Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/592

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

×èíãýëòýé ä¿¿ðãèéí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ýð¿¿ãèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Ñ.Áàòãýðýë äàðãàëæ,

нàðèéí áè÷ãèéí äàðãààð Г.Ууганзаяа,

уëñûí ÿëëàã÷ Í.Áóëãàí÷èìýã,

ø¿¿ãäýã÷ Õ.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /№ 0931/ нàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä íýýëòòýé õèéñýí ýð¿¿ãèéí ø¿¿õ õóðàëäààíààð ×èíãýëòýé ä¿¿ðãèéí ïðîêóðîðûí ãàçðààñ ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí Áîðæèãîí îâîãò Õ.Áä õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 201625030585 äóãààðòàé õýðãèéã 2017 îíû 9 äóãààð ñàðûí 22-ны ºäºð õ¿ëýýí àâ÷ ø¿¿í õýëýëöýâ.

 

Шүүгдэгч: Ìîíãîë Óëñûí èðãýí, 1994 оны 11 дүгээр сарын 21-нèé өдөр Óëààíáààòàð õîòîд төрсөн, 23 настай, эрэгтэй, á¿ðýí áóñ дунд боловсролтой, мэргэжилã¿é, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, ýöýã, эх, ä¿¿ íàðûí хамт, óëñààñ àâñàí ãàâúÿà øàãíàëã¿é, ×èíãýëòýé ä¿¿ðãèéí ø¿¿õèéí 2011 îíû 9 ä¿ãýýð ñàðûí 12 -íû ºäðèéí 247 äóãààðòàé øèéòãýõ òîãòîîëîîð Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 145 äóãààð ç¿éëèéí 145.2 , 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 7 сарын хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, óõààí ìýäðýë á¿ðýí, õýðýã õàðèóöàõ ÷àäâàðòàé, Боржигон овогт Х.Б

                                                                                                                                 

Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð: Õ.Á нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүгдэã÷ Õ.Б нь - 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 3-15 тоотод оршин суух хохирогч Д.Батцэцэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар орж “Конка” маркèéн 32 инчийн зурагт хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг

 

хохирогч Д.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо усны 3-15 тоотод байрлах гэрээсээ 2 хүүхдийн хамт гарсан. Тэгээд бага хүүгээ цэцэрлэгт өгчихөөд том хүүгээ эмнэлэгт үзүүлчихээд гэртээ ирэхэд манай хаалга цоожгүй байхгүй байхаар нь хашаа руу ороход гэрийн хаалганы цоож байхгүй байхаар нь гэр рүүгээ орж харахад гэрийн хойморт шүүгээн дээр байсан Конка маркийн 32 инчийн телевизор, хүүхдийн үүрдэг цүнх зэрэг алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34х,44х/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 21х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 22-27х/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 8х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2016 оны 02 дугаар сарын 09-íөөс 10-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7-736 тоотод оршин суух хохирогч  М.Довдонсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж, Даевүү маркèéн 32 инчийн зүрагт хулгайлж 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч М.Довдонсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 02 дугаар сард хөдөө яваад ирэхэд хулгай ороод 32 инчийн Даевүү маркèéн зурагт алдагдсан байсныг олж авсан. Зурагтнаас өөр алдагдсан зүйл байхгүй. Зурагтаа 2012 онд 559.000 төгрөгөөр авч байсан. Үнэлбэл 400.000 төгрөгөөр үнэлнэ. Зурагтаа олж авсан учраас одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 122х/,

иргэний нэхэмжлэгч Н.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “... тэр залууг цагдаа нартай ирэхэд нь хулгайн зурагт гэдгийг мэдлээ. Би гомдолтой байна, тэр залуугаас зурагт авсан 115.000 төгрөгөө нэхэмжилж байна…” гэх  мэдүүлэг /1хх-ийн 94х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 97-99х/, эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 99-100х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 67-70х/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 96х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1хх-ийн 92х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчиний 8 дугаар гудамж 26 тоотод оршин суух хохирогч Б.Буянжаргалын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожны цүүцийг эвдэн орж, “Конка” маркèéн 41 инчийн ЛСД зурагт хулгайлж 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед би нөхөр 2 хүүхдийнхээ хамтаар гэрээсээ шинэ оны засал хийлгэхээр Хургант гэх газар луу яваад орой 22 цагийн үед гэртээ ирсэн.Манайх 5 ханатай монгол гэр ба тухайн үед гэрээсээ гарахдаа би гэрийн хаалгыг зүүдэг цоожоор цоожилж сайтар шалган хашааны хаалга дотор талаас нь цоожилсон. Тэгтэл орой гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой дэлгээтэй гэрийн хаалганы цоожны цүүцийг хөшиж эвдэж онгойлгосон гэр дотроос гэрийн хойморт зурагтны тавиур дээр ирсэн 41 инчийн Конка ЛСД зурагт удирдлагын хамт ,зүүн талын орны бор өнгийн бүтээлэг алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 62х/

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 58х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 56х/, эд мөрийн баримтаар тооцсон СиДи 1 ширхэг /1хх-ийн 53х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2016 оны 3 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамж 781 тоотод оршин суух хохирогч Д.Оюунчимэгийн эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтрэн орж “Монел” маркèéн 32 инчийн зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Оюунчимэгийн  мөрдөн байцаалтад өгсөн: “... Би ажлаа тараад 24-ний шөнийн 01 цаг 30 минутын үед гэрийнхээ гадаа ирэхэд Сүхбаатарын эхнэр бэр Бодьцэцэг танай гэрт хулгай орсон, зурагт чинь байхгүй байна гэж хэлсэн. Манай гэрийн хаалга цоожтой, далд цоож давхар зүүдэг цоожоор цоожилж гэрийн таамбарын хаалгыг мөн зүүдэг цоожоор цоожилдог. Хаалганы цоожнуудыг хөшиж эвдсэн гэр дотроос гэрийн хойморт байсан 32 инчийн Монел маркийн зурагт МВС-ын төхөөрөмжийн удирдлага бүтээлэгний хамт алдагдсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 77х/, гэрч Н.Бодьцэцэгийн /1хх-ийн 80х/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 67-70х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 76х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 6-715 тоотод оршин суух хохирогч М.Одончимэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж “Тошиба” маркèéн 42 инчийн зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч М.Одончимэгийн  мөрдөн байцаалтад өгсөн: “..2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт хулгай орсон байсан юм. Тэр өдөр би гэртээ байхгүй өөрийн аавынхаа гэррүү хүүхэдтэйгээ явсан байсан юм. Манай хадам аав гэрт үлдсэн байсан юм. Тэр өдөр их хүйтэн байсан учир манай хадам том охиныхоо гэррүү явсан байсан юм. Хадам гэрээс 12 цаг гэж гараад орой 16 цаг гээд гэртээ ирсэн. Хулгай ороод зурагт алга болсон байна гэж надад хэлсэн. Гэрийн хойморт байсан 42 инчийн Тошиба маркèéн хар өнгийн зурагт байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 153-154х/,

иргэний нэхэмжлэгч М.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед эрэгтэй хүн орж ирээд энэ зурагтыг худалдаж авах уу гэхээр нь би юун зурагт юм гэж асуухад тэр залуу “би оюутан байгаа юм аа эгчээ сургалтын төлбөргүй болчихоод аавынхаа зурагтыг зарж байгаа юм, манай ах шинээр нь аваад 3 сар болж байгаа” гэсэн. Бид хоёр тохиролцоод 120.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157х/, хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 141-144х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 169х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 171х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 41-689 тоотод оршин суух хохирогч Б.Батцэнгэлийн өвлийн сууцанд автёрк хэрэглэж, хаалгыг нь эвдлэн орж мужааны багаж, электрон бараа зэрэг эд зүйл хулгайлж нийт 860.000 төгрөгийн хохирол учруулсан ãýìò õýðýã үйлдсэн болох нь 

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Батцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 41-689 тоотод жижиг мужааны цех ажиллуулдан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 12-ний өдөр 13 цагийн мужааны цехээ түгжээд гадагшаа гарсан. 18 цагийн орчим буцаад иртэл манай цехийн хаалганы нугасыг боолтоор нь тайлж нугасан талаас нь онгойлгоод мужааны багажнууд хулгайлж авсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 188-189х/, хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 178-183х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 186х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 7-350 тоотод оршин суух хохирогч Ц.Баатарчимэдийн эзэмшлийн өвлийн  сууцны вакум цонхыг түлхэн орж 5 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, архи, тамхи зэрэг эд зүйл хулгайлж 1.517.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ц.Баатарчимэдийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би эхнэр хүүхдийн хамт Ар согоот руу зуслан руугаа яваад 18 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн зүүн талдаа байдаг жижиг өрөөний вакут цонхны салхивчийг онгойлгон хулгайч орсон байсан. Гэр доторх эд зүйлсийг сэндийчэн эмх цэгцгүй болгосон байсан. Гэрээс зөөврийн компьютер, мөнгөн аяганууд, дүрс бичлэгийн камер, архи, түц-ний бараа болох тамхи, шоколаднууд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 235-236х/,

иргэний нэхэмжлэгч Л.Дэлгэрдалайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны яг сарын хэдэнд гэдгээ санахгүй байна. Хархорин захад байрлах гар утас засварын лангуун дээрээ байхад 20 гаран насны залуу зөөврийн компьютер сэлбэгэнд өгье гээд ирсэн бөгөөд ганцаараа явсан. 50.000 төгрөгөөр зарна гэхээр нь үзэж шалгаад бэлэн 50.000 төгрөг өгөөд авсан ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 203-204х/, хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 210-214х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 217-226х/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 229х, 230-231х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 232-233х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 230х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 27-95 тоотод оршин суух хохирогч М.Далайсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж “Тошиба” маркийн 32 инчийн зурагт хулгайлж 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч М.Далайсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө 08 цаг 30 минут гээд ажилдаа явсан. Тухайн үед манай гэрт манай эхнэр, хүүхэд нар үлдсэн. Би өдөр цайны цагаараа буюу 12 цаг 30 минут гэхэд гэртээ ирж хавтастай бичиг баримт аваад гарсан. Тэр үед манай гэр зүгээр байсан. Манай эхнэр хүүхэд хоёр байхгүй байсан. Орой 16 цагийн орчим хажуу айлын Одсүрэнгийн найз гэх хүүхэд над руу залгаад хоёр гэр онгорхой байна гэсэн. Гэртээ очоод хартал гэрийн хаалга онгорхой байхаар нь гэр доторхыг хартал зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 35х/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 32х/, хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 25-30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

-2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 27-93 тоотод оршин суух хохирогч Г.Одсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж апел брендийн нөтбүүк хулгайлж, хохирогч З.Адъяатөмөрт 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Одсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр би гэрээсээ 12 цаг 30 минутын орчим сургууль руу явахаар гарсан. Гарахдаа гэрийн хаалгыг хар өнгийн зүүдэг цоожоор түгжсэн. Би найз Адъяатөмөрийг сургууль дээр дуудаад гэрээс юм аваад ир гэж хэлээд гэрийн түлхүүр өгөөд явуулсан. 16 цагийн орчим манай найз Адъяатөмөр залгаад танай гэрт хулгай орсон байна гэсэн. Манай гэрээс “apple” маркийн макбүүк буюу зөөврийн компьютер алга болсон. Уг зөөврийн компьютер нь манай найз Адъяатөмөрийнх байсан ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 37х/,

хохирогч З.Адъяатөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “... хашааны хаалга нь онгорхой гэр нь цоожгүй байсан. Би гэрт нь ороод нөхөр Ганзориг руу залгаад гэрт чинь хэн байгаа талаар асуухад хүн байхгүй гэсэн. Танай гэр онгорхой байна гэж хэлсэн чинь хажуу айл руу ороод асуучих гэсэн. Би хажуу айл руу очтол бас гэрийн хаалга нь онгорхой байсан. Одсүрэн рүү залгаад танай гэр чинь онгорхой байна бас танай хажуу айлын чинь хаалга бас онгорхой байна хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг/2хх-ийн 39х/

эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 32-33х/, хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 25-30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

-2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 26-93 тоотод оршин суух хохирогч Д.Одгэрэлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, “Самсунг” маркийн 42 инчийн лед зурагт хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 13 цаг 10 минутын орчим би гэрээсээ хоёр хүүхдээ дагуулаад бартиканы сангийн аж ахуй руу явсан. Орой 19 цаг 10 минутын орчим гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож байхгүй байсан. Гэртээ ороод хартал 42 инчийн самсунг маркийн лсд зурагт алга болсон байсан" гэх мэдүүлэг /2хх-ийн 62х/

иргэний нэхэмжлэгч С.Очгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлалтай "Од" төвийн 1-р давхарт "Нэгд" барьцаалан зээлдүүлэх газар ажилладаг. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө нэг залуу зурагт тэврэн орж ирээд "зурагт авах уу" гэсэн. Би "авна, хэдэн төгрөгөөр тавих гэж байгаа юм бэ" гэсэн. Тэр залуу 180.000 төгрөгөөр барьцаанд тавина гэхээр нь зөвшөөрөөд хажуу талын тоглоомын газар руу орж асааж шалгаж үзэхэд зүгээр байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 65-66х/,

Эд зүйлийн үнэлгээнд "хар өнгийн 42 инчийн лед дэлгэцтэй самсунг маркийн зурагт 1 ширхэг 500.000 төгрөг" гэсэн үнэлгээ /2хх-ийн 57х/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 58-59х/, хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 50-54х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14-565 тоотод оршин суух иргэн Э.Нармандахын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж "Асер" маркийн зөөврийн компьютер, 42 инчийн лед зурагт зэргийг хулгайлж, 385.000 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Э.Нармандахын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө би гэрээсээ 08 цаг өнгөрөөгөөд ажилдаа явсан. Эхнэр хүүхэд хоёр 10 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэр үед манайд хамаатны охин байдаг байсан. Тэр охин орой 20 цаг өнгөрөөгөөд надруу залгаад "гэрт чинь хулгайч орсон байна, хамаг юм чинь байхгүй болсон байна" гэж хэлэхээр нь яваад очиход гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж доторх эд зүйлсийг онгичин эмх замбараагүй болгосон байсан. Гэрээс зурагт. Зөөврийн компьютер алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 85-86х/,

иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханы мөрдөн байцаалтад өгсөн: "...Би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд Өмнийн салхи нэртэй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай ломбарданд Асер маркийн зөөврийн компьютер барьцаалагдсан байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагаас хүмүүс ирээд хулгайн компьютер гэдгийг нь хэлж хураан авсан. Иймд 120.000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 205-206х/

гэрч Э.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн үед гаднаас Алтжин, Б нар "бид хоёр өнөөдөр засварын газарт 100.000 төгрөгөөр зурагт зарчихаад ирсэн. Б гэрээсээ зурагт, зөөврийн компьютер авч гарч ирсэн юм" гэж хэлж байсан. Тэр үед Алтжин надад хэлэхдээ "Б тэр компьютерийг ломбарданд тавина" гэж хэлж байсан. Тэр орой Батсуурийг байхгүй үед би Б өөрөө ломбарданд тавина гэж байсан юм бол би аваачаад тавьчихъя" гээд өөрийн бичиг баримтаар хар өнгийн гадартай "Асер" маркийн зөөврийн компьютерыг Хүнсний 4-р дэлгүүрийн хойд талын "Өмнийн салхи" гэдэг ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан..." гэсэн мэдүүлэг/1хх-ийн 237-238х/,

гэрч Г.Алтжингийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн үед Б такси бариад 42 инчийн Хьюндай маркийн лсд зурагт, "Асер" маркийн зөөврийн компьютерийг авчирсан. Би энэ зурагтыг гэрээсээ авчирсан, надад зурагтыг зараад өгөөч" гэсэн. Би хамт яваад 17-ын автобусны буудлны эсрэг талд байдаг зурагт засварын газарт аваачаад 100.000 төгрөгөөр зарсан. "Нандинцэцэг "энэ юун компьютер юм бэ" гэж асуухаар нь би "Б гэрээсээ авчирсан, ломбарданд тавина" гэж байсан гэж хэлсэн. Нандинцэцэг бид хоёр авч гараад Нандинцэцэг өөрийнхөө бичиг баримтаар хүнсний 4-р дэлгүүрийн хажуугийн ломбарданд 120.000 төгрөгөөр тавьсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 239-240х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 74-77х/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /2хх-ийн 73х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 81х/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 83х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 7-371 тоотод оршин суух иргэн Л.Оюунцэцэгийн эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч манан хөөрөг, 32 инчийн лсд зурагт, мөнгөлөг өнгийн түмпэн, ширэн бүс, үнэртэй ус, будаа агшаагч, тоос сорогч, гар утас, утас цэнэглэгч зэрэг эд зүйл хулгайлж, 421.000 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Л.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:"...2016 оиы 03 сарын 15-ны өглөө нөхөр бид хоёр ажилдаа явсан. Орой 21 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой, усны тэргийг амбаараас нь гаргаад хашааны үүдэнд авчираад хаячихсан, нүүрсний амбаар дотор байсан лоомыг гаргачихсан гэрийн үүдний амбаар болон гэрийн цоожийг эвдэн хулгайч орсон байсан. Гэрт орохд зурагт, тоос сорогч, будаа агшаагч, гар утас, нарийн цэнэглэгч, хөөрөг даалингийн хамт, том түмпэн, өмдний бүс, хэрэглэж байсан үнэртэй ус зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 116-117х/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 101-104х/, эд зүйлийн үнэлгээнд "...бага гарын манан хөөрөг 200.000, 32 инчийн самсунг маркийн зурагт 150.000, мөнгөлөг өнгтэй түмпэн 2.000, эрэгтэй хүний өмдний ширэн бүс 17.000, том үнэртэй ус үнэлэх боломжгүй, будаа агшаагч 15.000, тоос сорогч 20.000, нокиа гар утас 15.000, цэнэглэгч 2.000 төгрөг нийт 421.000 төгрөг" гэсэн үнэлгээ /2хх-ийн 111х/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл "Х.Батсууриас ногоон өнгийн таг, хүрээтэй будаа агшаагч, самсунг маркын тоос сорогч зэргийг хураан авав" /2хх-ийн 112х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 113х/,мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 161-162х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4-28 тоотод оршин суух иргэн Л.Баттунгалагийн эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч "ТСЛ" маркийн 42 инчийн зурагт, 14 инчийн нөтебүүк хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Л.Баттунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...орой 16 цаг 40 минутын үед хүү надруу залгаад "гэрт хулгайч орчихсон байна" гэж хэлэхээр нь би шууд ажлаасаа гараад ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж гэрийн баруун хойд тавиур дээр байсан зурагт, орон дээр байсан зөөврийн компьютер хоёрыг хулгайлсан байна лээ" гэх мэдүүлэг /2хх-ийн 144-145х/,

иргэний нэхэмжлэгч Ш.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: "...би Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутагт байдаг зурагт засвар дээр ажлаа хийгээд байж байтал нэг танихгүй өндөр залуу гаднаас зурагт худалдаж авах уу гэсэн тэгэхээр нь би хэд гэж байгаа юм бэ, ямар зурагт юм бэ гэсэн тэгтэл залуу 42 инчийн зурагт байгаа юм. 100.000 төгрөгөнд өгнө гэсэн. Би 90.000 төгрөнд авна гэтэл тэр залуу тэгвэл ав гээд авсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 147х/,

гэрч Д.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: "...би тэр өдөр өөрийн эзэмшлийн тоёота приус-10 маркын 62-27 УБС улсын дугаартай машинтайгаа Сансарын колонкоос уруудаад явж байсан чинь 100 айлын гүүрний орчим нэг залуу гар өргөхөөр нь авсан. Тэр залуу лсд зурагт, цүнхтэй зүйлс аваад явж байсан. Эхлээд 17-ын буудлын хажуугийн "зурагт засварын газар" руу зурагтаа авч ороод 10-аад минутын дараа зурагтгүй гарч ирсэн. Тэр залуу анх надад "зурагт эвдэрчихсэн, зурагтаа засуулна" гэж хэлж байсан. Гарч ирээд ахаа 5 буудал явъя гэхээр нь явсан. 5 буудал дээр очоод 3500 төгрөг надад өгөхөөр болсон. Тэр залуу бүхэл мөнгөтэй байна, задлуулаад өгье" гээд буугаад дэлгүүр орсон. Дэлгүүрээс гарч ирээд зам хөндлөн гараад нааш, цааш яваад нэлээд удахаар нь би "ах нь яараад байна, яачихваа" гэсэн чинь одоохон энд хүнтэй уулзаадахъя, миний нөөтбүүк таны машинд байгаа, би буцаад явна" гэсэн. Нааш, цааш холхисоор байгаад эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй уулзаад алга болчихсон..." гэх мэдүүлэг /2хх-ийн 148-149х/, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 130-133х/, эд зүйлийн үнэлгээнд "...42 инчийн зурагт 490.000, 14 инчийн нөтебүүк 300.000 төгрөг" гэсэн үнэлгээ /2хх-ийн 142х/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 138-141х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 3-52 тоотод оршин суух иргэн А.Алтансүхийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, "Хайер" брэндийн лед зурагт хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч А.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 09 цаг 30 минутанд ажилдаа явсан. Намайг явахад гэрт аав Алтайхүү үлдсэн. Ээж, 2 дүү нар өглөө 07:00 цагт ажил хичээлдээ явсан. Ажил дээрээ байхад ээж утсаар 14 цаг 30 минутын орчим ээж утсаар залгаад "аав чинь зурагтаа алдсан гэж байна, чи очоорой" гэж хэлэхээр нь "би ажилтай байна, боломжгүй байна" гэж хэлсэн. Би ажлаа тараад 18:50 цагт гэртээ ирэхэд зурагт алдагдсан байсан. Аав Алтайхүүгээс асуухад "аав нь 14:15 цагт хойд талын айл руу ороод 10 минутын дараа ирэхэд гэрийн хаалганы даруулга төмөр мурийлгаж ороод зурагт хулгайлсан байсан, хороон цагдаад мэдэгдсэн" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 245-247х, 3хх-ийн 28х/,

иргэний нэхэмжлэгч А.Булгансайханы мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 10:00 цагт ажил эхэлсэн. 16:30 цагийн үед өндөр, шар залуу орж ирээд "зурагт авах уу" гэхээр нь "харж байгаад болно гэсэн". Тэгэхэд нөгөө залуу гараад "Хайер" брэндийн 42 инчийн ЛЕД зурагт аваад орж ирсэн. Би тэр зурагтыг хараад 250.000 төгрөгөөр авья, удирдлагыг нь хамт авна" гэхэд тэр залуу удирдлагыг нь манай дүү гишгээд эвдэлсэн, надад бичиг баримтбайхгүй" гэсэн. Тэгээд найз нь гэх Батсүхийн Батбаясгалангийн жолооны үнэмлэхээр зурагтыг 250.000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан..." гэсэн мэдүүлэг/2хх-ийн 248-250х/, гэрч Түмэнбаяр /3хх-ийн 2-3х/, Н.Төгөлдөр /3хх-ийн 4х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 227-231х/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 241-243х, эд зүйлийн үнэлгээ "... Хайер брэндийн 42 инчийн ЛЕД зурагт 500.000 төгрөг" /3хх-ийн 6х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 47-2326 тоотод оршин суух иргэн П.Оюундалайгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, "ТСЛ" брэндийн 32 инчийн зурагт хулгайлж, 190.000 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч П.Оюундалайгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гэрээсээ гарч яваад 17 цагийн үед гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой хашаанд ороход монгол гэрийн үүдний таамбарын хаалганы цоож эвдэрсэн. Гэрийн хаалганы цоож эвдэрсэн гэрийн хоймор байсан 32 инчийн ТСЛ маркийн 550.000 төгрөгний үнэтэй зурагт, шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөрөг, ...уг хөөргийг 2000 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ганхүрэл гэх хөдөөний малчин хүнээс хадам аав 2.000.000 төгрөгөөр авсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 54-56х, 66х/

манай гэрээс 32 инчийн ЛСД маркийн зурагт хулгайд алдагдсан, харин халтар манан хөөргөө хулгайд алдсан юм байх гэсэн чинь байсан юм байна лээ, одоо би хөөргөө нэхэмжлэхгүй, 3 үе дамжсан хөөрөг байгаа юм. Би хулгайд алдсан зурагтаа нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.." гэх мэдүүлэг /4хх-ийн 20х/,

гэрч Г.Чагнаадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчим эхнэр хүүхдээ аваад гэрээ цоожлоод гарсан. Гадуур явж байгаад 17 цагийн орчим гэртээ ирэхэд үүдний амбаарын цоож нь эвдэрсэн байхаар нь гайхаад гэр лүү орсон чинь гэрийн хойморт байсан хар өнгийн 32 инчийн ЛСД зурагт байхгүй, гэрийн эд зүйлсийг эмх цэгцгүй болгосон байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн. Мөн тухайн үед 3 үе дамжсан халтар манан хөөрөг байхгүй байсан. Гэхдээ хулгайд алдаагүй хөөрөг маань байгаа. Тухайн үед хулгайч цуг аваад явчихсан байна гэж бодсон юм..." гэх мэдүүлэг. /4хх-ийн 21х/, эд зүйлийн үнэлгээгээр "...ТСЛ брэндийн 32 инчийн зурагт 190.000 төгрөг" /3хх-ийн 41х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элит" авто угаалгын газрын цонхыг хагалан орж, 4 ширхэг ус буудагч насос, бичлэг хадгалдаг хар хайрцаг зэрэг эд зүйл хулгайлж, 1.250.000 төгрөгийн хохирол

нутаг дэвсгэрт байрлах Элит нэртэй авто угаалгын менежер Цогбадрах гэх ажилтан урчуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч О.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн орчим миний өөрийн үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны над руу яриад манай авто угаалгад хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд би мөд удалгүй угаалга дээр ирсэн чинь машин ордог хаалганы хажуу дээр байрлах цонхны онгойх хэсэг нь хагархай, хагархай цонхны доор дугуй хэлбэрийн төмөр сав дээр дээрээс нь давхарласан байсан бөгөөд хаалга ньхагас онгорхой байсан. Угаалга дотор орж үзтэл машин угаагч 4 ширхэг мотор мөн бичлэг хийдэг хар хайрцаг гэх мэт эд зүйлс алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 222-223х/,

гэрч Э.Чинзоригийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3хх-ийн 224-225х/, эд зүйлийн үнэлгээ "...ус шүршдэг мотор 1.000.000 төгрөг, бичлэг хийдэг хар хайрцаг 250.000 төгрөг /3хх-ийн 231х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 12-188 тоотод оршин суух П.Долгормаагийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн Смарт лед зурагт, пүүзийг хулгайлж, 158.000 төгрөгний хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөнд 8.423.300 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч П.Долгормаагийн мөрдөн байцаалтад өгсөн:  "...2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад найзындаа очоод байж байгаад гэртээ 21 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой үүдний амбаарт гэрэл асаалттай байсан цоожоо ойр хавиар харахад байгаагүй гэртээ ороход манай гэрийн хаалганд өлгөөстэй байсан. ...зурагт алга байхаар нь цагдаа дуудсан. ...Смарт гэсэн бичигтэй 32 инчийн Лед зурагт хулгайд алдсан ..мөн миний өмсдөг байсан пүүз алдагдсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 140-144х/,

Дамно ХХК-ны үнэлгээ "...зурагт 128.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан пүүз 30.000 төгрөг нийт 158.000 төгрөг..." /4хх-ийн 152-158/, барьцаат зээлийн үйлчилгээний баримт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-ийн 136-138х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 123-128х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

 

 

 

 

 

               Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

               Шүүгдэгч Х.Б нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, нийт 17 удаагийн үйлдлээр хүний байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, нийт 8.423.300 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

               Шүүгдэгч Х.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 8.423.300 төгрөгийн хохирол учруулсан байх ба эд зүйлийн үнэлгээний комиссын гаргасан үнэлгээнүүдтэй хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь танилцаж, хүлээн зөвшөөрч маргахгүй гэсэн байна. шүүгдэгч нь дээрх учруулсан нийт хохиролоос нийт 3.460.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биет байдлаар нь хохирогч нарт буцаан өгсөн байх бөгөөд одоо хохирогч нарт 4.963.300 төгрөг, иргэний нэхэмжлэгч нарт 925.000 төгрөг төлөх тус тус төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд Х.Батсууриас нийт 5.888.300 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт оногдох хувиар нь олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

                 Шүүгдэгч Х.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохиролын хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын заримыг нь төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс 3 жилийн хорих ялыг түүнд тохирно гэж үзэн оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

               Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг СД нь хэрэгт хамааралтай, шүүгдэгч Х.Батсуурийн хулгайн гэмт хэрэг үйлдэж буйг нотлох ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй байна.

 

               Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí 

ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1.Ø¿¿ãäýã÷ Боржигон овогт Х.Бèéг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр ç¿éëèéí 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад çààñан ãýìò õýðãèéã ¿éëäñýí ãýì áóðóóòàéä òîîöñóãàé.

 

2.Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр ç¿éëèéí 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад çààñíààð Õ.Áèéã 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.6 äóãààð ç¿éëèéí 4 äэõ õýñýãò çààñíààð Õ.Áд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Õ.Áийн цагдан хоригдсон нийт ……….. /……………../ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Èðãýíèé õóóëèéí 497 äóãààð ç¿éëèéí 497.1, 510 äóãààð ç¿éëèéí 510.1 äýõ õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Õ.Áàòñóóðèàñ нийт 5.888.300 /таван сая найман зуун наян найман мянга гурван зуун/ төгрөг гаргуулан, хохирогч Д.Батцэцэг /рд:................../-т 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч Д.Оюунчимэг /рд:................../-т 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогч М.Одончимэг  /рд:................../-т 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Б.Батцэнгэл /рд:................../-д 860.000 /найман зуун жаран мянга/ төгрөг, хохирогч Ц.Баатарчимэг /рд:................../-т 767.300 /долоон зуун жаран долоон мянга гурван зуун/ төгрөг, хохирогч М.Далайсүрэн /рд:................../-д 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөг, З.Адъяатөмөр /рд:................../-т 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөг, хохирогч Л.Оюунцэцэг /рд:................../-т  386.000 /гурван зуун наян зургаан мянга/ төгрөг, хохирогч П.Оюундалай /рд:................../-д 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөг, хохирогч О.Болдбаатар /рд:................../-т  1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Б.Долгормаа /рд:................../-д 30.000 /гучин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Ганхуяг /рд:................../-т 115.000 /нэг зуун арван таван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Амаржаргал /рд:................../-д 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Дэлгэрдалай /рд:................../-д 50.000 /тавин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Очгэрэл  /рд:................../-д 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайхан /рд:................../-д 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Гантулга /рд:................../-д 90.000 /ерэн мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Булгансайхан /рд:................../-д  250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг тус тус îëãîñóãàé.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт áèò¿¿ìæëýãäñýí õºðºíãºã¿é áîëîõûã äóðäñóãàé.

 

8. Шүүгдэгч Х.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, эдлэх ялыг нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Ýð¿¿ãèéí õýðãèéí Дàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

10.Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëñ¿ãýé.

 

 

 

 

             НÄÀРГАЛАГЧ ШҮҮГЧ                  С.БАТГЭРЭЛ