Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Р.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч РЧт холбогдох эрүүгийн 1903000810090 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

  

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг, Дархан суманд 1967 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодрхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, улсаас гавсан шагналгүй,

урьд өмнө 1994 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дархан хот дахь Сум дундын шүүхийн 196 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Р.Чт 1992 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 87 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэнийг сэргээж, энэ ялын зарим хэсэг болон 6 сарын ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан,

2001 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,

2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол услын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ч Р.Ч

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Р.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Зүүх-Хараа-Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэрэгний 11 дүгээр вагонд зорчин явсан иргэн С.Содгэрэлийн эд зүйлсийг Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал өртөөн дээр буухдаа /улаан өнгийн түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, М.Алтанбаярын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны виза карт тус бүр 1 ширхэг, бэлнээр 15.000 төгрөг, айфоне 6 эс /iphone 6s/ загварын 330.000 төгрөгийн гар утас буюу нийт 355.800 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Ч:

...Гэм буруу дээр маргахүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв...

 

Эрүүгийн 1903000810090 дугаартай хэрэгт хохирогч С.Содгэрэлийн /хх-ийн 5-6, 7-8 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Содгэрэлийн /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч С.Содгэрэлийн /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Б.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Д.Ариунцэцэг /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч С.Баярсайхан /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч А.Гүнчинсүрэнгийн /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч А.Ариунгэрэлийн /хх-ийн 27-28 дугаар хуудас/, яллагдагч Р.Чийн /хх-ийн 40-43 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

“ДАМНО” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №ТЗ-19-001 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэмт хэргийн  талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогчийн Төмөр замын цагдаагийн газарт өргөдөл гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, Тэнүүнгоо засварын хуудас /хх-ийн 71-72 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 73-75 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-70 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Р.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Зүүх-Хараа-Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэрэгний 11 дүгээр вагонд зорчин явсан иргэн С.Содгэрэлийн эд зүйлсийг Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал өртөөн дээр буухдаа /улаан өнгийн түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, М.Алтанбаярын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны виза карт тус бүр 1 ширхэг, бэлнээр 15.000 төгрөг, айфоне 6 эс /iphone 6s/ загварын 330.000 төгрөгийн гар утас буюу нийт 355.800 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хулгайлсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч С.Содгэрэлийн ...Улаанбаатар хотод ирээд цүнхээ харсан чинь онгорхой байхаар нь харсан чинь цүнхэнд байсан улаан өнгийн түрүүвч, ihpone-6 маркийн гар утас алга болчихсон байсан... ...миний түрүүвчинд байсан бичиг баримтууд бүрэн байсан. Гар утасныхаа хохирлыг төрүүлмээр байна... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

...Зүүнхараа өнгөрөөгөөд хүүхэдтэйгээ унтсан хүүхдийнхээ толгой доор нь цүнхээрээ дэр хийж өгөөд би өөрөө хөл рүү харж унтсан. Тэгээд Улаанбаатар хот орж ирэхэд би цүнхээ үзсэн чинь цүнх онгорхой бахаар нь харсан чинь дотор нь байсан түрүүвч, ihpone-6 маркийн гар утас зэрэг зүйлүүд алга болчихсон байсан... ...би ihpone-6 маркийн гар утсыг 2018 оны 09 дүгээр сард Зүүнхараагийн Тэнүүнгоо худалдааны төвөөс 400.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан... ...миний түрийвчинд байсан мөнгө 5000 төгрөг, 2 ширхэг, 1000 төгрөг 3 ширхэг, 100 төгрөг 12 шихрэг бусад 50 төгрөг 20 төгрөг байсан шиг санаж байна... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч С.Содгэрэлийн ...алга болсон гар утас, 15.000 төгрөг, нийт 30.000 төгрөгөө олж авах хүсэлтэй байна... /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

гэрч С.Содгэрэлийн ...өөрийнхөө гар утас руу залгасан чинь миний утас дуудаж байгаад авсан. Би тэгэхээр нь та яагаад миний гар утсыг авч байгаа билээ гэсэн чинь надад 2 согтуу залуу хүн үлдээгээд буусан. Би Зүүнхараад байдаг хүн байна. Надад 8000 төгрөгийн тооцоонд үлдээсэн гэж хэлээд тасалчихсан... /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч Б.Пүрэвсүрэнгийн ...намайг ажлаа аваад явж байхад нэг залуу Шатанг зөрлөг ирж байхад над дээр ирээд дараагийн зогсоол Баянбуурал мөн үү, гэж асуусан мөн та буух юм уу гэхэд дугараагүй яваад өгсөн. Баянбууралд ирээд би вагоны хаалгаа онгойлгоод Баянбуурал ирчихлээ та буухгүй юм уу гэхэд б Мандалд бууна гэсэн. Мандал өртөөнд ирээд зогсоход тэр Мандал өртөн дээр манай вагоноос буугаад яваад өгсөн... ...гадуураа бор куртиктэй, хар өмдтэй, явж байсан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

гэрч Д.Ариунцэцэг ...Манай вагоноос мандал өртөө ирж байхад нэг залуу ирээд би буумаар байна гэхээр нь би вагон зогсоогүй байна гэсэн чинь нөгөө залуу манай арын вагон болох Сэлэнгийн вагон руу яваад өгсөн. Тэрнээс өөр хүн буугаагүй... ...Дархан өртөөнд үлдэж Шарын-Гол яваад маргааш өдөр Дархан өртөөнд ирээд зогсож байхад манай нөгөө үйлчлэгч Ариунгэрэл вагоны цэвэрлэгээ хийж байсан чинь буруу талын таамбарын шуудайтай нүүрсний доороос ягаан өнгийн түрүүвчтэй бичиг баримт олсон... /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч С.Баярсайхан ...Ч Сэлэнгэ аймаг Мандал суманд байдаг. Одоо бид 2 Чингэлтэй дүүрэг Дэнжийн 1000-н тэнд нэг айлын байшинд хашаа харах зорилгоор амьдарч байгаа... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч А.Гүнчинсүрэнгийн ...би ээжийг гар утас шинээр худалдаж авахад нь гар утасны id  кодийг нь өөрийнхөө гар утастай холбочихсон байсан болохоор тухайн гар утасны хаана байгаа байршлыг үзсэн чинь Батсүмбэр төмөр замын хажууд байршил нь зааж байсан. Манай эхнэр залгасан чинь нэг эрэгтэй хүн ээжийн гар утсыг аваад би Зүүнхараад байна одоо аваачиж өглөө гээд тасалсан... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч А.Ариунгэрэлийн ...Шарынголд очоод буруу талын тамбар дээр байсан шуудайтай нүүрсийг түэх гээд автал ард талд днь босоогоор хийсэн улаан өнгийн түрийвч байсан. Онгойлгож үзэтэл Сүхбаатар овогтой Содгэрэлийн иргэний үнэмлэх 1 ширхэг, Хаанбанкны виза карт 1 ширхэг, Михлай овогтой Алтанбаярын иргэний үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, Юнителийн дугаарын 2 үүр байсан. Ингээд би утас руу нь залгаж шөнө Зүүнхараа өртөөнд зогсоход нь авахаар болсон... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

яллагдагч Р.Чийн ...Мандал өртөөн дээр ирэх үед би буух гээд явж байхад өнөө цүнх байсан. Тэгэхээр нь тэр цүнхийг аваад онгойлгоод үзэхэд дотор нь талд нь улаан хүрэн өнгийн түрийвч болон саарал өнгийн гар утас байсан. утасны загварыг нь би сайн мэддэггүй юм. Түрийвчийг нээгээд үзэхэд дотор талд нь 10 гаран мянган төгрөг байсныг аваад түрийвчийг тамбур дээр байсан шуудайтай нүүрсний доод талд нь хийгээд орхисон бөгөөд өнөөх гар утсыг аваад Мандал өртөөн дээр буусан...  /хх-ийн 40-43 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

“ДАМНО” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №ТЗ-19-001 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэмт хэргийн  талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогчийн Төмөр замын цагдаагийн газарт өргөдөл гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, Тэнүүнгоо засварын хуудас /хх-ийн 71-72 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 73-75 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-70 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Р.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Зүүх-Хараа-Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэргэнд зорчин яваад Мандал өртөөн дээр буухдаа тус галт тэрэгний 11 дүгээр вагонд зорчин явсан иргэн С.Содгэрэлийн улаан өнгийн түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, М.Алтанбаярын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны виза карт тус бүр 1 ширхэг, бэлнээр 15.000 төгрөг, “iphone 6s” загварын 330.000 төгрөгийн гар утас, нийт 355.800 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Р.Чийн дээрх үйл баримт нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчин яваа хүн тээврийн хэрэгслийн хөлсийг төлсөн бол нийтийн тээврийн хэрэгсэлд нэвтрэх, зорчин явах эрхтэй ба гэмт этгээд нийтийн тээврийн хэрэгслээр зорчин явахдаа бусдын эд хөрөнгийг нууцаар эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, өөрт нь болон бусдад мэдэгдэхгүйгээр авах нь хууль бус болохыг мэдсээр байж авахыг хүсч үйлдсэнээрээ, уг хууль бусаар авч байгаа үйлдэл, эд хөрөнгөнд хохирол, хор уршиг учирсан үр дагаврын хооронд шалтгаант холбоо үүсгэж байгаагаараа санаатай гэм буруугийн хэлбэрийг хангасан үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Р.Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Р.Ч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар удаа дараа мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Содгэрэл, гэрч Б.Пүрэвсүрэн, Д.Ариунцэцэг, А.Гүнчинсүрэн нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул яллах үндэслэл болж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Р.Чийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Содгэрэлд улаан өнгийн түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, М.Алтанбаярын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны виза карт тус бүр 1 ширхэг, бэлнээр 15.000 төгрөг, “iphone 6s” загварын 330.000 төгрөгийн гар утас, нийт 355.800 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Үүнээс хохирогч С.Содгэрэлийн улаан өнгийн түрийвч, иргэний үнэмлэх, М.Алтанбаярын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны виза карт зэрэг эд зүйлсийг биет байдлаар нь буцаан өгсөн байна.

 

Харин  хулгайд алдагдсан эд зүйлсээс олдоогүй үлдсэн түрийвчинд байсан бэлэн 15.000 /арван таван мянга/ төгрөг, “iphone 6s” загварын гар утасны үнэ 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг, 2 талын зорчих эрхийн тасалбарын үнэ 9.800 /есөн мянга найман зуу/ төгрөг, нийт 354.800 /гурван зуун тавин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг шүүгдэгч Р.Чээс гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч МЗ78051601 дугаарын регистртэй, Боржигон овгийн Сүхбаатарын Содгэрэлд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Содгэрэлийн нэхэмжилсэн баримтаар тогтоогдоогүй 20.200 /хорин мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Р.Чт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 2 /хоёр/ жил хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлыг харгалзан, мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Р.Ч нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

                 36.12., 36.13., 36.14., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх

         хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч РЧийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч РЧийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч РЧт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч РЧ нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч РЧээс 354.800 /гурван зуун тавин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, Б овгийн С.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.200 /хорин мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч РЧт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч РЧт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН