Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/02102

 

 

 

 

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/02102

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

            Нэхэмжлэгч:  М.Х

Хариуцагч: “КБ” ХХК 

2013 оны 08 сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 6.364.631,76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: М.Хнь КБинд ажиллаж байхдаа 2012 оны 04 сарын 26-ны өдөр “БЭС” ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүрэг, **** тоот 37,25 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахаар 1 м.кв талбайн үнийг 1.350.000 төгрөгөөр тооцон захиалгаар орон сууц бариулах гэрээг байгуулсан. Худалдан авагчийн зүгээс захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрийг КБтай 2012 оны 05 сарын 04-ний өдөр ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг байгуулан 50.287.500 төгрөгийг 25 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлээр авч гүйцэтгэгч барилгын компанид төлж, захиалсан орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. КБны зүгээс дээрх нөхцлөөр ажилтнууддаа орон сууцны зээл олгож байсан бөгөөд олгосон зээл бүрийг Засгийн газраас хэрэгжүүлсэн 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх, Монголын ипотекийн корпораци (МИК)-д худалдах шаардлага гарч ирсэн бөгөөд ажилтнууддаа олгосон зээл нь 8 хувийн хүүтэй зээлийн журмын шаардлага хангахгүй нөхцөл байдал, өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн 30 хувийг байршуулсан байх ёстой нөхцөл үүссэн тул журмын шаардлага хангуулахын тулд худалдан авсан орон сууцны 1 м.кв талбайн үнийг 450.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 37,25 м.кв талбайн нэмэгдүүлсэн үнэ болох 16.760.000 төгрөгийг КБнаас зээлж авсан мэтээр 2013 оны 08 сарын 30-ны өдөр 265 тоот зээлийн гэрээг байгуулсан. Тэгэхээр 1 м кв-ыг 1.800.000 төгрөгөөр худалдан авсан болж харагдаж байгаа.

Энэхүү зээлийн гэрээг байгуулахгүй гэсэн боловч КБны зүгээс “гэрээ байгуулахгүй бол худалдан авсан орон сууцаа банкинд хураалга” гэдэг шаардлага тавьсан тул миний зүгээс энэхүү тулган шаардалтын дагуу 16.760.000 төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн аав, ээжийн өмчлөлийн Баянгол дүүрэг, **** тоот, 29 м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавьсан. М.Хнь худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлсөн атал зээл олгосон банк худалдан авсан орон сууцны үнийг зохиомлоор өсгөж, төрийн байгууллагыг хуурсан хууль бус үйлдлээ нуун далдлахын тулд иргэн надад хууль бус шаардлага тавьж дүр үзүүлэн байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч талаас орон сууцыг зөвхөн “БЭС” ХХК-аас 1 м.кв талбайг 1.350.000 төгрөгөөр тооцон үнийг төлсөн, үүнийг “БЭС” ХХК хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгчийн зүгээс банкны хууль бус шаардлагын дагуу зээлийн барьцаанд барьцаалуулсан өөрийн аав ээжийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ***** тоот 29 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлж авахын тулд 2013 оны 08 сарын 30-ны өдөр 265 тоот 16.760.000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 1.538.781 төгрөг, зээлийн хүү 4.825.617,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 232,91 төгрөг нийт 6.364.631,76 төгрөгийг төлсөн.

Иймд дүр үзүүлэн байгуулсан 2013 оны 08 сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгож, хариуцагч талын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дүр үзүүлэн байгуулсан гэрээнээс  учирсан хохирол болох өнөөдрийг хүртэлх хугацаанд төлсөн үндсэн зээл 1.538.781 төгрөг, зээлийн хүү 4.825.617,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 232,91 төгрөг, нийт 6.364.631,76 төгрөгийг КБнаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Хнь КБны Хүнсний 4 тооцооны төвд Зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажил олгогч болон ажилтан нар нь харилцан тохиролцож 2012 оны 05 сарын 04-ний өдөр 282 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк нь ажилтанд Хан-Уул дүүргийн **** тоот хаягт байрлах 37,25 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахад үнэ 50.287.500 төгрөгийг нь төлж, үүнийгээ зээл болгон “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ” байгуулан, зээлийн хүү сарын 1 хувь, жилийн 12 хувь байхаар зааж төлүүлж байсан. Ажиллагсад банкинд 7 жил тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэй байсан ба гэхдээ Хтай ийм гэрээ байгуулаагүй юм билээ. Гэтэл ипотекийн зээлийн нөхцөл орж ирж, ажилтнуудын зээл жилийн 8 хувийн хүүтэй зээл рүү шилжих боломж гарсан. Энд нэг нөхцөл нь байрны үнийн 30 хувийг төлсөн байхыг шаардсан. Ажилтнуудын анх орон сууц худалдан авсан “БЭС” ХХК-тай анх манайх орон сууцны 1 м кв-ын үнийг 1.800.000 төгрөгөөр тохиролцож, ажилтнууддаа хямдруулж өгсөн үнийн зөрүү болох 1 м кв-ыг 450.000 төгрөгөөр тооцож, иргэн М.Хгийн хувьд 16.760.000  төгрөгийг байрны 30 хувийн урьдчилгаа төлбөр болгон банк МИК-д төлж, үүндээ М.Хтай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан. 

Хд түрүүчийн өгсөн орон сууцны зээлээс 48.878.000 төгрөгийн зээл үлдсэн байсан ба үүнийг байрны үнийн 70 хувь гэж үзэн жилийн хүүг 8 хувь болгон шинэчилж гэрээ байгуулсан.

Түүнчлэн банкны  Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолоор “Ажиллагсдын орон сууцны хөнгөлөлттэй зээл” олгоход гарах 4 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн гүйцэтгэх захирлын 2012 оны 149 тоот тушаалыг, холбогдох гэрээ хэлцлийн хамт хүчингүй болгосон.

            КБ, “БЭС” ХХК нарын хооронд байгуулсан 2012 оны 03 сарын 06-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 2.1-т заасны дагуу м.кв-ийн үнийг 1.800.000 төгрөгөөр тохиролцсон байсны дагуу иргэн М.Хтай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан нь хуульд харшлаагүй, харилцан тохиролцсон үйлдэл байх бөгөөд талуудын хүсэл зоригоос хамаарч гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэгчийн “БЭС” ХХК-тай байгуулсан захиалгаар орон сууц бариулах болон КБнаас санхүүжилтийг хийх гэрээ, ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, энэ зээлийн дансны хуулга, 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн болон барьцааны гэрээ, энэ зээлийн дансны хуулга, КБ, “БЭС” ХХК нарын хоорондын орон сууц захиалгаар бариулах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зээлийн дансны хуулга, дипозит дансны хуулга, КБны төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 03, 12 тоот тогтоолууд, ажиллагсдад орон сууцны хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох тухай  гүйцэтгэх захирлын тушаал, удирдлагын хорооны хурлын тэмдэглэл, хөдөлмөрийн дотоод журам батлах болон журам гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гүйцэтгэх захирлын тушаал, ажиллагсдын орон сууцны зээлийн журам, “БЭС” ХХК-ийн албан бичиг, банкны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Хнь хариуцагч “КБ” ХХК-д холбогдуулж 2013 оны 08 сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 6.364.631,76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

М.Хнь КБны Хүнсний 4 тооцооны төвд Зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа ажиллагсдын орон сууцны зээлд хамрагдаж 2012 оны 05 сарын 04-ний өдөр 282 тоот байгууллагатайгаа гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк нь ажилтанд Хан-Уул дүүргийн **** тоот хаягт байрлах 37,25 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахад үнэ 50.287.500 төгрөгийг нь төлж, ажилтан энэ мөнгийг зээлийн сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр 25 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон.

 

КБ ажиллагсдын зээлийг багцыг МИК-д худалдаж, хүүг жилийн 8 хувь руу шилжүүлэх болоход нэг нөхцөл нь байрны үнийн 30 хувийг урьдчилж төлсөн байхыг шаардсан байна. КБ анх жилтнуудын анх орон сууц худалдан авсан “БЭС” ХХК-тай орон сууцны 1 м кв-ын үнийг 1.800.000 төгрөгөөр тохиролцсон гэж, ажилтнууддаа хямдруулж өгсөн үнийн зөрүү болох 1 м кв-ыг 450.000 төгрөгөөр тооцож, иргэн М.Хгийн хувьд 16.760.000  төгрөгийг байрны 30 хувийн урьдчилгаа төлбөр болгон банк МИК-д төлж, үүндээ М.Хтай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны зүйл нь Д.М, Н.А-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ***** тоот 2 өрөө орон сууц байна. 265 тоот гэрээний дагуу Хүндсэн зээлд 1.538.781 төгрөг, зээлийн хүүд 4.825.617,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 232,91 төгрөг, нийт 6.364.631,76 төгрөгийг КБинд төлсөн нь тогтоогдож байна. Мөн энэ өдөр М.Хд түрүүчийн өгсөн орон сууцны зээлээс 48.878.000 төгрөгийн зээл үлдсэн байсныг байрны үнийн 70 хувь гэж үзэн жилийн хүүг 8 хувь болгон шинэчилж гэрээ байгуулсан байна.

 

КБны М.Хтай хийсэн 265 тоот орон сууцны зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Үүнд:

- М.Хнь КБинд ажиллаж байхдаа 2012 оны 04 сарын 26-ны өдөр “БЭС” ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, 9 байрны, 6 давхар, 36 тоот 37,25 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахаар 1 м.кв талбайн үнийг 1.350.000 төгрөгөөр тооцон захиалгаар орон сууц бариулах гэрээг байгуулж, худалдан авагчийн зүгээс захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрийг КБтай 2012 оны 05 сарын 04-ний өдөр “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулан 50.287.500 төгрөгийг 25 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлээр авч гүйцэтгэгч барилгын компанид төлж, захиалсан орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Уг гэрээнд байрны борлуулж буй үнэ 1.500.000 гэж тэмдэглэгджээ.

- Ажилтны зээлийг 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх нөхцөлийг хангахын тулд 265 тоот гэрээ хийгдсэн гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь дүр үзүүлсэн гэрээ байна. Хариуцагч татгалзлын үндэслэл болгож “БЭС” ХХК-тай орон сууцны 1 м кв-ын үнийг анх 1.800.000 төгрөгөөр тохиролцсон гэж гэрээ ирүүлсэн боловч уг гэрээ нь М.Хтай холбогдохгүй байна. М.Ххудалдагч компанид орон сууцны үнэ 50.287.500 төгрөгийг төлсөн, түүний үнэ өөрчлөгдөх боломжгүй. Эндээс банк орон сууцны үнийн урьдчилгаа гэж 50.287.500 төгрөг дээр нэмж 16.760.000  төгрөгийн зээлийн гэрээ хийж төлүүлж буй нь үндэслэлгүй харагдаж байна.

 

-265 тоо зээлийн гэрээний дагуу 16.760.000  төгрөгийг М.Хаваагүй, МИК рүү шилжүүлсэн байдал нотлогдохгүй байна.

 

-Банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 149 тоот тушаалаар “Ажиллагсдын орон сууцны хөнгөлөлттэй зээл” олгоход гарах 4 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн байсан ба энэ тушаалыг банкны  Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолоор холбогдох гэрээ, хэлцлийн хамт хүчингүй болгожээ. Үүнийг хариуцагч татгалзлын нэг үндэслэл болгож байна. Гэвч талуудын хооронд байгуулсан, Иргэний хуулиар зохицуулагдах гэрээ хэлцлийг хүчингүй болгох эрх компаний Төлөөлөн удирдах зөвлөлд байхгүй, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн байдал харагдаж байна. Түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот тогтоолоор “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г байгуулахыг гүйцэтгэх захиралд даалгасан ба эдгээр ажиллагсдын нэрсэд М.Хбайхгүй байна.

 

Иймд М.Х, “КБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 сарын 30-ны өдөр 265 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцон, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гэрээний дагуу төлсөн 6.364.631,76 төгрөгийг хариуцагч “КБ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч М.Хд олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэг шаардлага болгож байгаа мэт “хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-ыг баримтлан М.Х, “КБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 сарын 30-ны өдөр 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцон, “КБ” ХХК-аас 6.364.631,76 төгрөгийг гаргуулж М.Хд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 358.534 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 358.534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

                           ДАРГАЛАГЧ                                          С. БУД