Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0413

 

2020 оны 06 сарын 15 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0413

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б д м ХХК

Хариуцагч: А м г т г К х, Б о а ж я, Б о а ж я А м т з ц д г а х.

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгох, Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн******* дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Б о а ж яны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн *******чгийн дарга Ц.О нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М г ХХК 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б д м ХХК-аас 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг зээлж авсан. Дээрх зээлдүүлсэн мөнгөө гаргуулж авахаар М г ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад М г ХХК зээлийн төлбөрт Архангай аймгийн ******* сумын *******ын ам нэртэй 284 ректар талбайтай, 22/93 тоот гэрчилгээтэй, 56 жил 8 сарын хугацаатай, *******А дугаартай ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээг Б д м ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх санал тавьсныг Б д м ХХК хүлээн авч эвлэрлийн гэрээ байгуулан түүнийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дугаар захирамж гарган эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Эвлэрлийн гэрээний дагуу М г ХХК үүргээ *******елүүлээгүй тул Б д м ХХК-ийн зүгэ******* Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 331 тушаалаар *******А дугаартай ашигт малтмал ашиглах лиценз Б д м ХХК-ийн нэр дээр шилжиж ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.

М г ХХК-ийн нэр дээрх ******* дугаартай ашигт малтмалын лиценз Б д м ХХК шилжсэн учир *******д холбогдох ТЭЗҮ /техник эдийн засгийн үнд*******лэл/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Уулын ажлын төлөвлөгөө зэрэг *******чиг баримтуудыг дахин боловсруулах шаардлага гарсан. М г ХХК-иас нөөцийн тодорхойлолтыг гаргуулж авахыг хүсэхэд Ашигт малтмал, газрын тосны газраас манайд нөөцийн тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байна та нар Б д м ХХК-ийн нэрээр хандах нь зүйтэй г*******эн. Түүний дагуу *******д Ашигт малтмал, газрын тосны газар очиж уулзахад нөөцийн тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй М г ХХК өмнөх тайлангуудаа өгөөгүй учраас гэж тайлбарласан. Манай байгууллага хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулахаар холбогдох бүхий ажлуудыг хийхээр төлөвлөж байсан. Лицензийг шилжүүлж авснаас хойш мэргэжлийн байгууллагаар Маркшейдерийн хэмжилт хийлгэж, шав тэмдэг тавьсан, Технологийн дээжлэлт авч Геологийн төв лабораторт шинжилгээ хийлгүүлэхээр хүргүүлсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж их хэмжээний зардал гаргаж ажиллаж байтал Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн ******* дугаар шийдвэр гарч тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үнд*******лэлгүй байгууллагыг хэт хохироосон үйлдэл болсон гэж үзэж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн үнд*******лэх х*******эгт Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх х*******эгт “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” г*******нийг үнд*******л*******эн байх бөгөөд сонсох ажиллагаа явуулснаар нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл *******й болох талаар огт зүйл байхгүй байтал үнд*******лэлгүйгээр сонсох ажиллагааг явуулалгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” г*******эн тусгай зарчмыг зөрчиж сонсгох ажиллагааг явуулалгүй шийдвэр гаргасан нь хууль зүйн үнд*******лэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байхаас гадна, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр 40.2.3, 40.2.5-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үнд*******лэлийг заах , захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” үндсэн шаардлагуудыг хангаагүй байна.

Хариуцагч захиргааны байгууллагаас дээрх 2019 оны ******* дугаар шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/0З дугаар дүгнэлтэд үнд*******лэн гаргасан гэж тайлбарлаж маргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн******* дугаар дүгнэлт хууль бус бөгөөд манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироосон гэж үзэж байна. Учир нь:

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тусгай зөвшөөрлийг
цуцлуулах тухай******* тоот дүгнэлтийг гаргахдаа нөхцөл байдлыг газар дээр нь
хянан шалгаж тодруулаагүй, манай компанийг оролцуулах, тайлбар гаргах
боломжоор хангаагүй, огт мэдэгдээгүй зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27
дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн.

Мөн манай компанийг ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй байхад “...тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ ... байгаль орчинд хортой нөлөө учруулж буй... г*******эн баримт нотолгоогүй тодорхой *******ш зүйл зааж, тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар гаргасан дээрх дүгнэлт нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүйгэ******* гадна манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироох үнд*******лэл болсон тул хууль бус Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019\03 дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б д м ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр Архангай аймаг, ******* сум, *******ын ам нэртэй XV- 00******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон.

Шилжүүлэх шийдвэр гаргасан 2019 оны 7 дугаар сарын 03-ний өдрөөс хойш тусгай зөвшөөрлийг цуцалсан 2019 оны 8 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч компанийн хувьд тухайн талбайг шинээр ухаж эвдрэлд оруулаагүй, гол усыг бохирдуулж шар ус алдаагүй болно. Энэ талаар ч орон нутгийн эрх бүхий байгууллагууд нь тодорхойлж нотолсон байгаа.

Хариуцагч захиргааны байгууллагын “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, *******хүл нөхөн сэргээх , байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ *******елүүлээгүй” гэх тайлбар ямар ч үнд*******лэлгүй ба тухайн талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан М г ХХК-ийн бурууг нэхэмжлэгч компанид тохож буруутган түүний тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагч захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна хууль шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Учир нь: Тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч компанид шилжүүлж олгосон 2019 оны 7 сарын 3-ны өдрөөс цуцлах шийдвэр гаргасан 2019 оны 8 сарын 21-ны өдөр хүртэлх хугацаанд Б д м ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, шинэ газрыг ухаж эвдрэлд оруулсан, гол усыг бохирдуулсан, шар ус алдсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, Байгаль орчны тухай хуулийн байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / ******* үйлдэхүй/ гаргаагүй болно.

Хариуцагч захиргааны байгууллагууд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа үйлдэл гаргах ёсгүй.

Гэтэл нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан болон цуцлах дүгнэлтийг гаргахдаа нөхцөл байдал учир шалтгааныг тодруулж шалгаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч аль компанийн ямар үйл ажиллагаанаас болж байгаль орчинд хортой нөлөөлөл учруулсан болохыг тодорхой шалгаж тогтоосон баримтгүй, хяналт шалгалтын ямар ч үйл ажиллагаанд нэхэмжлэгч компанийг оролцуулаагүй, мэдэгдээгүй атлаа байгаль орчинд хохирол учруулсан *******эх, хамааралтай *******эх, гэм буруутай *******эхийг ялгамжтай авч үзэхгүйгээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг гэнэт цуцалж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн.

Тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг бүрмөсөн дуусгавар болгож хязгаарлах тул энэ талаар дүгнэлт гаргах албан тушаалтнуудад хууль тогтоомжоор тусгайлсан эрх олгогдсон байх учиртай.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 сарын 20-ны өдрийн******* дугаар дүгнэлтийг гаргасан “ ...үүргийг орлон гүйцэтгэгч албан тушаалтнууд”-д бусдын эрхийг зөрчсөн дүгнэлт гаргах эрхтэй *******эх нь ч эргэлзээтэй байна.

Иймэ******* нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж гаргасан хууль бус захиргааны акт болох Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 сарын 21- ний өдрийн ******* дугаар шийдвэр, Байгаль орчин аялал жуулчлалын 2019 оны 8 сарын 20-ны өдрийн******* дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Кадастрын мэдээллийн санд Архангай аймгийн ******* сумын нутаг *******ын ам нэртэй 284 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын А тоот тусгай зөвшөөрлийг М г ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр олгосон байна. Түүнчлэн тус албаны даргын 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 209 дүгээр шийдвэрээр *******ын ам нэртэй талбайн цэгт өөрчлөлт оруулж 323 гектар болсныг бүртг*******эн байна.2003 оны 2 дугаар сарын 28-ны өдөр М г ХХК-иас уг тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэн тул дахин нөхөн олгож өгөх хүсэлтийг гаргаж уг хүсэлтийг хянан үзэж 2003 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нөхөн *******А тоот тусгай зөвшөөрлийг олгож байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Иргэний хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх заалтыг үнд*******лэн М г ХХК-ийн эзэмшиж буй дугаар бүхий үүн дотор ашигт малтмалын ашиглалтын М\/-00******* тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр Голдман сакс интернэшнл компани нь ******* ******* ******* ******* ББСБ ХХК болж өөрчлөгдсөнийг бүртг*******эн.

Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэх тухай” 331 дүгээр шийдвэрээр санд Архангай аймгийн ******* сумын нутаг *******ын ам нэртэй 323.29 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын М\/-00******* тоот тусгай зөвшөөрлийг ******* ******* ******* ******* ББСБ-д барьцаалсныг бүртг*******эн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 511 дүгээр шийдвэртэй барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртг*******эн.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/Ш32019/04394 дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэн бүртгэх тухай” 1/11146 тоот албан *******чгийг тус тус үнд*******лэн Архангай аймгийн ******* сумын нутаг *******ын ам нэртэй 323.29 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын М\/-00******* тоот тусгай зөвшөөрлийг М г ХХК-ийн Б мХХК-д шилжүүлснийг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр бүртг*******эн байдаг.

Гэтэл нэхэмжлэгч Б мХХК нь Архангай аймгийн ******* сумын нутаг *******ын ам нэртэй 323.29 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын          М\/-00******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байхдаа байгаль орчинд хортой нөлөө учруулж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, *******хүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ *******елүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн******* тоот дүгнэлтээр тогтоогдсон тул Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр шийдвэрээр цуцалсан.

Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” ******* дүгээр шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үнд*******лэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үнд*******лэл бүхий байх”, 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасныг тус тус үнд*******лэн сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэрл*******эн болно.

Байгаль хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 15 дугаар зүйлийн 1.1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан байна.

Иймд дээр дурдсан үнд*******лэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”- ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Санал хүргүүлэх тухай” Архангай аймгийн засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 02/975 тоот албан *******чгийг тус тус үнд*******лэн “Б д м” ХХК-ийн эзэмшдэг М\/-00******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэх ажлын х*******гийн дүгнэлт нь хууль зүйн үнд*******лэлтэй гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1 Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үнд*******лэлээр цуцална: 56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, *******хүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ *******елүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан... бол Ашигт малтмал газрын тосны газарт тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан тул сонсох ажиллагааны талаарх баримт Ашигт малтмал газрын тосны газраас гаргана. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16, 17 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар тухайн орон нутгийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын газрууд тухайн орон нутгийн байгаль орчны асуудал, уул уурхайн үйл ажиллагаанд *******ечлэн хяналт тавихаар зохицуулсан.

Иймд Б д м ХХК-ийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас, тухайн талбайд ашиглалт явуулсан, хяналт шалгалт хийсэн *******эх, албан *******чгээр ирүүлсэн саналд тусгагдсан асуудлыг Архангай аймгийн засаг дарга, Архангай аймгийн ******* сумын Засаг дарга, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Ашигт малтмалын газруудад байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б д м ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн******* дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан *******чмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үнд*******лэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн шийдвэрээр Б д м ХХК-д Архангай аймаг, ******* сум, *******ын ам нэртэй газарт орших 323.29 гектар талбайд МV-00******* дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2029 оны 11 дүгээр сарын 19-ний  өдрийг хүртэл эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан *******чгээр ирүүлсэн******* дугаар дүгнэлтийг үнд*******лэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот Санал хүргүүлэх тухай албан *******чгээр “...ашиглалтын МV-00******* дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч Б д м ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дах х*******эгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дах х*******эгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү.” гэх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсний дагуу тус яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн******* тоот дүгнэлтээр Б д м ХХК-ийн ашиглалтын МV-00******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ.

Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/3420 тоот албан *******чгээр Архангай аймгийн Засаг даргаас Б д м ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах болсон үнд*******лэл, тайлбарыг нотлох баримтаар шаардсан бөгөөд аймгийн Засаг даргаас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02/640 тоот албан *******чгээр “...Архангай аймгийн ******* сумын Орхон багийн уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байсан бүс нутаг нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн санд хамаарах бөгөөд Орхон голын урсац бүрэлдэх эх юм. Аж ахуй нэгжүүдийн алт олборлох үйл ажиллагаа нь Орхон голыг бохирдуулж, газрын хэвлийг сүйтгэн байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байсан ба энэ бүс нутагт уул уурхайн олборлолт явуулах боломжгүй гэж үзсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан саналыг холбогдох төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн” гэх тайлбар ирүүлсэн.

Мөн “... ******* сумын Орхон багт алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн тухай...” Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын баримтыг ирүүлсэн боловч уг баримтаар маргаж буй Б д м ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хяналт шалгалт явуулсан, түүнчлэн зөрчил гаргасан талаар тусгагдаагүй байна.

Үүнэ******* үзэхэд Архангай аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгч Б мХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дүгнэлт гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлж, бодит нөхцөл байдал, үнд*******лэл, шаардлагыг бүрэн тодруулах үүргээ *******елүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

 Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн******* тоот дүгнэлт нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх х*******гийн 1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 26 дугаар зүйлийн 1-д “... байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үнд*******лэлээр цуцална.”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, *******хүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ *******елүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;” Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж заасантай нийцээгүй байна.

Захиргааны аливаа байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргахдаа тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах, бодит нөхцөлд тохирсон үнд*******лэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.

Иймд Б мХХК-ийн ашиглалтын МV-00******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлт*******т хүргүүлсэн Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн******* дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх х*******гийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б мХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн******* тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчэ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх х*******эгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг ******* зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН