Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 3816

 

 

 

 

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/03816

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Б,

 

Хариуцагч: Б,

 

Хариуцагч: Б-нарт холбогдох,

 

160,988,043.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагч Ж.Б, Ц.Б нартай 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт орон сууц худалдан авахад зориулж6,000,000.00 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй нийт 180 сарын хугацаатай зээлдүүлсэн.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож зээлдэгч Ж.Бын өмчлөлийн *******,*******,*******,******* тоотод орших 153.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалахаар холбогдох гэрээг байгуулснаас гадна хариуцагч С.Б болон “*******” ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан юм.

 

Хэдийгээр зээлдэгч нар үндсэн зээлд 8,278,382.00 төгрөг, зээлийн хүүнд 74,381,400.57 төгрөгийг төлсөн боловч өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 137,721,617.97 төгрөг, зээлийн хүү 11,794,249.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,698.50 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл зээлийн хүү 23,225,143.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,782.10 төгрөг, нийт 160,977,543.70 төгрөгийг төлсөнгүй.

 

Бид, энэхүү нэхэмжлэлийг гаргаснаас өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагчдыг үүргээ гүйцэтгэх болов уу гэж хүлээсэн боловч харин ч тэд гэрээг зөрчиж, зээлийг төлөөгүй, өөрсдийгөө хариуцах ёсгүй, төлөхгүй гэсэн тайлбар өгч, батлан даагч С.Бийг төлөх ёстой хэмээн татгалзаж байна.

 

Хэрэв нэгэнт зээлдэгчид тухайн зээлийг төлөхгүй гэж байгаа бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаас өөр арга байхгүй, нөгөө талаар Монголбанкны баталсан журмын дагуу энэхүү зээл эргэлзээтэй ангилалд багтсан бөгөөд жил гаруй хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй тул цуцлах үндэслэл бүрдсэн.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2.-т зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг төлөхгүй 90 хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах зохицуулалттай, мөн батлан даалтын гэрээнд зааснаар үндсэн үүрэг гүйцэтгэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол батлан даагч тухайн зээлийг төлж барагдуулах үүрэгтэй.

 

Иймд, хариуцагч Ж.Б, Ц.Б, С.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 137,721,617.97 төгрөг, зээлийн хүү 23,225,143.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,782.10 төгрөг, нотариатын зардал 10,500.00 төгрөг, нийт 160,988,043.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд зээлийн гэрээг зөвхөн зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан тул батлан даагч С.Бөд уг нэхэмжлэлийг гаргах эрх байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчдаас орон сууцны зээл хүссэн өргөдөл гаргасныг үндэслэн манай банкны зүгээс дотоод дүрэм, журамд заасан судалгааг хийж, зээлдэгчдийг санхүүгийн боломжтой этгээд гэж үзсэн тул тэдгээрт6,000,000.00 төгрөгийн зээл олгосон.

 

Учир нь, зээлдэгч нар иргэн н.*******аас барьцааны зүйл болох орон сууцыг нийт 245,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохирч, өөрийн дансандаа урьдчилгаа 30 хувь буюу 99,000,000.00 төгрөгийг байршуулж, нэмж6,000,000.00 төгрөгийн зээл авахад эдгээр хүмүүс батлан даагч “*******” ХХК-нд ажилладаг, хувьцаа эзэмшигч, уг компанийн үйл ажиллагаа тогтвортой, тодорхой төрлийн орлоготой байсныг үндэслэсэн.

 

Бид, хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцахдаа л тэднийг зээлийг компанийн үйл ажиллагаанд ашиглахаар хоорондоо тохиролцсон гэж ойлгож, мэдсэн, гэвч зээлдүүлэгч тал уг үйл баримтын талаар мэдээгүй ба хэрэв ийм зүйл болсон байх тохиолдолд зээлдэгч зээлийг зориулалтын бусаар ашигласан болох тул зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3.-д зааснаар гэрээг цуцлах үндэслэл бий болно.

 

Иймд, сөрөг нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ж.Б, Ц.Б нар тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Энэхүү зээлийг хариуцагч С.Б авч, зээл, зээлийн хүүг төлж байсан талаар хэрэгт авагдсан баримтууд нотолно. Өөрөөр хэлбэл, тухайн үед зээлийг Ж.Б, Ц.Бийн нэрээр авсан боловч уг орон сууцыг анхнаасаа батлан даагч С.Б худалдан авахаар амьдарсан.

 

Барьцааны зүйл болох 153.5 м.кв талбайтай орон сууцыг иргэн н.*******аас н.*******д шилжүүлсэн үйлдлийг хүчингүй төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг маргааныг хянан хэлэлцэж байгаа бөгөөд хариуцагч С.Бийн эхнэр н.******* уг орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд тул дээрх маргааныг хянан шийдвэрлэж дуустал барьцааны зүйлтэй холбоотой энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй байгааг харгалзан түдгэлзүүлэх нөхцөл байдал байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

 

Хариуцагч буюу зээлдэгч нарын хувьд ерөөсөө энэхүү зээлийг авч ашиглаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн хувьд мөн дээр дурьдснаар “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор бага хүүтэй зээл авахаар дүр үзүүлж, орон сууцын зээл хэлбэрээр авсан юм.

 

Өнгөрсөн хугацаанд талууд энэ талаар ярилцаж байсан бөгөөд нэхэмжлэгч тал зээл олгохдоо үүнийг мэдэж байсан. Иймд, үндсэн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас хариуцагч Ж.Б, Ц.Б, С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 160,988,043.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 137,721,617.97 төгрөг, зээлийн хүү 11,794,249.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,698.50 төгрөг, нотариатын зардал 10,500.00 төгрөг, эдгээрийн нийлбэр9,531,065.81 төгрөгийг нэхэмжилсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү 11,430,894.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,083.06 төгрөг, 11,456,977.35 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 160,988,043.00 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагчид үл хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

 Талуудын гаргасан тайлбар, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан баримтаар зохигчид дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Үүнд:

 

  1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас хариуцагч Ж.Б, Ц.Б нарт холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон нотариатын зардалд нийт 160,988,043.00 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
  2. Хариуцагч С.Бтэй 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээг үндэслэн түүнээс үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг биелүүлэхийг шаардах,
  3. Хариуцагч С.Бөөс нэхэмжлэгч “Х” ХХК-нд холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг тус тус хүссэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

 

Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч Ж.Б, Ц.Б нар 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж,6,000,000.00 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 15 жил буюу 180 сарын хугацаатай зээлэхээр тохирч, талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч Ж.Бын өмчлөлийн *******,*******,*******, тоотод орших 153.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалжээ /1-р х.х-ийн 4-7 хуудас/.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “Х” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч С.Б болон “*******” ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч нарын үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохирсон байна /1-р х.х-ийн 8, 9-р хуудас/.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.-т зааснаар энэхүү зээлийг орон сууц худалдан авахад зориулж олгосон байх бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдэгч Ж.Б нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн С.*******тай Ү-2206010924 тоот улсын бүртгэлийн дугаартай 153.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар тохирч, холбогдох байгууллагаас түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон байна /1-р х.х-ийн, 68-р хуудас/.

   

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас хариуцагч Ж.Б, Ц.Б нарт6,000,000.00 төгрөгийн зээл олгох тухай шийдвэрийг 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж, улмаар тоот дугаартай зээлийн данс нээж, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийг олгосон ба талууд энэхүү зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй, орон сууц худалдсан худалдагч С.*******ы тус банкин дахь 495030395 тоот дугаартай дансанд уг6,000,000.00 төгрөг шилжсэн байна /1-р х.х-ийн 67, 69, 71, 72-р хуудас/.

 

Хэдийгээр зөвхөн зээлдэгч Ж.Бын нэр дээр ийнхүү тоот дугаартай данс нээж, зээлийн гэрээний зүйлийг түүнд олгосон байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2017/09946 тоот захирамжийн дагуу хэрэгт авагдсан зээлийн хувийн хэргийн баримтаас үзвэл хариуцагч Ц.Бийн зээл олгохыг өргөдлийг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс холбогдох судалгааг хийж, түүнтэй гэрээ байгуулсан байх тул тэрээр зээлдэгч этгээд мөн байна /1-р х.х-ийн 10, 84-96, 123-158-р хуудас/.

 

Иймд, нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч Ж.Б, Ц.Б нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.-д зааснаар зээлийн хүү нь эхний 30 сарын хугацаанд тогтмол байх, 31 дэх сараас эхлэн тодорхой нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх, сар бүр тэнцүү төлөлттэй байхаар тохирч, 2,368,609.39 төгрөгийг тогтмол төлөхөөр болжээ. Тодруулбал, Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.1.18, 4.1.19.-д зааснаар “зээлийн хугацаанд зээл болон хүүг сар бүр тогтмол хэмжээтэйгээр төлж дуусгахыг бүрэн хорогдох, зээлийн хугацаанд бүрэн хорогддоггүй буюу зээлийн үндсэн төлбөрийг зээлийн хугацаа дуусах үед төлдөг зээлийг баллун зээл гэнэ” гэж заасны дагуу энэхүү зээл нь сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт төлөгддөг бүрэн хорогдох зээл ажээ /1-р х.х-ийн 12, 13-р хуудас/.

  

Тус гэрээнийн 3 дугаар зүйлийн 3.1.-д зааснаар зээлийг ашиглах хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2028 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 180 сар бөгөөд талууд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх тусгай хугацаа буюу зээл, зээлийн хүүг сар бүрийн 20-ны өдөр төлөхөөр тохирсон байна. Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийн гэрээний ерөнхий хугацааг 180 сар, зээл төлөх тусгай хугацааг тухайн сарын 20-ны өдөр байхаар тохирч, зээлдэгч энэхүү хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болох ажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиараас үзвэл зээлдэгч 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүнд нийт 94,744,397.02 төгрөг төлөх ёстойгоос үндсэн зээлд 9,196,965.51 төгрөг, хүүнд 85,547,431.51 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бол нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 98,068,486.77 төгрөг, үндсэн зээлд 10,887,570.01 төгрөг, нийт 108,956,056.78 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна /1-р х.х-ийн 12, 13-р хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчид 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үндсэн зээлд 8,278,382.03 төгрөг, зээлийн хүүнд 74,381,400.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 55,014.07 төгрөг, нийт 82,714,742.77 төгрөг төлсөн тухай маргаагүй /1-р х.х-ийн 15-17, 2-р х.х-ийн 13-19-р хуудас/.

 

Гэвч зээлдэгч нар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1.-д заасан “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” буюу 2017 оны 09 дүгээр сарын байдлаар 108,956,056.78 төгрөгийг төлөх ёстой байтал тус үүргээ зөрчиж, зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас хариуцагч Ж.Б, Ц.Б нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийг түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулахыг хүсчээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “..............................    . Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасан.

 

Талууд, зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2-т зааснаар хэрэв зээлдэгч зээлийг тохирсон хуваарийн дагуу бүрэн буюу хэсэгчлэн  төлөөгүй 90 хоногийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцлахаар тохирсон байна. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулга, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдэгч зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойших хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрчээ /2-р х.х-ийн 13-19/.

 

Зохигчдын байгуулсан гэрээ, зээлийн зориулалт, эргэн төлөлтийн хуваариас үзвэл энэхүү гэрээ нь хиймэгц биелэх бус, харин урт хугацааны туршид үргэлжлэх гэрээнд хамаарах тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.-д “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж буюу цуцлах”, мөн 221.3.-д “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно” гэж заасныг харгалзах ёстой.

 

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлаж болох ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан.

 

Хэдийгээр хариуцагчид 2017 оны 09 дүгээр 06-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 10,887,570.01 төгрөг төлөх ёстойгоос 8,278,382.03 төгрөг, зээлийн хүүнд  98,068,486.77 төгрөг төлөх ёстойгоос 74,381,400.67 төгрөгийг төлсөн боловч зээлийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, үүргээ зөрчсөөр байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-.д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан хэдий ч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлага үндэслэлтэй байна.

 

Учир нь, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулгаар зээлдэгчид сар бүрийн 20-ны өдөр төлөх 2,368,609.93 төгрөгийг бүрэн, тогтмол төлдөггүй, зээлийг төлөх хугацааг хэтрүүлдэг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойших хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-193/228 тоот тушаалаар батлагдсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д зааснаар уг зээл нь эргэлзээтэй ангилалд хамаарч байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2-т заасан гэрээг цуцлах үндэслэл бий болсон байна.    

 

Иймд, зээлдүүлэгч нь зээлдэгчийг зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, мөн үүрэг гүйцэтгэгч тал үүргийг гүйцэтгэхгүй, зээл төлөх үндэслэлгүй хэмээн тайлбарлаж, татгалзаж байгааг үндэслэн цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзаж байх тул Иргэний хуулийн 221.1, 221.3.-д зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчдад холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 137,721,617.97 төгрөг, зээлийн хүү 23,225,143.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,782.10 төгрөг, нотариатын зардалд 10,500.00 төгрөг, нийт 160,988,043.70 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдэгчид өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 8,278,382.03 төгрөгийг төлж, 137,721,617.97 төгрөг, зээлийн хүү 86,180,348.51 төгрөгөөс 74,381,400.67 төгрөгийг төлж, 11,794,249.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,712.57 төгрөгөөс 55,014.07 төгрөг төлж, 4,698.50 төгрөг тус тус үлдсэн талаар маргаагүй тул тэдгээрээс эдгээрийн нийлбэр9,520,565.81 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 10,500.00 төгрөг болон 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн 11,430,894.29 төгрөгөөс 156,587.95 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3.-д тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хариуцагчийн хариу татгалзлыг нотолсон нотлох баримтыг эх хувиар гаргаж өгөх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримтыг ийнхүү нотариатаар гэрчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан зардал гэж үзэхгүй юм.

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацанд зээлийг төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан тул хариуцагчид ийнхүү цуцлах хүртэл зээлийг төлөөгүй бол зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хэвээр байна.

 

Тодруулбал, зээлдэгч6,000,000.00 төгрөгийг орон сууцны зээлийн зориулалтаар авч, худалдах, худалдан авах гэрээний зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлж, улмаар өмчлөгч болсон тул тэрээр зээлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээг цуцлах хүртэлх хугацаанд зээлийн үр ашгийг хүртэж байгаа гэж тооцогдоно.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ, шүүхэд гаргасан нэхэмжлэл, зээл, хүүгийн тооцооллоор зээлдэгч 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл үүргээ гүйцэтгээгүй 166 хоног, 1 өдрийн зээлийн хүү 67,917.51 төгрөг, нийт 11,274,306.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,254,861.33 төгрөг болж байгааг дараах байдлаар тодорхойлвол:

 

1/ Үндсэн хүү

/137,721,617.97x1.5%=2,065,824.26 /сарын хүү/, 2,065,824.26x12=24,789,891.23 /жилийн хүү/. 24,789,891.23/365=67,917.51 /өдрийн хүү/. 67,917.51x166=11,274,306.96 төгрөг/  

 

2/ Нэмэгдүүлсэн хүү

/137,721,617.97x0.30%=413,164.85 /сарын хүү/, 4,13,164.85x12=4,957,978.24 /жилийн хүү/. 4,957,978.24/365=13,583.50 /өдрийн хүү/. 13,583.50x166=2,254,861.33 төгрөг/

 

Иймд, нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүнд 26,083.06 төгрөгийг нэхэмжилснийг үндэслэн зээлдэгч нараас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 11,274,306.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,083.06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн хүү 156,587.95 төгрөг, нотариатын зардал 10,500.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас хариуцагч Ж.Б болон Ц.Бт нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Ж.Бын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна /1-р х.х-ийн 6, 7,-р хуудас/.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1.-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2.-т “Энэ хуулийн 41.1.-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.     

 

Харин шүүхээс хариуцагч С.Бөд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна, эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хариуцах тухай батлан даалтын гэрээ байгуулсан боловч батлан даагч нь гагцхүү үүрэг гүйцэтгэгч этгээд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд хариуцлага хүлээх бөгөөд зээлдэгчтэй нэгэн адил үндсэн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч этгээд биш юм /1-р х.х-ийн 9-р хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж, мөн 460.2.-т “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээнд хэрэв батлан даагч этгээд нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран зээлийг хариуцах үүрэг хүлээгээгүй тохиолдолд гагцхүү хариуцагч буюу зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй, аль эсхүл төлбөрийн чадваргүй гэдэг нь илэрхий болсон нөхцөлд батлан даагч этгээд хариуцлага хүлээнэ.

 

Гэтэл тэдгээрийн хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д тус тус зааснаар батлан даагч тал дээр дурьдснаар зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч этгээдийн хувьд хүлээсэн бус нөхөх хариуцлага хүлээхээр батлан даалт гаргасан байна.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас С.Бөд холбогдох батлан даалтын гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийг биелүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

            Хариуцагч буюу батлан даагч С.Бөөс нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч Ж.Б, Ц.Б нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.1.-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс батлан даагчид шаардлага гаргавал үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох бүх татгалзлыг батлан даагч гаргах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасны дагуу батлан даагч нь тухайн батлан даалтын гэрээ үүсэх үндэслэл болсон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Тодруулбал, дүр үзүүлсэн хэлцэл нь гэрээний талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй буюу хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд байгуулдаг. Өөрөөр хэлбэл, хэлцлийг хийж байгаа этгээд /зээлдүүлэгч-зээлдэгч/-үүд хүсэл зоригоо нэгтгэж, бусдыг хуурах зорилгоор, хууль зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй гэдгээ харилцан тохиролцож хийсэн байдаг бөгөөд ийнхүү хүсэл зориг илэрхийлж буй этгээд хүсэл зоригийг хүлээн авагч талыг хууран мэхлэх гэсэн санаа агуулаагүй, хоёулаа нэгдмэл сонирхолтой байдаг тул хүсэл зоригоо илэрхийлэгч болон хүлээн авагч хоёрын тохирсны үндсэн дээр гуравдагч этгээдийг хуурах сэдэлтээр дүр үзүүлсэн байдаг.

 

Гэтэл нэхэмжлэгчийн хувьд зээлдэгч нарыг тухайн зээлийг орон сууцны зориулалтаар авч, компанийн үйл ажиллагаанд ашиглах гэж байсан талаар мэдэж байсан гэх, уг хэлцлийг дээр дурьдснаар дүр үзүүлсэн сэдэлтэй байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаас үзэхэд орон сууцны зээл олгох хүсэлтийг үндэслэн зээлдүүлэгчээс зээлдэгчид зээл олгоход шаардлагатай судалгаа хийж, холбогдох зээлийг өгсөн үйлдэл нь зээлийн гэрээ байгуулсан талууд нийлж дүр үзүүлсэн хэлцэл хийсэнд тооцогдохгүй бөгөөд талууд зээл авах, зээл олгох хүсэл зоригийг бодит байдлаар хэрэгжүүлсэн байна.

 

Иймд, хариуцагчийн гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд зээлдэгч нараас үндсэн зээл 137,721,617.97 төгрөг, зээлийн хүү 23,068,556.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,782.10 төгрөг, нийт 160,820,956.10 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 167,087.06 төгрөг болон батлан даалтын гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн үүргийг биелүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3, 458 дугаар зүйлийн 458.1.-д заасныг үндэслэн хариуцагч Ж.Б, Ц.Б нараас 160,820,956.10 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160,087.00 төгрөг болон хариуцагч С.Бөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасныг үндэслэн хариуцагч С.Бийн гаргасан нэхэмжлэгч “Х” ХХК-нд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь заалтыг баримтлан хариуцагч Ж.Б, Ц.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******,*******,*******, тоотод орших Ү-2206010924 тоот улсын бүртгэлийн дугаартай 153.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,103,867.65 төгрөг, хариуцагч С.Бийн төлсөн 887,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б, Ц.Б нараас 962,055.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР