| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 187/2018/0516/Э |
| Дугаар | 96 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 96
Б.С, Ө.Н, М.Н
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ганбулган,
шүүгдэгч Ө.Нын өмгөөлөгч А.Ганзориг,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1504 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлоор Б.С, Ө.Н, М.Н нарт холбогдох 1706 0141 00031 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Болдбаатарын С, 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4 дүгээр гудамжны 284 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УМ88113010/;
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;
2. Бөөрнүүд овгийн Өлзийтогтохын Н, 1992 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эх, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 564 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: РП92091614/;
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсон,
3. Боржигон овгийн Володьягийн Н, 1986 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 17 дугаар гудамжны 151 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: СЮ86091412/;
1. Б.С нь 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр бусадтай /тусгаарласан/ бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4 дүгээр гудамжны 117 тоотод оршин суух О.Түмэндэмбэрэлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Nokia” загварын гар утас, “Samsung Note-2” загварын гар утас, 42 инчийн “Samsung” загварын зурагт зэрэг эд зүйлс хулгайлан авч, 765.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Б.С, В.Н нар бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь-Эхийн 2117 тоотод оршин суух Ш.Дэлгэрмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн “Toshiba” загварын зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайлан авч, 210.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч Д.Батдэлгэрт 50.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Б.С, Ө.Н нар бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны 9 тоотод оршин суух А.Молор-Эрдэнийн байшингийн цонхыг түлхэн орж “Panasonic” загварын камер хулгайлан авч, 490.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Б.С, Ө.Н нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны 15 тоотод оршин суух Б.Одбаярын зуслангийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлахыг завдсан,
5. Б.С нь ганцаараа 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 30-505б тоотод оршин суух Б.Одончимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Toshiba” загварын 40 инчийн зурагт хулгайлан авч, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 11-229 тоотод оршин суух С.Солонгын байшингийн цонхоор нэвтрэн орж, 40 инчийн “Toshiba” загварын зурагт хулгайлан авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 7-309 тоотод оршин суух Ч.Амгаланбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж 60 инчийн “Samsung” загварын зурагт хулгайлан авч, 520.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 16-3 тоотод оршин суух Д.Болор-Эрдэнийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Hiese” загварын 43 инчийн зурагт хулгайлан авч, 749.900 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 9-183 тоотод оршин суух О.Эрхэмбаярын байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн “LG” загварын зурагт хулгайлан авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 3-8 тоотод оршин суух Ц.Нарангэрэлийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, бага гарын нэг ширхэг мөнгөн аяга, “Lenovo” загварын хар өнгийн зөөврийн компьютер, эрэгтэй хүний мөнгөн гинж, зайны холболтын чихэвч, монетон хос ээмэг, бөгж, мөнгөн бугуйвч, хятад 12 жилийн сийлбэртэй бор өнгийн жижиг гарын хөөрөг нэг ширхэг, цагаан өнгийн хаш хөөрөг нэг ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч, 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. Б.С нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн-Ард Аюушийн 5-97 тоотод оршин суух Ө.Батсайханы эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж, “Samsung” загварын 40 инчийн зурагт хулгайлан авч, 640.140 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 1-1 тоотод оршин суух Н.Баярхүүгийн өвлийн байшингийн вакум цонхыг эвдэн орж, “НР”, “Samsung” загварын 2 ширхэг зөөврийн компьютер хулгайлан авч, 950.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч Б.Оюунсувдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх- Уулын 6-642 тоотод оршин суух З.Уламбаярын гэрээс 32 инчийн “Мonel” загварын зурагт хулгайлан авч 666.200 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агарын 3-23 тоотод оршин суух Т.Зоригтын байшингийн хаалгыг эвдэн орж, “Phillips” загварын зурагт, бэлэн 200.000 төгрөгийг хулгайлан авч, нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Бэлхийн 33-6-86б тоотод оршин суух Б.Цолмонтуяагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн “Skyworth” загварын зурагт хулгайлан авч 279.960 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-126 тоотод оршин суух Л.Отгонцэцэгийн Монгол гэрээс 32 инчийн “Toshiba” загварын зурагт хулгайлан авч 256.000 төгрөгийн хохирол учруулсан,
17. 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсгийн 1519 тоотод оршин суух С.Мөнх-Отгоны Монгол гэрээс “Panasonic” загварын 32 инчийн зурагт хулгайлан авч, нийт 436.740 төгрөгийн хохирол учруулсан,
18. 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны 49-744-88 тоотод оршин суух Д.Баярмагнайгийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж, “Panasonic” загварын 32 инчийн зурагт хулгайлан авч, 839.940 төгрөгийн хохирол учруулсан,
19. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын задгайд оршин суух Г.Намбаярын орон байранд нэвтэрч 42 инчийн “Samsung G-2” загварын гар утас хулгайлан авч, 471.960 төгрөгийн хохирол учруулсан,
20. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод Салхитын 5-95 тоотод оршин суух А.Оюунтуяагийн Монгол гэрт нэвтрэн орж, 32 инчийн “Sony bravia” загварын зурагт, орны бүтээлэг, хөнжил зэргийг хулгайлан авч, 220.000 төгрөгийн хохирол учруулсан,
21. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-72 тоотод оршин суух Ч.Отгонсувдын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 42 инчийн “Sharp” загварын зурагт, буриад гутал зэргийг хулгайлан авч, 631.140 төгрөгийн хохирол учруулсан,
22. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-117 тоотод оршин суух Г.Оюунцэцэгийн Монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “Sumsung” загварын зурагт хулгайлан авч, 200.400 төгрөгийн хохирол учруулсан,
23. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Мод үржүүлгийн 19-744в тоотод оршин суух Ө.Баярцэцэгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Toshiba” загварын 43 инчийн зурагт, оргилуун дарс зэргийг хулгайлан авч, нийт 258.500 төгрөгийн хохирол учруулсан,
24. 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 6-174 тоотод оршин суух Т.Гармаабаярын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 43 инчийн “Рhillips” загварын зурагт хулгайлан авч, 850.000 төгрөгийн хохирол учруулсан
25. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 22-123 тоотод оршин суух Т.Уламнэмэхийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 43 инчийн “Panasonic” загварын зурагт зэрэг эд зүйлс хулгайлан авч, 1.301.340 төгрөгийн хохирол учруулсан,
26. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгайд оршин суух А.Гантөмөрийн гэрийн цоожийг эвдэн орж, 49 инчийн “Samsung” загварын зурагт хулгайлан авч, 659.400 төгрөгийн хохирол учруулсан,
27. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 14-03 тоотод оршин суух Б.Янжингийн гэрээс “Samsung” загварын 43 инчийн зурагт хулгайлан авч, 340.000 төгрөгийн хохирол учруулсан,
28. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 34-23 тоотод оршин суух Д.Цэрэндаваагийн гэрээс 49 инчийн “Toshiba” загварын зурагт, булган малгай, мөнгөн аяга 7 ширхэг, бэлэн 30.000 төгрөг, хавар намрын эрэгтэй куртик, орны бүтээлэг, монетон гинж, зүүлт зэргийг хулгайлан авч, 2.158.320 төгрөгийн хохирол учруулсан,
29. 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорьны 1 дүгээр гудамжны 1-2 тоотод оршин суух С.Гансэлэмийн байшингийн цонхыг хөшин орж, Аюуш бурхан нэг ширхэг, Очирваань бурхан нэг ширхэг, үндсэн тагш нэг ширхэг, их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, бурханы хонх нэг ширхэг, хуучин цагийн дамар нэг ширхэг, орчин цагийн очир нэг ширхэг, бурханы гүш 2 ширхэг, маанын хүрд 3 ширхэг, сангийн бойпор нэг ширхэг, зулын цөгц 17 ширхэг, мөнгөн цөгц нэг ширхэг, бөөгийн толь нэг ширхэг, цайны домбо нэг ширхэг, дарханы гагнуурын аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 1.400.200 төгрөгийн хохирол учруулсан,
30. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Баатархайрханы 85А тоотод оршин суух Т.Энхтуяагийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж “Lenovo” загварын зөөврийн компьютер, мөнгөн гинж, бэлэн 80.000 төгрөг зэргийг хулгайлан авч, 640.000 төгрөгийн хохирол учруулсан,
31. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44-143а тоотод оршин суух Т.Сэлэнгийн Монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, “Phillips” загварын 40 инчийн зурагт хулгайлан авч, 405.000 төгрөгийн хохирол учруулсан,
32. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1-1458 тоотод оршин суух Ц.Алтанхуягийн Монгол гэрийн цоожийг эвдэн орж, 32 инчийн зурагт хулгайлан авч 414.100 төгрөгийн хохирол учруулсан,
33. 2017 оны 12 дугаар сарын 20-26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 2-2 тоотод оршин суух С.Гангаамаагийн эзэмшлийн өвлийн сууцанд нэвтрэн орж, 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн 400.000 төгрөг, хурган дээл, гуулин хонх, цөгц зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
34. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгайд оршин суух Б.Шижирбаатарын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 39 инчийн “Тoshiba” загварын зурагт хулгайлан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
35. 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгайд оршин суух А.Баасанжавын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 40 инчийн “Samsung” загварын зурагтыг хулгайлан авч, 679.920 төгрөгийн хохирол учруулсан,
36. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 13-77 тоотод оршин суух Ч.Чимэддамбын гэрээс 12 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч, 2.187.994 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт,
Ө.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт,
В.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ө.Нт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон тус тус өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт В.Нт холбогдуулж Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусадтай бүлэглэн үйлдэхийг завдсан гэмт хэрэгт, Ө.Ныг 2002 оны Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэрэгт, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч үйлдсэн, В.Ныг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Сыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Сыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ө.Наас эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ө.Наас эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар В.Наас эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ө.Нт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С, Ө.Н, В.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сын цагдан хоригдсон 388 хоногийг, Ө.Н, В.Н нарын тус бүр цагдан хоригдсон 28 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С, Ө.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, В.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар В.Нт оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Саас 26.672.154 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт хавсралтаар олгох, Ө.Н, В.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.С гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг ойлгохгүй байна. Учир нь миний үйлдсэн хэргээс заримыг нь хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж хоёр удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллаж байгааг ойлгохгүй байна. Надад энэ зүйл хэсгээр 4 жил хорих ял оногдуулж, зарим үйлдлийг нь давтан гэж үзэж хоёр жил хорих ял оногдуулж, тэдгээрийг нэмж, нийт 6 жилийн хорих ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний бие эх Бэхсүрэн /70 настай/, хүү Алтанбагана нарын хамт амьдардаг бөгөөд эх, хүү хоёроо миний бие тэжээн тэтгэж, асран хамгаалдаг юм. Мөн би ходоод, бүдүүн, нарийн гэдэс шархлаад олон жил болж байна. Ар гэрийн амьдрал муу, санхүүгийн боломжгүйгээс өвчнөө өдийг хүртэл эмчлүүлж чадаагүй. Миний бие анхан шатны шүүх дээр шинээр 7 удаагийн хулгай гэмт хэргийн үйлдлээ хэлж уг хэргүүдээ нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх анхаарч үзээгүй. Гэтэл намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн 1810 0063 20842 дугаартай хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ял сонсгож яллагдагчаар татсан тул дээрх хэргүүдийг нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул надад холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгч Ө.Нын өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Би анхан шатны шүүх хуралдаанд Ө.Ныг тэнсэж өгөөч гэсэн саналтай оролцсон. Тэр саналаа дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Ө.Нын хувьд нэг удаагийн үйлдэлтэй хохирлоо төлсөн ...” гэв.
Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Шүүгдэгч Б.Сын хувьд анхан шатны шүүх хуралдаанд хулгайн хэргийн 7 үйлдэл хэлсэн. Прокурорын зүгээс орон нутаг болон дүүргийн цагдаагийн газруудад албан бичиг явуулсан бөгөөд Б.Сын бүх хэргүүдийг нэгтгэж шалгасан. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө шүүгдэгч Б.С өөр үйлдэл байхгүй гэж мэдүүлсэн. Мөн Б.Сад эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар албан бичиг ирээгүй. Хэрвээ хулгайн хэргийн 7 үйлдэл байгаа тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.Нын хувьд өмнө нь хэд хэдэн удаа хулгайн гэмт хэргээр шийтгүүлж байсан бөгөөд үйлдсэн хэрэгтээ гэмшдэггүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж шийтгэх тогтоолын зарим хэсгийг хэвээр үлдээж, зарим хэсгийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
Ө.Н нь Б.Стай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны 9 тоотод оршин суух А.Молор-Эрдэнийн байшингийн цонхыг түлхэн орж, “Panasonic” загварын камер хулгайлан авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тэд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны 15 тоотод оршин суух Б.Одбаярын зуслангийн байшинд нэвтэрч орж эд зүйл хулгайлахыг завдсан,
В.Н нь Б.Стай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 2117 тоотод оршин суух Ш.Дэлгэрмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн “Тoshiba” загварын зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайлан авч, 210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогджээ.
Тухайлбал, шүүгдэгч Ө.Нын “...2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны 15 тоотод оршин суух иргэн Одбаярын зуслангийн байшинд хамт ороогүй. Учир нь би гадаа зогсож байсан ...” гэх мэдүүлэг /8 хх 209/,
шүүгдэгч М.Нын “...С такси барьж ирээд бид хоёр хулгайлсан зурагтаа ломбардад тавих гэсэн боловч ломбард аваагүй, тэгээд сууж явсан таксины жолоочид зарчихсан ...” гэх мэдүүлэг /2 хх 41-43/,
хохирогч А.Молор-Эрдэнийн “...2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай төрсөн эгч Л.Амарсанаагийн эзэмшлийн зуслангийн байшингийн урд талын вакум цонхтой, вакум хаалгыг түлхэж хулгай орж 2 давхрын өрөөнд байсан, хар өнгийн цүнхтэй “Раnasonic” брэндийн дижитал камер алдагдсан байна ...” гэх мэдүүлэг /2 хх 163-166/,
хохирогч Б.Одбаярын “...Жаргалантын аманд байх байшингийн манаач Баяраа гуайд хөрш айлын хөгшин “байшинд чинь хулгай орсон байна” гэж хэлсэн. Гэтэл манай байшингаас юм аваагүй байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 159-162/,
хохирогч Ш.Дэлгэрмаагийн “...Манай гэрийн хойморьт байсан зурагт 32 инчийн “Toshiba” брэндийн зурагт алдагдсан.” гэх мэдүүлэг /3 хх 46-47/,
Хулгайн гэмт хэрэгт ашигласан гэх Ө.Нын 10-39 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд болон хувцсанд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-н 172-183/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч А.Молор-Эрдэнэ, Б.Одбаяр нарын гэрээс эд зүйл хулгайлсан, хулгайлахыг завдсан үйлдлийн огноог “2017” гэж буруу тэмдэглсэнийг дурьдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж, шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Ө.Н, М.Н нарыг гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Ныг бусадтай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны 9 тоотод оршин суух А.Молор-Эрдэнийн байшингийн цонхыг түлхэн орж “Panasonic” загварын камер хулгайлан авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны 15 тоотод оршин суух Б.Одбаярын зуслангийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлахыг завдсан, шүүгдэгч В.Ныг бусадтай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 2117 тоотод оршин суух Ш.Дэлгэрмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн “Тoshiba” загварын зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайлан авч, 210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан хуульд заасан хорих ялыг ялгамжтай оногдуулж, улмаар шүүгдэгч В.Нт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Ө.Нт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх” ялын зорилгод нийцсэн байна.
Харин шүүгдэгч Б.С нь 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 36 удаагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд үүнээс 28 удаагийн үйлдэл нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжид хамаарч болзошгүй үндэслэл тогтоогдож байхад үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаагүй байна.
Гэмт хэрэг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, нөгөө талаас байнга гэх шинж нь зан үйлд хэвшмэл болсон гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл байдагаараа онцлогтойг анхаарах нь зүйтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Сын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, хэлбэр зэрэгт бодитой хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1504 дугаартай шийтгэх тогтоолын Б.Сад холбогдох заалтуудыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусад нь дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, Б.Сад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нэр бүхий хохирогч нарын овог, нэрийг зөрүүтэй бичсэн техникийн алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1504 дугаартай шийтгэх тогтоолоос Б.Сад холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэсгийг тусад нь дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.С, Ө.Н нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч М.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ М.АЛДАР