Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00820/и

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О-  ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т  холбогдох,

 

4.680.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие О- нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Панораматрейд” ХХК-ийн “Panaroma” нэртэй зочид буудлыг түрээслэн ажилуулж байгаа юм. Иргэн Н- 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 117 хоног уг зочид буудалд байрласан бөгөөд буудалсан өрөөний үнийг одоог хүртэл төлөөгүй юм. Н-ийн буудалсан өрөө өдрийн 40.000 төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 117 хоног зочид буудалд байрласан байна. Иймд Н- 4.680.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ НЬ:                                      

Нэхэмжлэгч О- нь хариуцагч Н- холбогдуулан 4.680.000

төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

                                                                             

Нэхэмжлэгч О- нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Панораматрейд” ХХК-ийн “Panaroma” нэртэй зочид буудлыг түрээслэн ажилуулдаг болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, Панораматрейд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын тусгай үйлчилгээ явуулах зөвшөөрөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 26-32 / зэрэг баримтаар тогтоогдож байна. Хариуцагч Н- нь “Panaroma” зочид буудалд нэг өдрийн 40.000 төгрөгийн төлбөртэй өрөөнд 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 117 хоног байрласан бөгөөд төлбөрийг төлөөгүй тул хариуцагч Н- 4.680.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нотлох баримтаар 1 ширхэг гар бүртгэлийн дэвтэр гаргасан болно. /хх 33-92 /

 

Шүүхээс энэхүү хэрэгт 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч О- нь хариуцагч Н- холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байх ба хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд өөрөө болон төлөөлөгч нь хүрэлцэн ирээгүй, оролцох боломжгүй шалтгаанаа тайлбарлаагүй тул шүүх хэргийг нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч   нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд  хэргийг шийдвэрлэдэг бөгөөд хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасаны дагуу шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно. Мөн уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байгаа, хариуцагч шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н- 4.680.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н- 89.830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ