Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0341

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 19 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0341     

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Н П г п Ц.М

Хариуцагч: Ш ө, х т г Ө б, з г у а б Б.А

Прокурорын дүгнэлт: “Ш ө, х т г Ө б, з г у а б Б.Агын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0059282 дугаартай шийтгэлийн хуудсаар С х ХХК-д 20.000.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, харъяаллын дагуу Гамшгийн улсын байцаагчаар шалгуулах” зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Н П г п Ц.М, хариуцагч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н П г п Ц.М шүүхэд бичгээр гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М би, Ш ө, х т г Ө б, з г у а б Б.А нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр С х ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад заасны дагуу 0059282 дугаартай шийтгэлийн хуудсаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг хянаад эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана” гэснийг зөрчиж, С х ХХК-нд зөвхөн шийтгэл оногдуулах шийдвэр гаргасныг хүчингүй болгуулахаар 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 05 дугаартай прокурорын дүгнэлт бичсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх дараах үндэслэл байна.

Үүнд С х ХХК-ийн “махны үнэ нэмэгдүүлсэн” гэх үйлдэл нь “Өрсөлдөөний тухай хууль”-ийг зөрчих зөрчлийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/-ийн 2 дахь хэсэгт/ Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2 дугаар зүйлийн 34.2.2 дахь хэсэгт хуулийн этгээд нь “гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, 34.2.9 дахь хэсэгт “гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” үүрэгтэй/-г зөрчсөн зөрчлийн шинжтэйгээс гадна Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт зааснаар гамшгаас хамгаалах улсын байцаагч шалгахаар харьяалуулсан байтал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулж тус тус хууль буруу хэрэглэсэн байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Ш ө, х т г Ө б, з г у а б Б.Агын 2020 ны 03 дугаар сарын 13-ны
өдрийн 0059282 дугаартай шийтгэлийн хуудсаар С х ХХК-нд
20.000.000 /хорин сая /төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан шийдвэрийг
хүчингүй болгож, харъяаллын дагуу Гамшгийн улсын байцаагчаар шалгуулахаар
прокурорын дүгнэлт бичив.

...Өрсөлдөөний тухай хуулийн зорилго нь аж ахуй эрхлэгчийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх байдаг. Тухайн шалгалт хийсэн зорилго нь Гамшгийн тухай хууль зөрчсөн буюу бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой тухайн шалгалтын үйл ажиллагаа хийгдсэн. Шалгалтын удирдамжтай танилцахад Засгийн газрын тогтоолыг удирдлага болгож, махны үнэ нэмэгдэх, хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга н.Л*******ыг хяналт тавьж ажиллахаар үүрэгжүүлсэн байдаг. Энэ хүрээнд Засгийн газрыг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор уг шалгалтын ажиллагаа хийгдсэн. Энэ хүрээнд “С х” ХХК махны үнэ нэмэгдүүлсэн зөрчил илэрсэн. Энэ зөрчил нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн шинжгүй. Харин Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Гамшгийн тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй болох нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байсан.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас харьяаллын үйл ажиллагаа зөрчиж, зөрчлийг нэгтгэх ажиллагааг явуулсан. Энэ асуудалд хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж чанар, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх ёстой. Ийм учраас харьяаллын асуудал болон харьяаллын бус зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байгаа учраас хүчингүй болгуулахаар дүгнэлт үйлдсэн.” гэв.

Хариуцагч Ш ө, х т г Ө б, з г у а б Б.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.М*******аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Б.А*******, Ш.З******* нарын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн С х ХХК-д холбогдуулан 0059282 дугаартай шийтгэлийн хуудсаар 20,000 нэгжээр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна

Нэхэмжпэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрөх үндэслэл:

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”; 12.1.10.д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны аргыг хэрэглэх”-ийг хориглосон байдаг.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын 10-т Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосон.

2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад анхны Ковид-19 халдвар бүртгэгдлээ гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн даруйд хэрэглэгчид сандарч хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн нөөцөлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын өгсөн чиглэлийн дагуу тус газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.А*******, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Ш.З******* нар Баянгол дүүрэгт байрлах И-******* худалдааны төв, О******* худалдааны төв, Д******* захуудаар явж хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнэ, нөөцийн талаар шалгалт хийхэд И-******* дэлгүүрт үхрийн мах ангиллаасаа хамааран кг нь 13300-18300 төгрөг байсан.

Гэтэл иргэд, хэрэглэгчид сандарч хүнсний бараа бүтээгдэхүүн нөөцөлж, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсад анхны Ковид-19 халдвар бүртгэгдсэн өдрийн маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс С х ХХК-ийн И-******* худалдааны төв нь хонины махыг кг тутамд нь 1200-1350 төгрөг, үхрийн махыг кг тутамд нь 1300-1700 төгрөгөөр тус тус үндэслэлгүйгээр нэмж махны үнийг 20900 төгрөгт хүргэсэн.

Энэхүү хууль бусаар үнээ нэмэх асуудлыг даруй таслан зогсоохгүй бол бусад аж ахуй эрхлэгч дагаж үнээ нэмэгдүүлж, нийгэмд учруулах хохирол нь тооцоолошгүй их болох байсан.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад заасан "хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах” заалтыг хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай болсон. Зөрчлийг шалган хялбаршуулан шийдвэрлэсэн өдөр нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны Баасан гариг байсан тул амралтын өдрүүд үргэлжилж махны үнийг хянаж, тогтвортой байлгахад хүндрэлтэй байдал үүссэн. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр анх Монгол Улсад анхны Ковид-19 халдвар бүртгэгдлээ гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн даруйд тухайн компани махныхаа үнийг нэмэгдүүлсэн нь тухайн зах зээл дээр бусад аж ахуй эрхлэгчид дагаж махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Улсын байцаагч миний бие Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10.д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны аргыг хэрэглэх” гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дахь зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг үндэслэн “С х” ХХК-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”; 6.1.-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:”; 6.1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;”; 6.1.2.-д “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;” гэж заасны дагуу нэн даруй 20000 нэгжийн үндсэн торгууль ногдуулсны дараа “хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах” арга хэмжээг тооцож хохирлыг барагдуулахаар ажилласан. Яаралтай үндсэн торгуулийн арга хэмжээ авч бусад аж ахуй эрхлэгчдэд мэдээлэл хүргэснээр зах зээл дээр махны үнийг тогтвортой байлгаж чадсан.

Зөрчлийн тухай хуульд үндсэн торгууль болон хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах ажиллагааг заавал хамтад нь хийж гүйцэтгэнэ гэсэн заалт байхгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 дах хэсэгт зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 10.7 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дахь зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг баримтлан шийтгэвэр оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд улсын байцаагчийн С х ХХК-д оногдуулсан торгуулийн хуудсыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй болно.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С х ХХК-ийн И март худалдааны төвд 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад корона вирус анх илэрлээ гэдэг өдөр шалгалтаар явсан. Тэгэхэд махны үнэ тогтвортой байж байгаад 3 дугаар сарын 11-ний өдөр “И март” худалдааны төв махныхаа үнийг нэмсэн байна гээд гомдол гарч эхэлсэн. Тэгээд 3 дугаар сарын 12-ны өдөр нь тв4 телевизийн сэтгүүлч нар сурвалжилга хийсэн. 3 дугаар сарын 13-ны өдөр нь удирдамжтай хяналт шалгалтаар очиход махныхаа үнийг кг тутамд 1300-1700 төгрөгөөр нэмэгдүүлээд 1 кг махны үнийг 20,000 төгрөгөөр давуулж тогтоосон байсан. Уулзалтаар гүйцэтгэх захирал н.Ж*******тай уулзахад манай менежерүүд махны үнэ нэмэх саналыг хүлээн зөвшөөрөөд нэмсэн байсан гэдэг тайлбарыг өгсөн. Тэгээд манайхаас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зааснаар хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэдэг үндэслэлээр торгосон.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0059282 дугаартай шийтгэлийн хуудсаар С х ХХК-ийг И-******* худалдааны төвд махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7 зөрчсөн гэсэн үндэслэлээр 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Уг шийтгэлийн хуудсыг Нийслэлийн прокурорын газраас хянаад “…С х ХХК-ийн “махны үнэ нэмэгдүүлсэн” гэх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчих зөрчлийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/-ийн 2 дахь хэсэгт/ Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2 дугаар зүйлийн 34.2.2 дахь хэсэгт хуулийн этгээд нь “гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, 34.2.9 дахь хэсэгт “гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” үүрэгтэй/-г зөрчсөн зөрчлийн шинжтэйгээс гадна Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт зааснаар гамшгаас хамгаалах улсын байцаагч шалгахаар харьяалуулсан байтал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулж тус тус хууль буруу хэрэглэсэн” гэж үзэн хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7-т “гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6,  5.17, 5.18 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил” гэж тус тус заажээ.

Тодруулбал, С х ХХК нь И-******* худалдааны төвд махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх зөрчил нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн шинжгүй, харин Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т “гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;”, 34.2.9 “гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” гэж зааснаар шийтгэл ногдуулахаар тусгайлан заасан зохицуулалтай байна.

Түүнчлэн Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын 10-т “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нарт үүрэг болгосугай” гэж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/16 тоот хяналт шалгалтын удирдамжаар “...хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад оршино” гэж тус тус журамласнаас үзэхэд уг харилцаанаас үүссэн зөрчилд Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх нь Гамшгаас хамгаалах тухай хууль болон Засгийн газраас Гамшгаас хамгаалах чиглэлээр явуулж буй арга хэмжээний зорилгод нийцэхээр байна.

Иймд С х ХХК-ийн гаргасан зөрчилд харьяаллын дагуу Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар шийтгэл хүлээлгэхээр Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 05/9 дугаар дүгнэлт үндэслэлтэй байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн С х ХХК-ийг 20.000.000 төгрөгөөр торгосон 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0059282 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т тус тус зааснаар Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 05/9 дугаар дүгнэлтийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0059282 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гомдол гаргагч Нийслэлийн прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН