Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         04              03                                           2019/ШЦТ/                              

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Ариунтуяа,

улсын яллагч .................,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Г овгийн О.С, Б овгийн С.М, Б С.Т, Б овгийн Т.О, С Д.Д, Б овгийн Э.Ө, шүүгдэгч Б овгийн Ц.Бнарт холбогдох эрүүгийн 1734004080116 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

     

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Зуунмод суманд 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, 4 дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Б овгийн Ц.Б

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өсвөр насны яллагдагч С.Т, Д.Д, Э.Ө, Ц.Б, Т.О нар нь 2017 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмөр хэрэглэн эвдэлж, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 243.000 төгрөгийн хохирол учруулсан”

мөн өвсөр насны яллагдагч С.Т, О.С, С.Мнар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмөр алх хэрэглэн эвдэлж, хууль бусаар нэвтэрч, бэлэн гоймон 20 ширхэг, хрустек печень 20 ширхэг, том ундаа 6 ширхэг, жижиг ундаа 10 ширхэг, наран цэцгийн тос 2 ширхэг, асаагуур 20 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан, бусдад 116.620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нараас

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1734004080116 дугаартай хэрэгт хохирогч М.Мөнгөнцэцэгийн /хх-ийн 11, 12,151-152, 154 дугаар хуудас/, гэрч М.Мөнгөнцэцэгийн /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Г.Намуунзаяагийн /хх-ийн 14 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Тэнгисийн /хх-ийн 15, 16, 17 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч С.Сүх-Эрдэнийн /хх-ийн 31 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Түшигбаярын /хх-ийн 32 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Анарын /хх-ийн 33 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч О.Сын /хх-ийн 54-55 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Г.Тэнгисийн /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, өсвөр насны яллагдагч С.Мнийн /хх-ийн 66-67 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч С.Т/хх-ийн 72-73, 2-р хх-ийн 30-31дугаар хуудас/, өсвөр насны Т.Оын /хх-ийн 199-200 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Д.Дий /хх-ийн 228-229 дүгээр хуудас/, яллагдагч Ц.Бийн /хх-ийн 243-244 дүгээр хуудас/, өсвөр насны яллагдагч Э.Өын /2-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17/10-08 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

“Уваа Уул Аудит” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/12 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 156-159 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч М.Мөнгөнцэцэгийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7, 153 дугаар хуудас/, хохирогч М.Мөнгөнцэцэгийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн дугаар хуудас/, хохирогч М.Мөнгөнцэцэгийн гомдол саналгүй тухай өргөдөл, хохирол нөхөн төлсөн баримт /хх-ийн 139-140 дугаар хуудас, 2-р хх-ийн 43 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох өсвөр насны шүүгдэгч С.Тийн нас тоолсон тухай тэмдэглэл, ял шалгах хуудас, төрсний бүртгэлийн гэрчилгээ, сурагчийн хувийн хэргийн хуулбар, ургийн овог, эцэг, эхийн нэр, өөрчилсөн тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74-79 дүгээр хуудас, 2-р хх-ийн 21-25 дугаар хуудас, 3-р хх-ийн 11-12, 49-50 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч О.Сын нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, 9б ангид суралцдаг нь үнэн болохыг тодрхойлсон баримт /хх-ийн 80-86 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч С.Мнийн сурагчийн хувийн хэрэг, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, тодорхойлолт, ангийн багшийн тодорхойлолт /хх-ийн 87-93 дугаар хуудас, 2-р хх-ийн 203 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Г.Тэнгисийн нас тоолсон тэмдэглэл, сурагчийн хувийн хэрэг, тодорхойлолт, багийн  засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас /хх-ийн 94-102 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Т.Оын нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, өргөмжлөлийн хуулбарууд, сурлагын дэвтрийн хуулбарууд, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 103-106, 169-194 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Д.Дий нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, өргөмжлөлийн хуулбарууд, сурагчийн хувийн хэргийн хуулбар, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107-110, 205-223 дугаар хуудас, 2-р хх-ийн 210 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Бийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ял шалгах хуудас, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 111-113, 231-238, 245 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Өын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар, сурдаг нь үнэн болох тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, ял шалгах хуудас, гэрэл зураг, өргөмжлөлүүд /хх-ийн 114-122 дугаар хуудас, 2-р хх-ийн 01-13 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Тнь үргэлжилсэн үйлдлээр, өсвөр насны шүүгдэгч Д.Д, Э.Ө, Т.О, шүүгдэгч Ц.Б нартай бүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 2017 оны 08 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмөр хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 243.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн өвсөр насны яллагдагч О.С, С.Мнартай бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 2017 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмөр алх хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан, бусдад 116.620 төгрөгийн хохирол учруулсан,

 

өсвөр насны шүүгдэгч Д.Д, Э.Ө, Т.О, шүүгдэгч Ц.Б нар нь өсвөр насны шүүгдэгч С.Тбүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 2017 оны 08 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмөр хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 243.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн өвсөр насны яллагдагч О.С, С.Мнар нь өсвөр насны шүүгдэгч С.Тбүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 2017 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмөр алх хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан, бусдад 116.620 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч М.Мөнгөнцэцэгийн ... 2017 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 09 цагт дэлгүүрээ онгойлгох гээд ирэхэд дэлгүүрийн хаалганы цоожийг эвдсэн байхаар нь  дэлгүүрийн хаалгаа онгойлгоод ороход хулгай орсон байдалтай бүх зүйлийг ийш тийш нь хөдөлгөж эмх замбараагүй болгосон байхаар нь дэлгүүрт худалдаалдаг эд зүйлээ бүртгэж үзэхэд том савтай бэлэн гоймон 20 ширхэг, жижиг савтай бэлэн гоймон 10 ширхэг, түмний ундаа 6 ширхэг, витцамо ундаа 20 ширхэг, 1 хайрцаг бохь, хүслийн ундаа 10 ширхэг панч ундаа 8 ширхэг, хрустек печень 6 ширхэг, ячшень печень 10 ширхэг, счасливын печень 3 ширхэг, мөн миний  гар цүнхэн дотор байсан LG маркийн андройд гар утас алдагдсан байсан... ...2017 оны 10 дугаар сарын 20-ны өглөө... ...Цагаан идээний ТҮЦ-ээ нээх гээд иртэл хаалганы цоожний нэгийг нь гинжийг нь таслаад зүүчихсэн, нөгөөх нь огт байхгүй байсан болохоор дотор нь оролгүй шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм... /хх-ийн 11, 12, 13, 151-152 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Г.Тэнгисийн ...зүгээр сэлгүүцэж явж байгаад цэнхэр буюу ТҮЦ-ийг ухъя гээд Т анх яриад бид нар буцаж манай гэр рүү орж алхаа авчихаад 1000 айл орж Т найз Цек гэдэг хүүхэдтэй ойролцоогоор 30-40 минут уулзаж ярилцсан. Тэгж байхдаа цэнхэр ТҮЦ-ийг ухах гэж оролдоё хэрэв чадах юм бол танай гэрт ирж иднэ шүү гэж байсан. Тэгээд Цекээс салаад хойшоо явж микроны буудлын урд талын саадан дотор сууж байгаад бүгдээрээ ТҮЦ-рүү очсон. Тэгтэл Т та 3 хүн харж бай би цоожийг нь эвдэлье гээд надад байсан алхыг надаас авч дэлгүүрийн хаалгыг эвдчихээд би хүн харж байя та 3 ороод ундаа бэлэн гоймон аваарай гэж хэлэхээр нь бид гурав хүслийн ундаа 4 ширхэг, түмний ундаа 2 ширхэг, бэлэн гоймон 4, 5 ширхэг, хрустек печень 2 ширхэг, день 1 ширхэг, 5, 6 ширхэг тамхи аваад дэлгүүрийн хаалгыг нь онгорхой орхиод урагшаагаа 1000 айл явж Цекийн гэрийн гадаа очиж хаалгыг нь тогшиход онгойлгоогүй болохоор нь манай гэрт очиж бэлэн гоймонгоо чанаж идчихээд Т, Мөнх-Эрдэнэ хоёр гэр рүүгээ яваад Сундуйжав, бид хоёр манай гэрт хоноод маргааш нь хичээлдээ явсан... ...2017 оны 10 дугаар сарын 20-ны шөнө тухайн дэлгүүрт орж эд зүйл хулгайлан авсан юм... ...Т манайхаас алх аваад цоожийг эвдсэн. Би ундаа 2 ширхэг, нэг том бэлэн гоймон, нэг хрустек печень авсан. Өөр юм аваагүй... /хх-ийн 15, 16, 17, 60-61 дүгээр хуудас/,  

насанд хүрээгүй гэрч С.Сүх-Эрдэнийн ...гэр рүүгээ орох гээд явж байтал Сэлэнгэ гээд зоогийн газрын тэнд Т, Анар, Түшигбаяр, Төрбаяр нар намайг дуудахаар нь очсон чинь чи, бид нарт алхаа гаргаад өгчих Баяка найзуудтайгаа микроны буудлын урд талын ТҮЦ-ийг ухаж байсан гэж ярьсан, хэдүүлээ бас онгойлгож чадвал юм авъя, чадахгүй бол яахав гэж Тийг хэлэхээр нь би гэрээсээ алхаа авч гарч ирээд бид микроны буудлын урд талын ТҮЦ-рүү очсон. Тухайн үед шөнийн 12 цаг өнгөрч байсан. Тэгээд миний алхыг Т надаас аваад 2, 3 удаа цохиж үзээд онгойхгүй юм байна явъя гээд ТҮЦ-ний хажуу талын саад руу орж суусан... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч М.Түшигбаярын ...Т аль ойрхон гэртэй нь очиж алх авъя гээд Сүх-Эрдэнийн гэрээс очиж алх аваад микроны урд талын сүүдрэвч рүү очсон. Тэгээд Т хэдүүлээ хоёр, хоёроороо очиж ТҮЦ-ний цоожийг нь эвдлье гээд эхлээд Т Анарыг дагуулж явсан. Анар ТҮЦ-ний уд талын түрникний хажуу талаас хараад Т цохиод эвдэж чадаагүй буцаж хүрч ирээд Т одоо нэг нь яв гээд Сүх-Эрдэнийг дагуулаад яваад дахиж цохиод эвдэж чадаагүй.... ...Т, Сүхээ чи, дэлгүүр ухахаас айгаад байгаа юм уу гэж байсан. Тэгээд тэр хаалгыг эвдэж чадахгүй байсан болохоор больсон... /хх-ийн 32 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Э.Анарын ...өмнө тэр ТҮЦ-д орж дотороос нь зөндөө идэж уух юм авсан гэсэн гэж Т  бид нарт хэлсэн. Тэгэхээр нь бид нар тэгвэл хэдүүлээ орох уу, яах уу гэж ярилцаж байгаад хаалгыг нь эвдэх гэж оролдсон юм... ...Т ярихдаа яг хэзээ гэдгийг нь тодорхой хэлээгүй, ямар ч басан зун гэж байх шиг байсан. Тийн найзууд Улаанбаатар хотод сургуульд сурдаг байсан... /хх-ийн 33 дугаар хуудас/,

өсвөр насны яллагдагч О.Сын ...2017 оны 10 дугаар сарын сүүлээр би Тэнгис, Мөнх-Эрдэнэ, Т нартай Тэнгисийн гэрт байсан. Тэгээд тэдний гэрээс 01 цагийн үед 4-лээ гараад Тэнгисийн гэрээс алх авч гараад ТҮЦ-н дээр очоод хаалганы цоожийг Т алхаараа цохиод онгойлгосон. Т та 3 ороод юм аваад гараад ир би хүн хараад зогсож байя гээд бид 3 орсон. Тэгээд 6 ширхэг хрустек печень, Мөнх-Эрдэнэ 4 ширхэг бэлэн гоймон авсан. Тэнгис 2 том ундаа 3-4 ширхэг хүслийн ундаа авсан. Тэгээд гараад Тэнгисийнд буцаж ороод авсан юм аа идсэн. Тэгээд би Тэнгисийнд хоноод Т, Мөнх-Эрдэнийд хонохоор гарсан... /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

өсвөр насны яллагдагч С.Мнийн ...орой 21 цаг болж байсан. Тэгээд бөөндөө ТҮЦ ухаж орж юм авч идье гээд ярилцсан. Тэнгис манайд алх байгаа гэсэн. Тэгээд орой 01 цаг болтол Тэнгисийн гэрт хүлээж байгаад гараад очсон. Цоожийг нь цохисон. Тэгээд Т гадаа үлдээд Тэнгис, Сундуй бид 3 ороод 4 ширхэг бэлэн гоймон, День 3 хрустек печень, нийт 6 ширхэг печень, хүслийн ундаа 3 ширхэг, нэг том түмний ундаа авсан. Тэнгисийн гэрт орж гоймонгоо идсэн. Тэгээд 03 цаг өнгөрч байхад Т бид хоёр манайд очиж хоносон ... /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

өсвөр насны яллагдагч С.Т...Тэнгисийн гэрт орсон. Тэгээд бүгдээрээ юм идмээр байна гээд урд талын ТҮЦ-рүү очсон. Тэнгисийн гэрээс алх аваад гарч 00 цагийн үед тэр түцний цоожийг алхаар эвдээд бид 4 орсон. Дотроос нь 4 ширхэг гоймон, 4 ширхэг хүслийн ундаа, 3 ширхэг хрустик печень, аваад гараад Тэнгисийн гэрт эргэж ороод гоймонгоо дэвтээж идсэн. Би Мөнх-Эрдэнийд хонохоор явсан... ...яг санаа гаргасан хүн байхгүй. Бүгдээрээ ярилцаж байгаад гаргасан... ...2017 оны 08 дугаар сарын сүүлээр Б, Отгонбат, Өсөхбаяр, Д бид нар микроны буудлын урд талын ТҮЦ-ний хажуу талын сааданд сууж байсан. Тэр үед 23 цаг өнгөрч байсан. Тэр ТҮЦ хажуу ханандаа бөөрөнхий гар шуу хүртэл ороод гацдаг нүх байсан. Тэр нүхний хажууд Б, Өсөхбаяр, Отгонбат 3 зогсоод гараа хийж үзээд байсан. Тэгээд Д бид 2-г дуудаад цонхыг нь онгойлгосон дээшээ сөхөгддөг дотроо төмөр торон хамгаалалттай байсан. Тэгээд цоожийг нь үзэж байгаад хаалгыг нь армотурын төмрөөр хөшиж онгойлгосон. Тэгээд би орохгүй гадаа нь үлдсэн. Нөгөө 4 ороод 5 ширхэг түмний ундаа, 9 ширхэг том аягатай бэлэн гоймон, 3 ширхэг жижиг бэлэн гоймон, 5 ширхэг хот дог, хрустек печень 3 ширхэг, день печень 4 ширхэг, нэг уут самар аваад цүнхлээд гараад ирсэн. Тэгээд Энхтайванд Отгонбатын гэрт очсон. Тэгээд тэдний хашаанд гэрт нь аав, ээж нь байсан байшинд нь хүнгүй байсан. Тэгээд тэр байшинд ороод юм аа идээд тэгээд унтсан... /2-р хх-ийн 30-31, 72-73 дугаар хуудас/,

өсвөр насны Т.Оын ...Б жижиг төмрөөр тэр түцний цоожийг хөшиж онгойлгосон. Тэгээд Т болохгүй болохоор нь өөр төмрөөр Д тэр 2 хөшиж онгойлгосон. Тэгээд эвдэж ороод Т гадаа үлдсэн би цүнхтэй байсан миний цүнх рүү бэлэн гоймон хийсэн. 6-7 ширхэг хийсэн. Тоог нь санахгүй байна. Ундаа болон печень хийсэн. Тэгээд гараад манай гэрт очсон. Тэгээд манай байшинд ороод авсан юм аа идээд тэндээ хоноод өглөө нь гэр гэр рүүгээ явсан... /хх-ийн 199-200 дугаар хуудас/,

өсвөр насны яллагдагч Д.Дий ...2017 оны 08 дугаар сарын 27-28-нд  шилжих шөнө микроны буудлын урд байдаг цэнхэр ТҮЦ-нд Өсөхбаяр, Отгонбат, Т, Б бид нар 01 цагаас 02 цагийн үед хаалгыг эвдэж ороод би том савтай бэлэн гоймон 5 ширхэг, хрустек печень 3 ширхэг, кровка  печень 3 ширхэг, авсан түмний том ундаа 2 ширхэг, жижиг хүслийн ундаа 2 ширхэгийг авсан. Өөр юм аваагүй... ...Тэгээд ТҮЦ-ээс гараад 18-р байрны хажуу замаар яваад Энхтайван орж Отгонбатын гэрт нь очоод гэрт нь аав, ээж, ах, эгч нь байсан хажуу талын байшинд бөөнөөрөө хоносон. Өглөө нь авсан эд зүйлээ идсэн. Тэгээд гэр гэр рүүгээ явсан... ...Т, Б хоёр армотурын төмөр гинжны голоор хийж байгаад мушигаад тэгээд хаалгыг онгойлгосон... /хх-ийн 228-229 дүгээр хуудас/,

яллагдагч Ц.Бийн ...микроны буудлын урд талд Цагаан идээний ТҮЦ-н дээр очоод тэгээд ТҮЦ-ийг онгойлгохоор болоод шөнө болтол хүлээсэн. Тэгээд шөнө 00 цагийн үед би урд талын баригдаж байсан барилгаас нарийн арматур төмөр авчирсан. Тэр төмрөөр онгойлгож болохгүй байсан. Тэгээд Д, Т 2 барилга руу яваад бүдүүүн арматурын төмөр  авчраад тэгээд цоожийг нь хөшиж онгойлгоод Т гадаа үлдээд бусад нь орсон. Тэгээд тэндээс түмний ундаа 6 ширхэг, бидний ундаа 7 ширхэг, хүслийн ундаа 6 ширхэг, бэлэн гоймон 10 ширхэг, крова печень 6  ширхэг зэрэг зүйлсийг авсан... /хх-ийн 243-244 дүгээр хуудас/,

өсвөр насны яллагдагч Э.Өын ...Т, Б хоёр 18-р байрны цаана баригдаж байсан барилгаас урт нарийн төмөр авчирсан. Тэр төмрөөр цоожийг тэр хоёр хөшиж онгойлгосон. Тэгээд дотор нь Д, Отгонбат, Б бид 4 орсон. Тэгээд том савтай бэлэн  гоймон хэдийг авснаа санахгүй байна. Түмний ундаа 4 ширхэг, хрустек печень 5 ширхэг, самар нэг уутыг, хот дог 5 ширхэг авсан. Өөр юм аваагүй... /2-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17/10-08 дугаартай ...хохирогч М.Мөнгөнцэцэгийн эд зүйлийг нийт 116.620 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

“Уваа Уул Аудит” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/12 дугаартай ... хохирогч М.Мөнгөнцэцэгийн эд зүйлийг нийт 243.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 156-159 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч М.Мөнгөнцэцэгийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7, 153 дугаар хуудас/, хохирогч М.Мөнгөнцэцэгийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн дугаар хуудас/, хохирогч М.Мөнгөнцэцэгийн гомдол саналгүй тухай өргөдөл, хохирол нөхөн төлсөн баримт /хх-ийн 139-140 дугаар хуудас, 2-р хх-ийн 43 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох өсвөр насны шүүгдэгч С.Тийн нас тоолсон тухай тэмдэглэл, ял шалгах хуудас, төрсний бүртгэлийн гэрчилгээ, сурагчийн хувийн хэргийн хуулбар, ургийн овог, эцэг, эхийн нэр, өөрчилсөн тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74-79 дүгээр хуудас, 2-р хх-ийн 21-25 дугаар хуудас, 3-р хх-ийн 11-12, 49-50 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч О.Сын нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, 9б ангид суралцдаг нь үнэн болохыг тодрхойлсон баримт /хх-ийн 80-86 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч С.Мнийн сурагчийн хувийн хэрэг, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, тодорхойлолт, ангийн багшийн тодорхойлолт /хх-ийн 87-93 дугаар хуудас, 2-р хх-ийн 203 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Г.Тэнгисийн нас тоолсон тэмдэглэл, сурагчийн хувийн хэрэг, тодорхойлолт, багийн  засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас /хх-ийн 94-102 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Т.Оын нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, өргөмжлөлийн хуулбарууд, сурлагын дэвтрийн хуулбарууд, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 103-106, 169-194 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Д.Дий нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, өргөмжлөлийн хуулбарууд, сурагчийн хувийн хэргийн хуулбар, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107-110, 205-223 дугаар хуудас, 2-р хх-ийн 210 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Бийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ял шалгах хуудас, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 111-113, 231-238, 245 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Өын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар, сурдаг нь үнэн болох тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, ял шалгах хуудас, гэрэл зураг, өргөмжлөлүүд /хх-ийн 114-122 дугаар хуудас, 2-р хх-ийн 01-13 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч С.Тийн үргэлжилсэн үйлдлээр, өсвөр насны шүүгдэгч Д.Д, Э.Ө, Т.О, шүүгдэгч Ц.Б нартай бүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 2017 оны 08 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг арматурын төмөр хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан,

мөн өвсөр насны шүүгдэгч О.С, С.Мнартай бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 2017 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг төмөр алх хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан,

 

өсвөр насны шүүгдэгч Д.Д, Э.Ө, Т.О, шүүгдэгч Ц.Б нарын өсвөр насны шүүгдэгч С.Тбүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 2017 оны 08 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг арматурын төмөр хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан,

 

мөн өвсөр насны шүүгдэгч О.С, С.Мнар нь өсвөр насны шүүгдэгч С.Тбүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 2017 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг төмөр алх хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан үйлдлүүд нь өсвөр насны шүүгдэгч С.Тийн хувьд 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 2017 оны 08 дугаар сарын 28-нд шилжих шөнө, мөн 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 2017 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө тус тус 2 удаа иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ рүү нэвтэрсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангаж байгаа шинжээрээ үргэлжилсэн гэмт хэрэг” гэж,

 

мөн өсвөр насны шүүгдэгч С.Т, Д.Д, Э.Ө, Т.О, О.С, С.Мнэ, шүүгдэгч Ц.Б нарын хувьд урьдчилан үгсэн тохиролцож иргэн М.Мөнгөнцэцэгийн “Цагаан идээ”-ний ТҮЦ рүү хууль бусаар нэвтэрч үйлдсэнээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн” шинжээрээ бүлэглэсэн гэж тус тус үзэхээр байна.

 

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч С.Т, Д.Д, Э.Ө, Т.О, О.С, С.Мнэ, шүүгдэгч Ц.Б нарын бусдын үйл ажиллагаа явуулж байгаа орон байранд нууцаар нэвтэрч байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж нэвтэрсэн, өөрсдөө түүнийг хүсч үйлдсэн, уг үйл ажиллагаа явуулж буй орон байрны хаалганы цоожийг арматурын төмөр болон алхаар эвдлэн орсон учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн хүндрүүлэх шинжийг хангаж, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл нь хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч С.Тийг үргэлжилсэн үйлдлээр,

өсвөр насны шүүгдэгч С.Т, Д.Д, Э.Ө, Т.О, О.С, С.Мнэ, шүүгдэгч Ц.Б нарыг бүлэглэн, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч С.Т, Д.Д, Э.Ө, Т.О, О.С, С.Мнэ, шүүгдэгч Ц.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Мөнгөнцэцэгт 359.620 /гурван зуун тавин есөн мянга зурган зуун хорь/ төгрөгийн хохирол хор уршиг учирсан. 

 

Өсвөр насны шүүгдэгч С.Т, Д.Д, Э.Ө, Т.О, О.С, С.Мнэ, шүүгдэгч Ц.Б нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Мөнгөнцэцэгт гэмт хэрэг үйлдэж учруулсан 359.620 /гурван зуун тавин есөн мянга зурган зуун хорь/ төгрөгийн хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлсөн болох нь хохирогч М.Мөнгөнцэцэг болон өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр, мөн хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч С.Т, Д.Д, Э.Ө, Т.О, О.С, С.Мнэ, шүүгдэгч Ц.Б нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Т, Д.Д, Э.Ө, Т.О, О.С, С.Мнар нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан тул тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тэдний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, нийгэмд өөрсдийн  байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин зэргийг нь харгалзан өсвөр насны шүүгдэгч С.Тт гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан түүнд тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар оногдуулж, эдлэх ялыг нь хоёр дахин багасгаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

өсвөр насны шүүгдэгч Д.Д, Э.Ө, Т.О, О.С, С.Мнарт гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог нь харгалзан тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг доод хэмжээгээр нь оногдуулан, эдлэх ялыг нь хоёр дахин багасгаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тогтоож, тэдний эдлэх ялыг хуульд заасны дагуу сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамд зааснаар дээрх өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан, эрүүгийн хариуцлага нь тэдний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, нийгэмд өөрсдийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан тэдэнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Ц.Бийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй байсан боловч шүүхээр хэрэг шийдвэрлэх үед арван найман насанд хүрсэн ба шүүх түүнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан, эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, нийгэмд өөрсдийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзахаас гадна бие бялдрын хөгжил, сэтгэцийн онцлог, ухамсарын төлөвшил зэргийг давхар харгалзан түүнд оногдуулах хорих ялыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна гэж дүгнэлээ.   

 

Өсвөр насны шүүгдэгч С.Т, Д.Д, Э.Ө, Т.О, О.С, шүүгдэгч Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүйг, өсвөр насны шүүгдэгч С.Мнь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 /нэг/ хоног цагдан хоригдсоныг,

өсвөр насны шүүгдэгч С.Т, Д.Д, Э.Ө, Т.О, О.С, С.Мнэ, шүүгдэгч Ц.Б нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч М.Мөнгөнцэцэг нь өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин Т болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг алхыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

      шийдвэрлэх тухай хуулийн 18.1., 18.2., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

     36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

            1. Өсвөр насны шүүгдэгч Б С.Тийг үргэлжилсэн үйлдлээр,

өсвөр насны шүүгдэгч С Д.Д, Б овгийн Э.Ө, Б овгийн Т.О, Г овгийн О.С, Б овгийн С.М, шүүгдэгч Б овгийн Ц.Бнарыг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Ц.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.Бд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.Бд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.Бд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б С.Т, С Д.Д, Б овгийн Э.Ө, Б овгийн Т.О, Г овгийн О.С, Б овгийн С.М нар нь хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх тэдэнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг,

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.Бнь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

7. Өсвөр насны шүүгдэгч Б овгийн С.М нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 /нэг/ хоног цагдан хоригдсоныг, өсвөр насны шүүгдэгч Б С.Т, С Д.Д, Б овгийн Э.Ө, Б овгийн Т.О, Г овгийн О.С, шүүгдэгч Б овгийн Ц.Бнар цагдан хоригдсон хоноггүйг, өсвөр насны шүүгдэгч Б С.Т, С Д.Д, Б овгийн Э.Ө, Б овгийн Т.О, Г овгийн О.С, Б овгийн С.М, шүүгдэгч Б овгийн Ц.Бнар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин Т болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар өнгийн иштэй, төмөр алхыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Г овгийн О.С, Б овгийн С.М, Б С.Т, Б овгийн Т.О, С Д.Д, Б овгийн Э.Ө, шүүгдэгч Б овгийн Ц.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Г овгийн О.С, Б овгийн С.М, Б С.Т, Б овгийн Т.О, С Д.Д, Б овгийн Э.Ө, шүүгдэгч Б овгийн Ц.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН