Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2017/02371

 

 

2017 оны 09 сарын 26 өдөр

 

Дугаар 181/ШШ2017/02371

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч: Н.Г /РД:/-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч:   НШГА нд холбогдох

            үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 дугаар байрны 1 тоот орон сууц нь Н.Гминий өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр М.Хишигжаргалын нэхэмжлэлтэй С.Жд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр миний хувийн өмч болох дээрх байрыг худалдан борлуулж, хариуцагч Н.Жгийн үүргийн гүцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ нь Монгол улсын үндсэн хууль болон Иргэний хуулийн суурь зарчимд харшилж байгаа хэрэг юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа бодит үнийг тогтоосны үндсэн дээр тухайн ажиллагааг гүйцэтгэх, төлбөл зохих төлбөрийг барагдуулсаны дараа худалдан борлуулсан үнээс үлдэх төлбөрийг зохих журмын дагуу надад шилжүүлэх эрх зүйн зохицуулалттай байхад дур мэдэн бодит үнийг бууруулсан нь миний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. ИЙмд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж бодит үнэлгээнээс доогуур үнэдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаар захирамжаар Н.Жгаас 262.583.600 төгрөг гаргуулж М.Хишигжаргалд олгохоор шийдвэрлэсний дагуу 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч Н.Жгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н.Н.Г өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 дугаар байрны 1 тоот, 38м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 15/16 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 15/40 дугаартай тогтоолоор хураасан.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, үнийн саналаа ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээч томилоход 114.172.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 3/11037, 3/11038 дугаартай албан бичгээр мэдэгдэж 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/13992 дугаар мэдэгдэл, 5/16 тогтоолыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгч шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байгаа тул Н.Н.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Н.Гнь НШГА нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч НШГА нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч М.Хишигжаргалд  261.850.000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрсөн  хариуцагч Н.Жгийн зөвшөөрлийг баталж  шийдвэрлэсэн байна.

            НШГА нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаартай тогтоолоор Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаартай шүүгчийн захирамж, уг захирамжийг албадан биелүүлэх тухай 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 8510 дугаартай захирамж,  2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 714 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 13-17-р хуудас/

НШГА наас 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 15/04, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17/4-11, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 176/10 тоот мэдэгдлүүдээр “... шүүхийн 1335 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлэхийг шаардаж, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 15/16 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15/40 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /х.х-ийн 17,44,18-20, 22-24-р хуудас/

Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 дугаар байрны 1 тоот, 38м.кв талбайтай орон сууцыг Иргэний хулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч Н.Жд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/35273  дугаартай албан бичгээр мэдэгдэж 16-ны өдөр баталгаат шууданд хийж , өмчлөгч Н.Ганцэцэгт 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3/10167 тоот мэдэгдлээр мэдэгдэн, 3 дугаар сарын 23-ны өдөр өөрт нь гардуулан өгч тэмдэглэл үйлдэн, мөн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/35272  дугаартай албан бичгээр  мэдэгдэн 16-ны өдөр баталгаат шууданд хийж, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3/3572 дугаартай албан бичгээр мэдэгдэн тухайн өдөрт нь баталгаат шууданд хийж тус тус хүргүүлсэн байна. /хх-ийн 27-29,32-р хуудас/

НШГА дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч  Н.Ж нь иргэн Н.Н.Г өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 50.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлснийг  төлбөр авагч үл зөвшөөрөн хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус ирүүлжээ. /хх-ийн 31,33-р хуудас/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг 114.172.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн байна. /хх-ийн 35-41-р хуудас/ 

Анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11038 тоот  мэдэгдлээр Н.Жд, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11037 тоот мэдэгдлээр өмчлөгч Н.Ганцэцэгт тус тус  мэдэгдэн тэмдэглэл үйлдсэн байна./хх-ийн 42-46 -р хуудас/ 

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 15/16 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15/40 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардан улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 114.172.000 төгрөгийн 70 хувиар тооцон 79.920.400 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Н.Ж, өмчлөгч Н.Гнарт 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11038, 3/11037 мэдэгдлүүдийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус тус гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаартай шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1.,   36 дугаар  зүйлийн 36.1., 37-д  заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч Н.Гнь “...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр байрыг хэт багаар үнэлсэн байна...” гэж маргаж байгаа боловч,  тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Иймд  хариуцагч НШГА нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаартай шийдвэрээс Н.Жгаас 262.583.600 төгрөгийг гаргуулж М.Хишигжаргалд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад  төлбөр төлөгч болон  бусад этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд НШГА нд холбогдох “үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Н.Н.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                                                                                                     ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.,177.4. дэх хэсэгт зааснаар НШГА нд холбогдох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаартай шийдвэрээр Н.Жгаас 262.583.600 төгрөгийг гаргуулж М.Хишигжаргалд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай өмчлөгч Н.Н.Г  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                

ДАРГАЛАГЧ                                       Ч.ИЧИНХОРЛОО