Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2017/02230

 

 

 

 

   2017 оны 11 сарын 17 өдөр

      Дугаар 182/ШШ2017/02230

       Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: С.Э

Хариуцагч: Л.Б

 

            газар болон хувийн сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШО ХХК-ийн захирал Л.Бгээс иргэн С.Эод Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.05.21-ний өдрийн 3697 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.07.17-ны өдрийн 908 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2015.10.13-ны өдрийн 773 дугаар тогтоолоор 27.326.015 төгрөгийг олгуулах шүүхийн шийдвэр гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжээд тогтоосон цаг тухайд төлбөрөө төлөхгүй удсан тул /Л.Б нь төлбөр төлөгч/ өөрийн хүсэлтээр өөрийн нэр дээрх Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт байрлах Г-22****** 462 мкв газар, Ү-22****** 70,8 м.кв хувийн сууцны хамт төлбөр авагч С.Эын нэр дээр шилжүүлж 27.326.015 төгрөг өгөх тооцоогоо дуусгах хүсэлт гаргасан. Төлбөр авагч С.Эби зөвшөөрснөөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Чингэлтэй дүүргийн *** тоотыг улсын бүртгэлд зохин журмын дагуу албан бичиг явуулж 2017.06.29-нд улсын бүртгэлийн 2 гэрчилгээ миний нэр дээр гарсан. Гэтэл Л.Б гэх хүн гэр бүлээрээ энд удаан амьдарч байна гэсэн шалтгаанаар хууль бусаар эзэмшиж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас суллаж өгөхийг шаардсан мэдэгдэх хуудас болон утсаар биеэр ярьж уулзаж үзсэн боловч нүүхгүй байна. Эхлээд наадам хүртэл байя гэж байсан, би байгаа айлтай нь олон удаа очиж уулзаж байсан, өмгөөлөгчтэйгөө ч очиж уулзаж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг хариуцагч сайн мэднэ. Б гуай хашаа байшинг өгөхгүй гэсэндээ хамаатан саднаараа ийм арга саам хэрэглэж байна. Иймд миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн *** тоот газар болон хувийн сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэв.  

Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: миний бие нөхөр Б болон 2 охины хамт Чингэлтэй дүүргийн *** тоотод оршин суудаг. Чингэлтэй дүүргийн *** тоот хашаа байшинг ах Л.Б манайд өгсөн юм. Ах дүү нарын амьдралын хэрэгцээ шаардлагаас үүдэн манайх хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа бөгөөд ах Л.Б-оос дүү Л.Б-д, дүү Л.Б-оос ах Л.Бгийн нэр дээр шилжсэн боловч Чингэлтэй дүүргийн*** тоотод хашаа байшинд Б-ых гэдэг айл 2001 оноос хойш буюу охин Б.Ж, Б.Б нар маань 3-5 настай байхаас одоог хүртэл 16 жил амьдарч байна. Энэ хугацааны эрчим хүч, хог болон утасны /315999/ төлбөрийг Л.Б миний бие болон манай гэр бүлийн бусад гишүүдийн нэрээр төлсөн баримтууд бий. Мөн энэ хашаа байшинг ах Л.Бгийн нэр дээр түр шилжүүлсэн баримт, эрчим хүчний төлбөр төлсөн зарим баримтуудыг хариу тайлбарын хамт гаргаж өгч байгаа бөгөөд үүгээр бидний өмч гэдэг нь нотлогдоно. Нэхэмжлэгч С.Энь ах Л.Бгийн тухайн үед барьж байсан барилгад орон сууц захиалахын тулд таньдаг хүнээрээ дамжуулан зах зээлийн үнээс доогуур захиалж байсан гэдэг. Улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалан барилгын компаниудын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор барилга нь хугацаандаа ашиглалтанд ороогүйтэй холбоотой энэ асуудал анх үүссэн. Мөн ах Л.Бгийн зүгээс бэлэн байгаа 2 өрөө байр С.Эод санал болгосон боловч аваагүй гэдэг. Өөр боломжууд санал болгоод байхад бидний амьдран сууж байгаа хашаа байшинг авах гээд байгааг ойлгохгүй байна. Нөхөр бид 2 төрийн байгууллагад ажилладаг бөгөөд энэ хашаа байшингаас өөр үл хөдлөх хөрөнгө, өөрийн гэсэн машин тэрэг байхгүй хүмүүс. Иймд энэ хашаа байшингаас нүүх боломжгүй гэдэг тайлбар гаргаж байна гэв.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

           

            С.Энь Л.Бт холбогдуулан газар болон хувийн сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч энэ газарт олон жил амьдарсан, өөрийн нь өмч гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

            ШО ХХК-ийн захирал Л.Бгээс иргэн С.Эод Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.05.21-ний өдрийн 3697 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.07.17-ны өдрийн 908 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2015.10.13-ны өдрийн 773 дугаар тогтоолоор 27.326.015 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн ба  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Төлбөр төлөгч Л.Б нь өөрийн хүсэлтээр өөрийн нэр дээрх Чингэлтэй дүүргийн **** тоот хаягт байрлах Г-220****** 462 мкв газар, Ү-220********* 70,8 м.кв хувийн сууцыг төлбөр авагч С.Эод төлбөрт өгөхөөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргаж, төлбөр авагч С.Э зөвшөөрснөөр Чингэлтэй дүүргийн *** тоот газар, хувийн сууцны өмчлөл Л.Бгээс С.Эод шилжиж, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. Ийнхүү С.Энь Чингэлтэй дүүргийн *** тоот газар, хувийн сууцны өмчлөгч болжээ.

            Дээрх хаягт Л.Бийнх (нөхөр Б-ны нэр ямар нэг бичиг баримтанд байхгүй) оршин суудаг болох нь тогтоогдож байна. Л.Бэнэ хаягт оршин суудаг нь оршин суугаа хаягийн тодорхойлолтоос харагдаж байх ба энэ хаяг дахь айлыг төлөөлж Л.Бцахилгааны хөлсөө төлж байсан баримтуудыг хариуцагч шүүхэд ирүүлсэн байна.

            Л.Бийнх тус газар, хувийн сууцыг эзэмших ямар нэг эрх байхгүй байна. Хариуцагч өөрийн ах Л.Бтэй буцаан авахаар хашаа байшингаа шилжүүлсэн гэж түүнтэй хийсэн хэлцлийг ирүүлсэн боловч энэ нь түүнийг хашаа байшинг эзэмших эрхтэй гэж илэрхийлэхгүй байна. Дээрх хаяг дахь хашаа байшин Л.Батболдоос Л.Б рүү шилжсэнийг хариуцагч тайлбарладаг, энэ нь цахилгааны хөлс төлж байсан баримтаас бас харагдаж байна.

            Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу эд хөрөнгийн өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан Чингэлтэй дүүргийн *** тоот газар, хувийн сууцыг Л.Бийн (айлын) хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   С.БУД