Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2019/0194

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 21 өдөр                    Дугаар                             Улаанбаатар хот

                                                             128/ШШ2019/0194

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Г

Хариуцагч: У б е г, О ө г

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Хууль зүйн дотоод хэргийн яаманд явуулсан саналын Т.Гт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин  гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж,  бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, Х.Н, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Т.Н, хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Са нар оролцов.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар үүрэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан.

Мэдэгдлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдсон Б.Б, хуулийн хэлтсийн дарга Ц.О нар надтай уулзаж, миний ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажил албан тушаал хасагдсан, таныг Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн даргаар томилуулахаар санал гаргаж байна гэж хэлсэн.

              Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Оюуны өмчийн газрын үйл ажиллагааны, стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр, бүтцийг батлах тухай” А/123 дугаар тушаал гарсан, “Улсын бүртгэлийн еренхий газрын үйл ажиллагааны, стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” сайдын тушаал гараагүй болохыг мэдсэн.

               Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдсон Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн огноотой ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдлийг надад 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гардуулж өгсөн. Мэдэгдэл гардуулж өгснөөс хойш 3 хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр надтай сонсох ажиллагаа гэгчийг 10 цаг 30 минутын үед хийж надад миний ажиллаж байсан Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажил албан тушаал хасагдаж магадгүй, батлагдаж ирэх эсэх нь тодорхойгүй байгаа тул таныг Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн даргаар томилуулахаар санал гаргаж байна гэсэн. Би миний эрх ашиг зөрчигдөхгүй, ямар нэг асуудал гарахгүй бол Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн даргын албан тушаал дээр ажиллахыг зөвшөөрсөн.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Б нь надтай сонсох ажиллагаа хийгээгүй байж, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөр огноотой 1/256 дугаар албан бичгийг Хууль зүй дотоод хэргийн яамны ажлын хэсэгт явуулсан байсан. Мөн өдөр Хууль зүйн дотоод хэргийн сайдын “Орон тоо төсөв хөрөнгө шилжүүлэх тухай “ А/128 дугаар тушаалын 1 дэх заалтаар У б е г болон Оюуны өмчийн газрын орон тоо, урсгал зардлын төсвийг шилжүүлсэн. Энэ тушаал гарах үед надтай сонсох ажиллагаа хийгээгүй  байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Б нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 2.2 дахь заалтуудыг зөрчиж сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдлийг надад хүргүүлээгүй, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь заалтыг мөн зөрчсөн. Надтай сонсох ажиллагаа хийгээгүй байж, сонсох ажиллагааны тэмдэглэлийг урьдчилан хүргүүлсэн нь хууль бус болсон.

              2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажлын хэсгийн ахлагч Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Б-д 1/256 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байх ба 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б гарын үсэгтэй 1-4/3298 дугаар албан бичгийг Оюуны өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э-д хүргүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх албан хаагчдын саналыг хавсаргаж явуулсан зэрэг нь өөрөө хууль зөрчсөн ажиллагаа болсон.

              Өөрөөр хэлбэл, намайг албан ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн шийдвэр гаргаагүй байж, албан бичгээр ажилтан шилжүүлэх санал хүргүүлсэн нь хууль зөрчсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хууль бус ажиллагаа гэж үзэж байна.

          2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдын “ Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай “ А/131 дугаар тушаал гарснаар У б е гт миний ажлын байр, албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэнийг мэдээд 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өөрийн ажил албан тушаал дээр ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Б-д өгсөн боловч асуудлыг шийдвэрлэж өгөөгүй 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 3/849 дугаар албан бичгээр хариу өгөхдөө “тантай Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд заасан журмын дагуу 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тантай биечлэн уулзаж сонсох ажиллагаа явуулсан” гэсэн утгатай хариу өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт ... -г батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно.” гэснийг зөрчиж миний эрх ашиг хөндөгдөж байгааг мэдсээр байж ямар нэг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гаргаагүй , тухайлбал, намайг О ө г руу шилжүүлсэн тухай тушаал гаргаагүй, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Бид урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал дээр ажиллах хүсэлт өгөхөд томилох боломж байсаар байтал томилолгүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх нэгтгэх хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ...” гэснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Б зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Хууль зүйн дотоод хэргийн сайдын А/131 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц /схем/-д хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар /ажлын байр/ гуравдугаар хавсралтаар батлагдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тооны дээд хязгаарын 8-д Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга 1 /ТЗ - 10 / цалинжихаар батлагдаж ирсэн болохыг мэдсээр байж хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан.

              2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр би Оюуны өмчийн газрын даргын албан үүргийг түг орлон гүйцэтгэгч Э.Э-тэй утсаар ярихад таныг дуудаж уулзна гэсэн. 2018 онь 7 дугаар сарын 5-ны өдөр дуудаж уулзаад надад Хяналтын хэлтсийн даргын ажил өгөх боломжгүй, энэ талаар ажлын хэсэг дээр болон Б.Б надтай ямар нэг юм яриагүй, эргээд надар хариу өгье гээд манайд байгаа ажлын байр хяналтын байцаагч /ТЗ- 7 цалинжих/ байна гэх санал болгосон нь миний урьд эрхэлж байсан /ТЗ-10/ ажил, албан тушаалын зэрэг дэв, цалин хөлсийг бууруулж байсан учраас би зөвшөөрөөгүй.

Оюуны өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Э.Э нь намайг шилжүүлэн авсан эсхүл ажилд томилсон ямар нэг шийдвэр гаргаагүй байж өөрийн эрх хэмжээнд олгогдоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гаргах ёстой шийдвэрийг гаргаж, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар “ ... Оюуны өмч, У б е г /хуучин нэрээр/ -ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гийг ... үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэсэн шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн илт хууль бус акт гэж үзэж байна.

2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр миний Голомт банкны цалингийн 1109117323 дугаар дансанд Оюуны өмчийн газраас цалин гэж 555,007,93 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 141******* данснаас 1,271,193,74 төгрөг хийсэн байсан.

Үүнээс үзэхэд миний албан тушаалын ТЗ-10 болон сарын дундаж цалин 1,405,230 төгрөгөөс Улсын бүртгэлийн ерөнхий газраас ээлжийн амралтын тооцоог гаргасан, О ө г юуг үндэслэж надад цалин гэж 555,007,93 төгрөг шилжүүлсэн нь ойлгомжгүй байгаа юм.

Одоогийн байдлаар ажилгүй болсны улмаас би 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дутуу олгосон цалин 850,222,07 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын цалин 1,405,230 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 1,405,230 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын цалин 1,405,230 төгрөг нийт 5,065,912.07 төгрөгийн цалин хөлсөө авч чадаагүй болно.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Улсын бүртгэлийн газраас Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын нэр дээр 06 дугаар сарын 28-ны өдөр 1256 дугаартай санал хүргүүлэт тухай албан бичиг явуулсан байдаг. Уг албан бичгийн үндэслэл нь Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний талаарх 175 дугаар тогтоолоор Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, У б е г, Оюуны өмчийн ерөнхий газрыг тус тус байгуулсан. Түүнчлэн Оюуны өмчийн ерөнхий газарт орон тоо, төсөв хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулж ажилласан бэлтгэл ажлын танилцуулгыг хавсралтаар хүргүүлэв гэсэн.

Мөн Оюуны өмчийн ерөнхий газар дээр эрхэлсэн түшмэлийн орон тоо огт байхгүй. Өөрөөр хэлбэл орон тоо болон цалингийн хамт шилжүүлсэн гэдэг ч шилжүүлээгүй болон ийм орон тоо байхгүй байгаа нь харагдаж байна.

Сонсох ажиллагааны хувьд 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчтэй сонсох ажиллагаа хийсэн байж, 06 дугаар сарын 28-ны өдөр хийсэн мэт тэмдэглэлийн огноо бичигдсэн байгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа хийхээс өмнө тушаал гарсан гэсэн үг юм.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Бийн нэр дээр бичгээр гаргасан байдаг. Улмаар уг хүсэлтийг шалгаж байх хугацаанд Оюуны өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар “...оюуны өмч У б е г /хуучин нэрээр/ хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Төмөрчөдөрийн Г*******ийг үүрэгт ажлаас чөлөөлсүгэй“ гэсэн шийдвэр гаргасныг 2018 оны 08 сарын 20-ны өдөр хүлээн авсан. Мөн өмнөх шүүх хуралдаан дээр хангалттай тайлбар хийсэн учраас өөр тайлбар байхгүй байна” гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Т.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Улсын Их Хурлын 2018 оны 31 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын “Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 175 дугаар тогтоолоор татан буугдаж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан.

Улмаар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/103 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг У б е г, О ө г болгож, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичгээр О ө гт ажиллах 29 албан хаагчдыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх саналыг хүргүүлсэн.

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичигт дурдсан албан хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Оюуны өмчийн газрын бүтэц, орон тооны дагуу 29 албан хаагчийг тухайн газар ажлын байраар хангах үүрэгтэй.

О ө г нь дээрх албан хаагчдаас ажлын байраар хангах боломжгүй албан хаагч буюу нэхэмжлэгч Т.Гийг мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байраар хангах боломжгүй талаар Хууль зүй, дотоод хэргийн яам болон тус газарт албан ёсоор мэдэгдээгүй, албан бичиг ирүүлээгүй болно. Иймд төсвийн захирагчийн мэдэлд үлдээсэн албан хаагчдыг У б е г ажлын байраар хангах үүрэг хүлээхгүй гэж үзэж байна.

Мөн Т.Г нь Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд эгүүлэн ажлын байранд томилохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Орон тоо, төсөв хөрөнгө шилжүүлэх тухай" А/128 дугаар тушаалаар агентлагийн дарга нарт даалгасан байна.

Нэхэмжлэгч Т.Гийн гаргасан нэхэмжлэлд дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 1/256 тоот албан бичиг нь захиргааны актын захирамжилсан шинжийг агуулаагүй байх тул хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна.

Тухайн албан бичиг нь санал хүргүүлсэн агуулгыг илэрхийлж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэгт уламжилсны дагуу тухайн албан хаагчдыг О ө гт томилохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар зохицуулсан болно.

Монгол Улсын Засгийн газрын “Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 175 дугаар тогтоолоор татан буугдаж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан.

Улмаар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/103 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг У б е г, О ө г болгож, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичгээр О ө гт ажиллах 29 албан хаагчдыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх саналыг хүргүүлсэн.

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичигт дурдсан албан хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Оюуны өмчийн газрын бүтэц, орон тооны дагуу 29 албан хаагчийг тухайн газар ажлын байраар хангах үүрэгтэй.

О ө г нь дээрх албан хаагчдаас ажлын байраар хангах боломжгүй албан хаагч буюу нэхэмжлэгч Т.Гийг мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байраар хангах боломжгүй талаар Хууль зүй, дотоод хэргийн яам болон тус газарт албан ёсоор мэдэгдээгүй, албан бичиг ирүүлээгүй болно. Иймд төсвийн захирагчийн мэдэлд үлдээсэн албан хаагчдыг У б е г ажлын байраар хангах үүрэг хүлээхгүй гэж үзэж байна.

Мөн Т.Г нь Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд эгүүлэн ажлын байранд томилохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Орон тоо, төсөв хөрөнгө шилжүүлэх тухай" А/128 дугаар тушаалаар агентлагийн дарга нарт даалгасан байна.

Нэхэмжлэгч Т.Гийн гаргасан нэхэмжлэлд дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 1/256 тоот албан бичиг нь захиргааны актын захирамжилсан шинжийг агуулаагүй байх тул хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна.

Тухайн албан бичиг нь санал хүргүүлсэн агуулгыг илэрхийлж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэгт уламжилсны дагуу тухайн албан хаагчдыг О ө гт томилохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар зохицуулсан болно.” гэв.

Хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

   “Монгол Улсын Их Хурлын 2018 оны 31 дүгээр тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг салгаж, О ө г, У б е г болгон өөрчилсөн. Уг тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолоор “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, О ө г, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг тус тус байгуулсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 175 дугаар тогтоолын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/123 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр, бүтцийг баталсан бөгөөд энэ тушаалын 2 дугаар хавсралтад Оюуны өмчийн газрын орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг тогтоож нийт 31 орон тоотойгоор баталсан. Уг тушаалд Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын талаар бүтэц орон тоо батлагдаагүй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 204 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр Э.Эрдэнэсүрэнг томилсон.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн  1-4/3298 дугаартай албан бичгээр О ө гт орон тоо, төсөв, хөрөнгийг шилжүүлэх, хүлээлцэхтэй холбоотой бэлтгэл ажлын талаарх танилцуулгыг ирүүлсэн.

2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 11 цаг 30 минутад Т.Гтэй уулзаж сонсох ажиллагаа хийсэн.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын дагуу өөр албан тушаал санал болгосон.

Харин Т.Г нь Хяналтын хэлтсийн даргын албан тушаалд очих хүсэлтэй байгаа тухай сонсох ажиллагааны үед хэлсэн байдаг. Хяналтын хэлтсийн даргын ажлын байрын тодорхойлолтод тавигдах үндсэн шаардлага нь эрх зүйч мэргэжилтэй хүн байх шаардлагатай байдаг. Та хяналтын улсын байцаагч албан тушаал дээр ажиллах уу гэж асуухад тодорхой хариулт өгөөгүй тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 тоот тушаалаар Т.Гийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Мөн манай байгууллагад хяналт, шинжилгээ, дотоод аудитын талаар бүтэц орон тоо батлагдаагүй болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Г У б е г, О ө гт тус тус холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Хууль зүйн дотоод хэргийн яаманд явуулсан саналын Т.Гт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж,  бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хуульд заасан журмын дагуу хянан үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Хууль зүйн дотоод хэргийн яаманд явуулсан саналын Т.Гт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Т.Г Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын  2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар тус газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын даргын албан тушаалд, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын  Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдсон.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Т.Гт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өгч, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр сонсох ажиллагаа явуулж, О ө гт шилжүүлэхийг мэдэгдсэн байна.

Хариуцагчаас ирүүлсэн Сонсох ажиллагааны тэмдэглэл 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөр огноологдсон боловч нэхэмжлэгч “...ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг надад 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гардуулж, 3 хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр сонсох ажиллагааг явуулсан...” гэж маргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... уг ажиллагаа 2 өдөр үргэлжилсэн учраас 6 дугаар сарын 28-наар огноологдсон байна. Т.Г 2 дахь өдөр нь буюу 29-ний өдөр явагдсан сонсох ажиллагаанд оролцсон.” гэж тайлбарлав.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ.”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж заасан атал хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр буюу Т.Гийг сонсох ажиллагаан оролцуулалгүйгээр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 1/256 дугаар албан бичгээр Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх санал хүргүүлснээр Т.Гийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, О ө гт шилжүүлсэнд тооцсон байна.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Улсын Их Хурлын 2018 оны 31 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 175 дугаар тогтоолоор татан буугдаж байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/103 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг У б е г, О ө г болгож, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичгээр О ө гт ажиллах 29 албан хаагчийг Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх саналыг хүргүүлсэн.” гэж тайлбарладаг.

Гэтэл хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” гэж заасныг зөрчин Төрийн албаны тухай хуулиар тусгайлан зохицуулагдсан харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр Т.Гт ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч, түүний нэрийг О ө гт шилжүүлэх орон тоонд багтаан хүргүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчаас “... Т.Гтэй О ө гт шилжүүлэх талаар тохиролцсон.” гэх боловч  О ө гт Т.Гийн эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаал байхгүй болох нь Оюуны өмчийн газрын тайлбар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/123 дугаар тушаалаар батлагдсан Оюуны өмчийн газрын бүтцээр тус тус нотлогдож байна.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцэд нэхэмжлэгч Т.Гийн эрхэлж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал хэвээр батлагджээ.

Ийнхүү хариуцагч Улсын бүртгэлийн газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг батлагдахаас өмнө нэхэмжлэгч Т.Гийг О ө гт  шилжүүлэх орон тоонд багтааж санал хүргүүлсэнээр Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөх үр дагаварт хүргэсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;” эрхийг  ноцтой зөрчсөн байна.

Эдгээр байдлуудаас үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Хууль зүйн дотоод хэргийн яаманд явуулсан саналын Т.Гт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас “О ө гт шилжүүлсэн албан хаагчдын ажлын байраар хангах асуудлыг тухайн байгууллага хариуцах бөгөөд У б е гт батлагдсан бүтэц, орон тооны дагуу албан хаагчдыг томилсон” гэж маргажээ. 

Монгол улсын Засгийн газрын 2018 оны  175 дугаар тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, У б е г, Оюуны өмчийн газрыг тус тус байгуулж,  татан буугдаж байгаа  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа О ө г  31, У б е гт 156 орон тоогоор тус тус шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй дотоод хэргийн сайдад үүрэг болгожээ.

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг У б е г, О ө г болгон өөрчлөн байгуулах ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсгээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас О ө гт орон тоо төсөв, хөрөнгийг шилжүүлэх, хүлээлцэхтэй холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулж ажилласан талаарх танилцуулгыг О ө гт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1-4/3298 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/123 дугаар тушаалаар батлагдсан Оюуны өмчийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр, бүтцэд нэхэмжлэгч Т.Гийн эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ТЗ-10 ангилал, зэрэглэлийн албан тушаалын орон тоо батлагдаагүй байна.

Үүнээс үзэхэд хариуцагч Оюуны өмчийн газрын  “...Манай байгууллагад хяналт, шинжилгээ, дотоод аудитын талаар бүтэц орон тоо батлагдаагүй. Хяналтын хэлтсийн даргын ажлын байрын тодорхойлолтод тавигдах үндсэн шаардлага нь эрх зүйч мэргэжилтэй байхыг шаарддаг.” гэх тайлбар үндэслэлтэй.

Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” бол уг захиргааны акт илт хууль бус гэж үзэхээр зохицуулсан бөгөөд чиг үүрэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас салж, шинээр байгуулагдсан Оюуны өмчийн газрын дарга 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар хуучнаар Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын  Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гийг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь илт хууль бус болжээ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг О ө г, улсын бүртгэлийн газар болгон тус тус өөрчилж, 2 байгууллага тус тусын чиг үүргийн дагуу шинэ бүтцээр ажиллах болсон бөгөөд Оюуны өмчийн газрын даргад өмнөх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргыг чөлөөлөх чиг үүрэг олгогдоогүй.

Хариуцагч Улсын бүртгэлийн газраас Г.Г*******ийг чөлөөлсөн, О ө гт шилжүүлсэн, мөн О ө гт ч Т.Гийг ямар нэгэн албан тушаалд томилсон шийдвэр гаргаагүй атлаа хариуцагч Оюуны өмчийн газраас “Т.Гийн эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаал байхгүй” талаар санал ирүүлсэн Хууль зүй дотоод хэргийн яам, У б е гт мэдэгдээгүй нь буруу болжээ.

Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бусад тооцох  үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж заасны дагуу Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь гарсан өдрөөсөө эрх зүйн хувьд үйлчлэлгүйд тооцогдоно.

Урьд эрхэлж байсан албан тушаал болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучнаар Оюуны өмч, У б е г/ Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох,

 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталсны дотор нэхэмжлэгч Т.Гийн эрхэлж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал хэвээр батлагджээ.

Нэхэмжлэгч Т.Г нь 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/2428 дугаар албан бичгээр Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд уг сонгон шалгаруулалтыг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0068 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэж заасан.

Оюуны өмч, У б е г өөрчлөн байгуулагдаж, шинээр байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцээр Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд Т.Гийг эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд ийнхүү ажиллуулах бүрэн боломжтой байжээ.

 Иймээс Т.Гийг эрхэлж байсан албан тушаал болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучнаар Оюуны өмч, У б е г/ Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдож байна.

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж,  бичилт хийлгэх шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно”, 46 дугаар зүйлийн  46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.”, 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж зааснаар Улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа буюу Т.Гийн нэрийг О ө гт шилжүүлэх орон тоонд оруулж санал хүргүүлсний улмаас Т.Г төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлөгдөх үр дагавар үүссэн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Гийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 10.614,237 төгрөгийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч У б е гт даалгах нь зүйтэй.

              Ингээд нэхэмжлэгч Т.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Хууль зүйн дотоод хэргийн яаманд явуулсан саналын Т.Гт холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бусад тооцож, нэхэмжлэгч Т.Гийг урьд эрхэлж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Т.Гийн ажилгүй байсан хугацааны цалин 10.614,237 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч У б е гт  даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.5, 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг тус тус баримтлан Т.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Хууль зүйн дотоод хэргийн яаманд явуулсан саналын Т.Гт холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бусад тооцож, нэхэмжлэгч Т.Гийг урьд эрхэлж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 2-т заасныг баримтлан Т.Гийн ажилгүй байсан хугацааны цалин 10.614.237 /арван сая зургаан зуун арван дөрвөн мянга хоёр зуун гучин долоон/ төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч У б е гт  даалгасугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 35100 төгрөг, Оюуны өмчийн газраас 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Гт олгосугай.
  4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧБ.АДЪЯАСҮРЭН