Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2017/01664

 
  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар Ё.М, Ё.Мө нарт холбогдох, Б.Н болон Ё.М нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 сарын 20 болон 2015 оны 4 сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, Б.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 124,950 төгрөгийг нэхэмжлэгч Б.Нгаас нөхөн гаргуулан улсын төсөвт оруулсугай.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай