Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 3708

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Ч.З -д холбогдох 

9,424,588.14  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов. 

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХБ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... З.Чнь 2016 оны 7 сарын 26-ны өдөр тус банктай цалингийн зээлийн гэрээ байгуулан 9.500.000 төгрөгийн зээлийг, сарын 1.8-н хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хүүхдийн сургалтын төлбөр төлөх зориулалтаар зээл авсан. З.Ч2016 оны 7 сарын 26-ны өдөр банктай байгуулсан цалингийн зээлийн гэрээ, цалингийн зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн эзэмшлийн тус банкны 416001321 тоот картын дансны орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч үндсэн зээлээс 1,312,934.66 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 2,164,641.28 төгрөгөөс 933,618.48 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч З.Ч-Д цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир 2016/000372/0178 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний 8.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байгаа болно. Зээлдэгч 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгдээгүйгээс 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн зөрчил 3,328,424.35 төгрөг, хуримтлагдсан хүүгийн өр 1,231,022.80 төгрөг байгаа ба нийт 4,559,447.15 төгрөгийн өр хуримтлагдсан бөгөөд дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 8,187,065.34 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,210,409.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 20,613.68 төгрөг. Үүн дээр шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулж бичиг баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 6,500 төгрөгийг нэмж нийт 9,424,588.14 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.

Хариуцагч З.Чшүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би Худалдаа, хөгжлийн банкны гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус банктай 2016/000372/0178 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулан 9,500,000 төгрөгийн зээлийг, сарын 1.8-н хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх зорилгоор зээлэн авсан. Өнөөдрийн байдлаар зээлэн авсан 9,500,000 төгрөгөөс 2,246,552 төгрөгийг төлсөн бөгөөд үүний үлдэгдэл 7,253,448 төгрөг болон түүний хүү 1,210,409 төгрөгийг 2018 оны нэгдүгээр сард эргэн төлөлтийг хийх хүсэлтэй байна. 8,463,857 төгрөгийг 2018 оны нэгдүгээр сараас эргэн төлөлт хийнэ гэдгээ амлаж байна. Мөн нэхэмжлэлд тусгасан үндсэн зээлийн эргэн төлөлт болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрч чадахгүй. Миний бие одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, зээлийн эргэн төлөлтөд зарцуулах мөнгөн хөрөнгийн эх үүсвэргүй тул шүүх энэ нөхцөл байдлыг минь ойлгоно уу. 2017 оны 12 дугаар сарын байдлаар зээлийн эргэн төлөлтийг хийж чадахгүй бөгөөд 2018 онд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөн эргэн төлнө ...” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБ ХХКхариуцагч З.Ч -д холбогдуулан “үндсэн зээл 8,187,065.34 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,210,409.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 20,613.68 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулж бичиг баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 6,500 төгрөг, нийт 9,424,588.14 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “эрхэлсэн тодорхой ажилгүй, зээлийн эргэн төлөлтөд зарцуулах мөнгөн хөрөнгийн эх үүсвэргүй” гэсэн үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ХБ ХХК2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 9,500,000 төгрөгийг хариуцагч З.Ч-Д 24 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэйгээр зээлж, З.Ч-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 416001321 дугаартай цалингийн картын дансны орлогыг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан цалингийн зээлийн гэрээ, цалингийн зээлийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан цалингийн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зээлдүүлэгч ХБ ХХКзээлдэгч З.Ч -тай байгуулсан цалингийн зээлийн гэрээний дагуу З.Ч -гийн ХБ ХХК-ийн 416009167 тоот дансанд 2016.7.26-ны өдөр 9,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч тал хариуцагч З.Ч -г зээлийн гэрээний 8.2 дахь заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй тул банкны санаачилгаар гэрээгээ цуцалж, хариуцагчаас үндсэн зээл 8,187,065.34 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,210,409.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 20,613.68 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулж бичиг баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 6,500 төгрөг, нийт 9,424,588.14 төгрөг нэхэмжилсэн, түүний төлөөлөгч уг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, зээлийн гэрээний 8.2.2-т зааснаар зээл төлөх үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж тодруулж байна.

Зээлдэгч З.Ч2016.08.24-ний өдөр төлөх төлөлтөөс эхлэн үүргээ бүрэн биелүүлээгүй, хэсэгчилж зээлд 1,312,934.66 төгрөг, хүүд 895,127.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 38,490.78 төгрөг, нийт 2,246,553.14 төгрөг төлж, 2017 оны 8 сарын 23-наас хойш үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд төлбөр төлөөгүй, гэрээний үүргийн биелэлт 2016.07.24-ний өдрөөс 2017.08.23-ны өдрийн хооронд 10 удаа зөрчигдсөнөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь зохигчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт, Худалдаа хөгжлийн банкны 2017.02.07-ны 7-416/0078, 2017.07.05-ны 7-416/0291, 2017.08.23-ны 5/3440 дугаартай мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний 8.2-т зээлдэгч нь гэрээний биелүүлээгүй, 8.2.2-т зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн... бол банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар зохицуулсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заажээ.

Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү тооцооллын хүснэгтэд хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн мөнгийг хасаж төлбөл зохих үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт төлбөрийг тооцоолсон дүн нь хууль болон гэрээнд нийцсэн, тооцоолол зөв байх тул нэхэмжлэгч тал хариуцагчаас үндсэн зээл 8,187,065.34 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,210,409.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 20,613.68 төгрөг, нийт 9,418,088.14 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч тал З.Ч -г гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатад 6,500 төгрөг төлсөн нь Чингэлтэй дүүргийн нотариатч Х.Цогзолмаагийн нэхэмжлэх, мөнгөний тасалбараар тогтоогдож байх тул уг хохирлоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж дүгнэн хариуцагчаас 6,500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Иймд хариуцагч З.Ч -аас үндсэн зээл 8,187,065.34 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,210,409.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 20,613.68 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулж бичиг баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 6,500 төгрөг, нийт 9,424,588.14 төгрөгийг гаргуулж, ХБ ХХК-д олгох нь зүйтэй.

З.Ч -гийн эзэмшлийн ХБ ХХК дахь 416001321 дугаартай цалингийн картын дансны орлогыг үүрэг гүйцэтгүүлэгч барьцаалсан боловч энэ талаар шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч З.Ч –д 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч З.Ч -гийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Ч -гаас 9,424,588.14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ч -гаас улсын тэмдэгтийн хураамжид 165,743 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХБ ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.БАТЦЭЦЭГ