Т Грын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч С.Л, Т.Б, Д.Д нарын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005531 дугаар Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхчулуун гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагч Д.Д, Т.Б нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

М С Э К ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд  гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч нар нь М ХХК-ийн гомдлын дагуу манай компанид холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 1802000242 дугаар зөрчлийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Улсын байцаагч нар нь М С Э К ХХК нь бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээг М ХХК, Н ТХХК болон С ХХХК-иудтай байгуулан ажиллахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж 1,209,682,136,0 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг үйлдсэн.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулсан улсын байцаагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь “тухай үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байгаа эсэх”-ийг тогтоосон байна гэсэн заалтыг зөрчиж 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005531 дугаар шийтгэлийг хуудсаар торгууль ногдуулсан. Шийтгэл оногдуулах Зөрчлийн хуулийн заалт нь аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон үйлдэлд хариуцлага хүлээх тухай хуулийн заалтыг улсын байцаагч нар нь буруу хэрэглэж, шийтгэл оногдуулах үндэслэл болгосон байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд зөрчил гэж хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй байхыг тодорхойлсон. Энэ хуулийн заалтын агуулга нь аж ахуй эрхлэгч нар нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан тохиолдолд хариуцлага хүлээхээр тогтоосон. М ХХК, Н ТХХК болон С ХХХК-тай байгуулсан гэрээнүүд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн санаа зорилго, аливаа үйлдэл байхгүй эдгээр гэрээгээр манай компани нь өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулах, худалдан авагч тал нь борлуулалтын үнийн дүнгийн тодорхой хувийг авах нөхцөлийг талууд урьдчилан тохиролцож гэрээнд үнийг тодорхойлсон.

Аливаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж нь өөрийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээл борлуулахад эцсийн хэрэглэгчид борлуулах үнийг өөрсдөө тодорхойлдог. Зах зээлд тухайн барааны нийлүүлэлт, худалдан авалт, үйлдвэрийн өртөг зэрэг олон эдийн засгийн шалгуурыг судлан өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулах үнийг тогтоодог. Үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг томоохон сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан борлуулахад борлуулалтын орлогоос гадна тухайн дэлгүүрүүдэд үнийн дүнгийн урамшуулал олгодог. Энэхүү үнийг гэрээ байгуулж байгаа талууд гэрээнд оруулсан нь, хямд үнээр бараа нийлүүлж байгааг гэрээнд оролцогч нөгөө талдаа баталгааг гаргах нь өрсөлдөөний хязгаарлахад чиглэсэн зорилгыг агуулаагүй болно.

Ш Ө Х Т Гар нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг бүхий захиргааны байгууллага юм. Өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх аж ахуй эрхлэгч бидний эрх ашгийг хамгаалах байгууллага нь өрсөлдөөнийг хязгаарласан үйлдлийг зөв тодорхойлохгүй аж ахуй эрхлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Худалдах, худалдан авах болон худалдааны хамтын ажиллагааны гэрээнд талууд нь бараа, бүтээгдэхүүнийг үнийг тодорхойлох, өөрсдийн ажил үйлчилгээнд баталгаа гаргах нь хууль бус хэмээн тодорхойлох хариуцагч байцаагч нарын шийдвэр нь өөрөө төрөөс баталсан олон хууль тогтоомжтой зөрчилдөх болно.

Зөрчлийн тэмдэглэлд М ХХК, Н ТХХК болон С ХХХК-гай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээ тус бүр нь бараа бүтээгдэхүүний зах зээлд борлуулах жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож үнийг дагаж мөрдсөнөөр Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь хэлцэл, гэрээ,/ картель/ байгуулахыг хориглоно” гэж, 11.1.1 -т” бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох”, гэж заасныг тус тус зөрчсөн гэж тодорхойлсон. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг буруу дүгнэсэн байна.

Манай компани нь М ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн МСSСС 17- 05-035 дугаар бүтээгдэхүүн Нийлүүлэлтийн гэрээ байгуулан ажиллаж байна. М******* ХХК-ийн О С Дүүдэд өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулах үнийн саналыг худалдагч талын хувьд гаргаж нэг бүтээгдэхүүнд 15 хувийн нэмэгдэлтэй борлуулах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхэд борлуулалтын орлогын 7 хувийг нэмж төлөх, нийт борлуулалтын 23 хувийг тус компани авах нөхцөлтэй гэрээ байгуулсан.

Хамтран ажиллах хугацаанд О С Дүүд нь гэрээнд тохирсон үнийг 5 хувиар бууруулан борлуулалтыг хийсэн тул 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 463 дугаар хүсэлтийг бичгээр илгээсэн. Энэхүү хүсэлтийг агуулга нь гэрээгээр тохиролцсон үнийг баримтлан ажиллах, компанийн зүгээс нэмж 10 сая төгрөгийн маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг илэрхийлсэн. Хүсэлтийг тус компани хүлээн авсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаар албан бичгээр бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хязгаарлах тухай мэдэгдлийг дахин хүргүүлсэн. М ХХК нь гэрээнд заасан борлуулалтын үнийг дангаар 5 хувиар буулгасан боловч гэрээний дагуу борлуулалтын орлогоос 7 хувийг суутган авч байгаа нь гэрээгээр урьдчилан тохиролцсон нөхцөлийг зөрчсөн үйлдэл юм. Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийг зохицуулсан Иргэний хуулийн заалтыг үндэслэл болгож манай компаниас гэрээний үүргийг хэрэгжилтийг хангах тухай мэдэгдэл, шаардлагыг тус бүр хүргүүлсэн.

Мэдэгдэл хүргүүлснээр гуравдагч этгээдийн болон тус компанийн зах зээлд өрсөлдөх өрсөлдөөнийг хязгаарласан үйлдлийг гаргаагүй гэж үзэж байна. Мөн тэмдэглэлд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд борлуулалтыг хязгаарласан нь М ХХК-ийн менежер Т.Г 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дурьдсан. Манай компани нь мэдэгдлийг хүргүүлсэн боловч тус компанид бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хязгаарлаагүй байхад үндэслэлгүй дүгнэлтийг улсын байцаагч гаргасан байна. М ХХК-ийн хариуцагч байгууллагад гаргасан өргөдөл дурьдсан Н ТХХК болон С ХХХК-тай байгуулсан гэрээний үнэтэй ижил бол гэсэн шаардлагыг гаргаагүй болох нь манай компанийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 463 дугаар, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаартай албан бичгээр нотлогдох болно.

Н Т ХХК-тай Худалдааны хамтран ажиллах МСSСС17-05-017 дугаар гэрээг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Тухайн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасан хямд үнийн баталгаагаар М С Э К ХХК нь хангана гэсэн заалтыг зөрчил гэж. Мөн гэрээний хавсралт 1,5-д “ Дэлхийн хэмжээний сүлжээ дэлгүүрүүд Монгол улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлэх үед тухайн дэлгүүр нь хямд үнийн бодлого баримталсан тохиолдолд нийлүүлэгч тал тус дэлгүүрт шаардлага хүргүүлэх гэж харилцан тохиролцсон гэрээний дагуу М ХХК-нд саналын үнийг дагаж мөрдөх шаардлагыг манай компанийг хүргүүлж, хязгаарлалт хийсэн нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаартай албан бичгээр нотлогдсон гэж дүгнэсэн байна.

Улсын байцаагч нарын зөрчлийн тэмдэглэлээс аливаа худалдах, худалдан авах гэрээнд худалдагч тал нь нөгөө талдаа хямд үнийн баталгаа гаргах нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, үнэ хэлэлцэн тогтоох үйлдэл гэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа үйлдэл юм. Мөн М ХХК-ийн О С Д болон Н Т ХХК-ийн Н дэлгүүрүүдэд нь Дэлхийн хэмжээний сүлжээ дэлгүүр бус болно. М ХХК-нд хүргүүлсэн манай компаний шаардлага нь Н ТХХК-тай байгуулсан гэрээний хавсралтыг үндэслэл болгосон агуулга бүхий шаардлагыг хүргүүлээгүй юм. Эдгээр нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган шийдвэрлэхдээ Зөрчлийн хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа нөхцөл байдлыг тогтоогоогүй нь илэрч байна.

С ХХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2663503 дугаар Худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлд манай компани нь нийлүүлж буй бүтээгдэхүүнд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлж буй үнэтэй ижил буюу хямд байх гэсэн үүргийг хүлээсэн. Манай компани нь өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд дэлгүүрүүдэд хямд үнийн баталгаа гаргаж, борлуулах үнийг гэрээнд тогтоосон.

Эдгээр зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аль нэг аж ахуй нэгжид давуу байдал олгоогүй эсвэл тэдгээрийн зах зээлд өрсөлдөхөд нь хязгаарлалтыг тогтоогоогүй, бүтээгдэхүүнийг борлуулах бүх аж ахуйн нэгжид ижил боломж, нөхцөлийг гарган өгсөн. Энэ байдлыг өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гэж шийтгэл оногдуулж байгаа улсын байцаагчийн үйлдэл хууль бус юм.

Мөн зөрчил оногдуулах шийтгэлийн хэмжээг тодорхойлохдоо манай компанийн өмнөх жилийн борлуулалтын нийт орлогын хувь хэмжээгээр тогтоож байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл дэх оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал зөрчлийн шинж, хохирлыг хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Манай компанийн борлуулалтын 10 хүрэхгүй хувийг томоохон сүлжээ дэлгүүр эзэлдэг бөгөөд түүний дотор М ХХК-ийн О С, Н ТХХК-ийн Номин супермаркет, С ХХХК-ийн И-март супермаркетууд багтана.

Эдгээр 3 дэлгүүрүүдтэй гэрээ байгуулан ажиллахад зөрчлийг гаргасан гэсэн тохиолдолд тухайн дэлгүүрт нийлүүлсэн бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтыг орлогоос торгуулийн шийтгэлийн хэмжээг тодорхойлох ёстой. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогоос тооцож торгохоор хуульчилсан байна. Энэ нь нийт борлуулалтын үнийн дүн бус зөрчил гаргасан гэх гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийн дүн байх болно. Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас нь хэлбэрийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх шаардлагын хангаагүй эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаагүй, улсын байцаагчийн тэмдэг нь дарагдаагүй хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэж байна.

Манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаас Олон улсын стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулдаг. Ш ө х т г у б нарын торгууль оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005531 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ш Ө Х Т Грын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

“...Ш Ө Х Т Грын даргын 2018 оны 6 дугаар
сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг хэд хэдэн эрх бүхий
албан тушаалтанд даалгах тухай 07 дугаартай тогтоолоор улсын ахлах байцаагч
Т.Б, улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Д.Д нарын
бүрэлдэхүүнтэй М С Э КХХК, Н Т ХХК, С
х” ХХК-дад холбогдуулан 1802000242 дугаартай зөрчлийн хэрэг нээж,
зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Ш Ө Х Т Гарт М ХХК-иас /******* регистртэй/ 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр М С Э К ХХК-иас “...жижиглэнгийн нэг үнийн бодлого баримталж ажиллах, хамтын ажиллагааны гэрээний саналын үнийг баримтлан ажиллах тухай, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хязгаарлаж байгаа” талаар болон М С Э К ХХК нь бусад аж ахуй эрхлэгчидтэй бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тохиролцож байгаа тухай гомдол ирүүлсэн.

Өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гэж шийтгэл оногдуулж
байгаа улсын байцаагчийн хууль бус үйлдэл гэх тухайд:

1. М С Э КХХК нь гүйцэтгэх захирлын тушаалаар бүтээгдэхүүний үнийг шинэчлэн тогтоодог бөгөөд тус тушаалын хавсралтаар бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрийн үнэ, саналын үнэ зэргийг баталж, харилцагч байгууллагууддаа жижиглэнгийн үнийг албан бичгээр хүргүүлдэг байна.

Тус компани нь зах зээлд нэг үнийн бодлого, хямд үнийн бодлого баримталж томоохон сүлжээ дэлгүүр, супермаркетуудтай хамтын ажиллагааны гэрээ хийх замаар Монгол Улсын зах зээлд борлуулагдаж байгаа өөрийн үйлдвэрлэдэг болон импортоор /Хувийг хэрэгт/ оруулж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг нэг түвшинд барьж байгаа нь Н Т******* ХХК-тай хийсэн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17/672 (МСSСС17-05-017) дугаартай гэрээ, М ХХК-тай хийсэн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн МСSСС 17-05-035 дугаартай гэрээ, С ХХХК-тай хийсэн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2663503 дугаартай гэрээгээр тус тус тогтоогдсон байдаг бөгөөд энэхүү үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гэж, 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн.

2. Н Т ******* ХХК, С ХХХК-тай хийсэн гэрээнд саналын үнэ буюу жижиглэнгийн үнэ нь сүлжээ дэлгүүр, супермаркетын үйл ажиллагаа эрхэлж  байгаа бусад аж ахуй эрхлэгчидтэй ижил буюу хямд үнэтэй байх бөгөөд жижиглэнгийн борлуулалтын зах зээлд гуравдагч этгээдэд илүү хямд үнэтэй нийлүүлэхийг хориглож хэрэв тухайн зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээ дэлгүүрт илүү хямд үнээр нийлүүлсэн тохиолдолд М С Э К ХХК нь Н Т******* XXК, С ХХХК-дад тодорхой хувийн торгууль төлөхөөр заасан нь сүлжээ дэлгүүрийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагааны зардал, эрэл, нийлүүлэлт зэрэг эдийн засгийн тооцоонд үндэслэж эцсийн хэрэглэгчдэд борлуулах үнийг тогтоох, үнээр өрсөлдөх, өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл болсон.

 М С Э К ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 713 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд С ХХХК-тай 2016 онд 2663503 дугаартай гэрээ байгуулж гэрээний 4 дүгээр зүйлд гуравдагч этгээдэд нийлүүлж байгаа үнэтэй ижил буюу хямд байх үүргийг хүлээн, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд хямд үнийн баталгаа гарган борлуулах үнийг гэрээнд тогтоосон” гэж дурьсан нь М-С-Э К- К ХХК өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг сүлжээ дэлгүүрүүдтэй харилцан тохиролцож гэрээ хийж, тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээ дэлгүүрүүд өөрсдөө үнээ тогтоох боломжгүй байгааг нотолж байна.

3. М С Э КХХК нь жижиглэнгийн нэг үнийн бодлого баримталж ажилладаг тул М ХХК-ийг МСSСС 17-05-035 дугаартай гэрээнд заасан саналын үнэ дагаж мөрдөх талаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 463 дугаартай албан бичгээр шаардлага хүргүүлсэн, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаартай албан бичгээр саналыг үнийг мөрдөхгүй байгаа тул бараа бүтээгдэхүүний хязгаарлалт хийж байгаа талаар тус тус шаардлага хүргүүлсэн нь эцсийн хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа сүлжээ дэлгүүр өөрсдийн үнийн бодлого баримталж М С Э К ХХК-ийн саналын үнээс 5 хувиар хямдруулж бусад сүлжээ дэлгүүрийн үнээс хямд үнээр бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд борлуулах, бусад сүлжээ дэлгүүртэй үнээр өрсөлдөх нөхцөлийг хязгаарласан.

М С Э К ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 713 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд “О С Дүүд нь гэрээнд тохирсон үнийг 5 хувиар бууруулан борлуулалт хийсэн тул 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 463, 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаартай албан бичгүүдээр гэрээгээр тохирсон үнийг баримтлан ажиллах, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул нийлүүлэлтийг хязгаарлах талаар мэдэгдэл хүргүүлсэн гэдгээ тайлбарласан байна.

Өрсөлдөөний эрх зүй, практикт үйлдвэрлэгч, бөөний худалдаа эрхлэгч нь аливаа бараа бүтээгдэхүүний дахин борлуулах жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож 1 гэрээ байгуулах нь босоо хэлбэрийн картель гэж үздэг. Өөрийн үнийн бодлогоор жижиглэнгийн үнэ тогтоосон компанид харилцан тохиролцсон гэрээний үүргээ 3 хэрэгжүүлээгүй гэж бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг түр зогсоосон, саналын үнийг дагаж мөрдөх шаардлагыг М С Э К ХХК хүргүүлж байгаа нь шингэн хүнсний зах зээлд жижиглэнгээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг барьж байна. Үйлдвэрлэгч болон борлуулагчид бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож тогтоосноороо борлуулагч буюу жижиглэнгийн худалдаачид нөгөөтэйгээ үнээр өрсөлдөх өрсөлдөөнийг хязгаарладаг, Жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн дунд үнийн өрсөлдөөн байснаар бараа 1 бүтээгдэхүүний үнэ буурч, хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний сонголт хийх боломж нэмэгдэх юм

М С Э К ХХК нь жижиглэнгийн нэг үнийн бодлого баримталж сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчидтэй жижиглэнгийн үнийг харилцан тохиролцсон нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гэж, 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл эс үйлдэхуй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх:” гэж заасныг зөрчсөн гэх тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн  үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;” гэж, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар Iзаасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж тус тус заасан.

М С Э К ХХК нь М ХХК-тай МСSСС 17-05-035 дугаартай хамтын ажиллагааны гэрээ хийж, гэрээнд заасан үнийг дагаж мөрдөх талаар 2018 оны  5 дугаар сарын 10-ны өдрийн 463 дугаартай албан бичиг, гэрээний үнийг мөрдөөгүй тул бүтээгдэхүүний нийлүүлэлт хязгаарлаж байгааг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаартай албан бичгээр тус тус М ХХК-д хүргүүлсэн үйлдэл гаргасан нь нотлогдсон М С Э К ХХК Н Т******* ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хийсэн 17/672 (МСSСС17-05-017) дугаартай гэрээ хийж, жижиглэнгийн үнийг М С Э К ХХК гаргаж өгөхөөр, тус компаний тогтоож өгсөн жижиглэнгийн үнэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлж буй үнэтэй ижил буюу хямд байхаар хямд үнийн баталгаа хангагдаагүй тохиолдолд М С Э К ХХК нь торгууль төлөхөөр харилцан тохиролцсон байсан.

С ХХХК-тай хийсэн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2663503 дугаартай гэрээ хийж, барааны үнэ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлж буй үнэтэй ижил буюу хямд байхаар, гуравдагч этгээдэд лүү хямд үнээр бараагаа нийлүүлсэн тохиолдолд гэрээний хугацаанд татан авсан; барааны нийт үнийн зөрүүг 2 нугалан М С Э К ХХК үл маргах журмаар ) төлөхөөр тус тус гэрээ хийсэн байна.

М С Э К ХХК нь эдгээр 3 компанитай хийсэн гэрээ нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно ” гэж, 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавихаар заасан байдаг тул нэхэмжлэгчийн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргаж байгаа зөрчилд оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Зөрчилд оногдуулсан торгуулийн хэмжээ нь Зөрчлийн тухай хуулийн
1.3 дугаар зүйлд заасанд нийцэхгүй байгаа тухайд:

Зөрчлийн тухай хуулийн 10,7 дугаар зүйлийн 1.1 -т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг зөрчсөн бол аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг зөрчиж үнийн картелд оролцсон аж ахуй эрхлэгчдийн өмнөх жилийн борлуулалтын орлогоос тооцно гэж заагаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гомдолд дурьдсан М С Э К ХХК-ийн зөвхөн М ХХК, Н Т******* ХХК, С ХХХК-дад борлуулсан өмнөх жилийн борлуулалтын дүнгээс торгуулийн хэмжээг оногдуулах үндэслэлгүй юм

Зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудас нь хучин төгөлдөр
бус захиргааны акт гэсэн тухайд:

М С Э К ХХК-д оногдуулсан шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж зааснаас үзвэл улсын байцаагчийн 0005531 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас нь захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна

Энэ нь М С Э К ХХК нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гэдгийг буруу ойлгож, нэхэмжлэлдээ тайлбарласан байна.

Иймд нэхэмжлэгч М С Э К ХХК-ийн 0005531 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М С Э К ХХК нь Ш Ө Х Т Грын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч нарт холбогдуулан “Ш Ө Х Т Грын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005531 дугаар Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлж дараах байдлаар шийдвэрлэв.

Ш Ө Х Т Гарт М ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “М С Э К ХХК-иас жижиглэнгийн нэг үнийн бодлого баримталж ажиллах, хамтын ажиллагааны гэрээний саналын үнийг баримтлан ажиллах тухай, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хязгаарласан, бусад аж ахуй эрхлэгчидтэй бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тохиролцсон” тухай гомдол ирүүлсний дагуу тус газрын даргын 2018 оны 6 дугаар
сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор М С Э К ХХК, Н Т******* ХХК, С х ХХК-дад холбогдуулан 1802000242 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, М С Э К ХХК-д 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005531 дүгээр шийтгэлийн хуудсаар 1.209.682.136,0 төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагч М С Э К ХХК-иас “...Улсын байцаагч нар нь манай компанид Зөрчлийн хуулиар 1,209,682,136,0 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байгаа эсэх” гэсэн заалтыг зөрчиж, аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон үйлдэлд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Аливаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж нь өөрийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээл борлуулахад эцсийн хэрэглэгчид борлуулах үнийг зах зээлд тухайн барааны нийлүүлэлт, худалдан авалт, үйлдвэрийн өртөг зэрэг олон эдийн засгийн шалгуурыг судлан тогтоодог...” гэж маргажээ.

Хариуцагч Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нараас “...Тус компани нь зах зээлд нэг үнийн бодлого, баримталж томоохон сүлжээ дэлгүүр, супермаркетуудтай хамтын ажиллагааны гэрээ хийх замаар Монгол Улсын зах зээлд борлуулагдаж байгаа өөрийн үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг нэг түвшинд барьж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гэж, 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн...” гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гэж, 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;”,

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр М С Э К ХХК-д шийтгэл ногдуулжээ.

М С Э К ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн МСSСС 17- 05-035 дугаар бүтээгдэхүүн Нийлүүлэлтийн гэрээгээр М ХХК-ийн О С Дүүдэд бүтээгдэхүүнээ борлуулах үнийн саналыг нэг бүтээгдэхүүнд 15 хувийн нэмэгдэлтэй борлуулах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхэд борлуулалтын орлогын 7 хувийг нэмж төлөх, нийт борлуулалтын 23 хувийг тус компани авахаар тохиролцжээ.

М ХХК-ийн О С Дүүд нь дээрх гэрээнд тохирсон үнийг 5 хувиар бууруулан, борлуулалтын орлогоос 7 хувийг суутган авч гэрээний үүргээ зөрчсөн тул М С Э К ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 463 дугаар албан бичгээр гэрээгээр тохиролцсон үнийг баримтлан ажиллах, компанийн зүгээс нэмж 10 сая төгрөгийн маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг илэрхийлж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаар албан бичгээр бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хязгаарлах тухай мэдэгдлийг дахин хүргүүлсэн боловч бодитойгоор нийлүүлэлтийг хязгаарлаагүй талаар гомдол гаргагчийн тайлбарыг хариуцагчаас үгүйсгээгүй.

Гэтэл Зөрчлийн тэмдэглэлд хариуцагчаас “2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд борлуулалтыг хязгаарласан нь М ХХК-ийн менежер Т.Г ийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгээр нотлогдсон” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Мөн М С Э К ХХК нь М ХХК-ийг  гомдолд дурдсанчлан Н Т ХХК болон С ХХХК-тай байгуулсан гэрээний үнэтэй ижил байлгах гэсэн шаардлагыг тавьсан талаар нотлох баримт байхгүй байна.

М С Э К ХХК-ийн М******* ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнд худалдагч тал нь нөгөө талдаа хямд үнийн баталгаа гаргасан тохиролцоог хариуцагчаас Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах зохицуулалтад хамаарах нөхцөл байдлыг тогтоолгүйгээр өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, үнэ хэлэлцэн тогтоох үйлдэл гэж үзэж шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, М С Э К ХХК нь М ХХК, Н Т ХХК болон С ХХХК-тай байгуулсан гэрээгээр бүтээгдэхүүнийг борлуулах, худалдан авагч тал нь борлуулалтын үнийн дүнгийн тодорхой хувийг авах нөхцөлийг урьдчилан тохиролцож, үнийг тодорхойлсон, хямд үнээр бараа нийлүүлэх баталгааг гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж заасныг зөрчсөн үйлдэл гэж үзэхээргүй байна.

Иймд М С Э К ХХК-ийн гаргасан гомдлыг хангаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн  үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;” гэж, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар Iзаасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж заасныг баримтлан Ш Ө Х Т Грын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005531 дугаар Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 1.3-т тус тус заасныг баримтлан М С Э К ХХК-ийн гаргасан гомдлыг хангаж, Ш Ө Х Т Грын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005531 дугаар Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН