Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/02650

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г Г Г ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  ЗТХЯ-анд холбогдох

 

1.503.860.293 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.С, хариуцагчийн төлөөлөгч С.Ма, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Зам тээвэр хөгжлийн яам нь 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5/2545 тоот албан тоотоор урилга хүргүүлж, манай компанитай 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр №С-А3-Б 2013-65/104 тоот Хөгжлийн банктай хамт гурвалсан гэрээ байгуулж, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 95.4 км хатуу хучилттай авто замын багц №3 болох 27.75 км асфальтобетон хучилттай замын барилгын ажил гүйцэтгүүлэхээр болсон. Дээрхи замыг гэрээний хугацаанд барьж байгуулах явцад захиалагч тал болон хяналтын компанийн шаардлагын дагуу гэрээнд өөрчлөлт оруулахаар болж, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №С-А3-Б 2014-35/23 тоот гэрээ хийж, анх гэрээнд тусгагдсан асфальтобетон хучилттай замын өргөн 7 м байсныг 8 м болгон өөрчилсөнөөр манай компанийн төсөв нэмэгдэж, өөрөөр хэлбэл үнийн өсөлт үүсэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Битумын орц цемент бетон суурийн орцыг нэмэгдүүлсэн, гэрээний үүргийн дагуу санхүүжилтээ бүрэн хийгээгүй буюу материалын урьдчилгааны санхүүжилтыг 60 хоног саатуулсан.манай талаас цаг агаарын нөхцөл байдал буюу бороотой байсан /42 хоног/, улс орон даяар эдийн засгийн хямрал бодитоор бий болж, валютын ханш огцом өсч, бараа материалын үнийн огцом өсөлтүүд гарсны улмаас замыг бүрэн барьж, хугацаандаа ашиглалтанд хүлээлгэн өгөх боломжгүй болсон.

Иймд захиалагч тал болох ЗТХЯ, гүйцэтгэгч тал болох Г Г Г ХХК харилцан тохиролцож, замын барилгын ажлыг ашиглалтанд оруулах хугацааг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, нэмэлт гэрээ байгуулан сунгасан.

Хэдийгээр хариуцагч тал гэрээнд өөрчлөлт оруулж, ажлын хэмжээг нэмэгдүүлсэн санхүүжүүлэлтээ бүрэн хийх үүргээ биелүүлээгүй, үнийн огцом өсөлт бий болсон. Валютын ханшны зөрүү анх гэрээ хийх үеээс огцом өссөн байсан ч манай компани гэрээний үүргээ биелүүлэн замыг хугацаанд нь барьж дуусгасан. Энэ тухайгаа хариуцагч талд 2014 оны 09 сарын 30-ны өдөр техник ашиглалтын түвшингийн комисс ажиллуулах хүсэлтээ хүргүүлсэн. Хариуцагч тал 2014 оны 12 сарын 11-ний өдөр Улсын комисс хуралдуулж, тухайн авто замыг улсын байнгын ашиглалтанд хүлээн авч авто замын хөдөлгөөнийг нээсэн. 2015 оны 01 сарын 14-ний өдөр авто замын барилгын ажлыг дүгнэх хуралдаан болж хурлын тэмдэглэл үйлдэж, акт гаргасан.

Уг хурлын тэмдэглэлд захиалагч тал түүний хяналтын зөвлөх компанийн багийн ахлах З.Болдбаатар анхны гэрээнд яагаад өөрчлөлт оруулсан, түүний шалтгаан, нэмэлт ажлын тухай тодорхой тайлбарлаж, комиссын гишүүдэд танилцуулсан. Мөн гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгч талын захирал гэрээнд өөрчлөлт оруулсанаар үнийн зөрүү, валютын ханшны өсөлт үүсч, санхүүгийн бодит алдагдал, хүндрэл үүссэн тухайгаа мэдэгдэж, асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлж өгөхийг хүссэн ба захиалагч тал буюу Зам тээвэр хөгжлийн яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга нь уг үнийн зөрүү, үүссэн зардлын талаар холбогдох газарт уламжлахаар болсон.

Авто зам баригдах хугацаанд валютын ханш огцом өсөж, бидний гэрээний дагуу бусад компаниудтай хийсэн зээлээр буцаан төлөх төлөлт нь валютын ханшны зөрүүгээс болж ихээхэн алдагдал хүлээж байсан ба өнөөдрийг хүртэл уг валютын ханшны зөрүүгээс үүссэн төлбөрийг төлж барагдуулж чадалгүй МУ-ын шүүхээр шийдвэрлүүлэн бид өртэй байгаа болно.

Хэрэв гэрээнд өөрчлөлт орж, илүү ажил хийж, хугацаа алдаагүй бол бид ийм их хэмжээний валютын ханшны зөрүүний алдагдалд орж, бусдад өртэй байхгүй байсан. Энэ ажлыг хийж гүйцэтгэсэнээр манай компани ашигтай ажиллах биш эсрэгээрээ бусдад өртэй болсон.

Манай компани хариуцагч талд №С-А3-Б 2013-65/104 тоот гэрээний тусгай нөхцөлийн 43-1-т нөхөн төлбөр нь магадлашгүй ажлын зардлын дүнгээс хэтэрсэн тохиолдолд захиалагч нь төсөвт тодотгол хийн төлбөрийг улсын төсвөөс гүйцэтгэгчид шилжүүлнэ, гэрээний ерөнхий нөхцлийн 1.1-д магадлашгүй ажил гэж ажил гүйцэтгэх явцад зураг төсөл,техникийн баримт бичигт тусгагдсан шийдэл ба обьектын барилгын ажлын нөхцөлд нарийвчилсан дүн шинжилгээ тооцоог хийсний үр дүнд гарч болох нэмэлт ажлыг хэлнэ хэмээн заасны дагуу бодит үнийн өсөлт бий болсон байна.

Иймд уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн Зам тээвэр хөгжлийн яамны сайдад 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №150 тоот, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №167 тоот албан бичигүүдээр хандаж байсан боловч гэрээнд үнийн зөрүүгээс үүсэх нөхөн төлбөрийг олгох талаар зохицуулалт тусгагдаагүй тул захиалагчийн зүгээс асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

2013 оны  №С-А3-Б 2013-65/104 тоот гэрээ, 2014 оны №С-А3-Б 2014-35/23 тоот нэмэлт гэрээний дагуу зам барьж дуусгах явцад буюу 2013 оны 6 сараас, 2014 оны 9 сар хүртэлх ажлын хэмжээнд 1.503.860.293 төгрөгийн үнийн өсөлт бодитоор бий болсон. Энэ нь гэрээний хугацаанд уг авто замын барилгын цемент худалдан авалтын хугацаанд үүссэн валютын ханшийн өсөлтийн зөрүү 249.003.466 төгрөг, битум худалдан авалтын хугацаанд үүссэн валютын ханшийн өсөлтийн зөрүү 1.254.856.827 төгрөг болно.

Бидний зүгээс үнийн өсөлтийг шийдвэрлэж өгөхийг хариуцагч талд хүссэн боловч асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн тул шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Иймд хариуцагч Зам тээвэр, хөгжлийн яамнаас №С-А3-Б 2014-65/104 тоот гэрээний хугацаанд бий болсон үнийн өсөлт, зөрүү өртөг болох 1.503.860.293 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгч Г Г Г ХХК нь нэхэмжлэлдээ... авто замыг улсын байнгын ашиглалтанд хүлээн авч, авто замын хөдөлгөөн хийсэн” гэж дурдаж Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу тухайн үед талууд үүргээ биелүүлсэн гэдгийг нотолжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “.. бусад компаниудтай хийсэн зээлээр буцаан төлөх төлөлт нь валютын ханшны зөрүүгээс болж ихээхэн алдагдал хүлээж байсан’ гэсэн нь ЗТХЯ-тай байгуулсан гэрээнээс апдагдал хүлээгээгүйг нотолж, мөн үнийн зөрүү шаардсан нь Иргэний хуулийн 497 дугаар эүйлийн 497.1-д “... эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгуй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасантай нийцэхгүй байна.

Мөн нэхэмжлэлдээ: “Хэдийгээр гэрээнд тусгагдаагүй боловч“ гэж нэхэмжлэлдээ дурьдсан нь Зам, тээврийн яамтай /хуучнаар/ байгуулсан №С-А3-Б2013-65/104 тоот гэрээнд үнийм өсөлтийн зөрүүг нөхөн төлөх заапт байхгүй гэдгийг нотолж, үндэслэлгүйгээр нэмэлт үнийн зөрүү шаардсан нь гэрээнээс гадуур тавьж буй шаардпага төдийгүй Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 352 5 3-т “.. эсхүл захиалагчийн буруугаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэх“ гэж заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад “№С-А3-Б2013-65/104 гэрээний хугацаанд бий болсон үнийн өсөлт зөрүү өртөг болох 1.503.860.293 /нэг тэрбум, таван зуун гурван сая, найман зуун жаран мянга, хоёр зуун ерэн төгрөг/ гаргуулахаар нэхэмжилсэн нь №С-А3-Б2013-65/104 гэрээний 4.5-д “Гэрээний дүнгээс илүү гарсан аливаа зардалд Санхүүжүүлэгч хариуцлага хүлээхгүй болно* гэж, мөн гэрээний 42.10-т “ Гэрээний үнэд өөрчлөлт орсон тохиолдолд Санхүүжүүлэгч төлбөр хийхгүй ...” гэж заасантай тус тус нийцэхгүй байгаа нь үнийн зөрүү шаардах эрхгүй болохыг нотолж байна.

Нэхэмжлэгч Г Г Г ХХК болон ЗТХЯ-тай байгуулсан №С-А3-Б2013-65/104 тоот гэрээнээс үүссэн “Үнийн өсөлтийн зөрүү” шаардсан нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлээд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8172 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 244 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/хт2016/00325 дугаартай тогтоол тус тус гарч "Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй" болгон шийдвэрлэсэн байтал дахин энэ асуудлаар шүүхэд иэхэмжлэл гаргаж Иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 65.1.6-д "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Г Г Г ХХК нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг хянан шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр байхад энэ асуудлаар дахин дахин шүүхэд хандаж Зам, тээврийн яамыг удаа дараа хариуцагчаар татаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ ... хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш зарчимд үндэслэн явагдана” гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд Г Г Г ХХК нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу Г Г Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Г Г Г ХХК нь хариуцагч ЗТХЯ-анд холбогдуулан үнийн өсөлтийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ЗТХЯ- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хүчин төгөлдөр шийдвэртэй, гэрээнд үнийн өсөлтийн зөрүү шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч ЗТХЯ- нь “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 95.4 км хатуу хучилттай авто замын Багц-III болох 27.75 км хатуу хучилттай авто зам барих ажил”-ыг гүйцэтгэхээр ирүүлсэн Г Г Г ХХК-ийн саналыг хянаж үзээд 14.707.500.000 төгрөгөөр гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г Г Г Г ХХК нь Зам, тээврийн яам /гэрээ байгуулах үеийн нэршлээр/ болон Хөгжлийн банктай 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, гэрээгээр тохиролцсон автозамын барилгын ажлыг гүйцэтгэх хугацааг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан болох нь хэрэгт авагдсан 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №С-А3-Б 2013-65/104 дугаартай “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №С-АЗ-Б 2014-34/23 дугаартай “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №151 дугаартай “Гэрээний нэмэлт гэрээ”-ээр тус тус нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд зохигчид ажлын үр дүн, гүйцэтгэсэн хугацаа, ажлын доголдолд маргаагүй болно.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээний хугацааг сунгасан боловч хариуцагч нь замын хэмжээг өөрчилсний улмаас гэрээний үргэлжлэх хугацаа 300 хоногоор хойшилсон хугацаанд гадаад мөнгөн тэмдэгтийн ханшийн зөрүүний хохирол учирсан гэж тайлбарлаж, баримтаар нотолсон.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1.-т зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулагдсаны дараа илтэд өөрчлөгдсөн бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд үүрэг гүйцэтгэх хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх гэдэг үнийн өсөлтийн зөрүү хамаарах бөгөөд нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар үнийн өсөлтийн зөрүү үүссэн байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь Зам, тээврийн яам /хуучин нэрээр/-ны ажлын зохион байгуулалт, уялдаагүй байдлаас болж, замын өргөнийг 1 метрээс сунгасны улмаас ажил нэг жилээр саатаж, уг хугацаанд үнийн өсөлтийн зөрүү гарч, замын барилгын ажлын гол түүний эд битум цацлага 1.254.856.827 төгрөг, бетон хучлага байгуулах цемент 249.003.466 төгрөг, нийт 1.503.860.293 төгрөгийн үнийн өсөлтийн зөрүү үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлах атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “...2013 оны 6 сарын 15-ны өдөр гэрээ байгуулахад 1 доллар 1433 төгрөг /нэгдүгээр хавтаст хэргийн 226 дэх тал/ байсан. 2014 оны 05 сарын 28-ны өдөр төлбөр төлөхөд 1 доллар 1821.46 төгрөг /нэгдүгээр хавтаст хэргийн 227 дэх тал/ байсан. 388.29 төгрөгийн зөрүү гарч байгаа” гэх тайлбар нь үнийн өсөлтийн зөрүүг тооцох аргачлал гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь 470 тонн битумыг нэг тонныг 1.050 ам доллар, 12 тонн битумыг нэг тонныг 1.010 ам доллар, 1.275 тонн битумыг 1.000 ам доллараар худалдан авсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тодорхойлсон ам долларын зөрүү 388,29 төгрөгийн зөрүүгээр  тооцоход 470 тонн битумыг худалдан авахад 191.621.115 төгрөг, 12 тонн битум худалдан авахад 4.706.074 төгрөг, 1275 тонн битум худалдан авахад 495.069.750 төгрөг, нийт 631.396.939 төгрөгийн үнийн өсөлтийн зөрүү гарсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Цемент худалдан авахад 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулахад 1 юань 233.72  төгрөг /нэгдүгээр хавтаст хэргийн 226 дах тал/ байсан. 2014 оны 05  дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөхөд 1 юань 291.1 төгрөг /нэгдүгээр хавтаст хэргийн 227 дах тал/ байсан бөгөөд 1 юанийн зөрүү 58.38 төгрөгийн үнийн өсөлтийн зөрүү гарчээ.

 

Нэхэмжлэгч нь 1.135 тонн цементийг нэг тонныг 660 юаниар, 2,016 тонн цементийг нэг тонныг 720 юаниар, 1.589 тонн цементийг нэг тонныг 670 юаниар, 490 тонн цементийг нэг тонныг 640 юаниар тус тус худалдан авсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд 1.135 тонн цементийг худалдан авахад 42.983.358 төгрөг, 2.016 тонн цементийг худалдан авахад 83.288.218 төгрөг, 1589 тонн цементийг худалдан авахад 61.088.468 төгрөг, 490 тонн цементийг худалдан авахад 17.994.368 төгрөг, нийт 205.354.412 төгрөгийг үнийн өсөлтийн зөрүү гарсан байна.

 

Нэхэмжлэгч нь битумын зөрүүнд 623.459.888 төгрөг, цементийн зөрүүнд 43.649.054 төгрөгийг илүү шаардсан байна.

 

Хариуцагч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8172 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 244 дугаар магадлал,Улсын дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 325 дугаар тогтоолоор үнийн өсөлтийн зөрүүний асуудлыг шийдвэрлэсэн гэж тайлбарласан.

 

Дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор үнийн өсөлтийн зөрүүг шийдвэрлээгүй бөгөөд “2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан С-АЗ-Б2014-35/23 дугаартай шинэчилсэн гэрээний дагуу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 95.4 км хатуу хучилттай авто замын Багц-III болох 27.75 км хатуу хучилтгай авто замын барилгын ажил гүйцэтгэхэд үүссэн нэмэлт зардал болох, зураг, анхны төсөв ба сонгон шалгаруулалтын урилгад тусгагдсан байсан 27.75 км замд 9. 830 м3 (7 м өргэнтэй, 0,05 м зузаантай) асфальтбетон хучилтыг 11.100 м3 (8м өргөнтэй, 0,05м зузаантай) болгосны 648.404.327 төгрөг, зураг, анхны төсөв ба сонгон шалгаруулалтын урилгад тусгагдсан байсан 27.75 км замд 42.127м3 (7.2м өргөнтэй, 0,2м зузаантай) цементээр бэхжүүлсэн суурийг 45.510м3 (8.2м өргөнтэй, 0,2м зузаантай) болгосны 163.387.138 төгрөг, цементээр бэхжүүлсэн суурийн цементний орцыг 5.2 хувиас багагүйгээр барилгын ажил хийж гүйцэтгэсний 638.822.043 төгрөг, нийт 1.398.276.826 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн тул хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэхгүй.

 

Мөн хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 42.10-т “Гэрээний үнэд өөрчлөлт орсон тохиолдолд Санхүүжүүлэгч нь нэмэгдсэн дүнд аливаа үүрэг хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөрийг Захиалагч улсын төсөвт тусган шийдвэрлэнэ” гэж заасан тул үнийн өсөлтийн зөрүүг шаардах эрхгүй гэж маргасан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 42.10-т заасан зохицуулалт нь нөхөн төлбөрийг ЗТХЯ- улсын төсөвт тусган шийдвэрлэх зохицуулалт бөгөөд үнийн өсөлтийн зөрүүг шаардах эрхийг хязгаарласан зохицуулалт биш юм.

 

Иймд хариуцагч ЗТХЯ-наас Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 95.4 км хатуу хучилттай авто замын Багц-III болох 27.75 км хатуу хучилттай авто зам барих ажлын үнийн зөрүү 896.751.351 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г Г Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 607.108.932 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 220 дугаар зүйлийн 220.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар ЗТХЯ-наас Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 95.4 км хатуу хучилттай авто замын Багц-III болох 27.75 км хатуу хучилттай авто зам барих ажлын үнийн зөрүү 896.751.351 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г Г Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 607.108.932 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г Г Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.677.251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗТХЯ-наас 4.641.707 гаргуулж, нэхэмжлэгч Г Г Г ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР