| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0277/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/205 |
| Огноо | 2017-04-25 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,
улсын яллагч Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн 2016 2501 0540 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 4-ний өдөр у хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ “М У” ХХК-нд захирлын жолоочоор ажиллаж байсан, ам бүл 0, хамтран амьдрагч, хүүгийн хамт б дүүргийн 0 дүгээр хороо, Ш 00 дугаар гудамжны 252 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.У.
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.У нь 2015 оны 10 дугаар сард “Монос Улаанбаатар” компанийн машиныг тусгай дуут дохио ашиглан замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй болон нэгдүгээр эгнээгээр зорчих эрх авч өгнө гэж хууран мэхэлж компаниас 250.000 төгрөг,
2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монос Улаанбаатар” ХХК-д ажиллаж байхдаа өөрийн эцгийг нас барсан гэж хууран мэхэлж 850.000 төгрөгийг тус тус залилсан,
2015 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монос Улаанбаатар” ХХК-д ажиллаж байхдаа компанийн ажилтан Б.З аас жолооны эрх сэргээж өгнө гэж хууран мэхэлж 195.000 төгрөг,
2015 оны 10 дугаар сарын 15-нд годон гутлын чинь хэмжээг сольж өгнө гэж хууран мэхлэж 400.000 төгрөгийн үнэ бүхий гутлыг нь залилан 595.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “Үнэмлэх, дуут дохионы хувьд би өмнө нь Замын цагдаагийн газар ажиллаж байсан тул аваад өгөх бодолтой байсан. Залилан мэхлэх санаа бодол байгаагүй. Аавын хувьд яаралтай ажлаас чөлөө авах шаардлага гараад Н.Жавхланд аавыг нас барсан гэж хэлсэн. Тэгэхэд Н.Жавхлантай уулзахад мөнгө өгөхөөр нь санаа зовсондоо авчихсан. Мөнгийг нь буцааж өгье гэж бодсон
Мөн мөрдөн байцаалтад хавтаст хэргээс хохирогч Б.Азжаргалын мэдүүлэг /хх-34-35/, хохирогч Б.Згийн мэдүүлэг /хх-37-38, 104-105/, Н.Жавхлангийн мэдүүлэг /хх-94-95/, гэрч А.Уранбаярын мэдүүлэг /хх-151-152/, шүүгдэгч Б.Уын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-137-138, 140-141/, хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-162-164/, Цагдаагийн Ерөнхий газрын лизензийн төвийн лавлагаа /хх-149/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-75/, шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирлын мөнгө шилжүүлсэн баримт, шүүгдэгч Б.Уын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.У нь 2015 оны 10 дугаар сард “Монос Улаанбаатар” компанийн машиныг тусгай дуут дохио ашиглан замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй болон нэгдүгээр эгнээгээр зорчих эрх авч өгнө гэж хууран мэхэлж компаниас 250.000 төгрөг,
2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монос Улаанбаатар” ХХК-д ажиллаж байхдаа өөрийн эцгийг нас барсан гэж хууран мэхэлж 850.000 төгрөгийг тус тус залилсан,
2015 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монос Улаанбаатар” ХХК-д ажиллаж байхдаа компанийн ажилтан Б.Згаас жолооны эрх сэргээж өгнө гэж хууран мэхэлж 195.000 төгрөг,
2015 оны 10 дугаар сарын 15-нд годон гутлын чинь хэмжээг сольж өгнө гэж хууран мэхлэж 400.000 төгрөгийн үнэ бүхий гутлыг нь залилан 595.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Азжаргалын өгсөн: “…Мөн Б.У нь 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр өөрийн эцэг Ж.Болдбаатарыг нас барсан гэж худлаа ярьж компаниас болон ажилчдаас 1 сая орчим төгрөгийн /яг үнийг нь мэдэхгүй байна/ тусламж авсан. Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б.Уын ээж болох Эрдэнэчимэгтэй уулзсан.Тэгэхэд ээж нь аав нь нас бараагүй, амьд мэнд Б.Утай хамт амьдардаг талаар хэлсэн. Ингээд манай компанийхан худлаа яриад бид нарыг залилаад байгаа юм байна гэж мэдэж манай компаний ажилчдын зүгээс Б.Ут мөн жолооны үнэмлэх гаргуулахаар болон бусад шалтгаанаар мөнгө өгч залилуулсан талаар гомдлууд ирсэн ...Компаниас бол 100.000 төгрөг, хамт олны зөвлөлөөс гэж 100.000 төгрөг, ажилчдаас нийт 650.000 төгрөг гарсан. Ингээд нийт 850.000 төгрөг” гэх мэдүүлэг /хх-34-35/,
Хохирогч Б.Згийн өгсөн:…“Манай гүйцэтгэх захирлын жолооч Б.У нь бид нартай юм ярьж байхдаа “би өмнө нь замын цагдаад ажиллаж байсан үнэмлэхний асуудал байвал надтай уулзаарай зохицуулаад өгч болно шүү” гэж хэлж байсан болохоор нь би тухайн үед Б.Ут "Манай ахын жолооны эрхийг сэргээлгээд үнэмлэхийг дахин гаргуулаад өгөөч холбогдох бичиг баримт нь надад байна, би ажилтай амжихгүй
байна, хүргээд өгөөч" гэхэд Б.У хүнээс утасдаад асуугаад хэлье гээд жолооны эрхээ хасуулсан хүн үнэмлэхээ дахин гаргуулахад 180.000 төрөг үнэмлэх захиалахад хэрэг болох юм байна гэхээр нь 180.000 төгрөг бэлнээр "Монос Улаанбаатар" ХХК-ны Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Намъяанжугийн гудамжинд байрлах байранд өгсөн.дахин 3 хоногийн дараа үнэмлэх хэвлэлтийн 15.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь мөн бэлнээр ажил дээрээ байж байхдаа өгөхөд 21 хоногийн дараа үнэмлэх гарна гэж байсан. Би 2015 оны 9 дүгээр сараас эхэлж Б.Уаас үнэмлэхээ нэхэхэд "үнэмлэх оруулдаг систем гэмтэлтэй байна, 14 хоногийн дараа засна гэсэн амжихгүй байна, утсаар ярьж байгаад аваад өгье" гээд өгөөгүй. Би Б.Ут надад 2015 оны 8 дугаар сард ОХУ-ын Улаан-Үд хотоос хүнд захиж авчруулж байсан 400.000 төгрөгийн цаа бугын гутал байна үүнийг размерийг нь солиулаад багасгаад авмаар байна танидаг хүн байна уу гээд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Ут хэлэхэд Б.У нь манай эхнэр “Сандэй” худалдааны төвд хүүхдийн хувцас зардаг манай лангууны хажуу талд годон гутал зардаг хүн байгаа тэр хүнээс размерыг нь жижигрүүлээд солиулаад өгье гээд 2015 оны 10 дугар сарын 20-ны өдрийн орчим миний цаа бугын гутлыг авч яваад маргааш нь миний гутлын размерийг солиулсан уу гэхэд одоохондоо өмсөх болоогүй юм чинь лангуун дээр гутлаа тавиад зарагдахгүй бол гутлаа размерийг нь солиулаад аваарай гэж хэлэхээр нь би за за өмсөх болоогүй юм чинь гээд гутлаа аваагүй. Тэгээд би 2015 оны 11 сарын сүүлээр гутлаа өмсөх гээд нэхэхэд Б.У гутал чинь зарагдаагүй байгаа гэсэн хоёулаа гутлыг чинь нэг завтай өдрөө очоод солиулаад авъя гээд түүнээс хойш 2015 оны 12 сарын эхээр Баттулга гэх лангууны хүн бараандаа явсан шинэ загварын гутал ирэхээр тэндээс авчих гэхээр нь хүлээгээд ирэхгүй байхаар нь Б.Уаас асуухад чиний гутал зарагдсан гэнэ мөнгөө аваарай" гэхээр нь би Ууганбаяраас мөнгөө авъя гэхэд орой хоёулаа “Сандэй” дээр ажил тараад уулзъя тэгээд 400.000 төгрөгийг чинь аваад өгье гэхээр нь ажлаа тараад “Сандэй”-гийн гадаа очоод Б.Улуу залгахад утсаа аваагүй... Б.У руу мессеж бичээд мөнгөө нэхээд бид хоёр хэрүүл хийж үзсэн одоо болтол миний гутал болон үнэмлэхийг өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-37-38, 104-105/,
Гэрч Н.Жавхлангийн өгсөн:…“Аав Ж.Болдбаатар нас барсан гэж Б.У нь 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр компанид хэлээд компаний зүгээс хамт олны зүгээс хуримтлал үүсгэж сэтгэлийн хандив мөнгийг манай хүний нөөцийн менижер Б.З цуглуулсан байсан. Тэгээд ажлынхаа төлөөллийн хүмүүсийн хамт Б.Утай уулзах гээд ажил явдал нь өнгөрөхөөс өмнө хандивийн мөнгөө өгнө гэж бодоод Б.У руу 99224654 дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь гэрийнх нь ойролцоо Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцэс дээр очоод ажил явдал гарсан айл байна уу гэж хүмүүс, айлуудаас 2-3 цаг асууж сураглаж байгаад олдохгүй байхаар нь ажлынхнаасаа салах үед Б.З намайг Б.Ут өгөхөөр цуглуулсан хамт олны мөнгийг чи өгчих гэхээр нь би мөнгийг нь аваад гэр рүүгээ ороод байж байтал орой 23.00 цагийн орчим Б.У над руу талийгаачийг нутаглуулах газраа сая үзчихээд ирлээ утас хөлдөөд болохгүй байсан юм сая хотод орж ирлээ" гэсэн захидал ирэхээр нь би Б.Утай холбогдоод “надад хамт олны цуглуулсан мөнгө байна би очиж өгөх үү” гэтэл хоёулаа дундаа уулзъя гэхээр нь би Б.Утай “Американ дэнж”-ийн ойролцоо төв замын хажууд уулзахад Б.У такси бариад явж байна гээд надаас дугтуйтай мөнгө аваад салаад явсан” гэх мэдүүлэг /хх-94-95/,
Гэрч А.Уранбаярын өгсөн:…“Б.У манайд ажилд орохдоо ажилд орсныхоо дараах хугацаанд өөрийгөө урьд өмнө нь замын цагдаад ажиллаж байсан тэр өөрийнхөө унадаг гүйцэтгэх захирал П.Алтанцогтын унадаг 11-71 УБЦ улсын дугаартай “Лексус 470” маркийн машин болон эм түгээлт, хүргэлтийн нийт 3 машинуудыг нэгдүгээр эгнээгээр зорчих эрх мөн тусгай дуут дохиотой болгое гэж захирал П.Алтанцогтод хэлээд захирал надад нийт 250.000 төгрөг тусгай дуут дохиололтой холбоотой гаргаж өг гэж цохолт хийсний дагуу би 2015 оны 11 сарын 11-ний өдөр
санхүүгийн ажилтанд цохолт хийж Б.Ут баримтаар 250.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм...Б.Уаас 250.000 төгрөгийг зарцуулах ажилдаа хэрхэн зарцуулсан талаарх баримтыг нэхэхэд Б.У мартуулах гээд хугацаа аваад л яваад байдаг байсан. Тусгай дуут дохио хүссэн, холбогдох байгууллагад 250.000 төгрөг тушаасан гэж баримт надад огт өгч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-151-152/,
-Шүүгдэгч Б.Уын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-
75/,
-Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-162-164/, -Цагдаагийн Ерөнхий газрын лизензийн төвийн лавлагаа /хх-149/,
-Шүүгдэгч Б.Уын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.У нь бусдын эд хөрөнгө, хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдыг давтан үйлдлээр залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь хэргийн 162-167 дугаар талд авагдсан баримт, шүүхэд шинээр гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.У нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Б.Ут ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасанд нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөгүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Б.Уыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар давтан үйлдлээр залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ут оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС