Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/02342

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/02342

Улаанбаатар хот

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...............байрлах, ХСБ ХХК/Регистрийн дугаар:../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ..............тоотод оршин суух, Б.О /Регистрийн дугаар:,

Хариуцагч: ................тоотод оршин суух, Ц.Н /Регистрийн дугаар: /,

Хариуцагч: ............... оршин суух, О.Т /Регистрийн дугаар: / нарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг, хохирол, зардалд 383.507.663 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б., Х.А.хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.О нь ХасБанктай дараах гэрээнүүдийг байгуулж, зээл авсан. Үүнд: 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1370001919 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 187.000 ам.долларын зээлийг жилийн 14.4 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Энэхүү гэрээнд Ц.Н болон Б.Т нар нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2202011803, ГД-000131458 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 28-р байрны 1-р давхар үйлчилгээний зориулалттай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204019361, ГД-000033837 дугаартай, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 57/1 дүгээр байр 2 тоот орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204024630, ГД-000068105 дугаартай, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол Энхтайвны өргөн чөлөө 25-р байрны 13 тоот орон сууцыг тус тус барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгчийн удаа дараагийн ам долларын зээлийг төгрөгийн зээлд шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэж, харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хугацаанд тэрээр үндсэн зээлд 17.572 ам доллар, хүүнд 102.327 ам доллар, нэмэгдүүлсэн хүүнд 0.67 ам.доллар, нийт 120.078 ам доллар төлсөн байдаг. Ам долларын зээлийн үлдэгдэл 169.428 ам долларыг төгрөгийн зээлд шилжүүлэх шийдвэр гарсан өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн банкны ам доллартай харьцах ханшаар хөрвүүлэн тооцоход зээлийн үлдэгдэл 320.220.720 төгрөг 90 мөнгө байсан.

Иймд 2014 оны 12 дугаар сарын 26-нд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа үлдэгдэл 320.220.720 төгрөгөөр зээлийг дүнг тооцон, жилийн 18.5 хувийн хүүтэй, хугацааг 2031 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгасан. Төгрөгт шилжүүлснээс хойш хариуцагчаас үндсэн зээлд 4.904.592 төгрөг, хүүнд 82.339.512 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10.770 төгрөг, нийт 87.254.875 төгрөг төлсөн.

Зээлдэгч нар анх 2011 оны 6 дугаар сараас эхлэн тохиролцсон графикийн дагуу зээлээ төлөх үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй. 2016 оны 11, 12 дугаар сард зээлээ төлөхийг байнга шаардаж байсан. Иймд гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа тул гэрээний 3.3.1, 3.3.9-д заасныг үндэслэн банк гэрээг нэг талын санаачилгаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 1370001919 тоот гэрээний дагуу үндсэн зээл315.315.480 төгрөг, хүү 36.329.716 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.531 төгрөг төлөөгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдсон тул 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 315.315.480 төгрөг, хүү 61.740.688 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86.016 төгрөг нийт 377.142.185 төгрөгийг, нотариатын үйлчилгээний хөлс 15.000 төгрөгийн хамт Б.О, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Н, Б.Тнараасгаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохиролд тооцон нэхэмжилж байгаа болно. Мөн зээлийн гэрээний 3.5, баталгаат ипотекийн гэрээний 2.7, 2.8-д тус тус заасны дагуу барьцааны гурванхөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү.

Зээлдэгч нараас барьцааны нэг хөрөнгөө төлбөрт тооцон шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 11-нд хурлаар хэлэлцэж, нэг хөрөнгийг төлбөрт тооцон авахаар шийдвэрлэсэн ч үнийн дүнг зээлдэгч зөвшөөрөөгүй. Хариуцагч талаас зээлийн төлбөрт хөрөнгө тооцон шилжүүлэх тухай хүсэлт ирүүлснээс гэрээг цуцлах тухай хүсэлт ирүүлж байгаагүй болно.

2.Зээлдэгч Д.Отгонбаяр 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5001616464 дугаартай овердрафтын гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар олгосон. Энэ гэрээнд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс зээлийн хүүг жилийн 24 хувийн хүүтэй болгон өөрчлөлт оруулж, зээлийн дансны дугаарыг 1370019601 болгон өөрчилсөн.

Овердрафтын гэрээний дагуу 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 5.542.196,34 төгрөг, хүү 692.395 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115.885 төгрөг төлөгдөөгүй байх тул нийт6.350.476 төгрөгийг Б.Оаас мөн гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие Базар овогтой Отгонбаяр нь 2008 онд Скай эмнэлэг байгуулж, эгч дүү нарын хамт гэр бүлээрээ ажиллуулж эхэлсэн. Манай эмнэлэг түрээсийн байранд ажиллаж байгаад 2011 онд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 28 дугаар байрны үйлчилгээний төв болох 154 мкв байрыг эмнэлгийн зориулалтаар Хас банкны зээлээр худалдаж авсан нь үнэн. Хас банкнаас энэ зээлийг авахын өмнө миний эгч болох Б.Тбид хоёр Төрийн банкинд тус тусдаа орон сууцны зээлтэй байсан болно. Б.ТТөрийн банкнаас 2007 онд 30.000.000 сая төгрөгийн зээл аваад 2011 оны 2 сар гэхэд 13.236.097 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй, миний өөрийн авсан 30.000.000 төгрөгний зээл 20.479.600 төгрөгний үлдэгдэлтэй, хугацаа, хүү багатай төгрөгийн зээл байсан юм. Анх Хас банкинд 160.000 ам долларын зээлийг хүссэн. Гэтэл банкны зээлийн эдийн засагч нь та нар өөрсдийнхөө зээлийг нэгтгээд манай банкинд нэг зээл болгочих танайх 2 зээлтэй болохоор зээл чинь гарахгүй гэж хэлээд бидний 33.715.697 төгрөгийн зээлийг хаалган, Хас банкнаас авах зээлэнд 27000 ам.доллар нэмсэн. Тухайн үед ам.долларын зээл ямар нэг эрсдэлгүй, хөвөгч хүүтэй гэж хэлж 187.000 ам.доллараар зээлийг авахуулсан. Бидний үзүүлдэг ажил үйлчилгээ ам.доллартай ямар ч холбоогүй, ам.доллараар орлого олдоггүй, үйлчилгээ үзүүлдэггүй, тайлан тооцоо гардаггүйг мэдсээр байж ХСБ ХХКөөрийн эрх ашгийн үүднээс төгрөгийн үлдэгдэлтэй байсан зээлүүдийг хаалгаж, ам.долларт шилжүүлж иргэн бидэнд шударга бус хандсан гэж үзэж байна. Энэ ам.долларын зээлийг авснаас 7 сарын дараагаас эхлэн валютын ханш бага, багаар нэмэгдэж эхэлсэн. Бид банкинд зээлээ төгрөгт шилжүүлэх хүсэлт тавьж эхлэхэд, валютын зээлийг төгрөгийн зээлэнд шилжүүлэх боломжгүй гэж явуулсаар даруй 3 жил болсон, энэ бүх хугацаанд өндөр ханштай валютын зээлийг төлж ирсэн ба 2014 онд нэг ам доллар 1892 төгрөг болох үед үлдэгдэл валютын зээлийг монгол мөнгөнд шилжүүлэн өндөр ханшаар тооцож 320.220.072 төгрөгийн зээл болгосон. Хэрэв ХСБ ХХКанхнаасаа ам.долларын зээл олголгүй төгрөгийн зээлийг төгрөгийн зээл чигээр нь үлдээсэн бол, мөн эмнэлгийн зориулалтаар худалдан авч байгаа байр нь эрүүл мэндийн хяналтын байгууллагын шаардлагыг хангахгүй гэдгийг зөвлөөд өгсөн бол ийм буруу худалдан авалт хийхгүй байж болох байсан. Сүүлийн 2 жилд манай үйлчлүүлэгчдийн тоо цөөрсөн, мөн зээлээр худалдаж авсан байр маань зарагдалгүй 2 жил гаран болсны улмаас манайх Хас банкинд 2016 оны 8 сараас эхлэн зээл төлөх ямарч боломжгүй болсон. ХСБ ХХКнь анх зээлийн эргэн төлөлтийн график гаргахдаа энэ 5 жилийн хугацаанд үндсэн мөнгөнөөс нь маш бага дүнгээр хасч зөвхөн хүү авах зарчмаар иргэдийг шулсан график гаргасан нь шударга бус, хэрэглэгчийг хохироосон үйлдэл болоод байна. Гол нь Хас банкны зээлийн эдийн засагч нь жилийн эцэст дүгнэгддэг өөрийнхөө ажлын үзүүлэлтийг бууруулахгүйн тулд зээл авч төлөхийг ятгаж овердрафтын 5001616464 тоот гэрээг байгуулуулж, 5.000.000 сая төгрөгийн зээлийгавахуулж, өмнөх зээлийн төлөлтөд төлсөн болно. Манай эмнэлэг 2011 онд Хас банкнаас зээл авснаас хойш 2016 оны 8 сар хүртэл 4 жил хагасын хугацаанд их хэмжээний алдагдал, хохирол энэ ам.долларын зээл, түүний гэрээ, нөхцлөөс болж хүлээгээд байна. Бид 4 жил хагасын хугацаанд Хас банкинд 498.878.547 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд анх авсан зээл нь 187.000 доллар буюу тэр үеийн ханшаар 234.124.000 төгрөг л байдаг. Мэдээж бусдын мөнгөн хөрөнгийг зээлдэж авсан бол хүүг нь үндсэн зээлийн хамт төлөх үүрэгтэй гэдгээ ухамсарлаж байгаа ч бид тооцоо хийгээд үзэхээр, Хас банкнаас авсан зээлээ 2 нугалаад төлчихсөн байна. Үндсэн барьцаа хөрөнгө болох 154 мкв үйлчилгээний зориулалттай байрны зах зээлийн үнэ нь 385.000.000 төгрөг юм. Манай зүгээс зээлээ төлөх боломжгүй болсноо илэрхийлж барьцааны хөрөнгөө төлбөрт тооцон шилжүүлж өгөх, гэрээг цуцлах тухай саналыг удаа дараа банкинд тавьж байсан. Гэтэл банк асуудлыг шийдвэрлэхгүй удаасаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцээд объектыг маш багаар буюу 270.000.000 төгрөгөөр үнэлж авна гэсэн. Бидний нэгэнт төлсөн байгаа 498.878.545 төгрөг дээр тэдний санал болгосон 270.000.000 төгрөгийг нэмээд тооцоход бид нийт 768.878.545 төгрөг зээлд төлсөн болох юм.

Анх 160.000 ам долларын зээл хүссэн байхад өөрсдөө өмнөх бага хүүтэй, төгрөгийн зээлийг хаалгаж нэмж саналаараа 27.000 ам долларыг өндөр хүүтэйгээр зээлсэн тул 27.000 ам долларт ноогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Мөн хувьсах хүүг эрсдэлд орохгүй, ханш өөрчлөгдөхөд хамаа байхгүй хүү гэж тайлбарлаж өгсөн байдаг. Төгрөгийн зээл болгохдоо хүүгээ 18.5 хувиар тооцон шилжүүлсэн байдаг. Ам долларын зээл олгох үеийн төгрөгөөр тооцож үзэхээр зээл олгох үеийн дундаж хүү 12.33 хувь байсныг 14,4 хувь болгож зээлдэгчид илт хохиролтой тогтоож өгсөн байна. Иймд зээлийн хүүг 14.4 хувь биш 12.33 хувиар тооцоод шийдвэрлэх боломжтой. 27.000 ам доллар гэдэг нь нийт зээлийн 14.43 хувийг эзэлж байх тул энэ хугацаанд төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүү, одоо нэхэмжилж буй хүү, нэмэгдүүлсэн хүүнээс дээрх хэмжээгээр тооцон хасч, хүүг анхны 12.33 хувийн хүүгээр тооцвол нэхэмжилж байгаа дүнгээс 75.669 ам доллар буюу 184.059.898 төгрөг хасагдана. Иймд энэ хэсгээр багасгаж тооцож өгнө үү. Үндсэн 27.000 ам долларыг болон 160.000 ам долларт төлбөл зохих хүү, нэмэгдүүлсэн хүү хэсгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн банкны зүгээс 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгож гэрээг цуцлахаар нэхэмжлэл гаргасан тул түүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 25.470.457 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байгааг, нотариатын зардалд 15.000 төгрөг нэхэмжилж байгааг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Бид Хас банкны өөрийнх нь шахалтаар доллараар авсан 154 мкв үйлчилгээний зориулалттай объектоор зээлийн үлдэгдэл төлбөрийг хаахад бүрэн хангалттай гэж үзэж байгаа тул үүргийн гүйцэтгэлийг үндсэн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү. Бусад хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгааг мөн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол үүргийн гүйцэтгэл болох зээлийн хүүг шүүх багасгах боломжтой тул Худалдаа аж үйлдвэрийн танхимын хүнд байдлын гэрчилгээ болон нөхцөл байдлыг харгалзаж хасч тооцож өгөхийг хүсч байна. Зээлийн эргэн төлөлтөд төлсөн мөнгөн дүн, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй, банк зээлээ төлөхийг шаардаж байсан гэдэгт маргахгүй. Харин овердрафтын гэрээний дагуу 6.350.476 төгрөг Б.Оаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээд Г.Өнөболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Өнөболд миний бие Хас банкны нэхэмжлэлтэй Б.О нарт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ. Миний хамтран өмчилдөг хөрөнгөнөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед надаар гарын үсэг зуруулахад нотариатаар гэрчлүүлээгүй байдаг бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул үүргийн гүйцэтгэлийг миний хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

ХСБ ХХКнь Б.О, Ц.Н, Б.Тнарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 315.315.480 төгрөг, хүү 36.329.716 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.531 төгрөг, хохиролд 25.470.457 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 377.157.184 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах, хариуцагч Б.От холбогдуулан 5001616464 тоот зээлийн гэрээний үүрэгт 6.350.476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.Б.О, Ц.Н нар нь Хас банктай 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 187.000 ам долларыг, 180 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь жилийн 14.4 хувийн хувьсах хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээг, мөн өдрөө дээрх зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгүүлэхээр Б.Туяа, Б.О нартай нэмэлт гэрээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Б.Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаарт бүртгэлтэй,Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 28 дугаар байрны 1 дүгээр давхрын 154 мкв үйлчилгээний зориулалттай хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019361 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 57/1 дүгээр байр 2 тоот 76 мкв талбайтай хөрөнгө, Б.Туяа, Э.Өнөболд нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024630 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 25 дугаар байрны 13 тоот 68.8 мкв үл хөдлөх эд хөрөнгөнөөс тус тус хангуулахаар 1370001919 тоот барьцаат зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулсан байна. Мөн талууд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцож, зээлийн үлдэгдэл 169.428 ам долларыг хөрвүүлэн үндсэн зээлийг 320.220.072 төгрөгөөр тооцон, хүүг жилийн 18.5 хувь байхаар, эргэн төлөлтийн хуваарь хэмжээг өөрчилж, хугацааг 2031 оны 3 дугаар сарын 08-ныг хүртэл байхаар тус тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ, нэмэлт гэрээг байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна. /1хх 5-16, 141, 192, дах тал, 3хх 154-174, 217-237, 242 дах тал, 4хх 31-50, 55 дах тал/

Хариуцагч нар нь зээлийн хөрөнгө 187.000 ам долларыг шилжүүлэн авсан, энэ хугацаанд зээлдэгчээс үндсэн зээлд 17.572 ам доллар, 4.904.592 төгрөг, хүүнд 102.327 ам доллар, 82.339.512 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0.67 ам доллар, 10.770 төгрөг нийтдээ 120.078 ам доллар, 7.254.875 төгрөгийг төлсөн гэдэгт зохигчид маргаагүй байна.

Харин хариуцагч нь 160.000 ам доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн зээл хүссэн байхад бусад банкин дах зээлийг хаалгаж өндөр хүүтэйгээр 187.000 ам долларын зээл олгосон, зээлийг төгрөгийн зээлд шилжүүлэхдээ хүүг нэмсэн тул 27.000 ам долларт ногдох хүү, нэмэгдүүлсэн хүү, түүнчлэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хүүний зөрүү хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган, гэрээний үүрэгт 167.611.829 төгрөг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны нэг хөрөнгөнөөс хангуулахыг тус тус зөвшөөрөв.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.3.1-т зээлдэгч төлбөрийг хугацаанд нь хэсэгчилсэн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж заасан байх бөгөөд хариуцагч нар нь 2016 оны 8 дугаар сараас хойш хэсэгчилсэн хуваарийг зөрчсөн гэдгийг зөвшөөрч, урт хугацааны гэрээг хугацаанаас өмнө цуцлахад татгалзахгүй гэж тайлбарлав.

Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоож өгч байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэйгээр илэрхийлэн, агуулгаа өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулах эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, түүнд оруулсан 2014 оны нэмэлт өөрчлөлт тус тус хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Мөн зээлийг төлөх боломжгүй болсноо удаа дараа мэдэгдэж гэрээг цуцлах тухай саналыг нэхэмжлэгчид гаргаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн удирдлагын хорооны тогтоолоор нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч дээрх тогтоолд барьцааны хөрөнгийг төлбөрт тооцох талаар тусгагдсан, гэрээг цуцлах тухай дурдагдаагүй байх тул хариуцагчийг дээрх тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзэв. Түүнчлэн хүү, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх, багасгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. /1хх 239-241 дэх тал/

Иймд хариуцагч нараас 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон зээл 315.315.480 төгрөг, хүү 36.329.716 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.531 төгрөг, нийт 351.671.727 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнээс учирсан хохиролд тооцон нэхэмжилж байх боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасантай нийцэхгүй, дээрх нэхэмжилж буй 25.470.457 төгрөг нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй. Мөн зохигч өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох, нотлох баримтын бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх үүргийн хүрээнд гаргасан зардал байх тул нотариатын зардал 15.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэн тус тус хангахгүй орхив.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоор зохицуулсан, хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасны дагуу хамтран өмчлөгчийн хувьд Э.Өнөболдоос зөвшөөрлийг авсан байх ба ийнхүү зөвшөөрлийг авахад тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр авахыг шаардахгүй талаар мөн зүйлийн 50.2-т заасан байх тул гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

2.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.О нь Хас банктай 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч өөрийн картын дансны үлдэгдлээс илүү хэмжээгээр зарлагын гүйлгээг хийж, дансанд буцаан хийсэн орлогоос эргүүлэн төлөхөөр, тухайн сарын хэрэглэсэн зээлийг дараа сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр, хүү жилийн 30 хувийн хүүтэй байхаар, хэрэв тухайн сарын зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцох нөхцлөөр тус тус харилцан тохиролцож 5.000.000 төгрөгийн нэг жилийн хугацаатай 5001616464 тоот овердравтын гэрээг байгуулжээ. /1хх 17-19, 242 дах тал/

Хариуцагч нь уг зээлийн гэрээг байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд гэрээний үүрэгт6.350.476 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагч Б.Оаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид 2.145.688 төгрөг төлөхөөс 2.303.639 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 157.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Б.О, Ц.Насанбуян, Б.Тнараас 351.671.727 /гурван зуун тавин нэгэн сая зургаан зуун далан нэг мянга долоон зуун хорин долоон/ төгрөг, хариуцагч Б.Оаас 6.350.476 /зургаан сая гурван зуун тавин мянга дөрвөн зуун далан зургаан/ төгрөгийг тус тус гаргуулж Хас банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 25.485.460 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Б.Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаартбүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 28 дугаар байрны 1 дүгээр давхрын 154 мкв үйлчилгээний зориулалттай хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019361 дугаарт бүртгэлтэй,Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 57/1 дүгээр байр 2 тоот 76 мкв талбайтай хөрөнгө, Б.Туяа, Э.Өнөболд нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024630 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 25 дугаар байрны 13 тоот 68.8 мкв үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.303.639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2.018.261 төгрөг, улсын орлогоос 157.950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай

ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/02342

Улаанбаатар хот

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Өөрийн байранд байрлах, ХСБ ХХК/Регистрийн дугаар:2578697/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 39-89 тоотод оршин суух, Б.О /Регистрийн дугаар:,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 39-89 тоотод оршин суух, Ц.Н /Регистрийн дугаар: /,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байр 13 тоотод оршин суух, О.Т /Регистрийн дугаар: / нарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг, хохирол, зардалд 383.507.663 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, Х.Амараа, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнөржаргал нар оролцов.