Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 02256

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: оршин суух, Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух, М.А-д холбогдох

      Худалдах худалдан авах гэрээний үүрэгт  11.075.000 төгрөг гаргуулах тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 10-р сарын 14-нд “Сант капитал хаус” ХХК-д захирлын ажилтай Атай “Худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн бүтээгдэхүүнийг зээлээр олгож, төлбөрийг 2016 оны 12-р сарын 14-ны дотор төлж барагдуулах ба хугацаандаа төлбөрөө хийгээгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлнө гэж гэрээнд заасан. 2016 оны 12-р сарын 30-нд 6.000.000 төгрөг төлж  үлдэгдэл төлбөр болох 5.000.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй төлбөр төлөхөөс зайлс хийгээд  байгаа. Гэрээний үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу 243 хоногийн алданги  6.075.000 төгрөг, нийт 11.075.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь лоткиний тагийг Түвширэх Боломж ХХК-иас Лайт Капитал Хаус ХХК худалдан авсан болох нь зарлагын баримтаар тогтоогдож байна. Иймд иргэн Э хариуцагч Ааас уг барааны үнийг шаардах эрх байхгүй. Харин Түвширэх Боломж компани Лайт Капитал Хаус компаниас шаардах боломжтой. Иймд иргэн Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

      Шүүх   хуралдаанаар хэрэгт авагдсан   бичгийн  нотлох  баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл болох 5.000.000 төгрөгийг, алданги 6.075.000 төгрөгийн хамт  хариуцагч Ааас нэхэмжилж байна.

Хариуцагч Түвширэх боломж ХХК-иас Лайт Капитал Хаус ХХК нь 11.000.000 төгрөгийн эд материалыг худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Ц.Эээс, хариуцагч М.Аад 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 сая төгрөгийн үнэ бүхий барилгын лоткиний таглааг Худалдах худалдан авах гэрээгээр  шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, худалдах худалдан авах гэрээ, зарлагын баримт, 2017.04.09-ний өдрийн М.Аын бичсэн баримт зэргээр нотлогдлоо.

Хариуцагч М.А 11.000.000 төгрөгийн барааны үнээс 6.000.000 төгрөгийг төлсөн тухайд маргаагүй ба, М.А үлдэгдэл 5.000.000 төгрөгийг алдангийн хамт 2016 оны 12 сарын 30-ны дотор төлөх тухай бичгээр баримтыг 2017.04.09-ний өдөр үйлдсэн нь Иргэний хуулийн 199.1-д заасантай нийцэж байна.

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Түвширэх боломж ХХК-иас Лайт капитал хаус ХХК-ийн  худалдан авсан 11.000.000 төгрөгийн барааны  зарлагын баримтыг үндэслэн иргэн Ц.Э, М.А нарын хооронд хийгдсэн Худалдах худалдан авах гэрээгээр  Иргэний хуулийн 123.2, 123.6, 124.1-д зааснаар шаардах эрх болон өр шилжсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.” мөн  хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ.” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч Ц.Эийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 2.500.000 төгрөгийн хамт, нийт 7.500.000 төгрөгийг хариуцагч М.Ааас гаргуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч М.Ааас 7.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.575.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эийн төлсөн 192.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Ааас 134.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эт олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ