Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 641

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Маршил таун Кинг Тауэр 11 дүгээр давхар 129 тоотод байрлах, Цогц Шийдэл ХХК /регистрийн дугаар 5148855, улсын бүртгэлийн дугаар 901107137/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын  6 дугаар баг Ирээдүй хотхон 47 дугаар байр 10 тоотод байрлах,  Жэй Вай Эн И Си Эс Монголиа ХХК /регистрийн дугаар 5771463, улсын бүртгэлийн дугаар 9019073077/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 961 711 445 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог /1хх5, 3хх135/ , өмгөөлөгч Д.Оргил, Ш.Цолмон /3хх135/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл /2хх35/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Цогц Шийдэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, С.Мөрөн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Төв аймгийн Хөшигийн хөндийд Чингис хаан олон улсын нисэх онгоц буудал ("ОУНОБ") барих төслийн хүрээнд ОУНОБ-ын гадна, дотор цахилгаан хангамжийн 6-р болон 9-р багцын цахилгаан угсралтын ажил ( "Гэрээт ажил")-ыг гүйцэтгүүлэхээр БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК ("Захиалагч") нь '"Хамтран ажиллах гэрээ" ("Гэрээ")-г "Цогцшийдэл" ХХК ("Компани" эсхүл "Гүйцэтгэгч")-тай 2014 оны 05-р сарын 01-ны өдөр байгуулсан. Гэтэл Захиалагчийн зүгээс ажил эхлүүлэхэд шаардлагатай урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, нөгөөтэйгүүр ажлын зургаар хангахгүй байх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гэрээнд заасан хуваарь хэмжээгээр төлөхгүй байх зэрэг ноцтой зөрчлүүдийг байнга үүсгэсээр ирсэн тул уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж Захиалагч тал үзсэн. Улмаар Захиалагчаас дахин өөр гэрээ байгуулж гэрээт ажлыг үргэлжлүүлэх хүсэлтийг бидэнд тавьснаар талууд 2015 оны 8 сарын 25-ны өдөр "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан.

Харамсалтай нь туслан гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад өмнөх гэрээгээр үүссэн зөрчлүүд засагдах биш улам даамжирсан. Тодруулбал гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг хувиарийн дагуу захиалагчийн шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэсээр ирсэн хэдий ч захиалагч нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхгүй байх, батлагдаагүй техникийн зургаар ажил гүйцэтгэхийг шаардах, техникийн зургийг өгөхгүй хүлээлт үүсгэх алдаатай зураг өгөх, зургийг олон удаа өөрчилснөөр нэг ажлыг олон давтан хийлгэхэд хүргэх, нэгэнт хийгдсэн ажлуудыг засварлах шаардлагатай болгох, ажил гүйцэтгэх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа, эд материалыг шаардлагатай хугацаанд нийлүүлэхгүй байх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ байнга ноцтой зөрчдөг байсан. Уг зөрчлөөс үүдэж гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тул 2016 оны 7 сарын 18-ны өдөр "2016 оны 7 сарын 22-ны өдрөөс гэрээт ажлын гүйцэтгэлийг зогсоож ажлын талбайг орхих" тухай мэдэгдлийг захиалагчид хүргүүлж ажлын талбайг орхиход хүрсэн.

Өнөөдрийн байдлаар захиалагчаас гэрээний дагуу гүйцэтгэгчид төлбөл зохих гүйцэтгэсэн ажлын хөлс, алданги, хохирол 441 276 992 төгрөг байна. Цаашлаад энэ дүн өсөх бөгөөд бид нэхэмжлэлийн шаардлагаа тухай бүр нэмэгдүүлэх болно гэжээ./1хх1-2/

2016 оны 12 сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа /2хх119-129/... Цогц шийдэл ХХК тус шүүхэд "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК -тай холбогдох "Хамтран ажиллах гэрээ" болон "Туслан гүйцэтгэх гэрээ"-ний дагуу хүлээсэн үүргээ Захиалагч тал биелүүлээгүйн улмаас Гүйцэтгэгчид учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алданги, гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 441 276 992 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээ дараах байдлаар тодруулж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл:Төв аймгийн Хөшигтийн хөндий гэх газарт Монгол улсын Засгийн газрын захиалгаар Олон улсын нисэх онгоцны буудал (цаашид "ОУНОБ" гэх) барих төслийн хүрээнд ОУНОБ-ын гадна, дотор цахилгаан хангамжийн 6-р болон 9-р багцын цахилгаан угсралтын ажил гүйцэтгэх гэрээг "Хамтран ажиллах гэрээ" (цаашид "Эхний гэрээ" гэх) нэртэйгээр 2014 оны 05-р сарын 01 -ны өдөр "Цогц шийдэл" ХХК гүйцэтгэгчээр, "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК захиалагчаар оролцон байгуулсан. Эхний гэрээ хэрэгжиж ажлын нийт гүйцэтгэл 37,3 хувьтай байх үед талууд дахин "Туслан гүйцэтгэх" гэрээг 2015 оны 08-р сарын 25-нд байгуулсан.

Тус гэрээгээр Гэрээт ажлын гүйцэтгээгүй байгаа үлдсэн хэсгийн ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэлийн төлбөрийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тохиролцсон.

1. Эхний гэрээний дагуу нэхэмжлэх төлбөрийн үндэслэл: 1.1.Захиалагч нь Эхний гэрээний гол нөхцөлийг 5 дугаар зүйлд заасны дагуу Гэрээний нийт үнийн дүн 2 404 875 593-ийн 20 хувьтай тэнцэх 480 975 119 төгрөгийн урьдчилгааг Гэрээ байгуулагдаж компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх явуулснаас хойш 14 хоногийн дотор Компанид төлөх үүрэгтэй байсан. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 5 сарын 1-ний өдөр Захиалагчид хүргүүлсэн боловч Захиалагч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2015 оны 8 сарын 25-ныг хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох Эхний гэрээний гол нөхцөлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242  төгрөгийг нэхэмжлэх эрх Компанид үүссэн байна.

1.2.Эхний гэрээний хэрэгжих хугацаанд Гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг Захиалагч нь гэрээнд заасан(Эхний гэрээний баримт бичиг "Ажлын цар хүрээ "-ний 3 дахь хэсэгт заасан) хугацаа болох ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ нэг ч удаа хугацаанд нь биелүүлж байгаагүй.Тодруулбал: Гэрээний хэрэгжилтийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр 417 544 698 төгрөг болон урьдчилгаа төлбөр 480 975 119 төгрөгийн нийлбэр нь 898 509 814 төгрөг юм. 3ахиалагч нь Эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөр 267 088 818  төгрөгийг удаа дараа шаардсаны үр дүнд 2015 оны 5 сарын 5-ны өдөр шилжүүлсэн. Эхний гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан өдөр буюу 2015 оны 8 сарын 25-ны өдөр Компанид шилжүүлсэн. Дээрх үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой өдөр (2015 оны 5 сарын 5-ны өдрөөс хойш төлбөр төлөгдсөн өдөр (2015 оны 8 сарын 25-ны өдөр) хүртэлх 112 хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож нийт 8 424 969 28 төгрөгийг захиалагчаас нэхэмжлэх эрх Компанид үүссэн.

1.3.Эхний гэрээний 2015 оны 5 сарын 1-ны өдрөөс 2015 оны 6 сарын 1-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажил болох Гадна Каналын ажлын гүйцэтгэлийг хүлээн авч гүйцэтгэлд тооцогдох төлбөрийг 55 249 662 төгрөгөөр баталгаажуулсан боловч төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Энэ талаар манай Компанийн зүгээс удаа дараа мэдэгдэж байсан боловч Захиалагчийн зүгээс "удахгүй шийдвэрлэнэ" гэх тодорхой бус хариу өгч байсан. Иймд дээрх төлбөрийн алдангид 7 747 962 82 төгрөг нийт 68 813 454  төгрөгийг Захиалагчаас нэхэмжлэх эрх үүсээд байна.

2. Туслан гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэх төлбөрийн үндэслэл:

2015 оны 8-р сарын 25-ны өдрийн "Туслан гүйцэтгэх гэрээ"-ний үнийн дүн 1 411 848 434 төгрөгөөр батлагдсан. Энэхүү гэрээ нь Компанийн хийсэн ажлын гүйцэтгэлээр төлбөр төлөгдөх нөхцөлтэй байгуулагдсан. Захиалагч нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа, ноцтой зорчиж батлагдаагүй техникийн зургаар ажил гүйцэтгэхийг Гүйцэтгэгчээс шаардах, техникийн зургийг олон удаа өөрчилснөөр нэг ажлыг олон давтан хийх, засварлах, ажил хийх багаж, хэрэгсэл хангалттай бус, эд материалын дутагдалд оруулах тохиолдлууд Гэрээний хэрэгжилтийн бүх цаг хугацаанд байнга тулгарч байсан нь барилгын ажлын улаан дэвтэр, ажилчдын тэмдэглэл, Компаниас Захиалагчид явуулж байсан албан бичгээр нотлогддог. Дээрх зөрчлөөс үүдэн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж чадахгүй байснаар дараах үр дагаврууд гарч эхэлсэн:

2.1.Ажилчдын сул зогсолт. "Туслан гүйцэтгэх гэрээ"-ний Тусгай нөхцөлийн 2.14.5 дахь хэсэгт заасны дагуу Захиалагч нь батлагдсан техникийн зураг, бусад холбогдох баримт бичгүүдээр Гүйцэтгэгчийг хангах үүрэгтэй. Гэтэл 2014 оны 5 сарын 1-ний өдөр буюу ажил эхэлснээс хойш техникийн зургуудыг батлуулж өгөхгүй байх, бусад туслан гүйцэтгэгчдийн ажил гүйцэтгэж буй зурагтай зөрсний улмаас ажлын зургийг шинэчлэх шаардлага удаа дараа тулгарч байсан бөгөөд тухай бүрд ажлын зураг батлагдаж Манай компанид хүргэгдэн ирэх хүртэл 1-3 сарын хугацаа өнгөрч байсан байдаг. Мөн ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, бараа материалыг "Туслан гүйцэтгэх гэрээ"-ний тусгай нөхцөлийн 2.14 дэх хэсэгт заасны дагуу Захиалагч хариуцах үүрэгтэй юм. Гэтэл захиалагчийн зүгээс бараа материал, багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэхгүй байх явдал удаа дараа тохиолдож байсан байдаг. Тухай бүрт манай компанийн зүгээс бараа материалын болон тоног төхөөрөмжийн дутагдлын талаар захиалагчид мэдэгдэж нэн даруй арга хэмжээ авч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаарддаг (албан бичгээр) байсан боловч Захиалагчийн зүгээс энэ асуудалд хойрго хандаж манай Компанид хохирол учруулсаар байсан байдаг. Үүнээс улбаалан ажил гүйцэтгэх боломжгүй болж манай компанийн ажилчдад сул зогсолт үүсч байсан билээ. Харин Захиалагчийн зүгээс төлбөрийг зөвхөн гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр төлдөг боловч дээрх шалтгаануудын улмаас сул зогссон ажилчдын цалин Компаниас төлөгдсөөр байсан юм.

2.2.Гүйцэтгэх ажил хугацаандаа хийгдэж чадахгүй болсон. Ажлын батлагдсан зураг, багаж материалын удаашралаас үүдэн ажил нь төлөвлөгөөт хугацаандаа хийгдэж чадахгүй байх, бараа материал, тоног төхөөрөмжийг хугацаа хожимдуулан нийлүүлдэг байснаас үүдэн зарим саруудад сул зогсолт үүсч, зарим саруудад өмнөх хийж гүйцэтгэх ёстой байсан боловч бараа материал, тоног төхөөрөмжийн дутагдлаас үүдэн гүйцэтгэж чадаагүй ажил тухайн сард гүйцэтгэх ёстой төлөвлөгөөт ажлууд дээр нэмэгдэн гүйцэтгэх ажлын бөөгнөрөл үүсэх болсон.

2.3.3ахиалагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн Ажил гүйцэтгэгчид хохирол учирсан. Захиалагчаас батлан ирүүлсэн ажлын зураг алдаатай, бусад туслан гүйцэтгэгч нарын ажлын зургаас зөрүүтэй байдгаас Гүйцэтгэгчийн нэгэнт хийгдсэн ажилд өөрчлөлт, засвар хийгдэх тохиолдол байнга гарах болсон. Үүний улмаас Гүйцэтгэгчийн ажилчдад ажил үүргийн хувиарт байхгүй нэмэлт засварын ажлуудыг хийх шаардлага байнга гарах болсон. Энэ нь төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг удаашруулах, ажилчид илүү цагаар ажиллах гол шалтгаан болдог. Эдгээрээс үүдэн төсөвт тусгагдаагүй цалин, түүнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлөгдөж байсан.

2.4.Ажилчдын тоог нэмэх шаардлага. Ажлын зургийн алдаа, багаж тоног төхөөрөмж, бараа материалын дутагдлын улмаас хугацаандаа гүйцэтгээгүй ажлыг ажлын зураг, багаж, тоног төхөөрөмж, бараа материал бэлэн болсон үед хурдан хийж дуусгах шаардлагыг Захиалагчийн зүгээс тавих болсон.

Энэхүү шаардлагыг Гүйцэтгэгч нь хүлээн авч ажиллах хүчний тоог 2015 оны 1 дүгээр сард 97 болгож нэмэгдүүлсэн боловч Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг шилжүүлэхдээ "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний үнэд заасан гүйцэтгэлийн хэмжээгээр буюу ойролцоогоор 34 ажилтны цалинтай тэнцэх хэмжээний төлбөр шилжүүлдэг байсан билээ.

Дээр дурдсан шалтгаануудаас үүдэлтэйгээр Компани нь Захиалагчийн төлсөн төлбөрөөс илүү хэмжээний цалингийн зарлагыг гаргаж их хэмжээний санхүүгийн эрсдэл хүлээсэн. Гүйцэтгэгч нь Гэрээт ажлыг нэр төртэй аливаа хоцрогдол, доголдолгүй хийж гүйцэтгэх талаар өөрийн зүгээс хийж болох бүхий л боломжит нөхцөлийг бүрдүүлж ажилласан ч дээр дурдсан Захиалагчийн буруутай ажиллагааны улмаас үүдсэн цалингийн илүү зардлыг Захиалагч Компанид төлөхөөс татгалзаж, дахин ажилчдын тоог нэмэх шаардлага гаргасаар байсны улмаас Компани санхүүгийн хүнд байдалд хүрч ажил үйлчилгээ явуулж чадахааргүй түвшинд хүрсэн тул (2016 оны 7 сарын 22-ны өдрөөс ажлын талбайг орхих тухай 2016 оны 07-р сарын 18-ны өдрийн 16/85 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж ажил гүйцэтгэх ажиллагааг зогсоосон юм.

2015 оны 8 сарын 25-ны өдрөөс 2016 оны 7 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд сул зогсолтын улмаас илүү төлсөн цалин болон захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажлын гүйцэтгэлд хийгдсэн засварын ажлын хөлсөнд манай компани нь ажлын хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт 187,288,912 төгрөгийг бодитоор төлөөд байна.

Гэтэл Захиалагч нь зураг өөрчлөх, ажлын материалаар цаг тухайд нь хангах үүргээ биелүүлэхгүй байхаас гадна ажлын гүйцэтгэлийг хүлээж авснаас хойш төлбөр төлөх ёстой цаг хугацаандаа төлбөрөө шилжүүлэхгүй хэвээр байсан бөгөөд үүний улмаас ажилчдын цалинг цаг хугацаандаа тавьж чадахгүй, нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татварыг мөн хугацаанд нь барагдуулж чадахгүй байсан. Ийнхүү захиалагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, бүрэн гүйцэт, хугацаанд нь гүйцэтгээгүй буруутай үйл ажиллагаанаас үүдэн манай компани нь Нийгмийн даатгалын шимтгэлд 33 532 594  төгрөг, Хүн амын орлогын албан татварт 48 010 141 төгрөгийн тус тус өртэй болоод байгаа бөгөөд гүйцэтгэх хугацаанд үүссэн хөдөлмөрийн гэрээний дагуу төлөх ёстой цалингийн өр 52 658 959  төгрөг болоод байна.

            Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд барагдуулаагүйн улмаас үүссэн алдангийн хэмжээ шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 2 716 140 төгрөг болоод байна.

Үүнээс гадна Татварын Ерөнхий газарт төлөх шаардлагатай өрийн хэмжээ нь даамжирсаар 100 гаруй сая төгрөгт хүрээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Татварын улсын байцаагчаас дүгнэлт үйлдэгдэж эрүүгийн хэрэг үүсгэхээр Прокурорт шилжээд байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас үүдэн манай компанид 2014 оны 5 сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 сарын 30-ны өдрийн хооронд дараах хохирол учраад байна.

-Сул зогсолт, захиалагчийн буруугаас хийгдсэн нэмэлт засварын ажлын хөлс төлөлтөөс үүссэн цалингийн илүү төлөлт -170 891 365

-Гүйцэтгэлийн төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүйн алданги – 7 917 128

-Дээрх хугацаанд хуримтлагдсан Хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өр – 81 542 735

-Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг,

Иймд "Цогц Шийдэл" ХХК нь "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-тай 2014 оны 5 сарын 1-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ", 2015 оны 8 сарын 25-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-нүүдийн дагуу Захиалагч болох "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна.

Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага: -2014 оны 05-р сарын 01 өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний дагуу Урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алдангид – 48 312 242 төгрөг, 2014 оны 5 сарын 1-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алдангид 8 424 969 28  төгрөг, 2014         оны 5 сарын 1-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэж Захиалагчид хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй төлбөр болон түүний алдангид – 68 813 454  төгрөг, 2015  оны 8 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох сул зогсолтын улмаас илүү төлсөн цалин болон захиалагчийн буруугаас болсон ажлын доголдлыг засварласны ажлын хөлсөнд -170 891 365  төгрөг, 2015 оны 8 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид – 7 917 128 төгрөг, Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959  төгрөг, Захиалагч нь 2015 оны 8 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг зохих ёсоор, хугацаанд нь бүрэн гүйцэд биелүүлээгүйн улмаас манай Компанид учирсан бодит хохирол болох Нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой болсон хуримтлагдсан өр – 81 542, төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйн алданги 2 716 140 төгрөг тус тус Нийт 441 276 992 төгрөгийг "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хавсралт №1 Эхний гэрээний дагуу урьдчилан төлбөрийг хугацаа хэтрүүлснийг алдангийг тооцсон хүснэгт.

Төлөгдсөн төлбөр

Төлбөр төлөгдсөн огноо

Төлөх ёстой

төлбөрийн хэмжээ

Алданги

Тооцож

 Эхэлсэн

 өдөр

нийт

алданги тооцосон

өдөр

алданги

бодох дүн

алданги бодох

хувь

алданги

Тайлбар

50,000,000

2014-06-30

480,975,119

2014-05-14

47

480,975,119

0.05

11,302,915.30

Хамтран ажиллах гэрээний Ажлын цар хүрээний 4 дүгээр зүйл. Урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш 14хоногт нийт гэрээний үнийн    1дүнгийн 20 хувийг Урьдчилгаа төлбөрт шилжүүлнэ.

120,000,000

2014-08-12

430,975,119

2014-06-30

43

430,975,119

0.05

9,265,965.06

-

30,000,000 ,

2014-12-26

310,975,119

2014-08-12

136

310,975,1 19

0.05

21,146,308.09

-

70,000,000

2015-01-13

280,975,119

2014-12-26

18

280,975,119

0.05

2,528,776.07

-

100,000,000

2015-01-30

210,975,119

2015-01-13

17

210,975,119

0.05

1,793,288.51

-

110,975,119

2015-03-12

110,975,119

2015-01-30

41

110,975,119

0.05

2,274,989.94

-

 

 

 

 

 

 

нийт

48,312,242.97

-

 

Хавсралт №2 Хамтран ажиллах гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийн алдангиийн тооцоо

Төлөгдсөн төлбөр

Төлбөр төлөгдсөн огноо

Төлөх ёстой төлбөрийн хэмжээ

Алданги

тооцож

эхлэлсэн

өдөр

нийт

алданги тооцосон

өдөр

алданги бодох дүн

 

алданги

бодох

 хувь

 

алданги

 

тайлбар

150,445,880

2015-08-25

150,445,880

2015-05-05

112

150,445,880

0.05

8,424,969.28

 

шинэ гэрээ байгуулагдах үед гүйцэтгэгдсэн

 байсан ажил

болон тухайн

өдрийг хүртлэх төлөгдсөн нийт

төлбөр

(урьдчилгаа

төлбөр ороод)-ийн зөрүү.

 

Хавсралт №3 Хамтран ажиллах гэрээний явцад гүйцэтгэсэн ажил болох Каналын ажлын төлбөр болон түүний алдангийн тооцоо

Төлбөр 

төлөлгдсөн өдөр

Ажил

 гүйцэтгэж хүлээлгэн

 өгсөн өдөр

Алданги

тооцож

дууссан өдөр

Гүйцэтгэл

хүлээж авсанаас хойш хоног

Нийт алданги тооцох

өдөр

Алданги

бодох дүн

Алданги бодох

 Хувь

Алданги

Төлөгдөөгүй

2015-11-01

2016-11-01

519

491

55 249 662

0.05

13 563 792.02

 

Нийт

68.813.454.02

Хавсралт №4 Цалингийн гүйцэтгэл болон гаргасан цалингийн зардлын зөрүү

 

Нийт цалингийн гүйцэтгэл Төсөвөөр

 

 

Албан тушаалын нэр

Гэрээний

 үнэ

Өмнөх гүйцэтгэл

12 interim payment

2016 оны 06 сарын 30-ны байдлаар

 авсан цалингийн нийт гүйцэтгэл

Ерөнхий инженер

58,036,364

42,980,769

569,258.67

43,550,028

Угсралтынинженер

193,454,545

143,269,230.88

1,897,528.91

145,166,760

Бригадын дарга

193,454,545

143,269,230.88

1,897,528.91

145,166,760

Цахилгаанчин

236,981,818

175,504,807.83

2,324,472.92

177,829,281

Туслахажилчин

376,841,834

279,082,818.15

3,696,311.58

282,779,130

 

1,058,769,1

784,106,857

10,385,101

794,491,958

 

 

2014 оны 05 сарын 01-ээс 2016 оны 06 сарын 30 хүртэл бодитоор гарсан цалингийн хураангуй.

 

Албан тушаалын нэр

 

Тоо

Бодитоор гарсан

тооцсон

цалин

Байгууллагын

НДШ-12%

Бодитоор гарсан

цалингийн зардал

Ерөнхий инженер

Дундаж-1

 

53,007,402

  6,360,888

59,368,290

Угсралтын инженер

Дундаж-3

108,894,670

13,067,360

121,962,030

ХАБЭА

Дундаж-1

34,510,998

4,141,320

38,652,318

Төслийн ажилтан

Дундаж-1

10,200,376

1,224,045

11,424,421

Бригадын дарга

Дундаж-3

91,684,792

11,002,175

154,498,906

Жолооч, нярав

Дундаж-1

38,444,862

4,613,383

43,058,245

Цахилгаанчин

Дундаж-5

133,840,731

16,060,888

149,901,618

Туслахажилчин

Дундаж-15

270,923,753

32,510,850

303,434,603

Гэрээттуслах ажилчид

Дундаж-44

99,480,437

-

99,480,437

74

840,988,020

88,980,910

981,780,870

             

 

уГ    Гүйцэтгэл болон бодит гарсан цалингийн зардалын зөрүү -187.288.912

 

Үүнээс харагдах дүн

2015 оны 05 сарын 1-нээс 2015 оны 06 сарын 01-ний хооронд гүйцэтгэсэн гүйцэтгэл 55 249 662 төгрөгийн ажлын хөлсөнд хамаарах хэсэг 16 397 547  Нийт 170 891 365 төгрөг.

 

Хавсралт №5

2015 оны 08 сарын 25-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй алдангийн тооцоо

           

Гүйцэтгэл

хийсэн өдөр

Факт болсон өдөр

Алданги тооцож эхлэх өдөр

Алданги тооцох хоног

Алданги бодох

дүн

Алданги

бодох хувь

Алданги

2015-10-15

2015-08-01

2015-08-28

48

70.950.000

0.1

3.405.600.00

2015-10-26

2015-09-01

2015-09-28

28

90.634.207

0.1

2.537.757.80

2016-02-03

2015-12-01

2015-12-28

37

41.746.000

0.1

1.544.602.00

2016-05-11

2016-04-01

2016-04-28

13

33.013.000

0.1

429.169.00

2016-05-28

2017-05-01

2016-05-28

0

45.086.000

0.1

-

 

Нийт

7.917.128.80

 

Хариуцагч Жэй Вай Эн И Эс Си Монголиа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл хариу тайлбартаа ... 1.Эхний гэрээний дагуу нэхэмжлэх төлбөрийн үндэслэл хэсэгт холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.1Нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээний урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэсэн үндэслэлээр 48 312 242 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл Талуудын хооронд 2014 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ"-ний Ерөнхий нөхцөлийн 14-р зүйл ба 18-р зүйлийн 18.6-д заасны дагуу нэхэмжлэгч нь Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон 10 хувийн Гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгснөөс хойш арван дөрөв хоногийн дотор хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй.

1.2Гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг ажлын төлбөрийн даалгавар илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 8 424 969 28 төгрөгийн алданги мөн 2015 оны 5 сарын 1-нээс-2015 оны 6 сарын 1-ний өдөр хүртэл гүйцэтгэсэн гадна каналын ажлын гүйцэтгэлийг хүлээн авч 55 249 662 төгрөгөөр баталгаажуулсан бөгөөд тухайн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алданги болох 7 747 962 82 төгрөг, нийт 68 813 454төгрөг зэргийг нэхэмжилсэн байна.

 

Гэтэл Талуудын хооронд 2014 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ"-ний “Төлбөрийн нөхцөл” хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн үндсэн дээр Захиалагчийн зүгээс хийгдсэн ажлын өртгийг тооцоолж, хийгдсэн ажил хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд түр хугацааны гэрчилгээ гарган. хариуцагчид тухайн хүлээн зөвшөөрөгдсөн ажлын төлбөр төлөгдсөнөөр хариуцагч нэхэмжлэгчид тухайн төлбөрийг төлөх үүргийг хүлээж байдаг.

2. Туслан   гүйцэтгэх   гэрээний   дагуу   нэхэмжлэх   төлбөрийн   үндэслэлтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

2.1 Талуудын хооронд 2015 оны 08 сарын 25 өдөр байгуулагдсан "Туслан гүйцэтгэх гэрээ"-ний үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас сул зогсолт үүссэн ба түүнтэй холбоотойгоор сул зогсолтын улмаас илүү төлсөн цалин, ажлын доголдол засварласны ажлын хөлсөнд 170 891 365  төгрөг, төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн алданги 7 917 128 төгрөг, цалингийн өр 52 658 959 төгрөг нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт 81 542 735 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлыг гэрээнд заасны дагуу гүйцэтгэн, гэрээний ажлын гүйцэтгэлтэй холбоотой аливаа дутагдал доголдлыг гэрээнд хүлээсэн үүргийн дагуу арилгасан тохиолдолд туслан гүйцэтгэх гэрээнд заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаа, төлбөрийн нөхцөлийн дагуу Хариуцагч нь төлөх үүргийг хүлээсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нь өөрт нь төлсөн төлбөрөөс бүхий л татвараа төлөх үүргийг энэхүү гэрээ болон Монгол улсын холбогдох хуулийн дагуу хүлээсэн. Тиймээс нэхэмжлэгч талд үүссэн цалин, НДШ, ХХОАТ-ыг төлөх үүрэг хариуцагчид байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  / 2 хх163-164/

           

2017 оны 04 сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ... “Цогцшийдэл” ХХК (гүйцэтгэгч тал)-аас 2016 оны 11 сарын 04-ны өдөрТөв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК (захиалагч гал)-тай холбогдох "Хамтран ажиллах гэрээ" болон "Туслан гүйцэтгэх гэрээ"-ний дагуу хүлээсэн үүргээ Захиалагч тал биелүүлээгүйн улмаас Гүйцэтгэгчид учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алданги. гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 441 276 992 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээ дараах байдлаар тодруулж байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл: Төв аймгийн Хөшигтийн хөндий гэх газарт Монгол улсын Засгийн газрын захиалгаар Олон улсын нисэх онгоцны буудал (цаашид "ОУНОБ" гэх)барих төслийн хүрээнд ОУНОБ-ын гадна, дотор цахилгаан  хангамжийн 6-р болон 9-р багцын цахилгаан угсралтын ажил (цаашид Гэрээт ажил" гэх) гүйцэтгэхээр “Хамтран ажиллах гэрээ” (цаашид "Эхний гэрээ" гэх)нэртэйгээр 2014 оны 05-р сарын 01-ны өдөр Цогц шийдэл" ХХК (цаашид "Компани" эсхүл "Нэхэмжлэгч" гэх) гүйцэтгэгчээр, "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК (цаашид "Хариуцагч" гэх) захиалагчаар оролцон байгуулсан. Эхний гэрээ хэрэгжиж ажлын нийт гүйцэтгэл 37,3 хувьтай байх үед талууд дахин "Туслан гүйцэтгэх" гэрээг 2015 оны 08-р сарын 25-нд байгуулсан. Тус гэрээгээр Гэрээт ажлын гүйцэтгээгүй байгаа үлдсэн хэсгийн ажльн гүйцэтгэх, гүйцэтгэлийн төлбөрийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тохиролцсон.

 

Гэвч эхний гэрээ байгуулагдсан цагаас эхлэн Гэрээгээр хүлээсэн үүргээ Гэрээгээр тохиролцсон хугацаанд нь биелүүлж байгаагүй. Мөн Туслан гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ Хариуцагч нь байнга зөрчдөг байсан. Эдгээрээс шалтгаалан манай компани нь дараах төлбөрүүдийг нэхэмжилж байгаа. Эдгээрийг багцалж хэлвэл:

1.Эхний гэрээ болон Туслан гүйцэтгэх гэрээний дагуу Нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэж байгаагүйн алдангийг гэрээгээр тохирсон хэмжээгээр.

2.Гэрээний дагуу Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй Багц9 ажлын хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдөр хүртэлх хугацаагаар

3.Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол тус тус нэхэмжилж байна. эдгээрийг нэг бүрчлэн задалж тайлбарлавал,

 

1.Алдангийн үндэслэл: 1.1.Захиалагч нь Эхний гэрээний гол нөхцөлийн 5 дугаар зүйлд заасны дагуу Гэрээний нийт үнийн дүн 2 404 875 593 төгрөгийн 20 хувитай тэнцэх 480 975 119 төгрөгийн урьдчилгааг Гэрээ байгуулагдаж Компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх явуулснаас хойш 14 хоногийн дотор Компанид төлөх үүрэгтэй байсан. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 5 сарын 1-ний өдөр Захиалагчид хүргүүлсэн боловч Захиалагч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2015 оны 8 сарын 25-ныг хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох Эхний гэрээний гол нөхцөлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242 төгрөгийг нэхэмжлэх эрх Компанид үүссэн байна.

1.2.Эхний гэрээний хэрэгжих хугацаанд Гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг Захиалагч нь гэрээнд заасан (Эхний гэрээний баримт бичиг "Ажлын цар хүрээ "-ний 3 дахь хэсэгт заасан) хугацаа болох ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ нэг ч удаа хугацаанд нь биелүүлж байгаагүй. Тодруулбал, эхний Гэрээний хэрэгжилтийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр нь 898 509 814 төгрөг юм. Энэхүү гүйцэтгэлийн хэмжээгээр төлбөр төлөх үүргээ эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд нэг ч удаа биелүүлж байгаагүй. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс удаа дараа шаардсаны үр дүнд Эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн зарим хэсэг буюу 267 088 818 төгрөгийг оны 5 сарын 5-ны өдөр шилжүүлсэн. Үүнээс хойш хоёр дахь гэрээ буюу Туслан гүйцэтгэх гэрээ байгуулахаар талууд тохиролцсоны үр дүнд Гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн дүнг гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлэн тооцохоор тохиролцсон. Ингэснээр Эхний гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан өдөр буюу 2015 оны 8 сарын 25-ны өдөр Компанид шилжүүлсэн. Дээрх үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой өдөр буюу хамгийн эхний гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хамгийн сүүлд хүлээлгэн өгсөн өдөр (2015 оны 8 сарын 01-ний өдөр)-өөс хойш төлбөр төлөгдсөн өдөр (2015 оны 8 сарын 25-ны өдөр) хүртлэх 24 хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож нийт 1 805 351 төгрөгийг Захиалагчаас нэхэмжлэх эрх компанид үүссэн.

1.3Хоёр дахь гэрээ буюу туслан гүйцэтгэх гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулж төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрт төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0,1 хувиар тооцон нийт 13 704 377 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн. (хавсралт №1-ээс үзнэ үү)

Дээрх үндэслэлүүдээр эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу Нэхэмжлэгч нь нийт 63 821 971 төгрөгийг Хариуцагчаас нэхэмжилж байна.

2. Гадна каналын ажлын төлбөр болон түүний алданги Эхний гэрээний2015 оны 5 сарын 1 -ны өдрөөс 2015 оны 6 сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажил болох Гадна Каналын ажлын гүйцэтгэлийг хүлээн авч гүйцэтгэлд тооцогдох төлбөрийг 55 249 662 төгрөгөөр баталгаажуулсан боловч төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Энэ талаар манай Компанийн зүгээс удаа дараа мэдэгдэж байсан боловч Захиалагчийн зүгээс “удахгүй шийдвэрлэнэ” гэх тодорхой бус хариу өгч байсан. Иймд дээрх төлбөрийн алдангид 17 348 393 төгрөг нийт 72 598 055 төгрөгийг Захиалагчаас нэхэмжлэх эрх үүсээд байна. (энэхүү гүйцэтгэсэн ажлын төлбөр болон түүний алдангийн дэлгэрэнгүй тооцоог Хавсралт №2-оос үзнэ үү)

Энэхүү ажил нь эхний гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгдсэн боловч түүний хэрэгжилтийн явцад төлөгдсөн төлбөр болох 898 509 814 төгрөгийн төлбөрт багтаагүй нь Хариуцагчаас ажлын гүйцэтгэлийг дүгнэн төлбөрийг шилжүүлэхдээ ашигладаг interm payment буюу ажлын гүйцэтгэлийн тооцооноос тодорхой харагддаг. Хэрэв гадна каналын ажлын төлбөр нь дээрх төлбөрт багтсан бол гүйцэтгэлийн тооцооны багц 9.1.4 дэх хэсэгт дурдагдах ёстой бөгөөд үүнийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөр илүү өндөр гарах ёстой.

 

3.Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагүйн улмаас учирсан хохирол

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох батлагдсан ажлын зургаар нэхэмжлэгчийг хангах, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт байх Самсунг компаниас ирүүлсэн ажил шалгуулах хүсэлтүүдээр нотлогддог. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь Хариуцагчаас Гэрээний үүргээ биелүүлж байгаагүйгээс өөрт учирсан хохирлыг өөрөө тодорхойлж нэхэмжилж байгаа болно.

 

Энэхүү хохирлыг үнэн бодитойгоор, хөндлөнгийн байр суурьнаас илүү тодорхой гаргуулах үүднээс Нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэсэн нийт ажлын хэмжээ болон хариуцагчийн буруугаас давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ түүний үнэлгээг тогтоолгох хүсэлтэй байгаа болно. Ийнхүү тусгай мэдлэг бүхий шинжээчээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ, хариуцагчийн буруугаас давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг үнэн зөвөөр тодорхойлуулснаар нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нь үнэн бодитоор гарах болно.

 

Эдгээр нөхцөл байдлуудаас үүдэн манай компанид 2014 оны 5 сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 сарын 30-ны өдрийн хооронд дараах хохирол учраад байна.

 

Сул зогсолт, захиалагчийн буруугаас хийгдсэн нэмэлт засварын ажлын хөлс төлөлтөөс үүссэн цалингийн илүү төлөлт-170 891 365 (дэлгэрэнгүй тооцоог хавсралт №4-өөс үзнэ үү) Дээрх хугацаанд хуримтлагдсан Хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өр-81 542 735 (дэлгэрэнгүй тооцоог хавсралт №6-аас үзнэ үү) Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959  төгрөг

 

Иймд "Цогц Шийдэл" ХХК нь "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-тай 2014 оны 5 сарын 1-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ", 2015 оны 8 сарын 25-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-нүүдийн дагуу Захиалагч болох "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна.

 

Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага: 1.Эхний гэрээ болон Туслан гүйцэтгэх гэрээний дагуу Нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэж байгаагүйн алдангийг гэрээгээр тохирсон хэмжээгээр буюу 63 821 971 төгрөг,

2.Гэрээний дагуу Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй Багц 9 ажлын  хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдөр хүртэлх хугацаагаар буюу 72 598 056 төгрөг Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 305 093 058 төгрөг тус тус Нийт 441 276 992  төгрөгийг “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. /3 хх165-168/

2017 оны 06 сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог ихэсгэсэн шаардлагадаа ... "Цогц шийдэл" ХХК (гүйцэтгэгч тал)-аас 2016 оны 11 сарын 04-ны өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК (захиалагч тал)-тай холбогдох "Хамтран ажиллах гэрээ" болон “Туслан гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хүлээсэн үүргээ Захиалагч тал биелүүлээгүйн улмаас Гүйцэтгэгчид учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алданги, гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 441 276 992 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлүүдээр нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл:

 

Төв аймгийн Хөшигтийн хөндий гэх газарт Монгол улсын Засгийн газрын захиалгаар Олон улсын нисэх онгоцны буудал (цаашид "ОУНОБ" гэх)барих төслийн хүрээнд ОУНОБ-ын гадна, дотор цахилгаан хангамжийн 6-р болон 9-р багцын цахилгаан угсралтын ажил (цаашид "Гэрээт ажил" гэх) гүйцэтгэх гэрээг "Хамтран ажиллах гэрээ" (цаашид "Эхний гэрээ" гэх) нэртэйгээр 2014 оны 05-р сарын 01 -ний өдөр "Цогц шийдэл" ХХК (цаашид "Компани" эсхүл "Нэхэмжлэгч" гэх) гүйцэтгэгчээр, "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК (цаашид "Хариуцагч" гэх) захиалагчаар оролцон байгуулсан. Эхний гэрээ хэрэгжиж ажлын нийт гүйцэтгэл 37,3 хувьтай байх үед талууд дахин "Туслан гүйцэтгэх" гэрээг 2015 оны 8-р сарын 25-нд байгуулсан. Тус гэрээгээр Гэрээт ажлын гүйцэтгээгүй байгаа үлдсэн хэсгийн ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэлийн төлбөрийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тохиролцсон.

 

Гэвч эхний гэрээ байгуулагдсан цагаас эхлэн Гэрээгээр хүлээсэн үүргээ Гэрээгээр тохиролцсон хугацаанд нь биелүүлж байгаагүй. Мөн Туслан гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ Хариуцагч нь байнга зөрчдөг байсан. Тухайлбал, ажлын зураг батлуулж өгөхгүй хугацаа алдах, гэрээгээр хүлээсэн хариуцагчийн үүрэг болох шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжөөр хангахгүй байх, шаардлагатай хугацаанд нийлүүлэхгүй байх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаа хожимдуулж шилжүүлэх зэргээр Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байсан байдаг. Үүнтэй холбогдуулан 2016 оны 11 сарын 4-ний өдөр Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 441 276 992 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр "Цогц шийдэл" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ болон, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээс үзэхэд "Цогц шийдэл" ХХК нь 2014 оны 5 сараас эхлэн 2016 оны 7 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2 044 617 500 төгрөг гэж тогтоосон байдаг. Харин нэхэмжлэгч нь гэрээний хэрэгжилтийн хугацаанд давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 251 590 800 төгрөг гэж тогтоосон. Харин хариуцагчийн зүгээс гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1 460 454 493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд авсан байдаг.

Иймд манай компани нь дараах төлбөрүүдийг "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-иас нэхэмжилж байна.

Нэг. Хоёр гэрээний хэрэгжилтийн хугацаанд шилжүүлсэн урьдчилгаа төлбөр болон гэрээт ажлын хөлсийг хугацаа хожимдуулж гүйцэтгэсний хохирол гэрээгээр заасан хэмжээгээр алданги:

1.1.Захиалагч нь Эхний гэрээний гол нөхцөлийн 5 дугаар зүйлд заасны дагуу Гэрээний нийт үнийн дүн 2 404 875 593 төгрөгийн 20 хувьтай тэнцэх 480 975 119 төгрөгийн урьдчилгааг Гэрээ байгуулагдаж Компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх явуулснаас хойш 14 хоногийн дотор Компанид төлөх үүрэгтэй байсан. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 5 сарын 1-ний өдөр Захиалагчид хүргүүлсэн боловч Захиалагч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2015 оны 8 сарын 25-ныг хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох Эхний гэрээний гол нөхцөлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242 төгрөгийг нэхэмжлэх эрх Компанид үүссэн байна.

1.2.Эхний гэрээний хэрэгжих хугацаанд Гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг Захиалагч нь гэрээнд заасан (Эхний гэрээний баримт бичиг "Ажлын цар хүрээ "-ний 3 дахь хэсэгт заасан) хугацаа болох ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ нэг ч удаа хугацаанд нь биелүүлж байгаагүй. Тодруулбал, эхний Гэрээний хэрэгжилтийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр нь 898 509 814  төгрөг юм. Энэхүү гүйцэтгэлийн хэмжээгээр төлбөр төлөх үүргээ эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд нэг ч удаа биелүүлж байгаагүй. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс удаа дараа шаардсаны үр дүнд Эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн зарим хэсэг буюу 267 088 818 төгрөгийг оны 5 сарын 5-ны өдөр шилжүүлсэн. Үүнээс хойш хоёр дахь гэрээ буюу Туслан гүйцэтгэх гэрээ байгуулахаар талууд тохиролцсоны үр дүнд Гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн дүнг гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлэн тооцохоор тохиролцсон. Ингэснээр Эхний гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан өдөр буюу 2015 оны 8 сарын 25-ны өдөр Компанид шилжүүлсэн. Дээрх үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой өдөр буюу хамгийн эхний гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хамгийн сүүлд хүлээлгэн өгсөн өдөр (2015 оны 8 сарын 1-ний өдрөөс хойш төлбөр төлөгдсөн өдөр (2015 оны 8 сарын 25-ны өдөр) хүртэлх 24 хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож нийт 1 805 351 төгрөгийг Захиалагчаас нэхэмжлэх эрх компанид үүссэн.

1.3.Хоёр дахь гэрээ буюу туслан гүйцэтгэх гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулж төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрд төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0,1 хувиар тооцон нийт 13 704 377 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн.

Дээрх үндэслэлүүдээр Эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу Нэхэмжлэгч нь нийт 63 821 971 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

 

Хоёр. Гэрээний дагуу Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй Багц 9 ажлын хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний алданги:

 

2.1.Энэхүү ажил нь Эхний гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгдсэн боловч тус гэрээний хэрэгжилтийн явцад төлөгдсөн төлбөр болох 898 509 814 төгрөгийн төлбөрт багтаагүй нь Хариуцагчаас ажлын гүйцэтгэлийг дүгнэн төлбөрийг шилжүүлэхдээ ашигладаг imterim payment буюу ажлын гүйцэтгэлийн тооцооноос тодорхой харагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь тухайн ажлыг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч тухайн ажлын төлбөрийг талуудын хооронд 2014 оны 5 сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний төлбөрт багтаан тохиролцсон гэж тайлбарлан шилжүүлэхээс татгалздаг. Хэрэв гадна каналын ажлын төлбөр нь дээрх төлбөрт багтсан бол гүйцэтгэлийн тооцооны багц 9.1.4 дэх хэсэгт дурдагдах ёстой бөгөөд үүнийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөр илүү өндөр гарах ёстой. Үүнтэй холбогдуулан Гэрээний дагуу Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй Багц 9 ажлын хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдөр хүртэлх хугацаагаар буюу 74 835 667 18  төгрөг,

Гурав. Нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн боловч төлөгдөөгүй төлбөр:

 

3.1. Нэхэмжлэгч нь хоёр гэрээний хэрэгжилтийн гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хариуцагчаас шалтгаалах нөхцөл байдал (гэрээгээр хүлээсэн бараа материал, ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах үүргээ биелүүлээгүй)-ын улмаас ихэнх ажлыг хүлээн аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Самсунг Си Энд Ти ХХК-иас ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын ихэнхийг хүлээж аваагүй шалтгаан нь цэвэр Хариуцагчийн буруутай үйлдэл (батлагдсан ажлын зургаар нэхэмжлэгчийг хангах, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй)-ээс болсон нь тодорхой харагддаг бөгөөд Нэхэмжлэгчийг ажлын талбайг орхин явснаас хойш бүгдийг хүлээлгэн өгсөн болох нь тодорхой байдаг.

 

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр "Цогц шийдэл" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ болон, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээс үзэхэд "Цогц шийдэл" ХХК нь 2014 оны 5 сараас эхлэн 2016 оны 7 сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2 044 617 500  төгрөг гэж тогтоосон байдаг. Харин нэхэмжлэгч нь гэрээний хэрэгжилтийн хугацаанд давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 251 590 800 төгрөг гэж тогтоосон. Харин хариуцагчийн зүгээс гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1 460 454 493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд авсан байдаг.

 

Энэхүү дүгнэлтээс үзэхэд нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр 571 463 007 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Дөрөв. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр

 

4.1. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох батлагдсан ажлын зургаар нэхэмжлэгчийг хангах, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт байх Самсунг компаниас ирүүлсэн ажил шалгуулах хүсэлтүүдээр нотлогддог боловч шинжээчийн дүгнэлтээр Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ тодорхой болсон холбогдуулан холбогдуулан нэхэмжлэгч нь Хариуцагчаас Гэрээний үүргээ биелүүлж байгаагүйгээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзаж байгаа болно. Харин хариуцагчийн илт буруутай үйлдлүүдийн улмаас давтан гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ болох 251 590 800 төгрөгийн ажлын төлбөрийг тус тус нэхэмжлэх эрх Нэхэмжлэгч "Цогц шийдэл" ХХК-д үүсээд байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:

Нэхэмжлэгчээс өмнө нь буюу 2016 оны 11 сарын 4-ний өдөр гаргасан дараах нэхэмжлэлд Хариуцагчаас 441 276 992 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байсан боловч дээрх үндэслэлүүдийн улмаас нэхэмжлэлийн нийт дүн 961 711 445  төгрөг болж нэмэгдэж байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг 520 434 453  төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Иймд "Цогц Шийдэл" ХХК нь "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-тай 2014 оны 5 сарын 1-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ", 2015 оны 8 сарын 25-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-нүүдийн дагуу Захиалагч болох "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр, хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө аваагүй ажлын төлбөр, гэрээний хугацаанд гүйцэтгэсэн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна.

Үүнд:

1.Урьдчилгаа төлбөр, Эхний гэрээ болон Туслан гүйцэтгэх гэрээний дагуу Нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэж байгаагүйн алдангийг гэрээгээр тохирсон хэмжээгээр буюу 63 821 971 төгрөг,

2.Гэрээний дагуу Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй Багц 9 ажлын хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдөр хүртэлх хугацаагаар буюу 74 835 667 18 төгрөг,

3.Нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр 571 463 007 төгрөг,

4.Давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг

Нийт 961 711 445 төгрөгийг Хариуцагч "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хавсралт №1 Хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцсон хүснэгт

 

Он сар

Санхүүжилтийн

 Нэр

 

Дансаар орж ирсэн дүн

Алданги бодох эхлэх хугацаа

Алданги 

бодсон хоног

Алданги

бодох хувь

Алданги

6/30/2014

Урьдчилгаа

480,975,119

50,000,000

5/14/2014

47

0.05

11,302,915

8/12/2014

Урьдчилгаа

430,975,119

120,000,000

6/30/2014

43

0.05

9,265,965

12/26/2014

Урьдчилгаа

310,975,119

30,000,000

8/12/2014

136

0.05

21,146,308

1/13/2015

Урьдчилгаа

280,975,119

70,000,000

12/26/2014

18

0.05

2,528,776

1/30/2015

Урьдчилгаа

210,975,119

100,000,000

1/13/2015

17

0.05

1,793,289

3/12/2015

Урьдчилгаа

110,975,119

110,975,119

1/30/2015

41

0.05

2,274,990

Урьдчилгаа төлбөрийн нийт алданги

48,312,243

 

1-р гүйцэтгэл

898,509,817

 

 

 

 

 

5/5/2015

1-р гүйцэтгэл

 

267,088,818

-

0

-

-

8/25/2015

1-р гүйцэтгэл

748,063,937

150,445,880

8/1/2015

24

0.05

1,805,351

Нэгдүгээр гүйцэтгэлийн      1 алданги

1,805,351

9/21/2015

 

70,950,000

20,000,000

9/5/2015

16

0.1

1,135,200

10/15/2015

2-р гүйцэтгэл

50,950,000

50,950,000

9/21/2015

24

0.1

1,222,800

10/26/2015

3-р гүйцэтгэл

90,634,207

90,634,207

10/5/2015

21

0.1

1,903,318

11 /26/2015

4-р гүйцэтгэл

30,848,379

30,848,379

11/5/2015

21

0.1

647,816

12/26/2015

5-р гүйцэтгэл

81,893,000

81,893,000

12/5/2015

21

0.1

1,719,753

2/3/2016

6-р гүйцэтгэл

41,746,000

41,746,000

1/5/2016

29

0.1

1,210,634

2/26/2016

7-р гүйцэтгэл

67,101,000

67,101,000

2/5/2016

21

0.1

1,409,121

3/15/2016

8-р гүйцэтгэл

31,729,000

20,000,000

3/5/2016

10

0.1

200,000

3/28/2016

 

 

11,729,000

11,729,000

3/15/2016

13

0.1

152,477

5/11/2016

9-р гүйцэтгэл

33,013,000

33,013,000

4/5/2016

36

0.1

1,188,468

5/28/2016

10-р гүйцэтгэл

45,086,000

45,086,000

5/5/2016

23

0.1

1,036,978

6/28/2016

11 -р гүйцэтгэл

68,944,000

68,944,000

6/5/2016

23

0.1

1,585,712

7/28/2016

12-р гүйцэтгэл

12,700,000

12,700,000

7/5/2016

23

0.1

292,100

Нийт санхүүжилт

1,473,154,403

1,473,154,403

2-12 дугаар гүйцэтгэлийн нийт алданги

13,704,377

Нийт алданги

 

 

 

63,821,971

 

            Хавсралт №1 Хамтран ажиллах гэрээний явцад гүйцэтгэсэн ажил болох Каналын ажил төлбөр болон түүний алдангийн тооцоо

           

Төлбөр

төлсөн өдөр

Ажил гүйцэтгэж

хүлээлгэн өгсөн өдөр

Алданги тооцож дууссан өдөр

Нийт алдангийн тооцох өдөр

Алданги бодох

 дүн

Алданги бодох

хувь

Алданги

Төлөгдөөгүй

2015.06.01

2017.06.07

709

55.249.662

0.05

17.348.393

 

нийт

74.835.667.18

 

Хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа ... “Цогц шийдэл” ХХК нь нэхэмжлэлтэй "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс 2017 оны 06 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг бүхэлд нь эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

2016 оын 11 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь тус шүүхэд хариуцагчаас 441 276 992 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжпэлийг гаргадаг. Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй. Одоо нэхэмжпэлийн шаардлагаа 520 434 453 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа ба ийнхүү нэмэгдүүлсэн нэхэмжпэлийн шаардлагаа дараахийн нэгэн адил тайлбарлаж байна. Үүнд:

 

1.Урьдчилгаа төлбөр, эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 63 821 971 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнүүдийн дагуу хариуцагчид гэрээний нийт төлбөрийн 20 хувьтай тэнцэх хэмжээний баталгааг гаргаж өгөх ёстой байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй. Иймээс тухайн төлбөртөө холбоотой алдангийг нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

 

2.Гадна каналын ажлын төлбөр болон түүний хугацаа хэтрүүлсний алданги болох 74 835 667 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэхүү төлбөр нь эхний гэрээний төлбөрт багтан нэгэнт төлөгдсөн төлбөр учраас хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.Нийт хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 571 463 007 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь энэхүү 571 463 007   төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь ажлын гүйцэтгэлийн төлбөрийг 20 хувиар буюу 496 000 000 төгрөгөөр илүү төлсөн  байдаг бөгөөд үүнтэй холбоотой   нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг.

 

4. Давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 251 590 800 төгрөгийг нэхэмжилсэн байна. Туслан гүйцэтгэх гэрээний 14.1.2-т заасны дагуу туслан гүйцэтгэгч буюу "Цогц шийдэл" ХХК нь ажилд гаргасан алдаа дутагдал эндэгдлийг хариуцан арилгах үүрэг хүлээсэн ба ийнхүү дахин гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор гарсан зардлыг үндсэн туслан гүйцэтгэгч буюу Жэй Вай Эн И Си Эс Монголиа ХХК-иас нэхэмжлэх эрхгүй гэж гэрээнд заасан. Иймд нэхэмжлэгч нь давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 251 590 800 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. / 4 хх101-102/ гэжээ.

Нэхэмжлэгч Цогц шийдэл ХХК-ийн төлөөлөгч Б.Батцог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-тай байгуулсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2015 оны 08 сарын 25-ны өдрийн Туслан гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбогдуулан 441 276 992 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай хүсэлтээр  шинжээч томилж, нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоосон. Ингээд шүүх хуралдаан дээр  2017 оны 06 сарын 07-ны өдөр гаргасан   961 711 445 төгрөг гаргуулах тухай шаардлагаа дэмжиж оролцож байна. Миний бие нь 2014 оны 8 сард Цогц шийдэл ХХК-ийн захиралаар томилогдож, энэ ажилд гар бие оролцох болсон.

Хариуцагч компани нь эхний гэрээгээр хүлээсэн үүрэг болох урьдчилгаа төлбөрийг цаг хугацаанд төлөөгүй, манай компаний хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг  тогтоосон хугацаанд төлөөгүй тул алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн 2 дахь гэрээ байгуулагдсаны дараа хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөөгүй тул гэрээнд зааснаар алданги нэхэмжилж байгаа. юм. Эдгээр ажлын төлбөрийг байнга шаардаж байсан тэгэхэд бид мэдэхгүй, дээш нь танилцуулая гэдэг боловч  шийдэхгүй өнөөдрийг хүрч байна.  

Гадна каналын ажлын төлбөрийг эхний гэрээг дүгнэсэн үнийн төлбөрт багтсан гэж байгаа боловч энэ ажлын төлбөр төлөгдөөгүй. 2 талын байгуулсан 2 гэрээгээр Цогц шийдэл ХХК нь өглөө ажлын талбар дээр ирээд материал тоног төхөөрөмжөө аваад ажлын зургын дагуу гүйцэтгэх үүрэгтэй, хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа  ХХК нь батлагдсан ажлын зургаар хангаж, бараа материалыг бэлтгэх үүрэгтэй байгаа. Гэтэл хариуцагч нь гол үүрэг болох батлагдсан ажлын ажлын зургаар хангадаггүй. Зураг шаардахаар эхлээд  танайх хийчэх, хийсэний дараа батлуулаад өгнө гэх мэтээр ажил гүйцэтгүүлдэг мөн шаардлагатай бараа материалаар хангах үүргээ биелүүлэхгүй олон удаа шаардсанаар  хугацаа алддаг, тоног төхөөрөмжөөр хангаагүйгээс сул зогсолт ихэсгэдэг,  ингээд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлдөггүй зэрэг олон зөрчил гаргасан. Энэ мэт хариуцагч компаний үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 07 сарын 24-ний өдөр манай компани ажлын талбайг орхисон.

Хариуцагч компаний буруутай үйл ажиллагаанаас манай компаний хийж гүйцэтгэсэн ажлыг Самсунг си энд ти ХХК хүлээж аваагүй байдаг, энэ ажлыг бид олон удаа давтан гүйцэтгэсэн хөлсийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн шүүхэд гаргаж өгсөн 18 улаан дэвтэр, инженерийн 5 дэвтэрт 6 дугаар багцын ажил бичигдсэн бөгөөд эдгээр нотлох баримтаар нийт гүйцэтгэсэн ажлын төлбөрийг мөн нэхэмжилж байгаа юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны  05 сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн 2 404 587 593 төгрөг, урьдчилгаа төлбөр 20 хувь буюу 480 975 119 төгрөг гэж, гэрээний гол нөхцөлийн 4 дэх талд ...төлөөгүй ажлын хөлсний дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05 хувь гэж заасан. Манай компани урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 05 сарын 01-ний өдөр  хүргүүлсэн боловч хариуцагч нь урьдчилгаа төлбөр 480 975 119 төгрөгийг 2015 оны 08 сарын 25 хүртэл хэсэгчлэн төлсөн байгаа. Энэ нь дансаар харагдана. Иймд урьдчилгаа төлбөрийг хугацаанд төлөөгүй алданги 48 312 242 төгрөгийг нэхэмжилж байна.

-хариуцагч нь гэрээний ажлын цар хүрээ хэсгийн 3 дах хэсэгт зааснаар ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан. Эхний гэрээний хэрэгжилтийн явцад хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 150 445 880 төгрөгийг  2015 оны 08 сарын 01-ний өдөр төлөх байсан боловч 2015 оны 08 сарын 25-ны өдөр төлсөн байдаг. Энэ хугацааны алданги  1 805 351 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.

-2015 оны 08 сарын 25-ны өдөр байгуулагдсан Туслан гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн 2015 оны 09 сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 сарын 28-ны өдөр хүртэл хугацааны ажлын төлбөр 574 644 586 төгрөгийн алданги 13 704 377 төгрөг, нийт алданги 63 821 971 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

2. Эхний гэрээний хэрэгжилтийн явцад хийж гүйцэтгэсэн ажил буюу багц 9 ажлын хэсэг болох гадна каналын ажлыг хариуцагч тал хүлээн авсан боловч төлбөрийг төлөөгүй. Төлбөр төлөхгүй шалтгааныг эхний гэрээг 2015 оны 08 сарын 25-ны өдөр  дүгнэсэн ажлын төлбөр 898 509 814 төгрөгт багтсан гэдэг. Гэтэл энэ нь ажлын гүйцэтгэлийн тайлан дурдаагүй байдаг бөгөөд бид олон удаа шаардсан боловч шийдэгдээгүй байгаа. Энэ ажлын хөлс  55 249 662 төгрөг, эхний гэрээний 4 дэх хэсэгт зааснаар 0.05 хувийн алданги тооцож 17 348 393 төгрөг, нийт 74 835 667 18 төгрөгийг нэхэмжилж байна.

3. Нэхэмжлэгч нь 2 гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагчийн өгсөн зургийн дагуу, өгсөн бараа материалаар ажлыг хийж гүйцэтгэсэн, гэтэл Самсунг си энд ти ХХК-иас гаргасан нотлох баримтаар гүйцэтгэгч нь батлагдсан ажлын зургаар гүйцэтгээгүй, өөр буруу материалаар хийсэн гэж хүлээж аваагүй байдаг. Энэ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа гэдэг харагдана. Гэтэл нэхэмжлэгчийг ажлын талбайг орхиж явснаас хойш энэ бүх ажлыг хүлээж авсан байдаг.

Шинжээч нь  Цогц шийдэл ХХК-ийн 2014 оны 05 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарын 24 хүртэл хийж гүйцэтгэсэн нийт ажлын хэмжээг 2 044 617 500 төгрөг гэж дүгнэлтээ гаргасан.  Нэхэмжлэгч нь гэрээний явцад 1 473 154 403 төгрөгийг хүлээж авсан. Энэ дүгнэлтээс үзэхэд нийт хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс авсан ажлын хөлсийг хасаж 571 463 007 төгрөгийг ажлын хөлсийг нэхэмжлэх эрхтэй юм.

4. хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох батлагдсан ажлын зургаар хангах, шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжөөр хангах үүргээ биелүүлээгүйгээс нэг ажлын маш олон удаа давтан гүйцэтгэсэн байдаг. Энэ олон удаа давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинжээч 251 590 800 төгрөг гэж тогтоосон байгаа. Энэ дүгнэлтийг үндэслэн давтан гүйцэтгэсэн ажлын хөлс 251 590 800 төгрөгийг нэхэмжилж байна.

Нийт шаардлага 961 711 445 төгрөгийг хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 06 сарын 07-ны өдөр нэмэгдүүлсэн байдаг. Энэ шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 18а, 18б-д урьдчилгаа төлбөрийн талаар зохицуулсан байгаа. Гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь банкны баталгаа гаргаснаас хойш 14 хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг төлөх үүрэгтэй. Гэтэл 170 000 000 төгрөгийн баталгааг 2014 оны 08 сарын 07-нд гаргасан байдаг. Гэрээнд зааснаар гүйцэтгэгч тал нь урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаагүй боловч  Жэй Вай Эн И Си Эс Монголиа ХХК нь 480 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн тул алданги төлөх үндэслэлгүй.

-Мөн эхний гэрээний ажлын цар хүрээ хэсгийн 3, 4 дэх хэсэгт төлбөр төлөх ажиллагааны талаар тусгасан бөгөөд энэ хэсэгт зааснаар туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын тайлангаа сар бүрийн 25 ны дотор захиалагч талд хүргүүлж улмаар гэрчилгээ олгох хүртэл үйлдлийг заасан байгаа тул гүйцэтгэсэн ажлын төлбөрийн алданги 1 805 351 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

- 2015 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан туслан гүйцэтгэх гэрээний 17 дугаар зүйлийн 5.2-т төлбөрийн нөхцөлийг зохицуулсан байгаа тул  гүйцэтгэсэн ажлын төлбөрийн алданги 13 704 377 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

2.2014 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг 2015 оны 08 сарын 25-ны өдөр цуцлан шинээр гэрээ байгуулсан. Эхний гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлыг 898 509 814 төгрөг гэж тохиролцсон. Гэтэл гадна каналын ажлыг хийж гүйцэтгэсэн хугацаа нь 2015 оны  05 сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 сарын  01 хүртэл гэж нэхэмжлэгч өөрөө тодорхойлж байгаагаас үзэхэд энэ ажлын төлбөр нь эхний гэрээг дүгнэхэд төлөгдсөн төлбөр юм. Иймд каналын ажлын төлбөр, алданги 74 835 667.18 төгрөгийг зөвшөөрөхгүй.

 

3.Нэхэмжлэгч нь шаардлагаа ихэсгэхдээ шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2 044 617 500 төгрөгөөс хүлээн авсан 1 460 454 493 төгрөгийг хасаж, зөрүү 571 463 007 төгрөгийг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс гэж нэхэмжилсэн байгаа. Шинжээчийг томилохдоо тусгай мэдлэг шаардлагатай гэж үзсэн тохиолдолд томилно. Гэтэл хэрэгт байгаа нотлох баримтууд нь тусгай мэдлэг шаардагдахгүй гэж үзсэн бөгөөд шинжээч томилохыг зөвшөөрөөгүй, гомдол гаргасан, шүүх миний гомдлыг хангаагүй.

Гэтэл шинжээчээр томилогдсон Итгэл Эстеймет ХХК нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.3-д зааснаар эрх бүхий этгээдийн тавьсан асуултад хариулна гэж заасан байхад 18 улаан дэвтэр, инженерийн 5 дэвтрээр ажлын тоо хэмжээ биш хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан байдаг. Мөн хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүхээс нэмэлт нотлох баримт хүсэх эрхтэй байхад шүүхээс шаардлагатай баримтыг шаардаагүй атлаа нэхэмжлэгчээс санхүүгийн тайлан 3 хавтас зэргийг гаргуулж өөрийн санаачлагаар нотлох баримт гаргаж үнэлгээ гаргасан байдаг. Энэ нь хуульд зааснаар шинжээчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл байгаа. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 571 сая зөвшөөрөхгүй.

4. Гүйцэтгэгч нь ажлыг технологийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй, захиалагчийн ямар буруутай үйлдлээс эдгээр ажлуудыг давтан гүйцэтгэсэн нь тодорхойгүй тул давтан гүйцэтгэсэн ажлын хөлс төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын гаргасан хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Цогц шийдэл ХХК хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа ХХК-ид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2016 оны 11 сарын өдөр 04-ний өдөр 441 276 992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2016 оны 12 сарын 09-ний өдөр тухайн шаардлагаа тодруулсан, 2017 оны 04 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан,

2017 оны 06 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа төрлийн хувьд өөрчлөн, хэмжээний хувьд ихэсгэж ажлын хөлс, төлбөрийг хугацаанд төлөөгүй алданги, давтан гүйцэтгэсэн ажлын хөлс нийт 961 711 445 төгрөгийг шаардан шүүх хуралдаан дээр энэхүү шаардлагаа дэмжиж оролцсон болно.  /1 хх1-3, 2хх 119-129, 3хх165-175/.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Цогц шийдэл ХХК нь ажил гүйцэтгэгч талыг  хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа ХХК нь захиалагч талыг төлөөлөн 2014 оны 05 сарын 01-ний өдөр Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын гадна,  дотор цахилгаан хангамжийн 6 болон 9 дүгээр багцын ажлыг хийж гүйцэтгэхээр,  2014 оны 04 сарын 30-наас  2017 оны 01 дүгээр сар хүртэл хугацаатай, гэрээний үнэ 2 404 875 593 төгрөг, Цогц шийдэл ХХК-иас шалтгаалж хугацаа хоцорсон тохиолдолд ажил  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.05 хувь алданги, Жэй Вай Эн И Си Эс Монголиа ХХК нь төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй ажлын хөлсний дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05 хувь алданги төлөхөөр, гэрээний дагалдах бичиг баримтуудад ажлын цар хүрээ, ажлын ерөнхий нөхцөл, төслийн захиргааны хураангуй, зураг төсөл, техникийн нөхцөлүүд, тендерийн баримт бичгүүд гэсэн дараалалтай байхаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ.  / 1 хх 7-30/

 

Улмаар талууд 2015 оны 08 сарын 25-ны өдөр Цахилгааны ерөнхий ажлын туслан гүйцэтгэх гэрээ байгуулан өмнө байгуулсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг цуцлан, цаашид талуудын хооронд Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудлын гадна, дотор цахилгаан хангамжийн 6 болон  9 дүгээр багцын ажлыг цаашид хийж гүйцэтгэхээр, тус гэрээ нь

  1. Туслан гүйцэтгэх гэрээ,
  2. Хавсралт /тусгай нөхцөл/
  3. Туслан гүйцэтгэх гэрээний ажлын хамрах хүрээ,
  4. Ерөнхий нөхцөл
  5. Туслан гүйцэтгэх гэрээний ажлын тоо хэмжээ,
  6. Ажлын хөтөлбөр
  7. Туслан гүйцэтгэх гэрээний ажлын техникийн шаардлага,
  8. Туслан гүйцэтгэх гэрээний ажлын зураг болон талбайн ЭМААБО-ны журам гэсэн дараалалтай байхаар,

хавсралтын 17.1-т гэрээний нийт үнэ 2 310 358 248 төгрөг, анхны туслан гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэлд төлөх үнэ 2014 оны 05 сарын 01-нээс 2015 оны 08 сарын 01 хүртэл 898 509 814 төгрөг, энэхүү туслан гүйцэтгэх гэрээний үнэ 1 411 848 434 төгрөг байна гэж заажээ. /1 хх 53-130/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, мөн 2015 оны 08 сарын 25-ны өдрийн Цахилгааны ерөнхий ажлын туслан гүйцэтгэх гэрээний агуулгаас дүгнэхэд тухайн гэрээ нь нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх бүхий хоёр талын, хариу төлбөртэй, урт хугацааны хэлцэлд хамаарах бөгөөд шүүхээс зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

   

Дээрх гэрээний хэрэгжилтийн хугацаанд захиалагч  Жэй Вай Эн И Си Эс Монголиа ХХК-иас гүйцэтгэгч Цогц шийдэл ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2015 оны 11 сарын 28-ны өдрийн 0216 тоот, 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 0216 тоотоор мэдэгдэж,  2016 оны 07 сарын 05-ны өдрийн 0336 дугаартай тодорхойлолтоор ажлыг зогсоох тухай албан бичиг хүргүүлсэн /хх/

 гүйцэтгэгч Цогц шийдэл ХХК нь ажил зогсоох тухай захиалагчийн 0336 дугаартай албан бичигт 2016 оны 07 сарын 07-ны өдөр 16/84 дугаартай албан бичгээр хариу хүргүүлж, улмаар 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 16/85 дугаартай албан бичгээр 2016 оны 07 сарын 22-ны өдрөөс ажлаа зогсоосон тухай мэдэгдсэн зэрэг байдлаас дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 сарын 25-ны өдрийн туслан гүйцэтгэх гэрээг зохигч талуудын хэн алины санаачлагаар цуцалсан гэж үзэхээр байгаа бөгөөд гэрээ цуцалсан талаар талууд маргаангүй байна. /1 хх 229-233/ .

 Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага бүрийг тус тусад нь дүгнэж үзээд дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэг: 1.1. Урьдчилгаа төлбөрийг хугацаанд төлөөгүй алданги 48 312 242 төгрөг гаргуулах  шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...2014 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний 4 дэх зааснаар нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчид 2014 оны 05 сарын 01-ний өдөр явуулсан байтал 2014 оны 06 сарын 30-нд 50 000 000 төгрөгийг дансанд хийж, 2015 оны 03 сарын 12 хүртэл 480 975 119 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлсэн. Иймд гэрээний 4 дэх хэсэгт зааснаар хоног тутам 0.05 хувийн алданги тооцож 48 312 242 төгрөгийг шаардсан

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...2014 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний төслийн захиргааны хураангуй хэсгийн  18а, 18б-д банкаар баталгаажсан урьдчилгаа төлбөрийн батлан даалт гарснаас 14 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан. Гүйцэтгэгч нь банкны баталгаа гаргаагүй боловч 2014 оны 06 сарын 30-нд 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн улмаар Худалдаа хөгжлийн банкнаас 2014 оны 08 сарын 07-нд 170 000 000 төгрөгийг баталгаа гаргаснаар урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг шилжүүлсэн тул алданги 48 312 242 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.   

Нэхэмжлэгчээс судлуулсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн урьдчилгаа төлбөр хэсэгт ...нэхэмжлэх гарын үсэг зурж, гүйцэтгэгч тал урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх илгээсний дараагаар захиалагч тал 14 хоногийн дотор гэрээний нийт дүнгийн 20 хувьтай тэнцэх төлбөрийг урьдчилан гүйцэтгэгч талд төлнө гэж заасан байна. /1хх15/

Гэрээний энэхүү хэсгийг шүүхээс орчуулуулсан орчуулагч ...туслан гүйцэтгэгч компаниас нэхэмжлэл болон урьдчилгаа төлбөрийн бонд хүлээж авсаны дараа тэргүүлэгч компани нь гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг 14 хоногийн дотор туслан гүйцэтгэгч компанид төлөх ёстой гэж орчуулжээ. /3хх110/

Иймд гэрээний энэхүү хэсгийг хууль сануулан орчуулсан орчуулгыг шүүх үнэлэх нь зүйтэй бөгөөд хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэгч тал буюу Цогц шийдэл ХХК нь урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргах үүрэгтэй гэж үзнэ.  

Харин гүйцэтгэгч нь гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 480  975 119 төгрөгийн нэхэмжлэхийг гэрээ байгуулсан 2014 оны 05 сарын 01-ний өдөр захиалагчид хүргүүлсэн гэх боловч энэ тухай нотлох баримт хэрэгт огт авагдаагүй  түүнчлэн гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах үүргээ хэсэгчлэн гүйцэтгэсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны 2014 оны 08 сарын 07-ны өдрийн 463 DBG/14/3864 дугаартай “Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-ид Цогц шийдэл ХХК-ийн 170 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаажуулалт гаргасан албан бичгээр тогтоогдож байна. /3хх44/

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүн бий болж, захиалагч хүлээн авсаны дараа хөлс төлөх үүрэг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийн баталгаажуулалтыг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 05 сарын 01-ний өдөр гаргаагүй нь хариуцагч урьдчилгаа төлбөрийн алданги төлөх  үүрэг үүсэхгүй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан “хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Цогц шийдэл ХХК  урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нь хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхгүй байна.

 

            1.2.Эхний гэрээний явцад гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг 2015 оны 08 сарын 01-ны өдөр төлөөгүй алданги 1 805 351 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

             

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...эхний гэрээний 3 дахь хэсэгт зааснаар ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш захиалагч нь 35 хоногийн дотор төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж байгаагүй. Эхний гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 150 445 880 төгрөгийг 2015 оны 08 сарын 01-ний өдөр шилжүүлэх байтал 2015 оны 08 сарын 25-ны өдөр шилжүүлсэн тул 24 хоног тутамд 0.05 хувийн алданги 1 805 351 төгрөг нэхэмжилнэ гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...туслан гүйцэтгэгч нь эхний гэрээнд зааснаар сар бүрийн 25-ны дотор нэхэмжлэхээ явуулж, захиалагч гэрчилгээ олгох үйлдэл  хийснээр төлбөрийг төлөх үүрэг үүснэ, энэ үүргээ биелүүлсэн баримтгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн энэ шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний хүрээнд зохицуулагдсан маргаан байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний ажлын цар хүрээ хэсгийн 3 төлбөрийн нөхцөлд... Гүйцэтгэгч тал гүйцэтгэсэн ажлын төлбөрийн даалгаврыг сар бүрийн 25-ны дотор илгээнэ. Үндсэн гэрээлэгч тал ажил захиалагч талд 30 хоногийн дотор төлбөрийг шилжүүлж, захиалагч тал ажил гүйцэтгэгч талд 5 хоногийн дотор шилжүүлэг хийнэ гэжээ./1хх15/

 

Гэрээний дээрх заалтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох ажлын хөлс төлөх арга, журам, хугацааг талууд гэрээндээ тохиролцон тодорхойлсон гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч тал 2015 оны 08 сарын 01-ний өдөр өмнөх сарын ажлын гүйцэтгэл болох 150 445 880 төгрөгийн ажлын төлбөрийн даалгаврыг захиалагч талд хүргүүлсэн тухай баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд хэргийн бусад баримтаар нотлогдохгүй байна.  

 

Нөгөө талаар  нэхэмжлэгч нь 2015 оны 08 сарын 18-ны өдрийн 15/140 дугаартай бичгээр 150 445 880 төгрөгийн алданги нэхэмжилж хариуцагчид хүргүүлсэн байх боловч талууд 2014 оны 05 сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг 2015 оны 08 сарын 25-ны өдөр цуцлан төлбөрийн талаар тохиролцсон болох нь

2015 оны 08 сарын 25-ны өдрийн гэрээний удиртгал хэсгийн ...3 дугаарт “ туслан гүйцэтгэгч нь гэрээний ажлын үлэмж хэсгийг зураг, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж дуусан, ерөнхий туслан гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид гаргасан урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн” гэж тусгагдсан байгаагаар тогтоогдож байгаа ба  талууд 2014 оны 05 сарын 01-ний өдрийн гэрээний гүйцэтгэл, төлбөрийн хэмжээг 2015 оны 08 сарын 25-ны өдөр дүгнэсэн бөгөөд гүйцэтгэлийн алдангийн талаар тусгаагүй байх тул алданги шаардах эрхгүй юм. /1 хх55, 212/

 

1.3. 2015 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан туслан гүйцэтгэх гэрээгээр 2015 оны 09 сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 сарын 28 хүртэл хугацаанд гүйцэтгэсэн 2 дугаар гүйцэтгэлээс 12 дугаар гүйцэтгэлийн 574 644 586 төгрөгийн ажлын хөлсийг тодорхой үе шаттай хугацаанд төлөөгүй алданги 13 704 377 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч компани 2 дугаар гүйцэтгэлийн төлбөрийн 70 950 000 төгрөгийг 2015 оны 09 сарын 21-ний өдөр төлсөн. Энэ төлбөр нь 2015 оны 08 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын хөлс бөгөөд  захиалагч тал нь 2015 оны 09 сарын 05-нд төлөх үүрэгтэй байсан.

Энэ мэтээр 12 тооны гүйцэтгэлийн ажлын төлбөр нь нэхэмжлэгч компаний дансанд орж ирсэн өдрөөс өмнөх сарын ажлын гүйцэтгэлийн хөлс юм. Иймд гэрээнд зааснаар тухайн дансанд орж ирсэн гүйцэтгэлийн төлбөрийг тухайн өдрийн өмнөх сараас тооцож нийт 13 704 377 төгрөгийг шаардана гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Туслан гүйцэтгэх гэрээний 17 дугаар зүйлд төлбөр төлөх талаар зохицуулсан тул нэхэмжлэх үндэслэлгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэлийн энэ шаардлага нь талуудын хооронд байгуулсан 2015 оны 08 сарын 25-ны өдрийн Туслан гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдах маргаан байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх  гэрээний 17 дугаар зүйлд Төлбөрийн талаар зохицуулсан бөгөөд 17.3.1-т Туслан гүйцэтгэгч сар бүрийн эхний долоо хоногийн дотор өмнөх сарын гүйцэтгэлийнхээ үнийн дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий туслан гүйцэтгэгчийн заасан тайлангийн хэлбэрээр дөрвөн хувь үйлдэн холбогдох нотолгоо баримтын хамт Ерөнхий туслан гүйцэтгэгчид хүргүүлнэ гэж  заажээ. /1хх116/

 

Гэрээний дээрх заалтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох ажлын хөлс төлөх арга, журам, хугацааг талууд гэрээндээ тохиролцон тодорхойлсон гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч тал 2015 оны 09 сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 сарын 28-ны өдөр хүртэл хугацааны 2 дугаар гүйцэтгэлээс 12 дугаар гүйцэтгэлийн төлбөрийн даалгаврыг гэрээнд зааснаар сар бүрийн эхний долоо өмнө захиалагчид хүргүүлсэн тухай баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч нь төлбөрийн даалгаврыг захиалагчид хүргүүлсэн өөрт нь үлдэх хувь байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 17.3.1-т төлбөрийн даалгаврыг гүйцэтгэгч тал 4 хувь үйлдэнэ гэж заасан байгаа нь туслан гүйцэтгэгчийн өөрийн үүргийг тодорхойлсон бөгөөд тэрээр энэхүү үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс судлуулсан 2016 оны 02 сарын 26-ны өдрийн 16/26 дугаартай хариуцагчид хүргүүлсэн албан бичигт ...Цогц шийдэл ХХК нь тухайн нэг сарын 01-нээс 31-ний хооронд хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг төсвийн дагуу бодож танай гүйцэтгэл хариуцаж буй инженерүүдээр хянуулж, шалгуулсаны эцэст санхүүжилтийг дараа сарын 26-нд авдаг билээ” гэсэн нь гэрээнд зааснаар төлбөрийн даалгаврыг хүргүүлэх үүрэгтэй болох нь тогтоогдож байна. /1хх223/

 

Иймд  Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан “хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь төлбөрийн даалгаврыг хэрхэн хүргүүлсэн буюу гэрээнд заасан үүргээ хэрхэн гүйцэтгэсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги 13 704 377 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй байна.

 

Хоёр. 2014 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2015 оны 05 сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 сарын 01 хүртэл хугацаанд гадна каналын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 55 249 662 төгрөг, алданги 17 348 393 төгрөг, нийт 74 835 667.18 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...гадна каналын ажлыг гүйцэтгэсэн боловч  төлбөрийг төлөөгүй тул нэхэмжилнэ гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...2015 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан туслан гүйцэтгэх гэрээгээр 2014 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэсэн бүх төлбөр тооцоог дуусгасан. Гадна каналын ажлын төлбөр нь өмнөх гэрээгээр гүйцэтгэсэн 898 509 814 төгрөгт багтсан байгаа тул төлөхгүй гэж маргасан.

 

Энэ шаардлага нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр зохицуулагдах маргаан гэж үзлээ.

 

2014 оны 05 сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 3 төлбөрийн нөхцөлд гүйцэтгэгч тал гүйцэтгэсэн ажлын төлбөрийн даалгаврыг сар бүрийн 25-ны дотор илгээнэ гэж заажээ./1хх15/

Хариуцагч тал 2015 оны 05 сарын 01-нээс 2015 оны 06 сарын 01 хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн гадна каналын ажлыг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд 2015 оны 08 сарын 25-ны өдөр өмнөх гэрээг дүгнэхэд төлбөр төлөгдсөн гэх боловч хариуцагч нь тухайн ажлын хөлсийг төлөөгүй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

-хариуцагч талын 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 0213 дугаартай албан бичигт ...бид 9 дүгээр хэсгийн 5 дахь гүйцэтгэлийн төлбөрийн 72 933 726.00 төгрөгийн нэхэмжлэлийг  2015 оны 11 сарын 06-ны өдөр Цогц шийдэл ХХК-иас хүлээж авсан.

Гэвч гүйцэтгэлийн тооцоон дээрхи ажлын хэмжээг шалгаж үзэхэд 2015 оны 06 сард гадна сувгийн каналд хийгдсэн гэрлийн хоолой болон кабелийн далд ажлыг давхардуулан бичсэн байхыг олж илрүүлсэн. Иймд бид нэхэмжилсэн гадна сувгийн каналд хийгдсэн 65 912 711 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн авч шилжүүлэх боломжгүй болно” гэсэн тодорхойлолт /хариуцагчаас гаргасан албан бичгийн хх67/,

үүний дараа Цогц шийдэл ХХК-ийн 2016 оны 01 сарын 25-ны өдрийн 16/19 дугаартай албан бичгээр ...2015 оны 05 дугаар сард гүйцэтгэсэн каналын ажлын төлбөр 68 сая төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын ажлын гүйцэтгэлийн төлбөр дээр нэмж олгоно уу” тодорхойлолт зэргээс дүгнэхэд 2014 оны 05 сарын 01-ний өдрийн гэрээний гүйцэтгэлийг 2015 оны 08 сарын 25-ны өдөр дүгнэсэн туслан гүйцэтгэх гэрээгээр тогтоосон 898 509 814 төгрөгт гадна каналын ажлын төлбөрийг багтсан гэх  хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй байна. /1хх220/

 

Түүнчлэн 2015 оны 08 сарын 25-ны өдрийн туслан гүйцэтгэх гэрээний удиртгал хэсгийн 2 дугаарт...талууд туслан гүйцэтгэгч нь гэрээний хэсгийг зураг, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж, ерөнхий туслан гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид гаргасан урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн гэж тохиролцсон нь байдлаар тогтоогдож байна.

 

 Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын төлбөр 55 249 662 төгрөгийг мөн талуудын хооронд байгуулсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн гэрээний 4 дэх хэсэгт зааснаар захиалагчаас төлөөгүй ажлын хөлснөөс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.05 хувийн алданги 17 348 393 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Гурав: Гүйцэтгэсэн ажлын төлбөрийн 571 463 007 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...2014 оны 05 сарын 01-нээс 2016 оны 07 сарын 24 хүртэл нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр 2 044 617 500 төгрөг гэж тогтоосон. Үүнээс 1 460 454 493 төгрөгийг хүлээж авсан тул хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийн зөрүү 571 463 007 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...шинжээчийг тусгай мэдлэг шаардагдах асуудал дээр томилдог, энэ асуудал дээр шинжээч томилох шаардлагагүй гэж гомдол гаргаж байсан. Шинжээч томилох шаардлагагүй тул энэ дүгнэлтээр тогтоосон ажлын хөлс 571 463 007 төгрөг нэхэмжилснийг төлөхгүй гэж маргажээ.

 

Энэ шаардлага нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2015 оны 08 сарын 25-ны өдрийн туслан гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдах маргаан байна. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 151/ШЗ2017/01273 тоот захирамжаар Итгэлт эстимейт  ХХК-ийг шинжээчээр томилж, нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргасан инженерийн тэмдэглэл бүхий 5 дэвтэр, барилга  угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл бүхий 18 улаан дэвтэр, Самсунг Си энд ти ХХК-иас гаргасан 220 хуудас бүхий ажлын гүйцэтгэлийн тайлангаар Цогц шийдэл ХХК-ийн  2014 оны 05 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд бичиж тэмдэглэсэн ажлын хэмжээнд дүгнэлт гаргуулсан бөгөөд дүгнэлтээр 2 044 617 500 төгрөгийн үнэ бүхий ажлын тэмдэглэл бичигдсэн байна гэжээ. /3хх186-189, 4 хавтас/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2015 оны 08 сарын 25-ны өдрийн туслан гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн материалаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын гадна болон дотор цахилгаан хангамжийн 6:9 дүгээр багцын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын гүйцэтгэлийн үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг тус тус хүлээсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх 2 гэрээний зүйл нь Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын гадна болон дотор цахилгаан хангамжийн 6:9 дүгээр багцын ажил гэж дүгнэх бөгөөд тухайн ажлыг хийж гүйцэтгэхээр талуудын хооронд байгуулсан  гэрээний үнийг талууд дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд   

-2014 оны 05 сарын 01-ний өдрийн гэрээгээр гэрээний үнийг 2 404  875 593 төгрөг гэж тогтоосон бөгөөд тухайн гэрээг талууд 2015 оны 08 сарын 25-ны өдөр дүгнэж нэхэмжлэгч 898 509 814 төгрөгийн ажил гүйцэтгэж, хариуцагч ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлсөн,

-2015 оны 08 сарын 25-ны өдрийн гэрээгээр гэрээний үнийг 2 310 358 248 гэж тогтоосон бөгөөд энэхүү гэрээгээр 2015 оны 09 сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч 574 644 586 төгрөгийн ажил гүйцэтгэж, хариуцагч энэ ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлсөн  

талууд 2 гэрээний үргэлжилсэн хугацаанд нийт 1 473 154 403 төгрөгийн үр дүн бүхий ажлыг хүлээн авч, хөлс төлсөн байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй болно. Хүлээн авсан, төлсөн хөлсний талаар зохигч талууд дансны хүснэгтийг нотлох баримтаар гаргасныг маргаж, мэтгэлцээгүй байна. /2хх245-246, 3хх174 /

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, хуулийн 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйлээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа өөрөө бус харин гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж дүгнэх нь зүйтэй бөгөөд  ажил гүйцэтгэгч нь хийсэн ажлын үр дүнд бий болсон эд зүйлийг, тодорхой чанарын шаардлагыг хангаж,  захиалагчийн өмчлөлд шижлүүлснээр хөлс авах эрх нь үүсэх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээгээр 1 473 154 403 төгрөгийн үнэ бүхий ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч хөлс төлсөн гэж үзнэ.  

 

Харин шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээ нь Цогц шийдэл ХХК-ийн 2014 оны 05 сарын 01-нээс 2016 оны 07 сарын 24-ний өдөр хүртэл хугацааны ажлыг бичиж тэмдэглэснийг мөнгөн илэрхийллээр тогтоосон гэж дүгнэх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ажлын үр дүн гэж үзэх үндэслэлгүй нөгөө талаар 571 463 007 төгрөгийн үнэ бүхий ажлын үр дүнг хариуцагч тал хүлээн аваагүй байх тул нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлс нэхэмжлэх эрхгүй байна.

 

Дөрөв: Давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр  251 590 800 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч нь батлагдсан зургаар хангаагүй, шаардлагатай бараа  материал тоног төхөөрөмжөөр хангаагүй зэрэг илт буруугаас 251 590 800 төгрөгийн ажлыг  давтан гүйцэтгэсэн тул гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...нэхэмжлэгч нь доголдолгүй ажил гүйцэтгэх үүрэгтэй, хэдэн удаа гүйцэтгэх нь өөрсдийн хариуцлага тул давтан гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй гэж маргасан.

 

Энэ шаардлага нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2015 оны 08 сарын 25-ны өдрийн туслан гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдах маргаан байна. 

 

Шинжээчээр ажилласан Итгэлт эстимейт ХХК нь нэхэмжлэгчийн 2014 оны 05 сарын 01-нээс 2016 оны 07 сарын 24 хүртэл хугацаанд бичиж тэмдэглэсэн инженерийн тэмдэглэл бүхий 5 дэвтэр, барилга  угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл бүхий 18 улаан дэвтэр, шүүхээр бүрдүүлсэн Самсунг Си энд ти ХХК-иас гаргасан 220 хуудас бүхий ажлын гүйцэтгэлийн тайлангаар тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр Самсунг Си энд ти ХХК-иас гаргасан 220 хуудастай 90 тооны ажил шалгуулах хүсэлтийг нэг бүрчлэн шинжлэн судалж, захиалагчийн хүлээн аваагүй ажлууд нь батлагдсан зургаас зөрсөн, буруу материалаар хийсэн нь захиалагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дахин гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй гэж үндэслэлээ тодорхойлж байгаа боловч энэ нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 05 сарын 01-ний ажил гүйцэтгэх гэрээний ажлын цар хүрээ хэсэгт захиалагч компаний эрх үүрэгт гүйцэтгэлийн зураг төслийг бэлтгэн хүлээлгэн өгөх, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, гарын авлага, сэлбэг материалыг  бэлдэж өгөх талаар  1, 2, 3,13 дугаарт тусгасан  /1хх12-13/

Ажлын ерөнхий нөхцөлийн 1 дүгээр зүйлийн е хэсэгт ажил гүйцэтгэгч нь захиалагч компаниас олгох техникийн нөхцөл, зураг төслийг үндэслэл болгон гүйцэтгэх үүрэгтэй гэж,  /1хх17/

тус зүйлийн 2 дугаарт Ажил гүйцэтгэх явцад батлагдсан зураг төсөлд тусгагдаагүй нэмэлт өөрчлөлт ороход нэн даруй захиалагч болон гүйцэтгэгч талууд судалж үзээд харилцан хамтын шийдвэр гарган цаашид ажлыг үргэлжлүүлнэ гэж /1хх17/

 

2015 оны 08 сарын 25-ны өдрийн туслан гүйцэтгэх гэрээний Удиртгал хэсгийн 3 дугаарт Ерөнхий туслан гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчид төлөх төлбөрийг гэрээгээр харилцан тохиролцсон ажлуудыг гэрээнд заасны дагуу гүйцэтгэн, гэрээний ажлын гүйцэтгэлтэй холбоотой аливаа дутагдал доголдлыг гэрээнд хүлээсэн үүргийн дагуу арилгасны дараа туслан гүйцэтгэх гэрээнд заасан гэрээний үнийн дүн болон бусад төлбөрийг гэрээнд заасан хугацаа, төлбөрийн нөхцөлийн дагуу төлнө гэж, /1хх58/

 

Хавсралт тусгай нөхцөлийн 2.1.6-т туслан гүйцэтгэгч нь үзлэг шалгалтаар илэрсэн аливаа, дутагдлыг түргэн шуурхай засч залруулна /1хх57/,

14.2-т туслан гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэх гэрээний дагуух аливаа угсралтын болон бусад гүйцэтгэлтэй холбоотой үүссэн гологдол дутагдлыг арилгах үүрэгтэй. Туслан гүйцэтгэгч нь гологдол, дутагдлыг арилгахтай холбоотой бүх өртөг, зардлыг хариуцана /1хх61/,

9 дүгээр зүйлийн Өөрчлөлт хэсгийн 9.2-т Туслан гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэх гэрээний ажилд өөрчлөлт оруулах талаар инженер ажил олгогчийн төлөөлөгч, ажил олгогчоос шууд ирүүлсэн баталгаажаагүй зааварчилгааг дагахыг хориглоно. Туслан гүйцэтгэгч нь тус шууд зааварчилгааг хүлээн авах бол энэ талаар ерөнхий туслан гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэж, хэрэв бичгээр ирсэн бол тус зааварчилгааны хуулбарыг ерөнхий туслан гүйцэтгэгчид хүргүүлнэ. Туслан гүйцэтгэгч нь зөвхөн ерөнхий туслан гүйцэтгэгчийн төлөөлөгчөөс бичгээр өгсөн зааварчилгааг мөрдөнө. /1хх101/

Хэмжилт үнэлгээ хэсгийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т Ерөнхий туслан гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийн ажлыг хэмжин бүртгэхдээ туслан гүйцэтгэгчээр хянуулан ажлын тоо хэмжээг инженер ажил олгогчийн төлөөлөгчийн саналтай нэгтгэх бөгөөд хэрэв ерөнхий гэрээний ажлыг хэмжин хянах үед ерөнхий туслан гүйцэтгэгч байлцаагүй бол ерөнхий гэрээний холбогдох заалтын дагуу ажлын хэмжилтийг бодитой бөгөөд туслан гүйцэтгэгч нь хүлээн зөвшөөрсөн гэж тооцно.

Хэрэв туслан гүйцэтгэгч нь ажлын тоо хэмжээний хэмжилтийг хянаж үзээд санал нийлэхгүй байвал хэмжилтийг хянаснаас хойш гурав хоногийн дотор ерөнхий туслан гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ. Хэрэв туслан гүйцэтгэгчээс ажлын хэмжилтийг хянаснаас хойш 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй бол ажлын тоо хэмжээний хэмжилтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасан байна. /1хх114/

 Дээрх гэрээний зүйл хэсгээс үзэхэд захиалагч хэдийгээр батлагдсан зураг төсөв, бараа материалаар хангах үүрэгтэй боловч ажил гүйцэтгэгч нь батлагдаагүй зураг, өөр материалаар ажил гүйцэтгэхийг хориглох  бөгөөд хэрэв энэ батлагдаагүй зургаар ажил гүйцэтгэхээр захиалагчаас заавал бичгээр өгсөн зааварчилгааг дагах үүргийг гэрээнд тусгасан байна.

Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох эд хөрөнгө нь талуудын гэрээгээр тохирсон чанар, шаардлагад нийцсэн байж доголдолгүйд тооцогдох бөгөөд захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 05 сарын 01-нээс 2016 оны 07 сарын 24 хүртэл хугацаанд ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад давтан гүйцэтгэсэн ажлын хөлс нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэлээ.

 

Иймд дээрх нотлох баримтуудыг дүгнээд алданги 63 821 971 төгрөг, ажлын хөлс, алданги 74 835 667.18 төгрөг, ажлын хөлсний төлөгдөөгүй үлдсэн төлбөр 571 463 007 төгрөг, давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг, нийт 961 711 445 төгрөг гаргуулах шаардлагаас 74 835 667.18 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 886 875 778 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн зардал, тэмдэгтийн хураамж:  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 151/ШЗ2017/00465 тоот захирамжаар томилсон орчуулагчийн ажлын хөлс 659 340 төгрөгийг талуудаар тэнцүү хуваан гаргуулж /3 хх72/,

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5 124 463 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 532 128 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож /1хх5, 4 хх62/,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 151/ШЗ2017/3541 тоот захирамж, шүүхийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 151/ШТ2016/00061 тоот тогтоол, шүүгчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 151/ШЗ2017/00250 тоот захирамж, шүүгчийн 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 151/ШЗ2017/1744 тоот захирамжууд шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд  хэвээр байхыг дурдлаа./2хх25, 137-138, 186, 3хх232-235/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 232 дугаар зүйлийн 232.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 344 дүгээр 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1-д зааснаар хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа ХХК-иас 74 835 667.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цогц шийдэл ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 886 875 778 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5 124 463 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа ХХК-иас тэмдэгтийн хураамж 532 128 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цогц шийдэл ХХК-ид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар Жэй Вай Эн И Си Эс Монголиа ХХК-иас 329 670  төгрөг,  Цогц шийдэл ХХК-иас 329 670 төгрөг тус тус гаргуулан орчуулагч Г.Үнэнбатад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 151/ШЗ2017/3541 тоот захирамж, шүүхийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 151/ШТ2016/00061 тоот тогтоол, шүүгчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 151/ШЗ2017/00250 тоот захирамж, шүүгчийн 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 151/ШЗ2017/1744 тоот захирамжууд энэ хуулийн 120.2-д заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОН