Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2017/01202

 
  1. Иргэний хуулийн 276.1, 276.4-т зааснаар Д.Тг “И” ХХК-ийн 1,841 ширхэг хувьцаа эзэмшигчээр тогтоож, улсын бүртгэлд холбогдох бүртгэлийг хийлгэхийг хувьцаа эзэмшигч, БНСУ-ын иргэн Ү /Woo Taekwang/, “И” ХХК-д даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 250,143 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч БНСУ-ын иргэн Ү /Woo Taekwang/, “И” ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 250,143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай