Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 3062

 

 

 

 

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/03062

Улаанбаатар хот

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э,

Хариуцагч: Т ХХК нарт холбогдох,

******* улсын дугаартай TOYOTA Prius 0 маркын сувдан цагаан өнгөтэй автомашины өмчлөгч нь Д.О мөн болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, уг автомашиныг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О  аранчимэг, хариуцагч Т ХХК  -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Миний бие Д.О  нь 2015 оны 10 сараас эхлэн *******,*******, ******* үйлчилгээний төвийн чанх хойно байрлах Журмын хашааны эсрэг талын нийтийн байрны *******од байр түрээслэн амьдарч байхдаа хажуу өрөөний 105 тоотод оршин суух Б.Э   тай танилцан, улмаар дотносон, эр эмийн харилцаатай болж, Б.Э    нь манай гэрээр орж гардаг болсон. Би 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дөнгөж Монголд орж ирсэн Приус 20 маркийн сувдан цагаан өнгийн автомашиныг худалдан авахаар өөрийн Төрийн банкны ******* тоот данснаас 8,600,000 төгрөгийг машин зардаг ченжийн тоот данс руу Д.О аас машины үнэ шилжүүлэв гээд банкны шилжүүлгээр төлж худалдаж авсан. Гэхдээ тухайн үед миний иргэний үнэмлэх олдохгүй байсан учраас Б.Э   ын иргэний үнэмлэхийн нэрээр машины ченжтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан, машинаа ******* улсын дугаарыг авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Э   ын нэрээр авсан. Гэтэл хариуцагч Б.Э    нь өнөөг хүртэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн өгөхгүй байна. Б.Э   аас миний машиныг өгөөд, нэрээ шилжүүлж өг гэж удаа дараа шаардлага тавихад Б.Э    нь “нэрээ шилжүүлнэ, шилжүүлнэ, шилжүүлж өгнө” гэсээр байгаад өнөөг хүрлээ. Сүүлдээ Б.Э    нь зориуд утсаа авахгүй надаас зугтдаг боллоо. Сүүлд дахин Б.Э   аас машиныг минь өгч, нэрээ шилжүүлж өг гэхэд Эрдэнэбаяр нь хэлэхдээ: “машиныг чинь мөргөлдүүлнэ, юу ч үгүй болгож хаяна” гэж хэлсэн. Одоо Б.Э    нь сүүлд танилцсан хүүхэндээ миний дээрх машиныг унуулаад Их дэлгүүрийн тэнд тааралдсан, нөгөө хүүхнээс нь машинаа нэхтэл “хөгшин авгай минь чамд миний амьдрал огтхон ч хамаагүй, хохь чинь гэж хэлмээр байна, чамайг өрөвдчихлөө, чи яг үхлээ” гэж мессежийг өгсэн. Иймд ******* улсын дугаартай TOYOTA Prius маркын сувдан цагаан өнгөтэй автомашины өмчлөгч нь Д.О  мөн болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж, уг автомашиныг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Т ХХК   шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Т ХХК  -ийн зүгээс Д.Оын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компани нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Улаанбаатар хотын 4 дүүрэгт салбартай, энэ төрлийн чиглэлээр үйл ажиллагаа маань тогтворжсон хуулийн этгээд болно. 2017 оны 05 сарын 16-ны өдөр Б.Э    нь манай компанид өөрийн өмчлөлийн ******* Тоёота приус-20 маркийн автомашинаа барьцаалан 3,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатайгаар зээлэн авч, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон тухайн өдрөө фидуцийн гэрээгээр автомашинаа манай компанийн өмчлөлд шилжүүлсэн. Автомашиныг манай компанийн нэр дээр шилжүүлэх үед Б.Э   ын нэр дээр бүртгэлтэй байсан ба бид энэхүү тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн зээл олгосон. Ийнхүү  2017 оны 05 сарын 16-ны өдрийн Зээл болон Фидуцийн гэрээ нь гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг хөндөөгүй, талууд хүсэл сонирхлоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ болно. Б.Э    нь эхний нэг сарын төлбөрийг л төлсөн байгаа. Хэрэв мөнгөө төлөхгүй бол автомашин манай өмчлөлд гэрээний дагуу шилжинэ. Д.О  болон Б.Э    нарын хоорондын хувийн харилцаа, маргаантай байгаа асуудлыг манай компани мэдэхгүй, тус автомашины хувьд манай компани шударга өмчлөгч болно. Нэхэмжлэгчийн хувьд манай компанийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Иймд Д.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О  нь хариуцагч Б.Э   , хариуцагч Т ХХК   нарт холбогдуулан ******* улсын дугаартай Toyota Prius 0 маркийн сувдан цагаан өнгөтэй автомашины өмчлөгч нь Д.О  мөн болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, уг автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй ******* улсын дугаартай Toyota Prius 0 маркийн сувдан цагаан өнгөтэй автомашиныг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ээр Т.Ч аас Б.Э   т шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Э   ын нэр дээр гаргуулсан болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-6, 30-35/

Уг автомашины төлбөрийг нэхэмжлэгч Д.О  2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн банкин дахь өөрийн ******* дугаартай данснаас шилжүүлсэн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, мөн тус банкны депозит дансны хуулга, мемориалын баримт, гэрч Т.А , Т.Ч  нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-9, 36, 88-89, 124-125, 137-138/

Хариуцагч Б.Э    нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр БЗ-2017 дугаартай Зээлийн гэрээгээр Т ХХК  -ийн Тайкун авто ломбардаас 3,000,000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* улсын дугаартай Toyota Prius 0 маркийн автомашиныг фидуцийн гэрээгээр шилжүүлсэн, автомашиныг Б.Э    ашиглах эрхтэй байхаар харилцан тохиролцсон болох нь зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-76, 77, 54, 111-112/

Хариуцагч Т ХХК   нь Б.Э    өөрийн өмчлөлийн автомашиныг барьцаалан зээл авсан, фидуцийн гэрээгээр автомашиныг тус компани өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй, автомашинтай холбоотой асуудлаар нэхэмжлэгч Д.Оын эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал байсан талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн хүнээс автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэн авсан тул автомашиныг нэхэмжлэгчид буцаан өгөх боломжгүй гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.О  автомашины үнэ болох 8,600,000 төгрөгийг бүрэн төлсөнөөр автомашиныг шилжүүлсэн болох нь уг автомашиныг худалдсан  Т.А , Т.Ч  нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-124-125, 137-138/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Оыг ******* улсын дугаартай Toyota Prius 0 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байх тул ******* улсын дугаартай Toyota Prius 0 маркийн автомашиныг хариуцагч Б.Э   аас гаргуулан нэхэмжлэгчид олгох, ******* улсын дугаартай Toyota Prius 0 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр лүү шилжүүлэхийг хариуцагч Т ХХК  -д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч “Б.Э    нь автомашины үнийг төлөхөөр “Есөн шижир ББСБ” ХХК-аас зээл авч, нэхэмжлэгч Д.Оад өгсөн гэх тайлбарыг гаргасан боловч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Э   ын хаягийг “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо,*******, ******* үйлчилгээний төвийн чанх хойно байрлах Журмын хашааны эсрэг талын нийтийн байр, 1 давхарт, 105 тоот” гэж тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийг уг хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсаны дагуу хариуцагч нь шүүхэд ирж нэхэмжлэлийг гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Э   т мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:                                                                                            

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан ******* улсын дугаартай Toyota Prius 0 маркийн сувдан цагаан өнгөтэй автомашины өмчлөгч нь Д.О  мөн болохыг тогтоож, ******* улсын дугаартай Toyota Prius 0 маркийн автомашиныг хариуцагч Б.Э   аас гаргуулж нэхэмжлэгч Д.О ад олгох, ******* улсын дугаартай Toyota Prius 0 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.Оын нэр лүү шилжүүлэхийг хариуцагч Т ХХК  -д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,750 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, нэхэмжлэгч  Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 67,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Э   аас улсын тэмдэгтийн хураамжид 152,550 төгрөгийг, хариуцагч Т ХХК  -аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  Д.Оад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Хариуцагч Б.Э   , Т ХХК   нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР