Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 626

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

156/2017/00471/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цэцэгдулам, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймаг Хсумын 1 дүгээр баг, ................ тоотод оршин суух, И овогт Л.А -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймаг Х сум, 4 дүгээр баг, ............ тоотод оршин суух, Ц овогт Ж.Б -т холбогдох,

"эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1 800 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.А, иргэдийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б-т холбогдох, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.А-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилж төлсөн 43 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн   120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.АРИУНАА

 

ШҮҮГЧИД                                           П.ЦЭЦЭГДУЛАМ

М.ЭНХМАНДАХ