Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/162

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор, улсын яллагч З.Энхжаргал, хохирогч Х.Ганзориг, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, гэрч Ө.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 201725030121 дугаартай, 186/2017/0176/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1989 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дүнжингарав худалдааны төвд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 32 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С

         Холбогдсон хэргийн талаар: С.Б нь 2016 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс 07-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 67-1058 тоот хашааны гадна хохирогч Х.Ганзоригтой таксигаар үйлчлүүлсэн мөнгийг дутуу өгсөн гэх төлбөр тооцооноос болж хоорондоо маргалдан улмаар түүнийг авто машинаасаа хүчээр татаж буулгах үедээ түүний биед баруун хөлийн шагай үений гадна, дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:    

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг: 1.1. Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2016 оны 12 дугаар сарын 6-ний өдрөөс 7-нд шилжих шөнө намайг гэрлүүгээ харьж явахад хохирогч такси барихаар гар өргөсөн. Би хаашаа явах вэ гэж асуухад Хайлааст руу явна гэж хэлсэн. Би гэрийг нь хайж 2-3 удаа мухар гудамж руу орсон. Тэгээд гэрт нь хохирогчийг хүргэж өгсөн. Хохирогч хэдэн төгрөг гарсан бэ гэхээр нь би 3.000 төгрөг гарсан гэж хэлсэн. Намайг гэрлүүгээ дагаж ороод мөнгөө авчих гээд миний машинаас түрүүлж буухаар нь би дагаж буусан. Тэгээд гэрлүү нь дагаж орох гэхэд 2-3 нохой надруу дайрахаар нь би айсан, хохирогч гэрлүүгээ ороод намайг чи яахаараа 3.000 төгрөг авдаг юм гээд цохих гэхэд нь би бултсан. Намайг бултахад хохирогч халтираад унасан, газар уначихаад миний хөл хугарчих шиг боллоо чи гэрээс ороод хүн дуудаад өгөөч гэхээр нь би гэрлүү нь орж дүүгийн дуудсан. Дүү нь манай ахыг чи гэмтээсэн байна гэхээр нь би танай ах өөрөө халтирч унасан гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгөх гэсэн боловч гэрийнх нь хаягийн мэдэхгүй болохоор дуудлагаа тасалсан. Тэгээд хохирогчийн дүү нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирж, миний бичиг баримтыг хурааж аваад явсан. Хохирогчийг түргэн дуудаж үзүүл гэж хэлсэн. Цагдаагийн хэлтэс дээр намайг оч гэж хэлэхээр нь би очсон. Цагдаагийн хэлтэс дээр үүрийн 4-6 цаг хүртэл байсан. Намайг жижүүрийн цагдаа өглөө 9 цагт хүрээд ир гээд явуулсан гэв. 1.2. Хохирогч Х.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2016 оны 12 дугаар сарын 6-ны орой намайг манай нэг найз дуудсан. Би 10 гаруй жил такси компанид ажилласан. Би найзтайгаа уулзаад 2-3 шил пиво уусан. Тэгээд гэрлүүгээ харих гээд гараа өргөхөд шүүгдэгч машинтайгаа ирж зогссон. Би машины хойно суугаад явсан. Намайг хаашаа явах вэ гэхээр нь би Хайлааст руу явна гэж хэлсэн. Миний гараа өргөсөн газраас гэр хүртэл 2 километр зайтай. Намайг баруун эргээд гэж хэлэхэд буруу эргээд мухар гудамжруу орсон. Дараа нь манай гэрийн гадаа ирэхээр нь би хэд болсон бэ гэхэд 3.000 төгрөг гэж хэлсэн. Нэг километр нь хэдэн төгрөгөөр яваад байгаа юм бэ, 1.500 төгрөгөөр яваад байгаа юм уу гэхэд шөнө болохоор 1.000 төгрөгөөр явдаг гэж хэлсэн. Би дуудлагын такси үйлчилгээнд олон жил явж байна, чи дуудлагын таксинаас үнэтэй явж байна гэж би шүүгдэгчид хэлсэн. Намайг ууж идчихээд олон зүйл ярьлаа гэж машин дотор бид хоёр маргалдсан. Би надад бэлэн өгөх мөнгө байхгүй байна. Машинаасаа мөнгө авч өгье гэхэд тийм зүйл байхгүй гэж хэлээд машинаасаа бууж хаалга онгойлгоод миний цамцнаас татаж, буулгасан. Би босох гэсэн боловч босч чадахгүй байсан, шүүгдэгчээс намайг дээшээгээ татаад босгоод өгөөч гэсэн боловч намайг баашлаад босохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шүүгдэгчээс хашааруу ороод манай дүүг дуудаад өгөөч гэж гуйсан гэв. 1.3. Гэрч Ө.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…хохирогч таксины жолооч миний хөлийг гэмтээсэн гэж хэлсэн. Би шүүгдэгчийн бичиг баримтыг нь аваад хохирогчид түргэн тусламж дуудаж үзүүлээд араас хүрээд ирээрэй гэж хэлсэн гэв. Хоёр: Шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Ганзоригийн: 2016 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагт өөрийн найз Цогтсайхантай хамт Чингэлтэй дүүргийн 17-н буудлын замын эсрэг талд байх Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Соёл төвийн нэг пабад орж суугаад тус тус 3 пиво уусан. Тэгээд тэндээсээ 03 цаг өнгөрч байхад гараад манай найз машинтай хүн дуудсан болохоор нь ирээд аваад явсан. Би замаас такси барих гээд гараа өргөхөд нэг приус-11 марк машин ирээд зогсохоор нь суугаад хайлааст руу явна гэж хэлсэн, тэр таксины жолооч нь 25-26 насны орчим эрэгтэй хүн байсан бөгөөд би гэрийнхээ хаягийг явж байхдаа зааж өгсөн бөгөөд 15-н буудал өнгөрөөд баруун эргээрэй гэсэн чинь наагуур нь эргээд мухар гудамжруу орсон. Тэндээсээ эргэж гараад зөв гудамж руу ороод манай гэрийн гадна ирсэн, дээрх хоёр мухар гудамжинд орсон нь ямар нэгэн тойрч явсан зүйл байхгүй, явсан километрт тэгэж их нөлөөлөх зүйл байхгүй. Тэгээд гэрийн гадна ирсэн чинь тэр залуу надаас 3000 төгрөг гардаг юм байна гэсэн. Километрийн харсан чинь 2 километр орчим гарсан байхаар нь яагаад 3000 төгрөг гардаг юм бэ гэхэд километр нь 1000 төгрөгөөр явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад бид хоёр маргалдсан. Тэгсэн чинь тэр залуу уурлаад шөнийн цагаар 1000 төгрөгөөр явдаг юм гээд яриад байсан. Би тэр залууд хандаад тийм зүйл байхгүй яахаараа тэгэж явдаг юм бэ гэсэн. Тэгснээ машинаасаа буугаад миний сууж байсан тал буюу баруун талын хойд хаалгыг онгойлгоод хоёр гараараа энгэрээс заамдаад машинаасаа гаргах гэсэн чинь миний баруун хөл суудал доогуур орж таараад газар унасан. Босох гэтэл босож чадахгүй байсан. Тэр залуу намайг худлаа баашлаад байна гээд байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаж манай дүүг дуудаад өг гэж гуйхад тэр залуу гэрт ороод дүүг дуудаж өгсөн, ингээд манай дүү гарч ирээд цагдаа дуудсан. Цагдаа ирэх хүртэл тэр залуу байж байсан. Би 3 жилийн өмнө Тэди төвөөс 410.000 төгрөгөөр самсунг нөүт-2 маркийн гар утас авч байсан. Хэвийн ажилгаатай байсан, одоо 150.000 төгрөгөөр үнэлж байна, хэрэг гарсан өдөр пабаас гараад дүү Гантөмөр лүү залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь такси барьсан. Тэгээд тэр таксины жолооч намайг газар татаж унагаах үед цагдаа болон дүүгээ дуудах гэсэн чинь утас байхгүй байсан болохоор би тэр залууг гуйж дүүгээ дуудуулсан . Манай эхнэр эмийн санд ажилдаг болохоор тэндээсээ эм тариагаа авдаг. Одоогоор баримт байхгүй. Энэ хэрэг болохоос 2 хоногийн өмнө би ТЭБЭ сэрвис такси компанитай гэрээ байгууллаад өдрийн 30.000 төгрөгийн норомтой байдаг. Тэрнээс хойш машинаа барьж чадаагүй байгаад 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс хөл гайгүй болоод ажлаа хийж байгаа, энэ хугацааг тооцоод үзэхээр нийт 33 хоног болж байгаа бөгөөд амралтын хоногуудаа хасахаар 23 хоног болж байгаа ба нийт төлбөр нь 690.000 төгрөг болж байгаа гэх мэдүүлэг. /хх 16-17/, 2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Батсайханы:…2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс 07-нд шилжих шөнө миний бие Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн үүрэг Согоот-116 машин дээр цагдаагийн ахлах ахлагч Оюун-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байхад Согоот 10- аас 2017 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын 66-1058 тоотод таксины жолооч манай ахыг зодсон юм шиг байна гэхээр нь очиж шалгахад 31-98 УБҮ улсын дугаартай приус-11 маркийн автомашин байсан ба хажууд нь 3 хүн байсан. Хөлөө гэмтээсэн гэх залууг дүү нь түшиж зогссон байдалтай таксины жолооч залуу машиныхаа хажууд зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хөлөө гэмтээсэн залуу таксины жолооч намайг машинаасаа татаж гаргахдаа хөл хугалчихлаа гэж хэлсэн. Харин таксины жолооч нь би наад хүнийг чинь яагаачгүй наад хүн чинь өөрөө унаад хөлөө гэмтээчихсэн гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүсийг аваад Цагдаагийн хэлтэс орсон. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас мэдүүлэг, тайлбар авах боломжгүй байсан бөгөөд өөрөө маргааш өргөдөл гаргана гээд байсан. Таксины жолоочийн биеийн байцаалтыг бүртгэн авч жижүүрийн албанд хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх 19-20/, 2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Гантөмөрийн:..2016 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цаг болж байхад би гэртээ орсон. Тэр өдөр хувиараа машинаараа халтууранд явж байгаад оройтсон. Би өөрийн ах Ганзоригийн хашаанд тусдаа гэрт амьдардаг. Тэгээд гэртээ ороод унтаж байтал шөнө 03 цаг өнгөрч байхад хаалга хүн нүдээд байхаар нь онгойлгосон чинь нэг залуу байсан. Би юу хүн бэ гэж асуухад Төөгий мөн үү би таксины жолооч байна танай ах юм шиг байнаа нэг хүн гадаа байна гэсэн, тэгээд би хамт хашаанаас гарах гээд явж байхдаа тэр залуугаас юу болсон юм бэ гэхэд тэр залуу танай ах чинь 17-гоос такси бариад би энд хүргэж ирсэн тооцоо нь 3000 төгрөг гэсэн чинь яахаараа 3000 төгрөг гардаг юм бэ 2000 төгрөг гарнаа гээд бид хоёр маргалдаад, танай ах чинь машинаас буухдаа хальтарч унаад хөл хугалчихлаа гээд баашлаад хэвтээд байна гэж хэлсэн. Тэгээд би хашааны хаалгаар гарахад яг урд талд манай ах газар хэвтэж байсан бөгөөд баруун хөлөө өргөсөн байсан. Тэр үед ах ёо ёо ахын чинь хөлийг наад залуу чинь хугалчихлаа гэж хэлсэн, тэгэхээр нь би тэр залуугаас чи хугалсан юм уу гэсэн чинь тэр залуу би яагаачгүй гээд байсан, тэгсэн чинь манай ах худлаа яриад бай чи намайг буухын хооронд татаж унагаагаад хугалсан биз дээ гэсэн. Би ахаасаа утсаа яасан бэ гэхэд мэдэхгүй байна, харин утас байхгүй байна машинд суухдаа утастайгаа суусан гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан, цагдаагийхан удахгүй ирсэн гэх мэдүүлэг. /хх 23-25/, 2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цогтсайханы:…би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гадуур явж байгаад 10 цагийн орчим хамт ажилдаг Ганзориг руу залгаад хаана байна гэж асуусан, тэгсэн Ганзориг гэртээ байна чи хаана байна гэж зөрүүлээд надаас асуухаар нь хөгшин нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны автобусны харалдаа явж байна гэж хэлсэн чинь Ганзориг наанаа байж байгаарай би очлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ганзориг 17 дугаар автобусны буудал дээр хүрч ирсэн, тэгээд бид хоёр тэр хавийн нэг пабад орсон. Би тэр пабийн нэрийг сайн мэдэхгүй байна, пабад ороод, Ганзориг бид хоёр тус бүр 3 шил пиво ууссан. Тэгэж байгаад таньдаг хүнээ машинтай нь дуудсан учир нь би гадуур явах ажилтай байсан. Удалгүй миний утсаар дуудсан хүн ирсэн. Би Ганзоригийн гэрт чинь хүргэж өгөх үү гэж асуусан чинь хэрэггүй ээ би такси бариад харчихий гэж хэлээд пабын гадаа үлдсэн гэх мэдүүлэг. /хх 26-27/, 2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Эрдэнэбилэгийн:..миний дүү Баянмөнх нь Завхан аймагт амьдарч байгаад 2013 онд хотод орж ирсэн. Баянмөнх нь одоо Дүнжингарав гэсэн нэртэй худалдааны төвд харуулын ажил хийдэг. Манай дүү Баянмөнх нь даруу томоотой, архи, тамхи хэрэглэдэггүй хүн байгаа. Баянмөнх нь надад хэлэхдээ нэг хүнийг гэрийнхэн гадаа хүргэж өгөөд мөнгөө авах гэсэн чинь маргалдсан. Тэгээд тэр хүн намайг цохих гэж байгаад өөрөө халтирч унасан гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх 28-29/, 2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1202 тоот актын: 1. Х.Ганзоригийн биед баруун шагай үений гадна, дотор хавчаар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ахлах зэргийн шинжээч эмч А.Амгаланболд гэсэн дүгнэлт. /хх-37/, Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд: 3.1. Хохирогчийн мэдүүлэг /хх 15-17/, гэрч Ө.Батсайханы мэдүүлэг /хх 23-25/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хх-32/, шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл /хх-35/, С.Бийг сэжигтнээр тооцсон тогтоол, яллагдагчаар татсан тогтоол мэдүүлгүүд /хх 40-48/, С.Бийн зан байдлын тодорхойлолт /хх-56/, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, С.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдлыг тогтоосон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлав. Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов. С.Б нь 2016 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс 07-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 67-1058 тоот хашааны гадна хохирогч Х.Ганзоригтой таксигаар үйлчлүүлсэн мөнгийг дутуу өгсөн гэх төлбөр тооцооноос болж хоорондоо маргалдан улмаар түүнийг авто машинаасаа хүчээр татаж буулгах үедээ түүний биед баруун хөлийн шагай үений гадна, дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Ганзоригийн:...2016 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагт өөрийн найз Цогтсайхантай хамт Чингэлтэй дүүргийн 17-н буудлын замын эсрэг талд байх Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Соёл төвийн нэг пабад орж суугаад тус тус 3 пиво уусан. Тэгээд тэндээсээ 03 цаг өнгөрч байхад гараад манай найз машинтай хүн дуудсан болохоор нь ирээд аваад явсан. Би замаас такси барих гээд гараа өргөхөд нэг приус-11 марк машин ирээд зогсохоор нь суугаад хайлааст руу явна гэж хэлсэн, тэр таксины жолооч нь 25-26 насны орчим эрэгтэй хүн байсан бөгөөд би гэрийнхээ хаягийг явж байхдаа зааж өгсөн бөгөөд 15-н буудал өнгөрөөд баруун эргээрэй гэсэн чинь наагуур нь эргээд мухар гудамжруу орсон. Тэндээсээ эргэж гараад зөв гудамж руу ороод манай гэрийн гадна ирсэн, дээрх хоёр мухар гудамжинд орсон нь ямар нэгэн тойрч явсан зүйл байхгүй, явсан километрт тэгэж их нөлөөлөх зүйл байхгүй. Тэгээд гэрийн гадна ирсэн чинь тэр залуу надаас 3000 төгрөг гардаг юм байна гэсэн. Километрийн харсан чинь 2 километр орчим гарсан байхаар нь яагаад 3000 төгрөг гардаг юм бэ гэхэд километр нь 1000 төгрөгөөр явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад бид хоёр маргалдсан. Тэгсэн чинь тэр залуу уурлаад шөнийн цагаар 1000 төгрөгөөр явдаг юм гээд яриад байсан. Би тэр залууд хандаад тийм зүйл байхгүй яахаараа тэгэж явдаг юм бэ гэсэн. Тэгснээ машинаасаа буугаад миний сууж байсан тал буюу баруун талын хойд хаалгыг онгойлгоод хоёр гараараа энгэрээс заамдаад машинаасаа гаргах гэсэн чинь миний баруун хөл суудал доогуур орж таараад газар унасан. Босох гэтэл босож чадахгүй байсан….гэх мэдүүлэг. /хх 16-17/, гэрч Ө.Батсайханы:…2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс 07-нд шилжих шөнө миний бие Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн үүрэг Согоот-116 машин дээр цагдаагийн ахлах ахлагч Оюун-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байхад Согоот 10-аас 2017 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын 66-1058 тоотод таксины жолооч манай ахыг зодсон юм шиг байна гэхээр нь очиж шалгахад 31-98 УБҮ улсын дугаартай приус-11 маркийн автомашин байсан ба хажууд нь 3 хүн байсан. Хөлөө гэмтээсэн гэх залууг дүү нь түшиж зогссон байдалтай таксины жолооч залуу машиныхаа хажууд зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хөлөө гэмтээсэн залуу таксины жолооч намайг машинаасаа татаж гаргахдаа хөл хугалчихлаа гэж хэлсэн… гэх мэдүүлэг /хх 19-20/, гэрч Х.Гантөмөрийн:..2016 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цаг болж байхад би гэртээ орсон. Тэр өдөр хувиараа машинаараа халтууранд явж байгаад оройтсон. Би өөрийн ах Ганзоригийн хашаанд тусдаа гэрт амьдардаг. Тэгээд гэртээ ороод унтаж байтал шөнө 03 цаг өнгөрч байхад хаалга хүн нүдээд байхаар нь онгойлгосон чинь нэг залуу байсан. Би юу хүн бэ гэж асуухад Төөгий мөн үү би таксины жолооч байна танай ах юм шиг байнаа нэг хүн гадаа байна гэсэн, тэгээд би хамт хашаанаас гарах гээд явж байхдаа тэр залуугаас юу болсон юм бэ гэхэд тэр залуу танай ах чинь 17-гоос такси бариад би энд хүргэж ирсэн тооцоо нь 3000 төгрөг гэсэн чинь яахаараа 3000 төгрөг гардаг юм бэ 2000 төгрөг гарнаа гээд бид хоёр маргалдаад, танай ах чинь машинаас буухдаа хальтарч унаад хөл хугалчихлаа гээд баашлаад хэвтээд байна гэж хэлсэн. Тэгээд би хашааны хаалгаар гарахад яг урд талд манай ах газар хэвтэж байсан бөгөөд баруун хөлөө өргөсөн байсан. Тэр үед ах ёо ёо ахын чинь хөлийг наад залуу чинь хугалчихлаа гэж хэлсэн, тэгэхээр нь би тэр залуугаас чи хугалсан юм уу гэсэн чинь тэр залуу би яагаачгүй гээд байсан, тэгсэн чинь манай ах худлаа яриад бай чи намайг буухын хооронд татаж унагаагаад хугалсан биз дээ гэсэн. Би ахаасаа утсаа яасан бэ гэхэд мэдэхгүй байна, харин утас байхгүй байна машинд суухдаа утастайгаа суусан гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан, цагдаагийхан удахгүй ирсэн гэх мэдүүлэг. /хх 23-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1202 тоот актын: Х.Ганзоригийн биед баруун шагай үений гадна, дотор хавчаар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ахлах зэргийн шинжээч эмч А.Амгаланболд гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Баямөнхөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Баямөнхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс хохирогч Х.Ганзориг нь өөрийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болох 1.000.000 төгрөгийн зардал нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул хохирол болох 1.000.000 төгрөгийг гаргаж шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч С.Бийг нийгмээс тусгаарлахгүйгээр тодорхой хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

      ТОГТООХ нь:    

           1. Шүүгдэгч С.Бийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 260 /хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийг ажлын нэг хоногт тооцон баривчлах ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

        4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

        5. Хохирогч Х.Ганзориг нь цаашид эмчлүүлэх эмчилгээнийхээ зардлыг хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

        6. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.БАТЖАРГАЛ