Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0924/З |
Дугаар | 128/ШШ2020/0274 |
Огноо | 2020-04-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2020/0274
2020 оны 04 сарын 27 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: А.Ч
Хариуцагч: Ч д Н д х д
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 1995 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 27-ний өдөр албан өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад хэлтсийн дарга Н.А******* орж ирээд чи согтуу байна гэх зэргээр хэлж, үнэртүүл гээд согтуу байна гэхэд нь би “Салимон” гэдэг дархлаа сэргээх спиртийн 30%-ийн агууламжтай хандмалыг хэрэглэсэн юм гэж хэлсэн. Тухайн өдөр миний бие нь 14.55 цагт хандмалаа 40 дуслаар ууж хэрэглэсэн юм. Удалгүй намайг хүний нөөцийн мэргэжилтэн Ч.Ч өрөөндөө дуудсан. Ороход 2 цагдаа байсан, багаж гаргаж ирээд үлээ гэсэн, үлээхэд 0.09 % гарч ирсэн бөгөөд, цагдаа нь энэ бол эм тариа ч байж болно гэсэн. Тэгээд намайг ёс зүйн хороогоор оруулна зөрчил гаргасан гэж хэлсэн бөгөөд миний бие нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З, Яамны төрийн албаны салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ёс зүйн хороонд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус тус гомдол гаргасан юм. Үүний дараа “ёс зүйн зөвлөл”-өөс надад хариу ирүүлээгүй, даргын тушаалаар арга хэмжээ авсан талаар мэдэгдэж, “Ёс зүйн зөвлөл”-ийн тогтоолыг танилцуулахгүй гэсэн бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 6/71 дугаартай тушаалыг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бичиг хэргээс шаардаж байж авсан. 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 6/71 дугаартай даргын тушаалтай танилцахад ямар ч хууль зүйн үндэслэлгүй гарсан тул тушаалд гомдол гаргасан. Тушаал үндэслэх хэсэгт ... Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтыг үндэслэл болгох боломжгүй юм.
Нийслэлийн Ч д Н д х днь дээрх хуулийн заалтыг баримтлах ямар ч эрх зүйн үндэслэлгүй. Энэ хуулийн заалт нь зөвхөн Агентлагийн дарга тушаал гаргахад хэрэглэх заалт, хэлтсийн “Ёс зүйн зөвлөл”-ийн 1 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон байдаг. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар А.Ч надад “Ёс зүйн зөвлөл”-өөс гарсан “тогтоол”-ыг танилцуулах ёстой. Надад танилцуулаагүй, хөдөлмөрийн дотоод журам”-ыг баримталсан байдаг бөгөөд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын хэдний өдрийн хэд дугаар тушаалаар баталсан нь тодорхойгүй. “хөдөлмөрийн дотоод журам”-ын “хяналт шалгалт” гэх 10 дугаар хэсгийн 10.3, 10.3.4 заалтыг үндэслэл болгосон боловч хөдөлмөрийн дотоод журам”-д 10.3 дугаар хэсэг гэж 2 заалт давхардаж бичигдсэн. Алийг нь баримталсан нь тодорхойгүй. “хөдөлмөрийн дотоод журам”-д 10.3.4 дүгээр гэж огт байхгүй заалт үндэслэл болгосон.
Хэлтсийн “Ёс зүйн зөвлөл”-ийн 1 дүгээр тогтоол нь ямар шалгалтын дүнг
үндэслэл болгож гаргасан нь тодорхойгүй байна.
Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах, шалгаж шийдвэрлэх хэсгийн 5.2, 5.3, 5.4 дүгээр заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/94 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”- ын 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6 дугаар заалтуудыг тус тус баримтлан ёс зүйн зөрчил гаргасан этгээдийг шалгах үүрэгтэй байна.
Гэтэл хэлтсийн дарга нь эрх хэмжээгээ хэтрүүлэн дээрх журмыг баримтлахгүйгээр надад цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.
Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/208 дугаар албан тоотоор хариу өгөхдөө дээрх тушаалын үндэслэл болгосон Ёс зүйн зөвлөлийн нь хууль бусаар байгуулагдсан хууль бус шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрсөн албан бичиг байсан.
Мөн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн а/33 дугаартай тушаалаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон өөр ажилд сэлгэн ажиллуулах тушаал гаргасан. Энэ тушаалыг гаргахдаа надад мэдэгдээгүй, надаас санал аваагүй юм. Гэтэл сэлгэн ажиллуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой боловч хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.
Сонсох ажиллагааны зорилго нь тухайн захиргааны актыг батлан гаргахын
өмнө шийдвэр гаргах ажиллагаанд эрх нь хөндөгдөж байгаа албан хаагчийг
оролцуулах, оролцоог хангах замаар албан хаагчид тайлбар, нотлох баримт гаргах
боломж олгох, захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлын талаар дахин шалгах зүйл байгаа эсэхийг нягтлах, дутуу судалсан алдааг залруулах зэрэг үр дагаврыг агуулах бөгөөд эцсийн дүнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарахад чиглэгдэх ёстой.
Дээрх тушаалууд нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг
хийгээгүй, хуульд заасан журам, шаардлагын дагуу явуулаагүй бөгөөд захиргааны
актын үйлчлэл шууд чиглэж буй этгээдүүдэд захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.2.6-д заасан “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах...” ажиллагааг хийгээгүй, хууль зөрчсөн хууль бус тушаал юм.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/71, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/33 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох, цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, эрхэлж байсан ажилд эргүүлэн томилохыг даалгах шаардлага гаргасан. Үүнээс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/33 дугаар тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.” гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “1. Тус хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 тоот
тушаалын хувьд:
Тус хэлтэст хяналт шалгалтын байцаагчаар ажилладаг А.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажлын байранд согтуугаар танхайрч, удирдлага болон нэр бүхий албан хаагч нарыг хэл амаар доромжилж, зүй бусаар авирлаж, төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан. Тухайн өдөр гаднаас Жайка төслийн 2 япон мэргэжилтэн орчуулагчийн хамт хэлтсийн даргын өрөөнд ажил хэргийн уулзалттай байх үед А.Ч хэлтсийн даргын өрөөний үүдэнд орж ирэн хашгирч хэрүүл хийсэн байгаа. Энэ үйлдлийг нь япон мэргэжилтэнтэй хамт ирсэн орчуулагч нь нотолдог.
Тухайн зөрчлийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст
дуудлага өгч цагдаагийн бүрэлдэхүүн ирж А.Чгийн согтолтын зэрэг тогтоогч
тандагч, драгер багажаар шалгахад 0.09 хувийн согтолтын зэрэгтэй гарсан нь
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25т/4111 тоот албан бичгээр тогтоогдсон.
Тухайн үед Хууль эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан
Ч.Ч таныг архи уугаагүй гэснийг нотлохын тулд эмнэлэгт цусны
шинжилгээ өг гэсэн шаардлагыг тавихад “Чамаар залгахгүй хуц, солиор гэж загнасан” тухай тайлбар ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэлд авагдсан байгаа.
Дээрх зөрчлийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хэлтсийн дарга
Н.А хэлтсийн Ёс зүйн зөвлөлд “хяналт шалгалтын байцаагч А.Ч нь ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэж, танхайрч, бусдыг хэл амаар доромжилж, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж” гомдлын дагуу Ёс зүйн зөвлөл 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж Ёс зүйн зөвлөлийн 01 тоот тогтоолоор Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 8 дугаар зүйлийн 8.1, 8.3 дах хэсэгт заасны дагуу А.Чг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул сахилгын хариуцлага хүлээлгэхээр томилох эрх бүхий албан тушаалтанд санал А.Чгийн ажлын байранд архидан согтуурч, танхайрч, бусдыг хэл амаар доромжилж, зүй бусаар авирласан зөрчлийг шалгаж, тогтоохдоо:
Хэлтсийн даргын ёс зүйн зөвлөлд гаргасан 2019 оны 06 дугаар сарын 28
ны өдрийн гомдол,
Бичиг хэрэг, дотоод асуудал хариуцсан ажилтай Г.Г 2019 оны
07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тайлбар,
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 07 дугаар
сарын 01-ний өдрийн 25т/4111 тоот албан бичиг,
Хууль эрх зүй, Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ч.Чулуун-
Эрдэнэ “та архи уусан байна” гэж шаардлага тавьсны төлөө А.Ч хэл амаар доромжилж, дарамталснаас болж уг албан хаагч нь жирэмсэн байсан тул
биеийн эрүүл мэнд нь муудаж, хүүхэд нь дутуу гарах эрсдэлд орсны улмаас жирэмсэн амаржсаны эхийн чөлөө авах хугацаанаас 1 сарын өмнө ажлаасаа чөлөө авсан. Энэ нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Эмнэлгийн магадалгаа, жирэмсэн амаржсаны эхийн чөлөө хугацаанаас өмнө авсан хэлтсийн даргын тушаал,
2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ёс зүйн зөвлөлийн хурлаар
А.Ч нь 2015 онд ажлын байран дээр архидан согтуурч, бусдыг хэл амаар доромжилсон нь тогтоогдож Хяналт шалгалтын байцаагчийн ажлаас Сайн дурын
байцаагчаар шилжүүлэн ажиллуулах тухай хэлтсийн даргын Б/36 тоот тушаал,
2016 онд ажлын байранд А.Чг архи уусан үндэслэлээр тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.А сахилгын шийтгэлийн
ногдуулсан тушаал гарсан байдаг. Гэвч 2016 оны Б тушаал задарч дугаар засагдаж
сахилгын шийтгэл ногдуулсан тушаал алга болсныг тухайн үед тушаал төлөвлөж,
гаргаж байсан хүний нөөцийн мэргэжилтэн болон албан хаагч нар нотолдог. Энэ нь
Архивын баримтаас маш олон баримтыг шалтгаангүй устгасан, алга болсон ноцтой
зөрчлүүд архивын үзлэгээр илэрсэн.
2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Ёс зүйн зөвлөлийн хурлын
тэмдэглэл,
Мөн хэлтсийн дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн хурал дээр А.Ч нь төрийн
албан хаагчийн хувьд ямар ааш авир гаргаж байгаа нь тодорхой тэмдэглэгдсэн бөгөөд гишүүдийг асуулт асуух болгонд хэл амаар доромжилж, дарамталж, үл хүндэтгэсэн байдалтай харьцаж байсан нь хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа.
А.Чд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” 01 тоот тогтоолыг Хууль эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтэн Ч.Ч танилцуулж, гардуулах гэсэн боловч хэл амаар доромжилж, зүй бусаар харьцаж, хүлээж аваагүй болно.
Хэлтсийн дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн тогтоолын дагуу удирдлагын зүгээс
А.Чгийн гаргасан зөрчлийн шинж байдал нь илүү хүнд шийтгэл ногдуулах
үндэслэлтэй буюу анх удаа бус удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх 37.1.7 “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” заалт болон хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журамд тус тус заасны дагуу хяналт шалгалтын байцаагч ажилтай А.Чг Төрийн албаны тухай хуулийн 48.1.2,албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан болно.
Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа хангалттай урьдчилан мэдэгдэж, тайлбар авсан. Тухайлбал хэлтсийн Ёс зүйн зөвлөл 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж Ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай 01 тоот тогтоол гарсан.
Сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотойгоор А.Ч тайлбараа бичиж өгсөн, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, нотлох баримт, тайлбар гаргах шийдвэрлэхэд бүрэн оролцох эрхийг хангаж зөрчил гаргаснаас хойш 14 хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан учраас урьдчилан мэдэгдэх, тайлбар гаргах, оролцоог нь хангаж ажиллаагүй гэх үндэслэлгүй байна.
Төрийн байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоох” 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасны дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдүүлэг, хурлын тэмдэглэл, А.Чгийн гаргасан тайлбар, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн согтолтын зэргийг тогтоосон албан бичиг зэрэг бусад тушаал шийдвэрийг тус тус үндэслэж Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл, 15.1.4 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргасан.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “А.Ч нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажлын байранд согтуугаар танхайрч, удирдлага болон нэр бүхий албан хаагч нарыг хэл амаар доромжилж, зүй бусаар авирлаж, төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан. Тухайн өдөр гаднаас Жайка төслийн 2 япон мэргэжилтэн орчуулагчийн хамт хэлтсийн даргын өрөөнд ажил хэргийн уулзалттай байх үед А.Ч хэлтсийн даргын өрөөний үүдэнд орж ирэн хашгирч хэрүүл хийсэн байгаа. Энэ үйлдлийг нь япон мэргэжилтэнтэй хамт ирсэн орчуулагч нь нотолдог. Тухайн зөрчлийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст дуудлага өгч цагдаагийн бүрэлдэхүүн ирж А.Чгийн согтолтын зэрэг тогтоогч тандагч, драгер багажаар шалгахад 0.09 хувийн согтолтын зэрэгтэй гарсан нь Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25т/4111 тоот албан бичгээр тогтоогдсон. Тухайн үед Хууль эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ч.Ч таныг архи уугаагүй гэснийг нотлохын тулд эмнэлэгт цусны шинжилгээ өг гэсэн шаардлагыг тавихад “Чамаар залгахгүй хуц, солиор гэж загнасан” тухай тайлбар ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэлд авагдсан байгаа. Дээрх зөрчлийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хэлтсийн дарга Н.А******* хэлтсийн Ёс зүйн зөвлөлд “хяналт шалгалтын байцаагч А.Ч нь ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэж, танхайрч, бусдыг хэл амаар доромжилж, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж” гомдлын дагуу Ёс зүйн зөвлөл 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж Ёс зүйн зөвлөлийн 01 тоот тогтоолоор Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 8 дугаар зүйлийн 8.1, 8.3 дах хэсэгт заасны дагуу А.Чг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул сахилгын хариуцлага хүлээлгэхээр томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлсэн. А.Чгийн ажлын байранд архидан согтуурч, танхайрч, бусдыг хэл амаар доромжилж, зүй бусаар авирласан зөрчлийг шалгаж, тогтоохдоо Хэлтсийн даргын ёс зүйн зөвлөлд гаргасан 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гомдол, Бичиг хэрэг, дотоод асуудал хариуцсан ажилтай Г.Г*******гийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тайлбар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25т/4111 тоот албан бичиг, Хууль эрх зүй, Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ч.Ч “та архи уусан байна” гэж шаардлага тавьсны төлөө А.Ч хэл амаар доромжилж, дарамталснаас болж уг албан хаагч нь жирэмсэн байсан тул биеийн эрүүл мэнд нь муудаж, хүүхэд нь дутуу гарах эрсдэлд орсны улмаас жирэмсэн амаржсаны эхийн чөлөө авах хугацаанаас 1 сарын өмнө ажлаасаа чөлөө авсан. Энэ нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Эмнэлгийн магадалгаа, жирэмсэн амаржсаны эхийн чөлөө хугацаанаас өмнө авсан хэлтсийн даргын тушаал, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ёс зүйн зөвлөлийн хурлаар А.Ч нь 2015 онд ажлын байран дээр архидан согтуурч, бусдыг хэл амаар доромжилсон нь тогтоогдож Хяналт шалгалтын байцаагчийн ажлаас Сайн дурын шилжүүлэн ажиллуулах тухай хэлтсийн даргын Б/36 тоот тушаал, 2016 онд ажлын байранд А.Чг архи уусан үндэслэлээр тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.А сахилгын шийтгэлийн ногдуулсан тушаал гарсан байдаг. Гэвч 2016 оны тушаал задарч дугаар засагдаж сахилгын шийтгэл ногдуулсан тушаал алга болсныг тухайн үед тушаал төлөвлөж, гаргаж байсан хүний нөөцийн мэргэжилтэн болон албан хаагч нар нотолдог. Энэ нь Архивын баримтаас маш олон баримтыг шалтгаангүй устгасан, алга болсон ноцтой зөрчлүүд архивын үзлэгээр илэрсэн. 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, Мөн хэлтсийн дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн хурал дээр А.Ч нь төрийн албан хаагчийн хувьд ямар ааш авир гаргаж байгаа нь тодорхой тэмдэглэгдсэн бөгөөд гишүүдийг асуулт асуух болгонд хэл амаар доромжилж, дарамталж, үл хүндэтгэсэн байдалтай харьцаж байсан нь хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа.
А.Чд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” 01 тоот тогтоолыг Хууль эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтэн Ч.Ч танилцуулж, гардуулах гэсэн боловч хэл амаар доромжилж, зүй бусаар харьцаж, хүлээж аваагүй болно. Хэлтсийн дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн тогтоолын дагуу удирдлагын зүгээс А.Чгийн гаргасан зөрчлийн шинж байдал нь илүү хүнд шийтгэл ногдуулах үндэслэлтэй буюу анх удаа бус удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх 37.1.7 “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” заалт болон хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журамд тус тус заасны дагуу хяналт шалгалтын байцаагч ажилтай А.Чг Төрийн албаны тухай хуулийн 48.1.2, албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан болно. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа хангалттай урьдчилан мэдэгдэж, тайлбар авсан. Тухайлбал хэлтсийн Ёс зүйн зөвлөл 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж Ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай 01 тоот тогтоол гарсан. Сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотойгоор А.Ч тайлбараа бичиж өгсөн, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, нотлох баримт, тайлбар гаргах шийдвэрлэхэд бүрэн оролцох эрхийг хангаж зөрчил гаргаснаас хойш 14 хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан учраас урьдчилан мэдэгдэх, тайлбар гаргах, оролцоог нь хангаж ажиллаагүй гэх үндэслэлгүй байна. Төрийн байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоох” 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасны дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдүүлэг, хурлын тэмдэглэл, А.Чгийн гаргасан тайлбар, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн согтолтын зэргийг тогтоосон албан бичиг зэрэг бусад тушаал шийдвэрийг тус тус үндэслэж Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл, 15.1.4 дэх заасны дагуу захиргааны шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн тухайд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ойлгож байгаа байх. Салимон уусан талаар өөрөө тайлбарлаж хэлж чадахгүй байсан. Нэхэмжлэгч өөрөө ёс зүйгүй байсан нь хэргийн материалд авагдсан баримтаар харагдаж байгаа. Иймд хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 тоот тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ч тус шүүхэд “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дүгээр, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн а/33 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх эрхэлж байсан ажилд эргүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим шаардлага болох “... 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн а/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, эрхэлж байсан ажилд эргүүлэн томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0273 дугаар захирамжаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дүгээр тушаалаар хяналт шалгалтын байцаагч А.Чг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн танхайрч, бусдыг хэл амаар доромжилж зүй бусаар авирласан зөрчил гаргасан гэж үзэн 3 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.
2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 14.40 цагт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн ажилтнууд дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагч А.Ч*******гийн согтолтыг тандагч багажаар шалгаж, 0.09 хувийн согтолтын зэрэг тогтоогдсон талаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 27ш-1/2304 тоот албан бичигт дурдсан.
Цагдаагийн байгууллагаас тогтоосон А.Чгийн согтолтын зэрэг нь Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан ”Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 “Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль ... илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж заасантай харьцуулан үзэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж тооцогдохооргүй байна.
Хэдийгээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч А.Ч нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэлтсийн дарга Н.А*******, нарийн бичгийн дарга Г.Г*******, нартай маргалдаж, зүй бус авирлан байгууллагын дотоод журам зөрчсөн үйлдэл гаргасан талаар нотлох баримтыг хариуцагчаас ирүүлсэн байна.
Тодруулбал, тус хэлтэст ажлын уулзалт хийж байсан төслийн ажилтан Т.С*******, орчуулагч Б.Э******* нарын “... 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын өрөөнд уулзалттай байхад, 17 цагийн үед даргын өрөөний гадаа эмэгтэй хүний орилж, хашгирч, агсарч байгаа сонсогдсон. А******* дарга уулзалтаа таслаад өрөөнөөс гарч эмэгтэйг тайвшруулаад орж ирсэн. Дээр хэлсэнчлэн эмэгтэй хүн чанга дуугаар орилж хашгирч агсам тавьж байгааг сонссоноо гэрчилж байна.” гэх тайлбар,
Бичиг хэрэг, дотоод хяналтын мэргэжилтэн Г.Г*******гийн “... өдрийн 14.15 цагт А.Ч А******* даргын гарын үсэгтэй бичгэн дээр тамга даруулах гэж орж ирэхэд нь даргаас асуух гэтэл хэрэггүй гээд бичгээ аваад гарсан. Тэр үедээ архи уусан байсан. ... Орой нь орж ирээд “... архи уугаагүй салимон уусан байхад хүн гүтгэсэн шүүхэд өгнө” гэсэн. Тухайн үед ёс зүйгүй хашгирч албан байгууллагын дэг журмыг алдагдуулж танхайрсан нь үнэн” гэх тайлбар,
Гэрч Ч.Ч шүүх хуралдаанд “... дарга бид хоёрыг өрөөнд нь ороход А.Ч хэл ам ойлгогдохгүй байсан, ... Тэнд байсан байцаагч нараас А.Ч архи уусан уу гэж асуухад дуугараагүй., А.Ч өөрөө доошоо хараад сууж байсан. Салимон эм уусан гэж харуулаагүй,... 102 руу залгаж дуудлага өгөхөд 30 минутын дараа ирж, согтолтын зэргийг 0,09 гэж тогтоосон. Дараа нь даргын өрөөний үүдэнд А.Ч нарийн бичгийн дарга, дарга бид 3 руу орилсон. Түүнээс хойш өдөр бүр намайг дарамталдаг..., зан харьцааны хувьд хэцүү хүн байгаа” гэх мэдүүлэг зэргээр А.Ч нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/04 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 11.1. “Ажилтан холбогдох хууль тогтоомж, өргөсөн тангараг, энэхүү журмын 5.4-т хориглосон хэм хэмжээг зөрчсөн, 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдал, ... зэргийг харгалзан ажилтанд дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.”, 11.1.2 “үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”-аар заасан бөгөөд уг журмын 5.2.12 “албан үүргээ гүйцэтгэхдээ ... хамт ажиллаж байгаа болон бусад хүмүүсийн нэр, төр, ажил хэргийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандана.”, 5.4.7 “иргэн, хуулийн этгээдийн төлөөлөгчтэй харилцахдаа аашилж зандрах, айлган сүрдүүлэх, дарамтлах, үзэл бодлоо тулгах зэргээр ёс зүйгүй авирлах” гэж, 10.3.4 “ажлын байранд танхайрах...”,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7.”төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 48 дугаар зүйлийн 48.1.”Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 48.1.2.”албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;”-аар заасантай А.Чд сахилгын шийтгэл ногдуулсан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дүгээр тушаал нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгч А.Чгийн “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Чгийн “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН