Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/02785

 

2017 оны 11 сарын 07 өдөр    Дугаар 181/ШШ2017/02785  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Ц.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СБДЭМТ д холбогдох

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/25, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/53 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож А/53 тушаалын дагуу цалингаас суутгасан 386.985 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Л.Ж, хариуцагчийн төлөөлөгч Х.Г, түүний өмгөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Ж миний бие улсад 20 жил ажилласан. Одоо СБДЭМТ ийн дэргэдэх сувиллын цогцолборын эрхлэгчийн ажил хийж байна.

Намайг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/199 тоот тушаалаар ажлаас халсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа эргэж орсон.

Энэ үеэс хойш Эрүүл мэндийн төвийн дарга Л.Б нь ялгаварлан гадуурхаж, хэл амаар доромжилж ажлын байрны дарамт үзүүлсээр байна.

СБДЭМТ ийн дарга Л. Б 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр А/24 тоот Ажил сайжруулах тухай тушаал, 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаартай Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалууд гаргаж, энэ тушаалуудыг 18-ны өдөр 18 цаг 38 минутанд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга миний майл хаягаар над руу явуулсан байсан.

Энэхүү сахилгын арга хэмжээ авсан тушаалыг би хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд хандахад шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон хариуцагчаа буруу тодорхойлсон гээд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гаргасан.

Намайг материалаа бүрдүүлж байх хугацаанд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр А/53 дугаартай тушаалаар дахин Сахилгын шийтгэл оногдуулж үндсэн цалинг 2 сараар 20 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авсан байна.

Сахилгын шийтгэл оногдуулж буй Эрүүл мэндийн төвийн даргын А/53 тоот тушаалд заахдаа 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/35 тоот тушаалыг биелүүлээгүй тул цалингийн 20%-ийг хасах арга хэмжээ авсугай гэжээ.

Эрүүл мэндийн төвийн даргын 5 сарын 19-ны өдөр Үүрэг даалгавар өгөх тухай А/35 тоот тушаал гарах үед миний бие нь өвчтэй, харьяа эмнэлэгт эмчлэгдэж байхад хүний нөөцийн албаны дарга Б. Базарсүрэн нь миний майлаар явуулсан.

Эрүүл мэндийн төвийн даргын А/24, А/35 тоот тушаалуудад хэрэгжүүлэхээр заагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-03-08/1354 дүгээр албан шаардлага нь тухайн үедээ хэрэгжээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зохих журмын дагуу дахин үнэлэгдээд 83,6 хувийн биелэлтэй дүгнэгдсэн.

Дахин 2017 оны 5 сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт шалгалт ирээд сувиллын цогцолборыг хангалттай гэж үнэлсэн.

Дээрх тушаалын дагуу 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайханд Сүхбаатар сувиллын цогцолборын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан-г бичиж танилцуулахдаа Эрүүл мэндийн төвийн даргын А/35 тоот тушаалын дагуу хийсэн ажлаа 7 дугаар бүлгийн 2 дугаар заалт болгож уг тушаалын дагуу хийсэн 8 төрлийн ажлыг нэг бүрчлэн тусгаж өгсөн.

Уг тушаалын дагуу хийсэн ажлын үр дүнтэй танилцах удирдагын зөвлөлийн хуралд миний бие шууд оролцож ажилаа тайлагнах эрх бүхий албан тушаалтан биш юм.

Нэг сар гарангийн хугацаанд Сахилгын шийтгэл ноогдуулах тухай 2 тушаал, үүрэг даалгавар өгөх тухай 2, нийтдээ 4 тушаал гаргаж удаа дараа арга хэмжээ авч байгаа нь намайг ажлаас дахин халах гэсэн зорилготой байгааг батлан харуулж байна.

Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, албан шаардлагын биелэлтийг хангалттай гэж мэргэжлийн байгууллага үнэлсэн байхад 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/25, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сахилгын шийтгэл ноогдуулах тухай А/53 тоот тушаалуудыг тус тус гаргасанд гомдолтой байна.

Иймд дээрх тушаалуудыг хүчингүй болгож А/53 дугаартай тушаалаар суутгасан үндсэн цалингийн 20% болох 7,8 дугаар сард тус бүр 126000 төгрөг, 7 дугаар сарын нэмэгдэлээс 277279 төгрөг олгогдохоос 206973 төгрөг олгож 70306 төгрөг, 8 дугаар сард 323395 төгрөг олгогдохоос 258716 төгрөг олгож 64679 төгрөг тус тус суутгасан байх тул 386985 төгрөгийн буцаан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

СБДЭМТ ийн Сувилалын цогцолборын эрхлэгч Ц.Ж нь СБДЭМТ ийн даргын 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/125 дугаартай тушаалаар тус төвд нийгмийн эрүүл мэндийн албаны арга зүйчээр анх ажилд орж байсан.

Тус төвийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Сувиллын цогцолборын эрхлэгчээр ажиллах болсон.

Эрүүл мэндийн төвийн харъяа Сувиллын цогцолборыг байгуулснаас хойш эрхлэгчээр ажилласан хэдий ч хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн сувиллын цогцолборын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиглэлээр хангалтгүй ажиллаж байнгын зөрчил гаргаж ирсэн. Үүнд:

1.Сувиллын цогцолборт сувилуулсан иргэн Д.Шаравдорж Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасны дагуу тус сувиллын цогцолборын үйл ажиллагаанд шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-03-081/1354 дугаартай албан шаардлагаар нийт 13 төрлийн зөрчлийг арилгах албан шаардлага ирүүлсэн.

Албан шаардлагын дагуу СБДЭМТ ийн удирдлагаас төлөвлөгөө гаргаж, албан шаардлагад заасан хугацаанд хийсэн ажлын тайланг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Энэ зөрчлийг арилгах ажлууд нь Ц.Жын дурдсанчлан 20 хоногийн дотор бүрэн гүйцэтгэгдээд тухайн үедээ хэрэгжээд дүгнэгдэх боломжгүй шат дараатай хийгдэх, хугацаа шаардах ажлууд байсан.

2. Мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр сувиллын цогцолборт сувилуулж байсан иргэн Т.Жав бариа, бумба эмчилгээ хийлгээд нурууны бүсэлхий хэсэгт улайсан, хоёр хэсэгт цэврүү үүссэн гэж СБДЭМТ ийн удирдлагад гомдол гаргасан.

Гомдлын дагуу чанарын баг тус цогцолборт ажиллаж шалгалт хийхэд эмчийн заалтгүйгээр дур мэдэн эмчилгээ хийсэн эмчилгээний хуудсыг дутуу хөтөлсөн, хийгдэх эмчилгээний талаар сувилагч, сувилуулагчид тайлбарлаагүй, эмчилгээний хуудас дээр заалтыг дэлгэрэнгүй бичээгүй, эмнэлгийн анхан шатны маягтыг заавар, журмын дагуу хөтөлдөггүй, гарсан зөрчлийг нуун дарагдуулдаг, сувилуулагч биш гадны хүнд эмчийн заавар, зөвлөгөөгүй дураараа хануур, шивүүр, гулгуур бумба, блок гаргах зэрэг эмчилгээг байнга хийдэг, эмчилгээний стандарт технологи зөрчсөнөөс сувилуулагчийн биед цэврүү үүссэн зэрэг алдаа дутагдалтай байсан.

Энэ байдлыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Чанарын багийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэн Эмчийн заалтгүйгээр дур мэдэн эмчилгээ хийх, эмч сувилагчид ёс суртахуунгүй авир гаргадаг байдлыг таслан зогсоох, эмчилгээнд хяналт тавих, стандартын дагуу ажиллах, технологийн алдаа дахин гаргахгүй байх, сувилуулагч Т.Жаваас эмчилгээний алдаа гаргаж нуруунд цэврүү үүсгэсэн асуудлаар уучлалт гуйх, эмч сувилагч нарт арга зүйн зөвлөгөө өгч ажиллах шаарлагатай гэсэн анхааруулгыг өгсөн.

3.СБДЭМТ ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний Чанарын албанаас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сувиллын цогцолборт тойрон үзлэг хийсэн. Энэ үед сувилуулагч Г.Б нь салбар амбулатори 2-ын мэдрэлийн эмчээс Вертеброгенный радикулит оношоор 9 хоног гэрээр эмчлүүлэх эмийн чөлөөний хуудас хуурамчаар авч сувиллын цогцолборт эмчлүүлээд 2017.02.10-ны өдөр гарч өвчний түүх хаагдсан. Эмчлэгч эмч нь картанд сувилуулагчийн оношийн үндэслэлийг сувилалд хэвтсэнээс хойш 3 хоногийн дотор, үзлэгийн тэмдэглэгээг өдөр бүр бичих журамтай байтал хэвтсэнээс хойш 7 хоногийн дараа буюу 2 дугаар сарын 7-ны өдөр бичиж эмчилгээг 3 тарианы холимгоор хийхээр заасан байна. 2 дугаар сарын 2,9-ны өдрүүд ажлын өдөр байтал үзлэг хийгдээгүй. Гэтэл жижүүр сувилагчийн тэмдэглэлд эмчилгээг 2 дугаар сарын 6-ны өдөр 3 холимгоор, 7,8-ны өдөр 4 тарианы холимгоор эмийн эмчилгээ хийсэн тухай бичсэн зөрчил илэрсэн. Энэхүү Сувиллын цогцолбор магадлан итгэмжлэлд хамрагдаагүй, эмийн эмчилгээ хийх эрхгүй байхад 2 дугаар сарын 6-ны өдөр эмчээс сувилагчид утсаар зөвшөөрөл өгсний дагуу нэмж хийсэн. Үүнийг тодруулахад эмч Г.Ц ...би Ж эрхлэгчээс асууж зөвшөөрөл авсан гэж Чанарын албаны өргөтгөсөн хурал дээр хэлсэн.

Мөн 2 дугаар сарын 14-ний өдөр ахлах сувилагчийн тойрон үзлэгээр өмнө нь алдаа зөрчлийн хуудсанд мэдээлэгдсэн картанд байхгүй байсан оношийн үндэслэл, эмийн эмчилгээний заалт 2 дугаар сарын 23-ны өдөр очиход бичигдсэн байсан нь эмч Г.Ц сувилуулагчийн өвчний түүхийн хуудсыг сольж, нөхөж бичсэн үйлдэл гаргасан.

Ийм маягаар эмийн эмчилгээ хийх эрхгүй байтал 3 хоног эмийн эмчилгээ хийсэн, оношийн үндэслэлийг сувилуулагч хэвтсэнээс хойш 7 хоногийн дараа гаргадаг, өдөр бүрийн эмчилгээний тэмдэглэлийг бичдэггүй, эмч сувилуулагчийг үзээгүй хэрнээ яаралтай эмчилгээг утсаар зааж, сувилагч нь картанд бичээгүй эмчилгээг хийсэн, сувилуулагчийн өвчний түүхийг хаахдаа гарах үеийн эпикризэнд хийгдсэн эмчилгээг бичээгүй зэрэг стандарт шаардлага, холбогдох дүрэм журмуудыг зөрчсөн зөрчил байхад Сувиллын цогцолборт баримтлах журамд заасан Сувиллын цогцолборын эрхлэгчийн үүрэг,ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажил үүргээ биелүүлдэггүй.

4.Дотоод хяналт шалгалтаар цайны газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаггүйгээс сувилуулагчдын хоолноос дээж авдаггүй, тэмдэглэл хөтөлдөггүй, ажилтан нь урьдчилан сэргийлэх үзлэгт орсон гэх боловч он, сар, өдөр нь ирээдүй цаг буюу урьдчилан тавьсан байсан.

5.Эмнэлгийн тусламж үйлчилгээний Чанарын албанаас Сувиллын цогцолборын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирсэн гомдлыг авч хэлэлцэх өргөтгөсөн хурлыг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан. Хурлаас эмч сувилуулагчийг үзээгүй хэрнээ яаралтай тусламжийн эмчилгээг утсаар заасан, холбогдох зөвшөөрлийг аваагүй байхад эмийн эмчилгээ хийсэн, эмнэлгийн баримт бичгийг хуурамчаар нөхөж бичсэн, буруу, стандарт бус эмчилгээ хийж гомдол гаргасан, жижүүр ажлын байран дээр удаа дараа согтуу байдаг, уурын зуухны нүүрсийг шуудайлж зардаг зэргээр эмнэлгийн ажилтны ёс зүй зөрчсөн үйлдлийг ярилцаж холбогдох ажилтанд хариуцлага тооцох, Сувиллын цогцолборын эрхлэгчид ажил сайжруулах үүрэг даалгавар өгөхөөр шийдвэрлэсэн.

Дээрх зөрчлүүд болон 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сувиллын цогцолборын эмчилгээ, сувилгаа, үйлчилгээг сайжруулах зорилгоор тус төвийн даргын А/24 дүгээр тушаалаар Ажил сайжруулах үүрэг даалгавар өгч Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөн эмнэл зүйн удирдамж, оношлогоо, эмчилгээний стандарт, тушаал журам, зааврын хэрэгжилтийг хангах, анхан шатны баримт бичгийн хөтлөлтийг сайжруулан ажиллахыг нийт ажилтанд, Сувиллын цогцолборын эрхлэгчийн эрх, үүрэг, ажлын бэайрны тодорхойлолтод заасны дагуу Сувиллын цогцолборын эмчилгээ, сувилгаа, түгээмэл үйлдлийн стандарт эмнэл зүйн удирдамжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, энэ тушаалын дагуу хийсэн ажлын тайланг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулахыг Сувиллын цогцолборын эрхлэгч Ц.Жд даалгасан.

Энэ тушаалаар өгсөн үүрэг даалгавар хэрэгжээгүй тул тус төвийн даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн А/35 дугаар тушаалаар танилцуулах хугацааг сунгаж 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулахыг даалгаж, үүрэг даалгаврын хэрэгжилтийг цаг хугацаанд нь танилцуулаагүй тохиолдолд арга хэмжээ тооцохыг анхааруулсан.

СБДЭМТ ийн даргын тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, хийсэн ажилгүй, тайлангаа удирдлагын зөвлөлд танилцуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хууль, тус төвийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтын дагуу Ц.Жд сахилгын шийтгэл ногдуулсан.

Ц.Ж нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/35 дугаар тушаал гарах үед миний бие өвчтэй, харьяа эмнэлэгтээ эмчлэгдэж байсан гэж байгаа боловч түүний 0880412 дугаартай эмнэлгийн хуудаст 2017.05.08-ны өдрөөс 2017.05.22 өдрийг хүртэл 14 хоног амбулториор эмчлүүлсэн, уг хуудсыг 2017.05.22-ны өдөр олгосон тухай тэмдэглэгээ байгаа бөгөөд тушаал гарсан 2017.05.19-ны өдөр баасан гариг, Ц.Ж ажилдаа орсон 22-ны өдөр даваа гариг таарч байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-03-081/1354 дугаартай албан шаардлага тухайн үедээ хэрэгжээд зохих журмын дагуу 83,6%-ийн биелэлттэй дүгнэгдсэн, 5 дугаар сард төлөвлөгөөт шалгалтаар Сувиллын цогцолборыг хангалттай гэж дүгнэсэн зэрэг нь хамааралгүй болохыг албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, тайлан зэргээс харагдаж байна.

Сувиллын цогцолборын эрхлэгч Ц.Жд тушаалаар тодорхой үүрэг даалгавар өгч, хугацаанд нь хийхгүй болохоор хугацааг сунгаж, Удирдлагын зөвлөлд танилцуулахыг даалгасаар байтал тушаалын дагуу 2017.05.29-ны өдөр Эмчилгээ эрэхэлсэн орлогч дарга С.Жаргалсайханд Сувиллын цогцолборын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг бичиж танилцуулахдаа тус төвийн даргын А/35 тоот тушаалын дагуу хийсэн ажлаа 7-р бүлгийн 2-р заалт болгож уг тушаалын дагуу хийсэн 8 төрлийн ажлыг нэг бүрчлэн тусгаж өгсөн, миний бие удирдлагын зөвлөлийн хуралд шууд оролцож тайлагнах эрх бүхий албан тушаалтан биш гэж тайлбарлдаж байгаа түүний энэ тайлбар нь үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, тайлагнаагүй болохыг илтгэж байна.

Сувиллын цогцолборын нийт ажилтан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сувилуулагч нарт зөв, эрсдэлгүй, стандартын дагуу үзүүлэх, түүний дотор эрхлэгч нь үүнд хяналт тавих үүрэгтэй.

Тус төвийн дарга нь хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсанаас бус ялгаварлан гадуурхаж, хэл амаар доромжилсон, ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн зүйлгүй.

Ц.Жд тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.3-т заасан Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь зохих шаардлагын хэмжээнд бүрэн биелүүлээгүй, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.2-д заасан Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж хөдөлмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах үүргээ удаа дараа биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 %-иар бууруулах арга хэмжээ авсан, нэхэмжлэгч нэмэгдлээс хассан гэж байгаа нь ойлгомжгүй байна.Тушаал дээр үндсэн цалингийн 20%-ийг хассан байхад түүгээр нь л 250876 төгрөгийг суутгасан, энэ тухай баримтыг шүүхэд өгсөн, Ц.Жын үндсэн цалин нь 627192 төгрөг юм, үүнээс 20%-ийг суутгаад үлдсэн цалинг нь олгосон,ажилтны авч байгаа нэмэгдлийг суутгаагүй.

Иймд Ц.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,             

             ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Ц.Ж нь СБДЭМТ д холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/25, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/53 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож А/53 тушаалын дагуу цалингаас суутгасан 386.985 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т зааснаар ажилтан Ц.Ж нь энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор буюу анх 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хандсан байна. /хх-ийн 37-р хуудас/

Ажил олгогч СБДЭМТ , ажилтан Ц.Ж нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнийн 9.1.-д Талууд гэрээгэр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Монгол улсын хууль тогтоомж болон Хөдөлмөрийн дотоод журам, энэ гэрээний дагуу хариуцлага хүлээнэ гэж тохиролцжээ. /хх-ийн 99-р хуудас/

Тус төвийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 11.2.1.-т Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эмчилгээ, үйлчилгээний стандарт, технологи, удирдамж, Эрүүл мэндийн төвийн захиргаанаас баталсан дүрэм, журам, заавар, бусад хууль тогтоомж зөрчсөн,

11.2.2.-т Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүй буюу хугацаанд нь бүрэн зохих ёсоор гүйцэтгээгүй,

11.2.3.-д Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь зохих шаардлагын хэмжээнд бүрэн биелүүлээгүй зэргийг сахилгын зөрчилд тооцно гэжээ. /хх-ийн 157-р хуудас/

Ажил олгогч СБДЭМТ ийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаартай тушаалаар Ц.Жд сахилгын шийтгэл ногдуулахдаа Сувиллын цогцолборын үйл ажиллагааны журмын 6.1., 6.2., 6.3., 6.4.-ийг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан Сувилуулагчийг Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчээс илгээсний дагуу сувилалд эмчлэгдэх онош заалтын дагуу эрэмблэн ангилж хүлээн авах, үзлэг хийх, сувилуулагчийн карт бусад холбогдох маягт, цахим бүртгэл, баримт бичгүүдийг стандартын дагуу хөтлүүлэх, сувилуулагчид эмчилгээний болон түгээмэл үйлдлийн стандарт удирдамжийн дагуу оношилгоо, эмчилгээг хийх зэрэгт хяналт тавьж ажиллаагүй,Бариа заслын сувилагч, ээлжийн сувилагч нар эмчийн заалтгүй, яаралтай бус нөхцөлд эмийн эмчилгээ хийсэн,Сувилуулагчийн өвчний түүхэнд үзлэг онош хийсэн эмчилгээг нөхөж бичсэн зэрэг ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж байхад хяналт тавьж ажиллаагүй тул сануулах сахилгын шийтгэлийг,

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/53 дугаартай тушаалаар Ц.Жыг Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/24 дугаартай тушаалын дагуу хийсэн ажлын тайланг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Удирдлагын зөвлөлд тайлагнаагүй тул хугацааг 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн А/35 дугаартай тушаалаар хугацааг сунгасан боловч үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 17,18, 87-90р хуудас/

Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд Ц.Жыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх байдал тогтоогдоохгүй байхад түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

Ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

НЭГ.СБДЭМТ ийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хувьд:

1.1.Тус сувилалд сувилуулсан иргэн Т.Жавын гомдлын хувьд:

Сувиллын цогцолборын 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Чанарын багийн өргөтгөсөн хурлыг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайхан, Чанарын албаны дарга Д.Сугар, сувиллын эрхлэгч Ц.Ж, тасгийн эмч Б.Азбилэг, Б.Ганчимэг, Г.Цэцэгдэлгэр, Д.Отгонбаяр, бариа заслын сувилагч Б.Удаабаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж сувилагч Б.Удаабаярын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр сувилуулагч Т.Жавын гаргасан гомдлыг хэлэлцэж, сувилагч Б.Удаабаярыг бумба эмчилгээгээ стандартын дагуу хийх, эмч нар сувилагч нартаа арга зүйн зөвлөгөө өгч ажиллах, сувилагч Б.Удаабаяр ёс зүйн тал дээр онцгой анхаарах, технологийн алдаа дахин гаргахгүй байж эмчилгээ бичсэн эмчтэйгээ зөвлөлдөж асууж байхаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 217,218-р хуудас/

 

1.2. Сувилуулагч Г.Батсайханы тухайд:

Г.Батсайхан нь СА2-ын мэдрэлийн эмчээс Вертеброгенная радикулит оношоор 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 10-ны хооронд 9 хоног эмчилгээ хийлгэсэн байна.

Түүнийг эмчлэгч эмч Цэцэгдэлгэр нь картанд оношийн эмчилгээг 3 тарианы холимгоор хийхээр заасан байхад жижүүр сувилагчийн тэмдэглэлд 2 дугаар сарын 3-нд 3 тарианы холимогоор, 7,8-нд 4 тарианы холимогоор хийсэн тухай бичиж, сувилагч Д.Алтанцэцэг нь эмч Цэцэгдэлгэр утсаар зөвшөөрөл өгсөний дагуу эмчилгээг хийсэн, 2 дугаар сарын 2,9-ны өдрүүд ажлын өдөр байтал үзлэг хийгдээгүй, тухай 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Чанарын албаны тойрон үзлэгийн илтгэх хуудсанд бичигдсэн боловч эмч Цэцэгдэлгэр, сувилагч Д.Алтанцэцэг нарт ямар арга хэмжээ авсан, энэ үйлдэлд эрхлэгч Ц.Ж ямар буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна./хх-ийн 201-208, 216 дугаар хуудас/

Мөн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Чанарын багийн өргөтгөсөн хуралдаан дээр эмч Цэцэгдэлгэр ... оройхон над руу ярьж Г.Батсайхан хуучин хийлгэдэг байсан дусал тариануудаа аваад ирсэн, астма хөдлөөд жаахан бачуурах гээд байгаа тул тэр тариагаа хийлгэж болох уу гэж асуусан . Би Ж эрхлэгчээс асуугаад зөвшөөрөл авч дээрх эмчилгээг сувилагч Алтанцэцэгт утсаар хэлж хийлгэсэн... маргааш нь ирж эмчилгээгээ нөхөж бичсэн гэж мэдүүлсэн болох нь уг хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 220-224-р хуудас/

Мөн эмч Цэцэгдэлгэрийн утсаар яаралтай тусламжийн эмчилгээний заавар өгч, үзээгүй хүндээ эмчилгээ зааварласан, маргааш нь ирж картанд нөхөж бичсэн зэрэг стандарт бус үйлдэлд Ц.Ж ямар буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар эмч нь өвчнийг оношлох, эдгэрүүлэх, сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байхад эмч Цэцэгдэлгэр өөрийн үзэж буй өвчтөнд хийх эмчилгээг сувиллын эрхлэгч Ц.Жоос асууж зөвшөөрөл авч байгаа үйлдэл нь тангараг өргөсөн эмч хүнд байж боломгүй үйлдэл гэж үзнэ.

1.3. Цайны газрын ажилтан урьдчилан сэргийлэх үзлэгт орсон гэх боловч он, сар, өдөр нь ирээдүй цаг буюу урьдчилан тавьсан байсан, жижүүр ажлын байран дээр удаа дараа согтуу байдаг, уурын зуухны нүүрсийг шуудайлж зардаг зэргээр эмнэлгийн ажилтны ёс зүй зөрчсөн үйлдлүүдийг тогтоож хариуцлага тооцсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

1.4. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-03-08/1354 дүгээр албан шаардлагын дагуу СБДЭМТ ийн даргын баталсан төлөвлөгөөний дагуу 13 төрлийн ажлыг төлөвлөж ажилласны мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр шалгалт хийсэн тухай тэмдэглэлд Настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан хана дагасан бариул хийгдээгүй, худалдаж авсан угаалтуур, хүүхдийн угаалтуурыг ойрын хугацаанд суурилуулах шаардлагатай гээд ажлын биелэлтийг 83,3% байна гэж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийсэн шалгалтаар Сувиллын цогцолборын үйл ажиллагааг хангалттай гэж , 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сувиллын оношлогоо эмчилгээний чанар, аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудасаар бага эрсдэлтэй гэж тус тус тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 21, 22, 234-238-р хуудас/

Уг шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны хооронд хийсэн байх бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчилд 2017 оны 4 дүгээр сард арга хэмжээ тооцож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-ийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд СБДЭМТ ийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох үндэстэй байна.

ХОЁР: СБДЭМТ ийн даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/53 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хувьд:

2.1.Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/24 дугаартай тушаалаар тус төвийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/56 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар заасан Сувиллын цогцолборын эрхлэгчийн эрх үүрэг, ажлын байрны тодорхойлолтод зааснаар Сувиллын цогцолборын оношилгоо, эмчилгээ, сувилгаа, түгээмэл үйлдлийн стандарт, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, хийсэн ажлын тайланг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Удирдлагын зөвлөлд тайлагнахыг Ц.Жд даалгажээ./хх-ийн 16,126-р хуудас/

Дээрх А/24 тушаалаар өгсөн үүрэг даалгавар хэрэгжээгүй тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-03-08/1354 дугаартай албан шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор хийсэн ажлыг тайлагнах хугацааг сунгаж 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулахыг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/35 дугаартай тушаалаар Сувиллын цогцолборын эрхлэгч Ц.Ж, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайхан нарт үүрэг болгосон байна. /хх-ийн 15-р хуудас/

 

2.2.Мэргэжлийн хяналтын газраас Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Сувиллын цогцолборын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан стандарт, тушаал шийдвэрүүдийн холбогдох заалтын хэрэгжилтийн байдалд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны хооронд хийгдсэн шалгалтаар илэрсэн 13 төрлийн зөрчлийг арилгуулах тухай Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-03-08/1354 дугаартай албан шаардлагыг тус төвийн захиргаанд ирүүлж уг албан шаардлагын гүйцэтгэлийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан ёсоор хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна./хх-ийн 172,173-р хуудас/

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-03-08/1354 дугаартай албан шаардлагын дагуу Сувиллын цогцолборын үйл ажиллагааны зөрчил арилгуулах албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталж 13 төрлийн ажил төлөвлөсний дотор Ц.Жд

-Өвчтөнг эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх журам боловсруулж,мөрдөн ажиллах,

- Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүр үйл ажиллагаандаа байгууллагын дотоод журам тусламж үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжийг мөрдөн ажиллах,

-Сувиллын эдэлбэр газа, ойролцоо 500 метр зайнд өвлийн улиралд цас мөсийг арилган, үйлчлүүлэгчдийг хальтарч гэмтэхээс сэргийлэх арга хэмжээ авч байх, дулааны улиралд эдэлбэр газрынхаа 60%-иас багагүй тайлбайд мод тарих,

-Хүүхдийн нас биед тохирсон угаалтуур, суултууртай болох,

- Настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан хана дагасан бариул хийлгэх,

-Угаалгын газар, бохир цэвэр хэсгийг тусгаарлах ажлыг хариуцан хийх ажлыг,

Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайхан Сувиллын цогцолборын эрхлэгч Ц.Ж нарт дээрх төлөвлөгөөний биелэлтийг гаргаж хариуг хүргүүлэх ажлуудыг тус тус төлөвлөсөн байна. /хх-ийн 174-176-р хуудас/

Уг төлөвлөгөөний биелэлтийг тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайхан, чанарын албаны дарга Д.Сугар нар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргаж тайланг бичсэн байна. /хх-ийн 177-182-р хуудас/

Энэ бүхнээс дүгнэхэд СБДЭМТ ийн дэргэдэх Сувиллын цогцолборын үйл ажиллагаанд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны хооронд хийгдсэн шалгалтаар илэрсэн 13 төрлийн зөрчлийг арилгуулах тухай Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-03-08/1354 дугаартай албан шаардлагын дагуу хийсэн ажлын тайланг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргаж тайланг бичсэн байхад 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/24 дугаартай тушаалаар дээрх ажлын тайланг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Удирдлагын зөвлөлд тайлагнахыг Ц.Жд даалгажээ.

Ажил олгогч нь ажилтан Ц.Жыг шалгалтаар илэрсэн 13 ширхэг зөрчлийн талаарх тайланг Удирдлагын зөвлөлд тусгайлан тайлагнахыг даалгаж дээрх хугацаанд тайлагнаагүй тул тайлагнах хугацааг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор болгож 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/35 дугаартай тушаалыг гаргасан байна.

Ажлын төлөвлөгөөнд уг тайланг Удирдлагын зөвлөлд танилцуулахыг Сувиллын цогцолборын эрхлэгч Ц.Ж, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайхан нарт үүрэг болгосон атлаа А/24, А/35 дугаартай тушаалуудаар Ц.Жд даалгажээ.

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны хооронд хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчилд 2017 оны 4 дүгээр сарын 12, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн байна.