Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
Хэргийн индекс | 151/2016/00902/и |
Дугаар | 962 |
Огноо | 2017-09-07 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 962
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би
Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй:
Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 17 дугаар байр 01-08 тоотод оршин суух, Боржигин овгийн Гэлэнхүүгийн Дуламжав /НЛ71050168/,
Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 17 дугаар байр 01-08 тоотод оршин суух, Цагаан бөөгийнх овгийн Сүхийн Дэмбэрэлдулам /ЙН70082518/ нарт холбогдох,
Зээлийн гэрээ цуцалж, үүргийн гүйцэтгэлд 70 090 386 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Өнөрбат, Х.Батдэлгэр хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар нь 2014 оны 10 сарын 03-ны өдөр Хас банктай 1300010862 дугаартай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийн холимог зориулалттай бизнесийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,
2015 оны 03 сарын 26-ны өдөр Хас банктай 1300013066 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай бизнесийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,
2016 оны 02 сарын 05-ны өдөр Хас банктай 1300014820 дугаартай зээлий гэрээ байгуулж 26 500 000 төгрөгийн эргэлийн хөрөнгийн зориулалттай зээлийг 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус авсан.
Дээрх зээлүүдийн барьцаанд Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг 17 дугаар байр 1-8 тоотод байрлах Г000106261, Ү1427000140 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 27.7 мкв орон сууц, Төв аймаг Зуунмод сум 3 дугаар баг нисэх БЗ-4 тоотод байрлах Г000185062/Г1427002379 гэрчилгээтэй болон улсын дугаартай 70 мкв талбайтай газар, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 мкв талбайтай граж, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 мкв талбайтай гражийн газар, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг Номт 24 дүгээр байрны зүүн талын 3 тоот 24 мкв талбайтай газар, Төв аймаг Сэргэлэн сум 1 дүгээр баг 9 дүгээр зөрлөг 5-1 тоотод байрлах Г000399543/Г1419001211 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 700 мкв талбайтай газар, Гал тогооны болон зочны өрөөний ком тавилга зэрэг тус тус хөрөнгүүдийг барьцаалсан.
Зээлдэгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргахгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний 3.2.1, 3.2.5, 3.2.10, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчиж зээл төлөхгүй, өнөө маргааш гэж аргацааж, зээлийг төлөхгүй байх хандлагыг байнга гаргасаар байна.
Зээлдэгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дээрх зээлүүдийг 34-116 хоногоор төлөлгүй хугацаа хэтрүүлж байгаа ба зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах байдалтай байна.
Үүнд: 1300010862 гэрээний хувьд үндсэн зээл 18 126 312 54 төгрөг, зээлийн хүү 816 200 63 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8 646 төгрөг, нийт 18 951 19 68 төгрөг,
1300013066 гэрээний хувьд үндсэн зээл 9 166 048 54 төгрөг, зээлийн хүү 405 013 79 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн 2470 82 төгрөг, нийт 9 573 533 15 төгрөг,
1300014820 гэрээний хувьд үндсэн зээл 25 763 888 89 төгрөг, зээлийн хүү 2 649 843 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 29 375 төгрөг, нийт 28 443 106 89 төгрөгийн тус тс үлдэгдэлтэй байна.
Иймд 1300010862, 1300013066, 1300014820 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.6, 5.1.7, 5.1.9, 5.2 дахь заалтуудыг үндэслэн банкны санаачилгаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг гаргаж байгаа ба зээлийн гэрээний 4.1, 4.2, 4.6-т заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 56 967 799 72 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720 996 төгрөгийн хамт Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаат зээлийн гэрээгээр барьцаалуулсан:
Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг 17 дугаар байр 1-8 тоотод байрлах Г000106261, Ү1427000140 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 27.7 мкв орон сууц, Төв аймаг Зуунмод сум 3 дугаар баг нисэх БЗ-4 тоотод байрлах Г000185062/Г1427002379 гэрчилгээтэй болон улсын дугаартай 70 мкв талбайтай газар, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 мкв талбайтай граж, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 мкв талбайтай гражийн газар, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг Номт 24 дүгээр байрны зүүн талйн 3 тоот 24 мкв талбайтай газар, Төв аймаг Сэргэлэн сум 1 дүгээр баг 9 дүгээр зөрлөг 5-1 тоотод байрлах Г000399543/Г1419001211 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 700 мкв талбайтай газар, Гал тогооны болон зочны өрөөний ком тавилга болон бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг гаргуулах талаар шүүхийн шийдвэр зааж, зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Дуламжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа...Миний бие нь 2014 оны 10 сарын 03-ны өдөр Хасбанкнаас анх 40 000 000 төгрөгийг 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан энэ мөнгөө 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хугацаандаа төлж байсан. Дээрх мөнгөнөөс 18 126 312 төгрөг үлдсэн байсан. Хүү нь сарын 2 хувийн хүүтэй энэ зээл 2017 оны 10 дугаар сард зээлийн тохиролцсон хугацаа дуусна.
2015 оны 03 сарын 26-ны өдөр Хас банкнаас 15 000 000 төгрөгийг 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авч 2016 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл төлж байсан. Одоо үлдэгдэл 9 166 048 төгрөг үлдсэн Энэ зээл нь 25.2 хувийн хүүтэй ба сараар тооцвол сарын 2.1 хувийн хүүтэй юм. Энэ зээлийн тохиролцсон хугацаа 2018 оны 3 дугаар сард дуусна.
Дараагийн зээлийг 2016 оны 02 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 26 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Энэ зээлийг 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл нийт 3 жилийн мөнгө болох дунджаар бодоход 4 000 000 орчим мөнгө төлдөг байсан. Энэ зээлийн хугацаа 2016 оны 2019 оны 09 дүгээр сард дуусах байсан.
Зээлээ хугацаанд төлөөд явж байтал миний том охин 25 настай Д.Дуламсүрэн 2015 оны 11 дүгээр сараас эхлэн маш хүндээр өвдсөн. Онош нь Уушигны артерын даралт ихсэх өвчин гэсэн оноштойгоор уушигны бүх судас нарийссан, зүрхний бүх судас томорсон гэсэн оноштойгоор гэнэт амьсгалын дутагдалд орж эрчимтэй эмчлэгдэх шаардлагатай болж бид бизнесийн олсон ашгаа охины эмчилгээний төлбөрт зарцуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн.
2015 оны 12 сараас 2016 оны 01 дүгээр сарын эхэн хүртэл сахиуртай Төв аймгаас Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Манайх хоёр охинтой том охин маань залуу хүн тул бид түүнийгээ хөл дээр нь эхний ээлжинд босгож авах зорилгоор бүх хөрөнгөө түүнд харамгүй зарцуулж эхэлсэн. Дараагийн охин маань одоо 12 дугаар ангид суралцдаг. Энэ үед аав, ээж бид хоёр охиндоо анхаарал тавьж чадахгүй болсон. Охиноо сахихын хажуугаар эмнэлэг рүү байнга хоол цай зөөж явсаар бидний бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон. Тухайн үед бид нар зөвхөн шинжилгээнд гэхэд 3 000 000- 4 000 000 төгрөгөөр Гранд, Гялс төвд шинжилгээ өгч байсан. Энэ эмнэлгээс гараад хүүхэд маань өөрөө явж чадахгүй тэргэнцэртэй байсан учир 2016 оны 01 сарын 13-ны өдрөөс Өвөрмонголын Сурна гэдэг эмч дээр зүү эмчилгээ хийлгэх болсон. Үүний зардал нь 7 хоногт 1 500 000- 2 500 000 төгрөгөөр эмчилгээ хийлгэж байсан. Энэ маягаар 7-8 удаа зүү тавиулж зүүнд 15 000 000- 16 000 000 төгрөг гарч байсан. Одоогоор Өвөрмонгол болон Тайваны эм уудаг сардаа 2 500 000- 3 000 000 төгрөг гардаг. Гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн боловч бид банкинд өр зээлтэй учир гадаадад явж эмчлүүлж чадаагүй юм.
Манай гэр бүлд хүнд өвчин гэнэт тохиолдож, санхүүгийн хүндэрсэн байдлыг харгалзан үзэж дээрх 3 зээлийн төлөгдөөгүй саруудын мөнгийг нөхөн төлж цаашид гэрээнүүдийг тохиролцсон хугацаа дуусах хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Хас банк нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа ... Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарт холбогдуулан зээлийн төлбөр гаргуулах шаардлагын дүн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр тооцон гэрээний 56 967 799.72 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хойш
1300010862 дугаартай зээлийн гэрээнд зээлийн хүү 4 168 182.07 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 394 965.51 төгрөг, нийт 4 563 147.58 төгрөг,
1300013066 зээлийн гэрээний зээлийн хүү 2 126 961.18 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 141 594.25 төгрөг нийт 2 268 555.85 төгрөг,
1300014820 зээлийн гэрээний зээлийн хүү 5 950 873 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 340 011 төгрөг нийт 6 290 884 төгрөг, бүгд 13 122 587.01 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 70 090 386.73 төгрөгийг хариуцагч нараар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Дуламжав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Миний бие нь зээлийн гэрээг дуусгавар болохоос өмнө тус байгууллагад хандсан. Хугацаа хэтэрч байх хугацаандаа зээлийн гэрээг сунгаж үндсэн зээлээ төлөргүйгээр хүүг төлж байх талаар санал хүсэлтээ өгч байсан. Иймд зээлдэгч надад боломж олгоогүй шүүхэд хандсан шүүхийн энэ шатны хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 13 122 587.01 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч: С.Дэмбэрэлдулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... С.Дэмбэрэлдулам надад холбогдох 56 967 799.72 төгрөгөөс гадна 13 122 587.01 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигч талууд шүүх ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ...Нэхэмжлэгч Хас банк 70 090 386.73 төгрөг нэхэмжилсэн боловч нэмэгдүүлсэн 13 122 587.01 төгрөгөөс татгалзаж,
Хариуцагч Г.Дуламжав нь үлдэх 56 967 799.72 төгрөгийг 2017 оны 12 сарын 01-ний дотор 10 000 000 төгрөгийг, 1300014820 дансанд 8 000 000 төгрөг, 1300013066 дугаартай дансанд 1 000 000 төгрөг, 1300010862 дугаартай дансанд 1 000 000 төгрөгийг тус тус төлж, үлдэх 56 967 799.72 төгрөгийг 2017 оны 12 сарын 25-ны дотор төлөхөөр эвлэрсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Г.Дуламжав,С.Дэмбэрэлдулам нарт холбогдуулан 70 090 386.73 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хас банк 70 090 386.73 төгрөгийн шаардлагаас 13 122 587.01 төгрөгийг татгалзаж,
Хариуцагч Г.Дуламжав нь үлдэх 56 967 799.72 төгрөгийг 2017 оны 12 сарын 01-ний дотор 10 000 000 төгрөгийг 1300014820 дансанд 8 000 000 төгрөг, 1300013066 дугаартай дансанд 1 000 000 төгрөг, 1300010862 дугаартай дансанд 1 000 000 төгрөг тус тус хийж үлдэх 46 967 799.72 төгрөгийг 2017 оны 12 сарын 25-ны дотор төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банк 70 090 386.73 төгрөг нэхэмжилсэн боловч 13 122 587.01 төгрөгийг татгалзаж,
Хариуцагч Г.Дуламжав нь үлдэх 56 967 799.72 төгрөгийг 2017 оны 12 сарын 01-ний дотор 10 000 000 төгрөгийг 1300014820 дансанд 8 000 000 төгрөг, 1300013066 дугаартай дансанд 1 000 000 төгрөг, 1300010862 дугаартай дансанд 1 000 000 төгрөг тус тус хийж үлдэх 56 967 799.72 төгрөгийг 2017 оны 12 сарын 25-ны дотор төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 1300010862 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газраас ,
1300013066 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлийг Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц,
Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар,
Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдөлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.Дуламжавын эзэмшлийн 000426652 тоот эрхийн гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших гарашийг, 2000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гал тогооны ком, 2000 000 төгрөгөөр үнэлэгдсэн зочны өрөөний тавилгаар,
1300014820 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байр зүүн талд 3 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гараж, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427002883 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гараш,С.Дэмбэрэлдуламын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001211 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-1 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001212 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-3 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.Дуламжавын эзэмшлийн 000426652 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талын 4 тоот гараш, Г.Дуламжавын эзэмшлийн 000610349 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талд орших гарашаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шийдвэр гүйцэтгэлийн дансанд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 768 748.27 хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 384 374.13 төгрөг, төрийн сангаас 384 347.13 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б. ЦОЛМОН